Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 822

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн,

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч Ц.Ш түүний өмгөөлөгч Н.Батзолбоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Шд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1805034510818 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ц.Ш нь Пүүл Макс ХХК-ийн гэрээт харуул хамгаалалтын ажилтнаар ажиллаж байхдаа согтуурсан үедээ, цалингаа өгөхгүй байна гэх шалтгаанаар 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хавана зочид буудлын үүдний хэсгийн шилэн ширээ, компьютерын дэлгэц, печь, хогийн сав, тавиур, телефон аппарат, толь, рүүтэр, шүүр, модон тавилга, ханын цаг, үүдний гэрэлтүүлгийн мод зэрэг эд хөрөнгийг эвдэж, гэмтээсний улмаас 1.048.900 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулах явцдаа тус зочид буудлын ресепшин О.Я-н толгой тус газар нь цохиж зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Ш шүүхийн хэлэлцүүлэгт: Би Пүүл Макс ХХК-ийн гэрээт харуул хамгаалалтын ажилтнаар ажилладаг байсан. Миний ажлын хөлс цалинг уг компани өгөхгүй байхаар нь би уурандаа эд зүйлийг нь эвдсэн нь үнэн. Би Янжинлхамын хацар руу алгадсан нь үнэн гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч О.Ямөрдөн байцаалтанд: Би Хавана зочид буудлын ресторанд ресепшин хийдэг юм. 2018 оны 6 дугаар сарын 14-ний оройн 16 цагийн үед ажил дээрээ ажлаа хийгээд байхад манай буудалд “Пүүл макс” хамгаалалтын албаны хамгаалагчаар ажилладаг Ш гэх залуу согтуу ажил дээр байсан. Үүдний хүлээлгийн өрөөнд суугаад утсаар ярьж байхдаа утсаа тасалснаа гэнэт шилэн ширээг хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би яагаад байгаа юм бэ гэхэд гэнэт босож ирээд ямар нэгэн зүйл яриагүй баруун гараараа миний зүүн чих рүү нэг удаа алгадсан. Тогооч Чимэгсүрэн Шг барьж аваад яаж байгаа юм бэ эгчийн дүү гэж хэлэхэд тохойгоороо тохойлдон чихний ар тал руу нь нэг удаа цохисон. Тэгснээ ресепшний текэн дээр байсан “Атене” маркийн комьпютерийн дэлгэцийг гараараа савахад тухайн дэлгэц над руу чиглээд ирэхээр нь би толгойгоо атгаад доошоогоо тонгойсон. Ш над дээр ирээд миний дагз руу атгасан гараараа нэг удаа цохисон. Цаана байсан ресепшин Баярмаа болиоч гээд гүйгээд ирэхэд түүн рүү тогооч Чимэгсүрэнгийн текен дээр тавьсан байсан Панасоник маркийн печийг Баярмаа руу авч шидсэн. Баярмаа цаашаагаа зугтаагаад явахад үүдний хэсэгт  байдаг чулуун хогийн савыг Ш нь шидсэн. Эргэж наашаагаа текен дээр ирэхдээ интернэтийн цацагч ширээний Панасоник маркийн телефон аппарат зэргийг залгууртай нь салгаж хана руу шидсэн. Тэгээд би хоёр цохиулсан болохоор  гадагшаа гараад явсан. Гадаа байж байхад Ш гарч ирснээ гадаа үүдэнд байх гэрэлтүүлгийн хиймэл модыг суга татаж гарган шидээд цаашаагаа явснаа буцаж ирэхэд манайхаар үйлчлүүлж байсан гурван залуу Шг барьж авсан...Ш нь утсаар хамгаалалтын албаны хүмүүстэйгээ ярьж байгаад уйлаад цалингаа авмаар байна гэсэн. Тэгснээ утсаа салгаад гэнэт уурлаад ширээг хөлөөрөө өшиглөөд намайг яаж байгаа юм бэ гэж хэлэхэд миний зүүн чих рүү нэг удаа цохисон. Чихний хэнгэрэг нөхүүлэх эмчилгээний зардалд 1 сая төгрөг Шгээс нэхэмжилж байна. /хх-ийн 6-7/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Чимэгсүрэн мөрдөн байцаалтанд: Би “Хавана” зочид буудалд тогоочоор ажилладаг. 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн орчим Хавана зочид буудалд хамгаалагчаар ажилладаг Ш ажилдаа согтуу ирсэн. Захирал С бид хоёр Шг буйдан дээр суугаад унтчих чи их согтуу биш гайгүй байна гэж хэлээд буйдан дээр суулгасан. Суусан цагаасаа эхлэн хүнтэй утсаар ярьж байгаад цалингаа мөнгөө өг гэх мэт үгийг хэлснээ урд талдаа байгаа шилэн ширээг хөлөөрөө тийрэхээр нь захирал бид хоёр яаж байгаа юм бэ гэдгийг хэлэхэд ширээг эргүүлээд байран дээр нь тавьсан. Захирал, Ябид гурав захирлын өрөөнд сууж байхад Ш дахин шилэн ширээг өшиглөхөөр нь Яяаж байгаа юм бэ гэж Шд хэлэхэд Янжинлхамын зүүн чих рүү үгийг зөрүүгүй хүчтэй нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэж хэлээд Шгийн хажуу талаас нь бариад авахад миний шилэн хүзүү рүү тохойгоороо нэг удаа цохихоор нь гараа тавихад баруун гараараа мөн шилэн хүзүү рүү нэг удаа гараа атгаад цохисон. Би нэг удаа цохиулаад гадагшаа тусламж дуудахаар явахад миний араас явсан ба гартаа таарсан, печь, комьпютер, дотуур холбооны утас, интернэтийн төхөөрөмж, хогийн сав, үүдний толь, шилэн ширээ зэргийг авч шидсэн. Миний араас гарч ирэхдээ үүдэнд байх ногоон гэрэлтэй модыг татаад хугалахаар нь болиоч миний дүү гэж хэлэхэд “хуц пизда минь ална шүү” гэж хэлэхээр нь би зугатаагаад явсан. /хх-ийн 8-9/ гэх мэдүүлэг, 

Гэрч Д.Жаргалсайхан мөрдөн байцаалтанд” ...2018 оны 6 дугаар сарын эхээр Ш над руу залгаад хоое пизда минь цалин мөнгөө авъя гэхээр нь авах ёстой Мягмарбаатараас цалингаа ав гэж хэлэхэд тэр чинь утсаа авахгүй байна, цалин өгөхгүй бол яадгийг харж бай гэж хэлэн утсаа тасалсан. Удалгүй Хавана зочид буудлын захирал Сараа гэх эмэгтэй утсаар залгаад Мягмарбаатарын утас холбогдохгүй байна наана чинь байна уу энд байгаа хамгаалагч нь хамаг эд зүйл эвдлээд хаячихлаа согтуу байна гэж хэлэхээр нь холбогдоод хэлье гэсэн. 20-30 минутын дараа Мягмарбаатар над руу залгаад Хавана буудалд Шг эд зүйлс эвдэлсэн талаар хэлсэн...” /хх-ийн 39/ гэх мэдүүлэг,

 

Хохирогчоор Б.С мөрдөн байцаалтанд: Би Хавана зочид буудалд зөвлөх ажилтай. Уг зочид буудал манай нөхрийнх юм.  2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 13 цагийн орчим манай буудалд “Пүүл Макс” хамгаалалтын албанаас Ш нь хар нүдний шилтэй ирсэн. Манай ажилчид Ш халамцуу архи үнэртүүлсэн байна гэхээр нь амарч байгаад ажилдаа орох уу эсвэл танайхаас өөр хүн дуудах уу гэж хэлэхэд  юм яриагүй сууж байсан. Тэр утсаар ярьж байснаа буудлын ширээг өшиглөхөөр нь яасан гэхэд за уучлаарай гээд ширээг татаад  байрлуулахаар нь би өрөөндөө орсон. Намайг өрөөндөө хяналтын камераар харж байхад буудлын үүдэн хэсэгт байсан шилэн ширээг өшиглөхөд Яминий өрөөнөөс гараад араас нь Чимэгсүрэн, Ш дээр очиход эхлээд Янжинхлхамын зүүн хацар, чих хавьцаа алгадахад Чимэгсүрэн Шгийн цамцнаас татахад  Чимэгсүрэнгийн хүзүү толгойн хавьд тохойлдсон. Чимэгсүрэн зугатаад явахад Янжинхлам хажууд нь байгаад байсан. Ш компьютерийн дэлгэц, печ шилэн давцантай ширээ, чулуун хогийн сав, бичгийн тавиур телефон аппарат, толь, wi-fi цацагч, рүүтэр, хогийн шүүр 2 ширхэг, гэрэлтүүлэгч мод, цаг, түмбүчик зэрэг зүйлсийг эвдэлсэн. “Пүүл макс” хамгаалалтын албаны дарга Мягмарбаатар 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд хохирлыг төлж барагдуулсан. /хх-ийн 60/ гэх мэдүүлэг,

 

Иргэний хариуцагч Б.Мягмарбаатар мөрдөн байцаалтанд: 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд 1600.000 төгрөгөөр төлж дуусгасан...Шгээс 1600.000 төгрөгийг авмаар байна. /хх-ийн 63/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар Ц.Ш мөрдөн байцаалтанд: 2018 оны 3 дугаар сарын эхээр Баянгол дүүргийн нутагт байх “Хавана” гэх буудлын хамгаалалтанд ээлжийн дарга  Мягмарбаатар намайг ажиллуулахаар болсон. 2018 оны 4 дүгээр сард ажилд цалингаа авах гэхэд харуул хамгаалалтын ээлжийн дарга Мягмарбаатар миний цалингаар архи ууж буудалд орж өр тавьсан. Буудлын эзэн С танай дарга чинь өртэй юм чинь гэж хэлээд дараа нь буюу 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр цалингаа ав гэсэн. 5, 6 дугаар сард цалингаа авах гэхэд манай менежер өртэй байсан. 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 12 цагийн орчим Сэнгүр нэртэй пивыг уусан. Өдрийн 14 цагаас ээлж солигдох учраас яараад 14 цаг өнгөрч байхад Хавана зочид буудлын ажил дээр ирсэн. 15 цаг өнгөрч байхад Хавана буудлын хүлээлгийн буйдан дээр сууж байсан ба 3 сар цалингаа авч чадаагүй, мөнгөний хэрэг болчихоод байсан болохоор Жаргалсайхан руу залгахад утсаа авахгүй байсан ба дахиад залгахад буудлаас чинь мөнгөө аваагүй байх Мягмарбаатар наад буудалд чинь өр тавьсан. Өрөөндөө суутгаад цалинг чинь авсан гэсэн. Тэгээд Мягмарбаатар руу утсаар залгаад байхад авахгүй байсан ба С над дээр ирээд ажилдаа гар гээд загнаад байхаар нь уурандаа 2-36 сар цалингаа өгч чадахгүй юм бол яах гэж ажиллуулдаг юм гээд Хавана буудлын ширээг хөлөөрөө жийхэд захирал С намайг ширээгээ янзал гэж хэлэхээр нь би ширээг янзалсан ба чаддаг юм бол мөнгөө аваарай зайл гэж хэлэхээр нь дахин ширээг өшиглөөд ширээг хагалсан. Яөрөөнөөс гарч ирээд ширээгээ янзлаач гэж хэлэхээр нь баруун гараараа зүүн талын шанаа руу нэг удаа алгадсан. Захирал Сараа өрөөгөө түгжээд Ягараад айхгүй болохоор нь уурандаа үүдний амралтын шилэн ширээг хажуу тийш нь шидэж хагалсан, текен дээр байсан цагаан өнгөтэй печийг шидэж хагалан, хар өнгөтэй комьпютерийг унагаасан. Дараа нь үүдний хэсэгт хананд өлгөөтэй байсан шилийг толийг унагааж хагалсан. Гадагшаа гарч явахдаа гэрэлтэй хиймэл модны мөчрөөс зулгааж ханзалсан...Янжинлхамд хохирлын мөнгө гэж 400000 төгрөг өгсөн. /хх-ийн 69/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7636 дугаартай “О.Я-н биед зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байх боломжтой. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” /хх-ийн 18/ гэх  мэдүүлэг,

 

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-27/, Хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 42/,  Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 37/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Ц.Шгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71/, зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Ц.Ш нь “Пүүл Макс” ХХК-ийн гэрээт харуул хамгаалалтын ажилтнаар ажиллаж байхдаа согтуурсан үедээ, цалингаа өгөхгүй байна гэх шалтгаанаар 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хавана зочид буудлын эд хөрөнгийг эвдэж, гэмтээсний улмаас 1.048.900 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулах явцдаа тус зочид буудлын ресепшин О.Янжинлхамын толгойн тус газар нь цохиж зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

хохирогч О.Я-н”...баруун гараараа миний зүүн чих рүү нэг удаа алгадсан...Ш над дээр ирээд миний дагз руу атгасан гараараа нэг удаа цохисон. /хх-ийн 6-7/, гэрч Б.Чимэгсүрэнгийн ”...Янжинлхамын зүүн чих рүү үгийг зөрүүгүй хүчтэй нэг удаа алгадсан, гартаа таарсан, печь, комьпютер, дотуур холбооны утас, интернэтийн төхөөрөмж, хогийн сав, үүдний толь, шилэн ширээ зэргийг авч шидсэн...” /хх-ийн 8-9/, гэрч Д.Жаргалсайханы”...Мягмарбаатар над руу залгаад Хавана буудалд Шг эд зүйлс эвдэлсэн талаар хэлсэн...” /хх-ийн 39/, хохирогч Б.Сийн ”...Янжинхлхамын зүүн хацар, чих хавьцаа алгадахад Чимэгсүрэн, Шгийн цамцнаас татахад  Чимэгсүрэнгийн хүзүү толгойн хавьд тохойлдсон...Ш компьютерийн дэлгэц, печ шилэн давцантай ширээ, чулуун хогийн сав, бичгийн тавиур телефон аппарат, толь, wi-fi цацагч, рүүтэр, хогийн шүүр 2 ширхэг, гэрэлтүүлэгч мод, цаг, түмбүүчик зэрэг зүйлсийг эвдэлсэн...” /хх-ийн 60/, иргэний хариуцагч Б.Мягмарбаатарын”...2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд 1600.000 төгрөгөөр төлж дуусгасан...” гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7636 дугаартай дүгнэлт /хх-ийн 18/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-27/, хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 42/,  эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 37/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр бичгийн баримтуудаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй шүүгдэгч Б.Шгийн мөрдөн байцаалтад өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Яөрөөнөөс гарч ирээд ширээгээ янзлаач гэж хэлэхээр нь баруун гараараа зүүн талын шанаа руу нэг удаа алгадсан. Захирал Сараа өрөөгөө түгжээд Ягараад айхгүй болохоор нь уурандаа үүдний амралтын шилэн ширээг хажуу тийш нь шидэж хагалсан, Текний дээр байсан цагаан өнгөтэй печийг шидэж хагалан, хар өнгөтэй комьпютерийг унагаасан. Дараа нь үүдний хэсэгт хананд өлгөөтэй байсан шилийг толийг унагааж хагалсан. Гадагшаа гарч явахдаа гэрэлтэй хиймэл модны мөчрөөс зулгааж ханзалсан...” /хх-ийн 69/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байна.         

 

Прокуророос Ц.Шд холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцэж,

шүүгдэгч Ц.Шг бусдын эд зүйлийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцов.

 

Гэм буруугийн шүүх хуралдаан дээр улсын яллагчаас Ц.Шг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд зүйлийг хууль бусаар устгах гэмтээх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд хохирогч О.Я, хохирогч Б.С нар шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул Ц.Шг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдсон шүүгдэгч Ц.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд эрүүгийн хариуцлага оногдуулах хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ц.Ш анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Ц.Шгийн гэм буруутайд тооцогдсон дээрхи гэмт хэргүүдэд тус тус нийтэд тустай ажил хийлгэх ял  оногдуулж, шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг нэмж нэгтгэж шийдвэрлэв.