Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 783

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

Улсын яллагч Н.Дамбадаржаа,

Шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Б.Цогням /ҮД:1906/ нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш.Бд холбогдох эрүүгийн 1................ дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ........... оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ........... аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй........... ХХК-д худалдагч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт .................. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш.Б /РД:................/.

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

            Шүүгдэгч Ш.Б нь ..............шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Күүл бааранд иргэн Г.Б-той маргаж улмаар стакан шидэж уруул хэсэгт онож биед нь уруулд няцарсан шарх, язрал, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б мэдүүлэхдээ: “Өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хуралдаанд нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч Г.Б- мэдүүлэхдээ: “........Мтай ажил дээр уулзаж хамт Баянгол дүүргийн 17-р хороо Күүл бааранд ороод 1 шил 0,5 литрийн архи аваад хувааж ууж дуусаж байхад Б- гаднаас орж ирсэн, ...Б- М хоёр юм яриад мэтгэлцээд Мын нөхрийн нь яриад сууж байсан. Тэгэхээр нь би боль өнөөдөр ийм юм яриад яах юм гэхэд Б- эргэж хараад надруу архины шилэн стакан аваад шидээд миний уруулан дээр оноод миний уруул сэтэлсэн. Тэгэхээр нь би Б-тай барилцаж аваад муудалцаад цохилцсон. Тэгэхэд Уянга цаанаас 00-с гарч ирээд бид хоёрыг салгах гээд салгаж чадахгүй цагдаа дуудсан” гэжээ. /хх 15/

 

Гэрч А.Умэдүүлэхдээ: “..........Баянгол дүүргийн 17-р хороо Күүл бааранд 21 цаг 30 минутын үед Мөөгий, Б-, Б- нар дээр очиход нэг шил 0,75 литрийн архи авчихсан задлаад ууж эхэлж байсан. Өмнө нь нэг шил архи уусан гэж байсан. Тэгээд бид 4 уг нэг шил 0,75 литрийн архины талыг хувааж Б- бид 2 хамт тамхины өрөө ороод тамхи татчаад би ариун цэврийн өрөө орсон Б- ширээ рүүгээ явсан. Тэгээд би ариун цэврийн өрөө орчихоод ширээн дээр очиход Б- Б-ыг үсдээд унагаагаад өшиглөж байсан. Тэгэхээр нь би зөөгч нартай салгах гэхэд Б-гийн уруулнаас нь цус гарчихсан би наадхыг чинь ална миний уруул сэтэлсэн гээд Б-ыг хэл амаар доромжлоод дайраад байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан... Б- нь уруул сэтэлсэн гээд сальфетка наасан гараараа дарсан байсан. Б-ын биед ил шарх хараагүй газар унагаагаад өшиглөөд зодоод байсан. Б- Б-гийн урдаас зодолдоогүй” гэжээ. /хх 5 хуу/

 

Гэрч П.М мэдүүлэхдээ: “...........эгч Б-гийн ажил дээр очоод хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо Күүл бааранд ороод нэг 0,5 литр архи аваад хувааж ууж байгаад Б-ыг Күүл бааранд байна хүрээд ир гэсэн. Тэгээд Б- эгч бид хоёр авсан архиа ууж дуусч байхад Б- ирсэн. Тэгээд бид 3 уг архийг ууж дуусгаад Уянга ирнэ гэхээр нь бид 0,75 литрийн нэг шил архи авсан. Тэгээд дөнгөж задлаад хоёр стакан уугаад байж байхад Уянга ирсэн. Тэгээд би архи уугаад Б- эгч, Б-, Уянга гурав уугаад байж байгаад Уянга, Б- эгч хоёр хамт тамхины өрөө рүү орсон. Б- бид хоёр ширээн дээрээ юмаа яриад би явна гэхэд Б- явуулахгүй гээд байж байсан. Тэгэхэд Б- эгч ирээд яасан юу болоод байгаа юм бэ? гэхэд Б- Б- эгч рүү архины шилэн стакан авч шидээд Б- эгчийн уруулан дээр нь оносон. Тэгэхэд Б- эгчийн уруул нь сэтрээд цус гарсан. Тэгэхээр нь Б- эгч Б-ыг өшиглөсөн” гэжээ. /хх 9 хуу/ 

 

Гэрч Ц.А-мэдүүлэхдээ: “...тэгэхэд нэг эмэгтэй нүүрээ дарчихсан сууж байсан. Тэгээд би юу болсон бэ гэхэд цагдаа авч явсан эмэгтэй миний уруул сэтэлчихлээ гээд уруулнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд уруул нь сэтэрсэн эмэгтэй уруулыг нь сэтэлдэг эмэгтэйг нэг хоёр цохисон харагдсан” гэжээ. /хх 10-11/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ....... оны ......дугаар сарын ........-ны өдрийн......... дугаартай дүгнэлтэд: “1. Ш.Бын биед хамарт, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ. /хх 17 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын ......ний өдрийн ...........дугаартай дүгнэлтэд: “1. Г.Б-гийн биед уруулд няцарсан шарх, язрал, зөөлөн эдийн няцрал зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ. /хх 18 хуу/

   Иргэний үнэмлэхийн лавлгаа /хх 34/

   Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 41/

   Хохирогч Г.Б-гийн гомдол саналгүй гэх баримт /хх 45/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ш.Б нь ..............шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Күүл бааранд иргэн Г.Б-той маргаж улмаар стакан шидэж уруул хэсэгт онож биед нь уруулд няцарсан шарх, язрал, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг,

мөрдөн байцаалтанд хохирогч Г.Б-гийн: “...Б- эргэж хараад надруу архины шилэн стакан аваад шидээд миний уруулан дээр оноод миний уруул сэтэлсэн” гэх мэдүүлэг /хх 15/

Гэрч А.У: “...би ариун цэврийн өрөө орчихоод ширээн дээр очиход Б- Б-ыг үсдээд унагаагаад өшиглөж байсан. Тэгэхээр нь би зөөгч нартай салгах гэхэд Б-гийн уруулнаас нь цус гарчихсан би наадхыг чинь ална миний уруул сэтэлсэн гээд Б-ыг хэл амаар доромжлоод дайраад байсан...” гэх мэдүүлэг /хх 5 хуу/

Гэрч П.Мын: “...Б- Б- эгч рүү архины шилэн стакан авч шидээд Б- эгчийн уруулан дээр нь оносон. Тэгэхэд Б- эгчийн уруул нь сэтрээд цус гарсан...” гэх мэдүүлэг /хх 9 хуу/ 

Гэрч Ц.А: “...тэгэхэд нэг эмэгтэй нүүрээ дарчихсан сууж байсан. Тэгээд би юу болсон бэ гэхэд цагдаа авч явсан эмэгтэй миний уруул сэтэлчихлээ гээд уруулнаас нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх 10-11/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 10038 дугаартай дүгнэлтэд: “1. Г.Б-гийн биед уруулд няцарсан шарх, язрал, зөөлөн эдийн няцрал зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинэ гэмтэл байна” гэх /хх 18 хуу/

   Иргэний үнэмлэхийн лавлгаа /хх 34/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ш.Бд холбогдох хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл тохирсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Б- нь мөрдөн байцаалтад шүүгдэгч Ш.Бтай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 45/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, шүүгдэгч Ш.Б гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, хялбаржуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар шүүгдэгч Ш.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.