Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 226/МА2022/00038

Г.Л-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.Г-д холбогдох

иргэний хэргийн талаар

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,  

Хариуцагч Б.Г- ,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Заяа нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 156/ШШ2022/00472 дугаар шийдвэртэй Г.Л-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Г-д холбогдох “Хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай” иргэний хэргийг хариуцагч Б.Г- ын гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Г.Л нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Г.Л нь Б.Г- тай 2006 онд танилцаж, 2011 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан юм. Том охин Л.Б 2007 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн 14 настай. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн 10е ангид суралцдаг. Дунд охин Л.А 2010 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн. Одоо Улаанбаатар хотын 26 дугаар сургуульд 7-р ангид суралцдаг 12 настай, хүү Л.А 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн одоо Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тэмүүжин цогцолбор сургуульд 2б ангид суралцдаг. Бага охин Л.Б  2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, Тэмүүжин цогцолбор сургуулийн 1б бүлэгт суралцдаг. 2020 онд эхнэр Б.Г-  бид хоёр Хэнтий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Тухайн үед эх Б.Г- ын асрамжид хүүхдүүдээ үлдээсэн боловч хүүхдүүдийн эх Б.Г-  нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр манай ээж Цэцгээрүү утсаар ярьж “...4 хүүхдийг чинь харж хандаж чадахгүй байна. Хүүхдүүдээ ав...” гэж ээжтэй хэрүүл маргаан үүсгэсэн байсан. Ингээд манай ээж Ц Б.Г-д хандаж “...хүүхдүүд хаана байгаа юм бэ...” гэхэд Б.Г-  өөрийн ээж З-нд буюу Хэнтий аймгийн Батноров сумын төвд байгаа гэхээр нь ээж “...би очиж авч мэдэхгүй ш дээ...” гэхэд “...би өөрөө хамт явъя...” гээд миний төрсөн дүү Д-н  машинтай явж, хүүхдүүдээ аваад ирсэн байсан. Тэр үед би хөдөө ажлаар явж байсан тул энэ талаар мэдээгүй. Үүнээс хойш 4 хүүхэд маань надтай хамт манай ээж Ц-нд  буюу Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг 3-14 тоотод амьдрах болсон. Миний бие зуны цагт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Харганатайн энгэр гэх газарт мал малладаг бөгөөд намар хичээл сургууль эхлэхэд хүүхдүүдтэйгээ Хэнтий аймгийн төв дээр ээжийн хамт амьдарч байна. Дунд охин  Л.А-н хувьд өөрийнх нь хүсэл сонирхлын дагуу Улаанбаатар хотод сургуульд оруулсан бөгөөд миний төрсөн эгч Х-н гэрт амьдардаг юм. Б.Г-  нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүүхдүүдийг маань авч чадахгүй гээд надад авчирч өгөөд 1 жил 5 сар болж байна. Энэ хугацаанд хүүхдүүдтэйгээ 3-4 удаа уулзсан ба хүүхдүүдийнхээ хэрэгцээнд том охин Л.Б-д 150.000 төгрөг, дунд охин Л.А-д 100.000 төгрөг, хоёр бага хүүхдэдээ хавар, намрын гутал, пүүз авч өгснөөс өөр анхаарал халамж үзүүлээгүй. Одоо Б.Г-  нь өөр амьдрал зохиож, Хэнтий аймгийн Батноров суманд амьдардаг сурагтай. Хүүхдүүдэд төрөөс олгодог 100.000 төгрөг нь тэдэнд зарцуулагддаггүй, эх Б.Г-  нь дансаараа авч хэрэглэж байгаа юм. Б.Г-  нь хүүхдүүдээ надад үлдээснээс хойш нэг ч удаа холбоо барьж, хүүхдүүдээ яаж байгаа болон буцааж өөрийн асрамждаа авах талаар ярьж байгаагүй. Том охин Л.Б ээжтэй таарч тохирохгүй байна гэж ирсэн. Харин дүү нар нь аав, эмээтэйгээ хамт амьдармаар байна гэж хэлдэг болсон. Миний зүгээс Б.Г- аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаас татгалзаж байна. Харин хүүхдүүдийн маань асрамжийг өөрчилж, эцэг Г.Л-ийн асрамжид үлдээж өгнө үү...” гэв.

Хариуцагч Б.Г-  нь анхан шатны шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Миний бие нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Г.Л нь 2010 оноос гэр бүлээс гадуур харилцаатай болж ааш зан нь өөрчлөгдөж, намайг зодох болсон тул би 2020 онд “гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгө хуваалгах” тухай нэхэмжлэлийг гаргаснаар шүүхээс 2020 оны намар гэрлэлтийг цуцалж, 4 хүүхдийн тэтгэлэг болон дундын эд хөрөнгөөс ноогдох үнэ 4.400.000 төгрөгийг Г.Л-с гаргуулахаар шийдвэрлэсэн юм. Шүүхийн шийдвэр гарснаас хойш би 4 хүүхэдтэйгээ хамт амьдарч, өөрөө ажил хийж амьжиргаагаа залгуулж байсан. Г.Л-г шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй болохоор нь гүйцэтгэх хуудас бичүүлж, 2020 оны 12 дугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өгсөн боловч Г.Л нь нэг ч удаа тэтгэлэг төлөөгүй,  4.400.000 төгрөгийг ч өгөөгүй.  Шийдвэр гүйцэтгэгчтэй уулзахад “ ...Г.Л  утсаа авахгүй байгаа... ирж уулзана гэсэн, хүлээж байна...” гэх мэтээр хариу өгсөөр байгаад ямар ч албадан гүйцэтгэх ажиллагаа хийгээгүй. Нэхэмжлэлд намайг “...2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хадам ээж Ц  рүү ярьж, хүүхэд харж чадахгүй байна ирж ав...” гэж хэлсэн мэтээр худал зүйл бичжээ. Миний ээж Э хүүхдүүдийг маань хөдөө цэвэр агаарт амраг гээд 2021 оны 06 дугаар сарын 10-ны үед Хэнтий аймгийн Батноров сумын төвд байх гэртээ авч очсон байсан. Гэтэл 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Г.Л-ийн ээж Ц надруу залгаж “...хүүхдүүдийг маань уулзуулж яриулсангүй, арчаагүй царайлчихаад...” гэх мэтээр элдвээр загнахаар нь би бухимдаад “...арчаатайгаараа та өөрөө хар...” гэж хэлэхэд “...би өөрөө очих гэхээр зам мэдэхгүй байна...” гэсэн. Тэгээд Г.Л-ийн дүү Д нь зам мэдэхгүй тул би ажлаа тараад тэр оройдоо Хэнтий аймгийн Батноров сум руу зам зааж өөрийн ээжийнд очиж, хүүхдүүдээ аваад буцаж ирсэн. Тухайн үед хадам хүүхдүүдийг аваад ир гэсэн болохоор нь юм хэлээгүй, зөвшөөрч явуулсан. Тэгээд намар нь 8 сарын дундуур хүүхдүүдээ авъя гэхэд “өгөхгүй” гэж хэлсэн. Түүний дараа 09 дүгээр сарын 1-14-ний өдрүүдэд төслийн 14 хоногийн сургалтад хамрагдаж, Улаанбаатар хотод байсан ба Ковид-19 халдвараар өвдөж, тусгаарлагдсан. Хүүхдүүд маань цахимаар 7 хоног, танхимаар 7 хоног гэх мэтээр ээлжилж хичээлүүд нь орж байсан болохоор хүүхдүүдээ авъя гэж тэр үед дахин хэлээгүй. Дунд охин Л.А-г надад хэлэлгүй 2021 оны 09 дүгээр сарын дундуур Улаанбаатар хот явуулсан байсан. Шүүхийн шийдвэрээр хүүхдүүдийг маань миний асрамжид үлдээсэн байхад төрсөн эхээс нь зөвшөөрөл авалгүй, 11 настай хүүхдийг Улаанбаатар хот руу дур мэдэн явуулсан, цаад сургууль нь эцэг, эхийнх нь зөвшөөрөл, хүсэлтийг хүлээж авсанд гайхаж байна. Дунд охин Л.А маань Г.Л-ийн эгч Х-нд байгаа гэсэн. Улаанбаатар хотод очихдоо охинтойгоо хэд хэдэн удаа уулзсан. Сая ирээд явахад нь охинтойгоо уулзаад 150.000 төгрөг, замын зардлыг тус тус өгсөн. Хүүхдийн төрөөс олгодог мөнгөний тухайд хоёр бага хүүхдийнхээ мөнгийг хадгалдаг. Том охиндоо бэлэн, бэлэн бусаар өгдөг, заримдаа хувцас авч өгдөг. Дунд охиндоо хүүхдийн мөнгийг нь хааяа өгдөг, мөн хадгаламжид нь хийдэг. Би 4 хүүхдэдээ тус бүрд нь хадгаламж нээж өгсөн. 2022 он гармагц хэдэн удаа хүүхдүүдээ авъя гэж хэлэхэд хадам ээж Ц өгөхгүй гэсэн. Саяхан 2022 оны 08 дугаар сарын 17, 18-ны үед “...хүүхдүүдээ авъя, хичээл нь орох боллоо...” гэхэд хадам ээж мөн л “...өгөхгүй, чаддаг юм бол цагдаагаар яваад ав...” гэсэн. Иймээс би төрүүлсэн 4 хүүхдээ дэргэдээ авч чадахгүй, очиж уулзаж мөнгө төгрөг, хувцас авч өгөхөөс хэтрэхгүй байна. Г.Л нь өөрийн эх болон хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа гэдэг нь худлаа юм. Надтай хамт амьдарч байх үеэс холбоотой байсан эмэгтэйтэй хамт амьдраад дундаасаа нэг хүүхэдтэй болсон, тэд хөдөө мал малладаг. Төрсөн эхийнх нь хувьд би хүүхдүүдээ маш их санаж байна. Хадам ээж хүүхдүүдийг маань асран хамгаалах эрхтэй хүн биш. Дур мэдэн дунд охиныг маань Улаанбаатар хот руу явуулсанд гомдолтой байна. Г.Л өөрөө хүүхдүүдтэйгээ хамт амьдардаггүй, эхээрээ хүүхдүүдээ харуулж байгаа атлаа хүүхдүүдээ өөрийн асрамжид авахаар нэхэмжлэл гаргасан нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийж байгаа юм. Г.Л надтай 2009 оноос хойш 11 жил хамт амьдарч, 4 хүүхдийн эцэг болчихоод гэнэт зангаа хувиргаж гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, салснаас хойш миний нэр дээр байсан хашаа, байшин, хүү Л.А-ын нэр дээр байсан газрыг зарж үрсэн. Намайг гэрээнд гарын үсэг зурж өг гэж ятгаж зээлийг чинь дарна, тал мөнгийг нь өгнө гэж худал хэлээд нотариат дээр очиж гарын үсэг зуруулсан. Түүнээс хойш нэг ч удаа мөнгө өгөөгүй. Мөнгөө авъя гэхээр мал өгсөн гээд өгдөггүй. Г.Л-ийн авсан цалингийн зээлээс болж миний Хаан банкны данс бариатай байдаг. Ийм байдлаар эр хүний мөс чанаргүй зан гаргаж байгаад үнэхээр гомдолтой байна. Би өөрийн гэртээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт амьдардаг, ажил хийгээд хүүхдүүдээ тэжээгээд явах чадвартай. Хүүхдүүд маань надаас хөндийрөхвий гэж айж байна. Мөн хойд эхийн болон хадмын гар харуулахыг хүсэхгүй байна. Миний хувьд өөр хүнтэй хамт амьдраагүй, цаашдаа ч хүүхдүүдээ хойд эцэгтэй болгохгүй. Иймд 4 хүүхдүүдийг маань миний асрамжид үлдээж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 156/ШШ2022/00472 дугаартай шийдвэрээр: “Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар 2007 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Б, 2010 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин А, 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Л.А  2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Л.А нарын асрамжийг өөрчилж, эцэг Г.Л-ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар .......................... нарыг тэжээн тэтгүүлэхээр Г.Л-с гаргуулах тэтгэлгийг зогсоож, Нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6-д зааснаар эцэг, эх үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх ба энэ үүргээ биелүүлэхэд саад учруулахгүй байхыг зохигчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Г-  нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ Анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 723 тоот шийдвэрээр 2007 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Л.Б, 2010 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Л.А, 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн Л.А, 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн Л.Б нарыг миний асрамжид үлдээж шийдвэрлэсэн. Түүнээс хойш  миний бие 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хүүхдүүдтэйгээ хамт амьдарч, асран хамгаалж өөрөө ажил хийж амьжиргаагаа залгуулж байсан. Энэ хугацаанд Г.Л нэг ч удаа хүүхдүүдтэйгээ уулзаж байгаагүй мөн хүүхдийн тэтгэлэг төлөөгүй. Миний бие хүүхдүүддээ хэрэгцээний зүйлийг нь авч өгч, байнга утсаар ярьдаг. Хоёр хүүхдийн мөнгийг хадгаламжид хийдэг гэснийг нотолсон Хаан банк, Хас банкны дансны хуулгуудыг шүүхэд гаргаж өгсөн. 2021 оны 02 дугаар сард 2 удаа, 2021 оны 06 дугаар сард 1 удаа, 2021 оны 11 дүгээр сард 2 удаа, 2021 оны 12 дугаар сард  3 удаа, 2022 оны 1 дүгээр сард 2 удаа, 2022 оны 4 дүгээр сард 6 удаа, 2022 оны 05 дугаар сард 3 удаа, 2022 оны 06 дугаар сард 7 удаа, 2022 оны 7 дугаар сард 1 удаа тус тус өөрийн Хаан банкны данснаас хүүхдүүд рүүгээ хэрэгцээний мөнгийг нь шилжүүлж байсан.

Миний бие хүүхдүүдээ өөрийн асрамжид байлгахдаа Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан хүүхдүүдийн эрүүл мэнд, сэтгэхүй ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулсан, хүүхдүүддээ хэрцгий хандсан, эх байх эрхээ зүй бусаар ашигласан, мөн хуулийн 26.6-д заасан Г.Л-г эцгийнхээ үүргийг биелүүлэхэд нь саад учруулж хориглосон зүйл байхгүй, хүүхдүүд Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эхийнхээ аль нэгийн асрамжид байх ёстой гэтэл Г.Л нь хүүхдүүдээ өөрийн асрамжид байлгаж, асран хамгаалахгүй дур мэдэн Улаанбаатар хот руу айл руу явуулсан байхад шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэхгүйгээр хүүхдүүдийн асрамжийг өөрчилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Харин Г.Л болон түүний эх Ц нар нь намайг хүүхдүүдтэйгээ уулзах гэхээр хориглодог, гуйж хагас бүтэн сайнаар хэд хэдэн удаа гэртээ авч ирсэн. 6 настай бага охин Л.Б, 7 настай хүү Л.А нар нь “...ээж, хэзээ бид нартай хамт амьдрах юм бэ...” гэж дандаа асуудаг, бага охин ээжтэйгээ хамт амьдармаар байна гээд гэрээсээ явах дургүй байдаг боловч эмээ нь байнга араас нь утсаар залгаад “...хурдан гэрт авчирч өг...” гэж хэлдэг. Мөн Улаанбаатар хотод байгаа охин Л.А хичээл сургуульдаа явж байх үедээ хааяа утсаар ярьдаг, “...гэрт очсон хойно битгий залгаарай...” гэж надад хэлдэг. Тухайн байгаа айл нь Г.Л-ийн төрсөн эгч, дүүс  биш, Г.Л-ийн аавынх нь эгч Х-нх ам бүл 8-уулаа амьдардаг бага насны хүүхдүүдтэй тул охин Л.А-р хүүхдүүдээ харуулдаг гэж хэлж байсан.

Хүүхдүүд маань хааяа ирэхдээ ээжтэйгээ хамт байх сонирхолтой байгаа талаараа ярьдаг боловч шүүхээс санал авахад эцэг Г.Л-тэй хамт амьдарна гэж хэлсэн байсан.

Сүүлийн нэг жил гаруй хугацаанд Г.Л болон түүний ээж Ц нар нь хүүхдүүдийг надтай уулзуулахыг хориглодог, өөрсдийн асрамжид авах сонирхолтой байсан тул өөрсдийн хэлж ярьж байгаа зүйлийн утга санааг бүрэн ойлгож ухамсарлах насанд хүрээгүй хүүхдүүдийг эхийнх нь эсрэг үг хэл зааж өгсөн гэж ойлгож байна. Хүүхдүүд надтай уулзахдаа аав, ээж хоёртоо хоёуланд нь хайртай аавыг ажилтай байхад ээж дээрээ амьдраад, ээжийг ажилтай байхад аав дээрээ амьдармаар байгаагаа ч  хэлдэг. Мөн шүүхэд санал өгөхөө явахад “...аавынхаа асрамжид үлдэнэ...” гэж хэлээрэй гэж эмээ, аав хоёр бидэнд хэлсэн талаар ярьж байсан.

Г.Л нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны орой 20 цаг 45 минутад над руу охин Л.Б-ийн 98261510 дугаарын утаснаас залгаж “...чи хоёр хүүхдийг хагас бүтэн сайнаар гэртээ авч хонуулсан байна. Дахин чамд хүүхдүүдээ өгч явуулахгүй, уулзах гэж байгаа юм бол манай гэрт ирж өдрийн цагаар уулзаж бай...” гэж  загнасан.

Мөн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад Г.Л нь хүүхдийн мөнгийг цуцалж өөрийн нэр рүү шилжүүлж авсан байхаар нь би охин Л.Б-д “...та хэдийн мөнгө аав руу нь шилжсэн байгаа, хүүхдийн мөнгөө авч, өөрсдийн хэрэгцээндээ зарцуулаарай...” гэж хэлсэн чинь Г.Л над руу залгаж “...чи хүүхэд рүү мөнгө төгрөгийн асуудал ярьдаг хэн юм...” гэж уурласан. Миний бие 4 хүүхдээ өөрийн асрамжид байхад эцэг Г.Л-тэй  уулзахыг хориглож байгаагүй, хүссэн үед нь уулзуулж байсан.

Хүүхдүүд эмээ Ц дээрээ очсон үеэс Г.Л болон түүний ээж Ц нар нь хүүхдүүдийг надтай уулзуулахгүй гэж хориглох болсон. Энэ талаар миний бие анхан шатны шүүх хуралдаан дээр хэлж байсан.

Г.Л нь надтай амьдарч байхдаа ихэд ширүүн дориун, дээрэлхүү ханддаг байсан. Одоо тэр зангаа орхиогүй хүүхдүүдээ ээжийнх нь талаар буруу сөрөг зүйлүүдийг ярьж ойлгуулдаг, өнөөдрийн байдлаар 7 настай хүү, 6 настай охин хоёр маань ээж хэзээ ирж авах бол гэсэн хүлээлттэй нүд харуулдан байдаг. Улаанбаатар хотод амьдарч байгаа охин ямар нөхцөл байдалд амьдарч байгааг би хэлж мэдэхгүй, байнгын санаа сэтгэл зовж байна.  

Г.Л нь шүүхийн шийдвэр гарснаас хойш над руу утсаар ярихдаа “...шүүхийн шийдвэрээр миний асрамжид хүүхдүүдийг үлдээсэн тул чамтай хүүхдүүдээ хэзээ яаж уулзуулахаа би өөрөө мэднэ...” гэх мэтээр дарамт шахалт үзүүлсэн.

Эх үрийн бие биеэ санасан бэтгэрсэн сэтгэлийг Г.Л хэзээ ч ойлгодоггүй юм. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 4 хүүхдийг маань миний асрамжид үлдээж өгнө үү...” гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явууулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. 

Нэхэмжлэгч Г.Л нь хариуцагч Б.Г-д холбогдуулан хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хүүхдүүдийн асрамжийг өөрчилж охин Л.Б, охин Л.А, хүү Л.А, охин Л.Б нарыг эцэг Г.Л-ийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгч нь “Б.Г-  хүүхдүүдийг маань авч чадахгүй гэж надад авчирч өгсөн. Хүүхдүүдийн төрөөс олгодог мөнгийг тэдэнд зарцуулдаггүй, халамж анхаарал тавьдаггүй. Б.Г-  нь өөр амьдрал зохиосон. Хүүхдүүдээ надад үлдээснээс хойш нэг ч удаа холбоо барьж, хүүхдүүдээ яаж байгаа болон өөрийн асрамждаа авах талаар ярьж байгаагүй” гэж, хариуцагч Б.Г-  нь “...Г.Л 2010 оноос хойш гэр бүлээс гадуур харилцаатай болж, ааш зан нь өөрчлөгдөж намайг зодох болсон. Г.Л нь өөрийн ээж болон хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа гэдэг нь худлаа юм. Надтай хамт амьдарч байх үеэс холбоотой байсан эмэгтэйтэй хамт амьдраад дундаасаа нэг хүүхэдтэй болсон. Г.Л-ийн эх хүүхдүүдийг маань уулзуулахгүй арчаагүй царайлчихаад гэж элдвээр загнахаар нь арчаатайгаараа та өөрөө хар гэхэд хадам хүүхдүүдийг маань авч явсан. Шүүхийн шийдвэрээр хүүхдүүдийг маань миний асрамжид үлдээсэн байхад төрсөн эхээс нь зөвшөөрөл авалгүй, 11 настай охин Л.А Улаанбаатар хот руу явуулсан, мөн хүүхдүүдээ өөрийн асрамждаа авъя гэхэд хадам ээж өгөөгүй. Би өөрийн гэсэн гэр оронтой, ажил хийгээд хүүхдүүдээ тэжээгээд явах чадвартай. Хүүхдүүддээ хойд, эхийн болон хадмын гар харуулмааргүй байна. Миний хувьд өөр амьдрал зохиосон зүйл байхгүй” гэж тайлбарлан мэтгэлцжээ.

Анхан шатны шүүх зохигчдын гаргасан тайлбар болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед авагдсан нотлох баримтуудыг харьцуулж үнэлэн бодит байдал дээр 4 хүүхэд эцэг Г.Л болон түүний ээжийн асрамжид очсноос хойш 1 жил гаруй хугацаа өнгөрсөн, мөн бага наснаасаа хамт нэг хашаанд амьдарч ээнэгшин дассан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа, нэг айлын 4 хүүхэд нэг газраа хамт өсөж хүмүүжих нь тэдний цаашдын амьдрал, сурлага, хүмүүжилд эерэгээр нөлөөлнө гэж дүгнээд хүүхдүүдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, хүүхдүүдийн санал зэргийг харгалзан хүүхдүүдийн асрамжийг өөрчилж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх буруутгах үндэслэлгүй байна.

Давж заалдсан гомдлын тухайд: 

Хариуцагч Б.Г-  нь “...Г.Л нь хүүхдүүдээ өөрийн асрамжид байлгаж, асран хамгаалахгүй дур мэдэн Улаанбаатар хот руу айл руу явуулсан байхад шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэхгүйгээр хүүхдүүдийн асрамжийг өөрчилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна... Харин Г.Л болон түүний эх Ц нар нь намайг хүүхдүүдтэйгээ уулзах гэхээр хориглодог... Хүүхдүүд маань хааяа ирэхдээ ээжтэйгээ хамт байх сонирхолтой байгаа талаараа ярьдаг боловч шүүхээс санал авахад эцэг Г.Л-тэй хамт амьдарна гэж хэлсэн байсан... Г.Л нь шүүхийн шийдвэр гарснаас хойш над руу утсаар ярихдаа “...шүүхийн шийдвэрээр миний асрамжид хүүхдүүдийг үлдээсэн тул чамтай хүүхдүүдээ хэзээ яаж уулзуулахаа би өөрөө мэднэ...” гэх мэтээр дарамт шахалт үзүүлсэн...” гэж гомдол гаргажээ.

Харин нэхэмжлэгч Г.Л нь тайлбартаа: “...2020 онд эхнэр Г бид хоёр шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан ба тухайн үед эх Г-ын асрамжинд хүүхдүүдээ үлдээсэн боловч хүүхдүүдийн ээж Б.Г-  нь 2021 оны 06 сарын 24-ны өдөр манай ээж Ц-рүү ярьж 4 хүүхдийг чинь харж хандаж чадахгүй байна. Хүүхдүүдээ ав гэж ээжтэй хэрүүл маргаан үүсгэсэн байсан ...4 хүүхэд маань надтай хамт манай ээж Ц-ийн Хэрлэн сумын 4-р баг 3-14 тоот гэрт амьдрах болсон. Миний бие зуны цагт Хэнтий аймгийн 3-р баг Харганатайн энгэр гэх газар мал малладаг бөгөөд намар хичээл сургууль эхлэхэд хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн төв дээр ээжийн хамт амьдарч байна. Дунд охин Л.А-н хувьд өөрийнх нь хүсэл сонирхолын дагуу Улаанбаатар хотод сургуульд оруулсан бөгөөд миний төрсөн эгч Хэрлэнчимэгийн гэрт амьдардаг юм. Гэрэлзул нь хүүхдүүдээ надад үлдээж явснаас хойш 1 жилийн хугацаанд 3-4 удаа уулзсан ...Гэрэлзул нь хүүхдүүдийг маань үлдээснээс хойш надтай нэг ч удаа холбогдож хүүхдүүдээ яаж байгаа болон буцааж өөр дээрээ авах талаар яриагүй...” гэж тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгч нь хүүхдүүдээ асран хамгаалдаггүй, дур мэдэн өөр газар руу явуулсан гэх байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Харин хариуцагч хүүхдүүдийг маань надтай уулзуулдаггүй гэж гомдол гаргасан боловч энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, хариуцагч тухайн асуудлаар ямар нэг байгууллагад хандаж байгаагүй, түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “...эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ...” гэж, мөн зүйлийн 26.2 дахь хэсэгт "...Эцэг эх нь ...хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах... үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь саад учруулахыг хориглодог...” талаар анхан шатны шүүхийн шийдвэрт тусгасан байх тул хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх боломжгүй байна.   

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Г- ын “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагчийн гомдлыг хангаагүй тул түүний төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 156/ШШ2022/00472 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Г- ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.ДЭНСМАА

     ШҮҮГЧИД                                       О.БААТАРСҮХ

                                                           Д.ГАНЗОРИГ

Г.Л-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.Г-д холбогдох

иргэний хэргийн талаар

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,  

Хариуцагч Б.Г- ,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.З нарыг оролцуулан