Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 205/МА2022/00023

 

 

ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 140/ШШ2022/00397 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* баг, ******* орон сууцны ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ы ******* /РД:ИЮ79042*******9/,

Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, байр, тоот хаягт байрлах, ХХК нарт холбогдох зээлээр бараа материал худалдаж авсны үлдэгдэл төлбөр 8,922,500 /найман сая есөн зуун хорин хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч компанийн захирал М.ийн давж заалдах гомдлоор 2022 оны ******* дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М., нэхэмжлэгч компанийн захирал М., өмгөөлөгч Б., хариуцагч Д.*******гийн өмгөөлөгч Д., хариуцагч ХХК-ийн захирал Н.*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... ******* ХХК нь Завхан аймгийн ******* сумын ******* багт 2017 оноос хойш барилгын материалын худалдаа үйлчилгээг Завхан аймагт баригдаж буй барилгын орон сууцны компани, хувь хүмүүст барилгын материал худалддаг байсан. Завхан аймгийн ******* сумын ******* багт баригдах "БОГДЫН ГОЛ" орон сууцны төслийн удирдагч Д.******* нь манай компанийн барилгын материалын дэлгүүрээс 2018 оны 05 сарын 30-ны өдрөөс 2020 оны 03 сарын 12-нийг хүртэл 5 давхар 40 айлын орон сууц барихад нийт 16,915,700 төгрөгийн барилгын материал авсан ба уг төслийн удирдагч Д.*******гийн санал тавьсны дагуу уг төслийн байрнаас эхнэр маань байр захиалсан байсан. Дээрх 16,915,700 төгрөгөөс захиалан авсан байрны үлдэгдэл 7,9,200 төгрөгийг харилцан тохиролцож суутгаж үлдэгдэл 8,922,500 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Уг мөнгөнөөс граж авахаар тохиролцсон боловч гражаа ч өгөхгүй байгаа тул 8,922,500 төгрөгийн Д.*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ХХК нь М. миний эзэмшлийн компани бөгөөд манай эхнэр Ё.******* 2017 оны 5 сарын үед ХХК-ны төслийн удирдагч Д.*******тэй амаар тохиролцож 2017 онд ашиглалтад орох 64.12м2 3 өрөө байрыг м2 нь 1,300,000-аар захиалахаар боллоо. Гэхдээ урьдчилгаа 25,006,800 төгрөгийг ХХК-ний данс руу хийвэл баталгаажих юм байна гээд миний данснаас 2017 оны 06 сарын 20-ны өдөр ХХК-ийн 5014441343 тоот хаан банкны данс руу "байрны урьдчилгаа" гэж 25,006,800 төгрөг шилжүүлсэн.

Гэтэл тухайн компани хашаанаас өөр, байрны шав ч барихгүй бүтэн жил болсон ба 1 жил хүлээсэн. Би эхнэртэй хүнд залилуулчхаж мөнгөө хурдан олж ав гээд ХХК-ийн захирал руу яриулж мөнгөө нэхэхэд ХХК-ийн төслийн удирдагч Д.******* нь би мэдэхгүй манай захиралтай ярь, ХХК-ийн захирал Н.*******тэй холбогдоход хотод байна, одоогоор мөнгө байхгүй, би Завхан удахгүй очно тэгээд уулзана гэж хэлсэн байсан.

Удалгүй манай эхнэр Ё.*******г ХХК-ийн захирал Н.*******, ХХК-ийн төслийн удирдагч Д.******* нар дуудаж уулзсан ба манай эхнэр захирал Н.*******д хандаж бүтэн жил танай барилгын шав ч тавиагүй байхад 25,000,000 төгрөгөөр захиалсан одоо баригдаагүй байгаа юм чинь мөнгөө авъя, эсвэл м2 үнээ буулга гэсний хариуд ХХК-ийн захирал Н.******* нь энэ их билэгдэлтэй тохиолдол болж байна манай компанийн том бүтээн байгуулалт болох орон сууцны анхны захиалагч нь Ё.*******, манай компанийн төслийн удирдагч Д.*******, би өөрөө Н.******* гурван *******тэй ховор тохиолдол боллоо манайх анхны захиалагчдаа мөн том бүтээн байгуулалтын эхэнд гурван ******* давхардсан билэгдэлтэй үйл явдал боллоо манай компани анхны захиалагч юм чинь чамд байрныхаа м2-г 1,200,000 болгож гэрээ байгуулъя гэхэд эхнэр зөвшөөрч орон сууцны захиалгын гэрээг тус компанийн төслийн удирдагч Д.*******тэй байгуулсан.

Мөн тэгж уулзахдаа манай эхнэр захирал *******д хандаж манайх бас барилгын дэлгүүртэй манайхаас шаардлагатай үедээ барилгын материал зээлээр авч болно гэж хэлснээс хойш ХХК нь 2018 оны 05 сараас хойш 2020 оны 03 сар хүртэл бүтэн 2 жил гаруй хугацаанд барилгын материал зээлээр авсан Барилгын материал зээлээр авснаа байрны үнэ болон сүүлд нэмж зогсоол зогсоолын захиалга өгсөн ба мөн зогсоолын 8,000,000 төгрөгийг суутгахаар болсон. Манай дэлгүүр Завхан аймгийн хамгийн анхны өвөл зунгүй ажилладаг барилгын материалын дэлгүүр байсан ба ХХК нь 40 айлын орон сууцны барилга барих явцдаа зээлээр өвөл зун, өдөр шөнө хамааралгүй тухайн компанийн удирдагч Д.******* барилгын инженер , ажилтан тухайн компанийн ачаа зөөгч, жолооч гээд олон хүн дангаараа болон Төслийн удирдагч Д.*******гээр утсаар яриулж зээлээр падаан бичүүлж авдаг байсан. ...байрны хүмүүс машинаа зогсоолдоо тавиад байхаар нь зогсоолоо авъя гэхэд төслийн удирдагч Д.*******тэй тооцоо нийлж байж өгнө гээд таг болсон. Бүүр сүүлдээ зогсоол өгөх боломжгүй Д.******* хамаатай шүүхээрээ яв гэдэг болсон. Манай компани нь ХХК-тай 2 удаа тооцоо нийлсэн байдаг ба нийт 16,915,700 төгрөгийн барилгын материал авснаас 7,9,200 төгрөгийг байрны үлдэгдэл үнэнд суутгаж үлдэгдэл 8,922,500 төгрөг үлдсэн. Уул нь энэ компани дан жижиг голдуу барилгын материал авдаг ба хэдэн боолт хэрэгтэй болоход *******00 км-н цаанаас Улаанбаатар орж авахгүй нь тодорхой юм. Манай компанийн дэлгүүр тухайн компанид орон сууцны барилга барихад бараа материалаа зээлээр өгч тусалж байхгүй ажил нь явахгүй чухал материал дутсан, яарч тэвдсэн үед нь өдөр шөнөгүй дэлгүүрээ онгойлгон шаардлагатай бүгдийг цаг алдалгүй өгсний үр дүнд барилга нь хурдан ашиглалтад орсон байх гэж бодож байна. Төслийн удирдагч Д.******* нь тухайн компанийн ажилтан ба манай дэлгүүрээс зээлээр барилгын материал авсан асуудлаа компанийн дотоод асуудал болох ажил олгогч ажилтны асуудалд оруулж байгаа нь боломжгүй юм. Манай компаниас авсан 16,915,700 төгрөгийн барилгын материалын үнээс ХХК-ны барьсан 40 айлын орон сууцнаас авсан 78,000,000 төгрөгийн 3 өрөө байрны үлдэгдэл төлбөрт 7,9,200 төгрөгийг нь суутган байрны гэрчилгээг манай эхнэрийн нэр дээр шилжүүлсэн атлаа үлдэгдэл 8,922,500 төгрөгийг нэг нэг рүүгээ хэлээд байгааг ойлгохгүй байна. Эхнэрийн нэр дээр авсан байрыг танайд хямдхан өгсөн гээд НӨАТ баримт хүртэл гаргаж өгөөгүй. Манай компанийн мөнгийг ХХК-ны захирал, төслийн удирдагч нар нь хоорондоо захирал өгөх ёстой, төслийн удирдагч өгөх ёстой гээд нэг нэгэн рүүгээ хэлээд байгаа учир нотлох баримтынхаа хүрээнд барилгын материалын үнийн үлдэгдэл 8,922,500 буюу нэхэмжлэлийн нийт шаардлагын 8,922,500 төгрөгөөс 60000 төгрөг нь ХХК-ны төслийн удирдагч Д.*******гээс гаргуулах.

Учир нь 2019 оны 11 сарын 26-ны өдрийн 60,000 төгрөгийн гүйлгээний утган дээр скоч гэсэн байгаа ба барилгад скоч хэрэглэдэггүй Д.******* нь өөртөө авсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын 8,922,500 төгрөгөөс 8,862,500 төгрөгийг ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэжээ.

Нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Манайх анх нэхэмжлэл гаргаж хариуцагчаа татахдаа Д.*******г хариуцагчаар татсан. ХХК-ийн ******* сумын Богдын гол багийн 40 айлын орон сууцны төслийн удирдагч гэдэг байдлаар Д.******* ******* ХХК-ний дэлгүүрээс барилгын туслах материал худалдаж авсан. Уг барилгыг барьж эхэлснээс хойш буюу 2018 оны 5 дугаар сарын 30-аас хойш 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд 5 давхар 40 айлын орон сууцыг барихад нийт 16,915,700 төгрөгийн барилгын материалыг зээлээр авсан байсан. Яагаад 16,915,700 төгрөг нэхэмжлэхгүй 8,922,500 төгрөг нэхэмжилж байгаа юм бэ? гэхээр гэрчээр оролцож байгаа Ё.******* ******* ХХК-ний захирал ийн эхнэр нь юм. Мөн ХХК-аас байр захиалсан анхны захиалагч нь байр захиалах үед энэ төсөл нь 2017 онд хэрэгжихээр захилгаа авсан. Гэтэл 2017 оны төслийн ажил хэрэгжиж дуусна гэж тайлбарлаад Ё.*******гээс байрны урьдчилгаа мөнгөө авсан юм байна лээ. Тухайн үед гэрээ байгуулахгүйгээр 25,000,000 төгрөгийн урьдчилгаа аваад 2017 ондоо барилгаа бариагүй учраас Ё.******* мөнгөө буцааж авъя гэдэг байдлаар хандахад манайх энэ жил барилгаа барина, та хүлээж бай, та анхны захиалагч учраас 1 метр квадратыг нь 1,200,000 төгрөгөөр хэвээр үлдээе гэж хэлсэн гэсэн. ХХК-нд 16,915,700 төгрөгийн үнэ бүхий барилгын материал өгсөн. Энэ мөнгөн дүнгээс байрны үлдэгдэл 7,9,200 төгрөгийг суутгаад нэхэмжлэгч тал байрны гэрчилгээгээ аваад худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр болоод байрандаа орчихсон. 8,922,500 төгрөгийг яагаад өмнө нэхээгүй юм бэ? гэдэг асуудал яригдаж байгаа. Нэхэмжлэгч тал машины зогсоол /граж/ авахаар захиалсан юм байна лээ. Барилгын материалаа зээлээр өгөөд түүнийхээ оронд машины зогсоол /граж/ авна гэж тохиролцоод сүүлдээ машины зогсоолыг /гражыг/ нь өгөхгүй нөхцөл байдал бий болсон. ХХК-ний захирал Н.******* асуудал байхгүй машины зогсоолыг /гражийг/ нь өгнө гэж хэлж байсан боловч түүнээс хойш удаан хугацаа өнгөрсөн, мөн Д.******* ХХК нарын хооронд хэрүүл маргаан өрнөөд нэхэмжлэгч компанид машины зогсоол /граж/ ч өгөхгүй, мөнгөө ч өгөхгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бодит байдал дээр 16,915,700 төгрөгийн барилгын материал ХХК-нд өгсөн байдаг. Тийм учраас зээлээр худалдсан барилгын материалын үнийн үлдэгдэл 8,922,500 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан. ******* ХХК нь байрны мөнгөний үлдэгдэлтэй гэж үзэх юм бол манай тал нэхэмжлэлийн шаардлагаа 7,9,200 төгрөгөөр нэмэгдүүлэх байсан. Гэтэл худалдаж авсан тухайн байртай холбоотой ямар нэгэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гараагүй учраас үүнийг шаардлагагүй гэж үзсэн. Нэхэмжлэлийн үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдоно. Шүүх өөрийн бүрэн эрхийн дагуу нотлох баримтуудыг үнэлэх боломжтой. Төслийн удирдагч Д.*******тэй 2 удаа тооцоо нийлж тооцоо нийлсэн актыг гаргасан. ХХК-ний барилга дотор юу болж байгааг нэхэмжлэгч компани мэдэх боломжгүй. Хэн нь төслийн удирдагч юм, хэн нь захирал нь юм гэдгийг мэдэх боломжгүй. Гэтэл нэхэмжлэгч компанитай уулзаад байнгын зээлээр бараа материал авч байсан хүн нь Д.******* учраас нэхэмжлэлээ анх Д.*******г хариуцагчаар татаж гаргасан. Гэтэл хариуцагч тайлбартаа би ХХК-нд хувьцаа эзэмшдэггүй, уг компани жинхэнэ эзэмшигч нь би биш, би уг барилга дээр төслийн удирдагчаар томилогдож ажлыг нь хийж байсан гэдэг байдлаар тайлбар өгсөн учраас хамтран хариуцагчаар ХХК-нийг татсан. ХХК нь тухайн дэлгүүрийн худалдагчаас барилгын материалаа авдаг байсан юм байна лээ. Хөдөө орон нутгийн хүмүүс нэг нэгэндээ итгээд өөрсдөдөө зээлээр өгсөн баримтынхаа нэг хувийг авч үлдэхгүй алдаа гаргасан байсан. Гэхдээ ХХК бараа материал зээлээр авахдаа тамга тэмдэгтэй явдаг падан авч явдаг байсан гэсэн. Нэхэмжлэгч компани тухайн үедээ өөрсдөө зээлээр өгсөн бараа материалын баримтуудынхаа нэг хувийг авч үлдээгүй учраас дараа нь дэлгүүрийн тооцооны хар дэвтрээс хараад бичсэн. Хар дэвтрийг шүүхэд эх хувиар нь гаргаж өгсөн. Уг хар дэвтэр дээр ХХК-ний инженер, жолооч, манаачаар ажиллаж байсан бүх хүмүүсийн гарын үсэг байдаг. Гарын үсэгтэй дэлгүүрийн тооцооны хар дэвтрээс падааныг буулгасан зүйл л байгаа түүнээс биш уг дэвтрийг хуурамч гэх ямар ч боломж байхгүй. Уг дэвтрийг нотариат баталсан нь энэ хэрэгт ямар ч хамаа байхгүй.

ХХК-ний төслийн удирдагч Д.*******тэй тооцоо нийлсэн 2 удаагийн акт гэж байгаа. Уг 2 удаагийн актыг манай зүгээс үнэн зөв бодитой гэж үзэж байгаа. Яагаад гэвэл ХХК-ийн захирал нь энд байдаггүй. Үүнийг нь ******* ХХК мэдэхгүй, анхнаасаа Д.******* гэдэг хүн төслийн удирдагч гэдэг байдлаар гэрээ байгуулсан. Одоо гэрчээр оролцох Ё.*******тэй байр захиалах гэрээг хийхдээ Д.******* ХХК-ийг төлөөлсөн байдаг. Уг баримтыг нотлох баримтын шаардлага хангаад өгсөн байгаа. Орон сууц захиалгын гэрээн дээр ХХК-ийг төлөөлж төслийн удирдагч Д.******* гэж гарын үсэг зураад тамга тэмдгээ дарж түүгээрээ Ё.******* гэдэг хүнээс байрны мөнгө болох 70,000,000 төгрөгийг авсан байдаг. Д.*******г ХХК-нд хамааралгүй гэж үзэх ямар ч боломжгүй. Гэтэл одоо мөнгөө нэхэмжлэхээр Д.******* манай байгууллагад ямар ч хамааралгүй манай байгууллага нэг ширхэг бараа материал аваагүй гэж ярьж байгаа нь боломжгүй юм.

Өнөөдөр шүүх хуралдаан ч юм уу, хавтаст хэрэгт ХХК-ийн төслийн удирдагчаар томилсон Д.*******г ажлаас чөлөөлсөн тушаал одоо хүртэл байхгүй байгаа. Тийм учраас Д.******* одоо хүртэл ХХК-ийн төслийн удирдагч юм аа гэж ойлгож байгаа. Энэ талаар нотлох баримтаа хариуцагч тал өөрөө гаргаж өгөх ёстой. Ийм баримт гаргаж өгөөгүй учраас Д.******* одоо хүртэл ХХК-нийг төлөөлөх эрхтэй тухайн үедээ ч төлөөлж байсан. Тухайн үед Д.*******г хүлээн зөвшөөрөхгүй байсан бол ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч компаниас зээл авахгүй гэдэг байдлаа илэрхийлэх ёстой байсан. Д.******* үнэхээр л ХХК-аас 400,000,000 төгрөг аваад үрсэн байсан бол энэ талаарх баримтаа хариуцагч тал өгөх ёстой. Ийм баримтаа өгөөгүй байж одоо мөнгөө нэхэмжлэхээр Д.******* гэдэг хүн манай байгууллагад хамааралгүй, та нар бүгд нийлээд идсэн гэдэг зүйл ярьж байна.

Нотлох баримтаар гаргаж өгсөн хар дэвтрийг үнэлэх бүрэн боломжтой. Мөн 2 удаа тооцоо нийлсэн акт байгаа. Тийм учраас ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна.

Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа 2 хариуцагчийг татсан. Нэхэмжилж байгаа нийт үнийн дүн бол 8,299,500 төгрөг. ХХК-аас 8,620,500 төгрөгийг нэхэмжилж байгаа. 60,000 төгрөг буюу скочны үнийг Д.*******гээс нэхэмжилж байгаа. Яагаад гэвэл скоч нь барилгад хэрэглэгдэхгүй гэж үзсэн. Энэ нь ямар баримтаар нотлогдож байгаа вэ? гэхээр хавтаст хэргийн 54-60 дугаар хуудсанд авагдсан тооцоо нийлсэн актаар нотлогдож байгаа. Уг тооцоо нийлсэн акт дээр ХХК-ийг төлөөлж Д.******* гарын үсэг зурсан. ******* ХХК-ийн төлөөлөгч Ё.******* гэдэг хүн тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зурсан. Уг тооцоо нийлсэн акт дээр байрны үнээс 7,9,200 төгрөгийг суутгав гэсэн байна. Мөн машины зогсоолын /граж/ үнэ 8,000,000 төгрөг гэдэг байдлаар бичигдсэн. Гэтэл машины зогсоолоо /гражаа/ аваагүй. Д.******* нь сүүлдээ машины зогсоол /граж/ байр завшсан гэх нөхцөл байдал үүсээд машины зогсоолыг /граж/ нь өгөөгүй учраас яг энэ үнийн дүнгээр нэхэмжлэл гаргасан. Тооцоо нийлсэн акт дээр 60,000 төгрөгийн скоч гэж бичигдсэн учраас уг скочны үнийг Д.*******гээс гаргуулахаар нэхэмжилсэн гэжээ.

Хариуцагч Д.*******гийн өмгөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* хэд хэдэн удаа тайлбар өгсөн байдаг. Ингэж тайлбар гаргахдаа үйл баримтын талаар маргадаггүй. ******* сумын ******* багийн тойргийн хажууд байдаг ******* ХХК-ийн барилгын материалын дэлгүүрээс барилгын материал зээлээр авч байсан, уг зээлээр авсан барилгын материалыг ХХК-ийн 40 айлын Богдын гол төслийн барилгад ашиглаж байсан. Ингэж барилгын материал авахдаа нийт 16,915,700 төгрөгийн барилгын материал авсан. Барилгын материал авсныхаа дараа 2 удаа тооцоо нийлсэн, тооцоо нийлээд 7,9,200 төгрөгийг ******* ХХК-ний захирал ийн эхнэр Ё.*******гийн захиалсан 3 өрөө орон сууцны үнээс хасаж бодсон. Үүнээс 8,922,500 төгрөгийг төлөөгүй байгаа нь үнэн гэдэг үйл явдалтай огт маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг. Юун дээр маргадаг вэ гэхээр энэ мөнгийг би хувьдаа ашиглаагүй. ХХК-ийн барьж байсан орон сууцны барилгад ашиглаж байсан, би нэг ширхэг ч хадаас хувьдаа аваагүй. Би ХХК-ийн тухайн барилгын төслийн ажил дээр төслийн удирдагч гэдэг албан тушаалд ажиллаж байсан. Би тухайн компанийн ажилтан байсан. Би тухайн компанийн ажилтны хувьд ХХК-ийн захирал Н.*******, мөн ******* ХХК-ийн захирал Ё.******* 2 хоорондоо ярьж тохиролцоод барилгын материалыг нэг нь зардаг, нөгөө нь барилгын материал зээлээр авахаар ярьж нэгдээд Ё.*******гийн манайхаас барилгын материал зээлж болно шүү гэдэг саналын дагуу ХХК, ******* ХХК-ийн барилгын материалын дэлгүүрээс барилгын материал зээлээр авахаа хүлээн зөвшөөрөөд тохиролцсоны дагуу барилгын ажилд шаардагдах жижиг материалыг ******* ХХК-ийн барилгын материалын дэлгүүрээс очиж авдаг байсан нь үнэн. Ингэхдээ би баримттай авдаг байсан. Дэлгүүрийн хар дэвтэр дээр нь гарын үсгээ зурж авсан, мөн зарлагын падаан авсан. Ингэж барилгын материал авахдаа би ганцаараа очиж авдаггүй, ХХК-ийн барилгын инженер , манаач, , мөн нартай очиж авдаг байсан гэдгээ хэлдэг. Тухайн барилгын материалаас авсан бүх материалыг ХХК-ийн барьсан барилгад ашигласан нь үнэн гэдгээ тайлбарладаг. ******* ХХК-ийн надад хариуцуулан гаргасан 8,922,500 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болохоос биш хэргийн үйл баримт буюу хэзээ ямар материал авсан, хаана ашигласан, одоо хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэдэг асуудлаар маргахгүй байгаагаа Д.******* илэрхийлдэг. Зээлээр бараа материал худалдан авсан энэ маргааныг хамтран хариуцагч ХХК-ийн захирал Н.******* хүлээн зөвшөөрдөг гэж хэргийн материалаас харж дүгнэж болохоор байна. Яагаад ингэж дүгнэж байна вэ гэхээр энэ хэрэг маргаан үүсээд 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох захирал Н.*******гээс Д.******* бол манай ажилтан биш, ******* ХХК-ийн Завхан аймгийн ******* сумын ******* багийн тойргийн хажуу талын барилгын материалын дэлгүүрээс барилгын материал худалдан авч байсан зүйл нэг ч байхгүй. Манай компани уг дэлгүүрээс зээлээр худалдан авсан бараа материалыг ашигласан зүйл байхгүй, үүний үнэ хөлсийг төлөх учиргүй гэж нэг ч удаа тайлбар гаргаж хэрэгт өгөөгүй. Ийм учраас зээлээр худалдах худалдан авах гэрээний улмаас үүссэн өр авлагын асуудлыг ХХК хүлээн зөвшөөрдөг мэддэг, ХХК-ний итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд захирал Н.*******гийн өөрийн Ё.******* гэдэг хүнтэй хийсэн хэлцлийн улмаас үүссэн хэрэг гэдгийг өөрөө бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрдөг, энэ хариуцлагаа компани хувьд хүлээн зөвшөөрч байгаа учраас энэ талаарх тайлбарыг нэг ч удаа гаргаж өгөөгүй юм байна гэж ойлгож байна. Нэг ч удаа эсэргүүцэл гаргахгүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна. Хамтран хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар болон сөрөг нэхэмжлэл гаргаж өгөх эрхтэй байсан. Гэтэл гаргаагүй гэж ярьж байна. Иргэний хэрэг үүссэн үеэс хойш тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхийг тань боосон хэн ч байхгүй, тайлбар гаргаж өгөөгүй нь энэ нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаад байгаа гэдгийг нотлохгүй байна. Иймд 8,922,500 төгрөгийн бараа материалын үнэ ХХК-ний 40 айлын 1, 2 дугаар барилгыг барихад орсон болохоос биш төслийн менежер Д.*******гээс дээрх нэхэмжилж байгаа мөнгийг гаргах үндэслэл байхгүй гэдэг байр суурьтай энэ шүүх хуралдаанд оролцож байна. 60,000 төгрөгийн скочны асуудлыг Д.******* сүүлд гаргаж өгсөн тайлбартаа тодорхой бичсэн байсан. Скоч бол барилгын материалд ордог. Доод айл руу ус нэвтрүүлэхгүйн тулд шалаа шахахдаа паниарийг хооронд нь наахад маш их скоч орсон. Ингэж тогтоож байж шалны сууриа цутгадаг, ингэж байж доод айл руу ус нэвтрэхгүй байх байдал үүсдэг. Ийм учраас барилгын материалын дэлгүүрээс бид бүхэн скоч авч ашигласан гэдэг тайлбараа гаргасан байсан. Манай талаас скочны үнэ 60,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

Хамтран хариуцагч ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч компани 67 м2 байрыг 1,200,000 төгрөгөөр бодоод 78,000,000 төгрөгөөр худалдахаар Д.******* манай компанийг төлөөлж Ё.*******тэй гэрээ байгуулсан нь үнэн. Д.*******гийн нэг ноцтой үйлдэл нь юу вэ? гэвэл манай компани даргын утасны дугаарыг өөрийнхөө утасны дугаар болгож бланк дээр байгаа тоо тэмдгийг засаад ашигладаг байсан. Энэ талаар бид нар цагдаа дээр гомдол гаргасан. Нэхэмжлэгч компани манайхаас 78,000,000 төгрөгийн байр худалдаж авахдаа 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 25,000,000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн. Д.******* барилга баригдах газрыг худалдаж авах үйл ажиллагаанд оролцсон. Барилга барих зөвшөөрөл өгөх толгой бүхий мэргэжилтэн зэрэг 3 хүнд ихээхэн хэмжээний мөнгө авч өгсөн. Ийм ийм асуудал байсан учраас 2017 оны 6 сард барилгын ажил эхлээгүй. Барилгын газрын зөвшөөрөл дээр ноцтой асуудал их бий, мөн мөнгө угаагдсан асуудал байгаа. Би худлаа хэлсэн бол хуулийн байгууллагын өмнө хариуцлага хүлээхэд бэлэн. Надад энэ талаарх баримт байгаа. Нэхэмжлэгч компани 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 15,000,000 төгрөгийг байрны үнэд төлсөн. 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 4,000,000 төгрөгийг мөн төлсөн, энэ өдрөө мөн ахиад 6,000,000 төгрөгийг өгсөн. Нийт 70.680.000 төгрөгийг төлсөн. Одоогийн үлдэгдэл буюу манай компанийн дансанд хийх ёстой мөнгө нь 7.9.200 төгрөг. Энэ талаарх баримтуудаа хангалттай гаргаж өгөх эрх нь надад байсан. Шүүгч надаас баримтаа гаргаж өгөхгүй яасан юм бэ? гэж байна, хэргийн бусад оролцогч мөн нотлох баримтаа гаргаж өгөөгүй гэж шүүмжилж байна. Гэхдээ би хууль зөрчихгүй. Д.*******д холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгээд дүүргийн эрүүгийн хэргийн прокурорын зөвлөх, улсын прокурорын ерөнхий зөвлөх нараас зөвшөөрөл авч байгаад Эрүүгийн хуулийн 17.3.2, бичиг баримт хуурамчаар үйлдсэн асуудлаар 2.1, 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүссэн байхад энд ирээд жилийн дараа эрүүгийн хэрэг мөн бишийг мэдэхгүй байна гэдэг зүйлийг ярьж хүлээж авсан. Тийм учраас би ахлах мөрдөн байцаагч Мөнх-Эрдэнэд гомдол гаргасан. Энэ хэрэг маргаан дээр хууль зөрчсөн асуудал болон ашиг сонирхлын зөрчил их байна гэж үзэж байна. Та хууль зөрчсөн гэж яагаад яриад байгаа юм бэ, чи яагаад энэ талаар тайлбар болон баримт өгөхгүй байгаа юм бэ гэж ярьж байна. Хууль зөрчсөн гэдгийг хэргийн нэг оролцогч маань нотолж байна. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудаар шүүгч иргэний хэрэг үүсгэсэн байсан. Эдгээр нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангах нотлох баримт нэг ч байхгүй. ийн гарын үсэгтэй падаануудыг нотариат баталсан. Нотариат мөн хар дэвтрийг баталсан байсан. Нотариат хар дэвтэр батлахгүй, нэг хүний гарын үсэгтэй зүйлийг тамгалахгүй. Үүнийг бүх хуульчид мэднэ. Д.******* ХХК-ний барилгыг борлуулах ажил хийгээд 80,000,000 төгрөгийн цалин авъя гэж байсан. нэхэмжлэгч компанийн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч нар тайлбартаа Д.*******г ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй байна гэж ярьж байна. Гэтэл энэ талаарх тушаал аль эрт гарсан. Энэ талаарх баримт манай талд байгаа болохоос биш би гаргаж өгөх шаардлагагүй. Би нэг ч нотлох баримт гаргаж өгөөгүй, нэг ч тайлбар өгөөгүй. Яагаад вэ гэхээр иргэний хэрэг үүсэх боломжгүй байдал дээр иргэний хэрэг үүсчихсэн байгаа. Би бусдын тайлбарыг өгч байгаа, бусдын хүсэлтийг өгч байгаа. Яагаад иргэний хэрэг үүсдэггүй юм бэ гэхээр нотлох баримтаар гаргаж өгсөн баримтууд зөвхөн анхан шатын бүртгэлийн болоод иргэний хэргийн баримт болох нөхцөл байхгүй. Үнэхээр хуульч нар мөн юм бол үүнийг нягталж үзээрэй. Тухайн нотлох баримт дээр хүрз хэдэн ширхэг гэж бичсэн юм бэ, скоч хэдэн ширхгийг бичсэн, бээлий хэдэн ширхгийг бичсэн гэдэг тодорхойгүй. Манай компани уг барилгыг бариулах гэж 2 барилгын бригадыг ажиллуулдаг.

Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтууд баримт биш, надад өөр баримт байгаа, би түүнийг шалгуулж байгаа, тухайн дэлгүүрийн падаан гэж өөр нимгэн цаасан дээр гаргасан баримт байгаа. Түүнийгээ би аудитын газраар шалгуулж байгаа. Энэ дэлгүүртэй холбоотой 16,915,700 төгрөг биш өөр мөнгөн дүн гарч байгаа. Зөвшөөрөгдөхгүй бичиг баримт дээр барилгын ажил эхэлсэн, тухайн үед газрын асуудал байсан. Энэ асуудалд Д.******* оролцсон. Барилгын зөвшөөрөл асуудалтай байсан, мөн л Д.******* оролцсон. Тэгээд нэхэмжлэгч компанид хамгийн бага үнээр байраа худалдсан. Тухайн үед байрны 1 м2 нь 1,600,000-1,800,000 төгрөг байсан. Д.******* 5 байр авахдаа 1 м2-ийг нь 1,200,000 төгрөгөөр өөрөө бичиж авсан. Өөрөө байрны гэрчилгээгээ гаргасан. Нэхэмжлэгч компани манай байгууллагад 7,9,200 төгрөгийн өртэй байсан. Энэ талаарх баримт манайд байгаа боловч би иргэний хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй. Би эрүүгийн хэргийг хүндэтгэхгүйгээр иргэний хэрэгт тайлбар өгч, нотлох баримт өгөх боломжгүй. Би анх удаагаа ганцхан талын гарын үсэгтэй баримтыг нотариат батлаад уг баримт дээр иргэний хэрэг үүсгэсэн. Энэ хэрэг маргаанд нотариатчаа оролцуулахгүй, хэн нь юу авсан нь мэдэгдэхгүй тэмдэглэлийн дэвтрийг нотариатч тамгалсан байна. Мөн нэг процессын алдаа байгаа. Тэр нь юу вэ гэхээр шүүх гэрч асуухдаа намайг байлцуулаагүй, яагаад надаас нууж гэрч асуусан юм бэ, би гэрчид асуулт тавих эрхтэй шүү дээ, нэг нь 60,000 төгрөгийн скочийг барилгад хэрэглэхгүй гэж байх шиг, нөгөө нэг нь барилгад скоч хэрэглэдэг, ус гоожоод байсан гэж байх шиг. Үүнээс харахад зөрчилтэй нь харагдаж байна. Өнгөрсөн жил бид бүхэн энд ирээд 2 байрны дээврийг янзлаад 3,0 саяас-4,0 сая төгрөгийн зардал гаргасан. Гэтэл Д.******* тайлбартаа дээврийг скочдож байсан гэж байна. Мөн тайлбартаа би дээвэр скочдсон гэж байна. Гэтэл Д.******* дээвэр хийгээгүй шүү дээ. Дээвэр хийдэг компани тусдаа. Тухайн үед барилгын материалыг Хятад улсаас татсан. Дэлгүүрээс барилгын туслах жижиг материалыг аваад байсан нь сонин байна. Барилга барихад орц нормтой, хэмжээтэй, ширхгийн тоотой, хэрэглэх зарчимтай. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би хэрэгт цугларсан баримт дээр тулгуурлаж ярьж байна. Нэхэмжлэгч талын баримт дээр манай ажилтан , Д.*******, Одбаяр барилгын материал авсан гэсэн гарын үсэг алга. Ийм баримтыг нэхэмжлэгч тал өөрөө биччихээд шүүхэд өгөөд шүүх тэрийг нь иргэний хэрэг болгосон байна. Гэрч асуухад би оролцоогүй та бүхэн асуусан байсан, мөн нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, нотариатчийг энэ иргэний хэрэгт татаж оруулах ёстой байсан. Би нотариатчидын танхимд хүсэлт гаргасан. Д.******* барилгын ажилд скоч хэрэглэгдэхгүй гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Энэ талаараа тайлбар дээрээ бичсэн байсан. Манай тал уг нэхэмжлэлтэй холбогдуулж тайлбар өгөөгүй, гомдол гаргаагүй, баримт байхгүй учраас гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтуудыг харахад манай барилгын ажилд шаардлагагүй бараа материал байна. Энэ талаар би нотолъё гэхээр эрүүгийн хэрэгтэй холбоотой нотлох баримтаас би гаргаж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 зүйлийн 65.1.8-д зааснаар энэ нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох гэж заасан байгаа. Нэхэмжлэгч компанийг нэхэмжлэл гаргахаас өмнө манай компани ******* ХХК-ний захирал болон , гээд ******* гаруй хүнийг эрүүгийн хэргээр шалгуулъя гээд 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр гомдол гаргасан. Манай компани ******* ХХК-аас барилгын материал худалдан авч байсныг үгүйсгэхгүй. Нэхэмжлэгч хэт нэг талыг барьсан нотлох баримт гаргаж өгсөн байна. Хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримт хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагч шүүхэд гаргаж өгсөн бол торгох эсхүл хорих ял шийтгэнэ гэж Эрүүгийн хуульд заасан байна. Үүнийг шалгаад өгөөч гээд бүгдийг нь бичээд цагдаагийн байгууллагад өгсөн. Мөн эрүүгийн журмаар шалгуулж байгаа ******* гаруй хүн дотор ******* ХХК-ний захирал орж байгаа. ******* ХХК-ний энэ хэрэгт гаргаж өгсөн падааны баримтаас өөр нимгэн падаан үйлдэж өгсөн баримт манай компанид байгаа. Үүнийг үнэлүүлэхээр аудитын газар хандсан, үнэлгээний хариу гартал шүүх хуралдааныг хойшлуулсан бол энэ бүхэн нотлогдох байсан. Тийм учраас би иргэний хэргийг хойшлуулаад өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан. Цагдаагаар шалгуулаад жил гаруй хугацаа өнгөрсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мэдсээр байж санаатай үйлдэл гаргасан байна. 400,000,000 төгрөгийн маргаанд энэ нэхэмжлээд байгаа 8,922,500 төгрөгийн маргаан багтаж байгаа. Мөн Д.*******гийн 5 байрны маргаан багтаж байгаа. ******* ХХК-ний байр худалдаж авахдаа төлсөн 70,000,000 төгрөгийг буцааж өгнө гэвэл би хүлээн зөвшөөрч байна. Манай захирал байрны тэр мөнгийг нь гаргаад өгөөч ээ гэж хэлж байгаа. Энэ мөнгийг нь би ******* ХХК-ний данс руу илгээгээд байраа авсан нь дээр байх. Нэхэмжлэгч компанийн төлөөлөгч өөрөө энэ талаар хэлж байна. Мөн машины зогсоолын /граж/ асуудал яригдаж байна. Манай компани харамсалтай нь 3 машины зогсоолын /граж/ үнэ алдчихаад байгаа, 2 машины зогсоолын /граж/ үнэ гарч ирэхгүй байгаа. Жилийн дараа нэхэмжлэл гаргаж, ийм нотлох баримтуудаар иргэний хэрэг үүсгээд гэрч оролцуулсан гээд намайг байлцуулахгүйгээр гэрч асуулгасан байгаад би бухимдаж байна. 8,922,500 төгрөгийн асуудал манай компанийн хувьд юу ч биш шүү дээ. Энэ хэрэг маргааныг эрүүгийн журмаар шалгаж байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дэх зүйл заалтыг баримтлаад хойшлуулаад өгөөч гэж хүсэлтийг гаргасан. Тийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 140/ШШ2022/00397 дугаар шийдвэрээр  

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар ******* ХХК-ний Д.*******гээс 60,000 /жаран мянга/ төгрөг, ХХК-аас 8,862,500 /найман сая найман зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,7******* төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч компанийн захирал М.ийн давж заалдах гомдлын агуулга:

Ундрах Баян булаг ХХК-ийн нэхэмжлэлтэй ХХК, Д.******* нарт холбогдох барилгын материал зээлээр худалдах, худалдах авах гэрээний үүрэгт ХХК-аас 8,862,500, Д.*******гээс 60000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 02-ны өдрийн 140 Ш2022/00307 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Үүнд: ХХК нь Завхан аймгийн ******* сумын ******* 2017 оноос хойш барилгын материалын худалдаа үйлчилгээг Завхан аймагт баригдаж буй барилгын орон сууцны компани, хувь хүмүүст барилгын материал худалддаг байсан. Завхан аймгийн ******* сумын ******* багт баригдах "БОГДЫН ГОЛ" орон сууцны төслийн удирдагч Д.******* нь манай компанийн барилгын материалын дэлгүүрээс 2018 оны 05 сарын 30-ны өдрөөс 2020 оны 03 сарын 12- ныг хүртэл 5 давхар 40 айлын орон сууц барихад нийт 16,915,700 төгрөгийн барилгын материал зээлээр худалдан авсан ба уг төслийн удирдагч Д.*******гийн санал тавьсны дагуу уг төслийн байрнаас эхнэр маань байр захиалсан байсан. Дээрх 16,915,700 төгрөгөөс захиалан авсан байрны үлдэгдэл 7,9,200 төгрөгийг харилцан тохиролцож суутгаж үлдэгдэл 8,922,500 төгрөгийг өгөөгүй уг, мөнгөнөөс тус компанийн барилгын доорх граж авахаар тохиролцсон боловч гражаа ч өгөөгүй тул манай компани 2 жилийн хугацаанд зээлээр барилгын материал өгсөн мөнгөө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж тус Шүүхийн шүүгч Т. дээр хуваарьлагдсан. Т. шүүгч өөр дээрээ 2 жил гаран ба хамгийн сүүлд ХХК-ийн төлөөлөгчийн амаар ярьсан зүйлийг үндэслэж ХХК-ийн гомдолтой Д.*******д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэгдтэл түдгэлзүүлж илт нэг талыг барьж манай нэхэмжлэлийг түдгэлзүүлсэн захирамж гаргасан ба манай компанийн зүгээс гомдол гаргаж тухайн шатны 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр гомдлыг хэлэлцэж эрүүгийн хэрэгтэй холбогдох баримт байхгүй байхад түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй байна гэж дүгнэн манай компанийн нэхэмжлэлтэй хэргийг сэргээсэн. Нэхэмжлэлийг сэргээсэн боловч Т. шүүгч манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгохдоо ... нэхэмжлэгч талаас ... 2018 оноос өр үүссэн тухай дурдсан нэхэмжлэгч талаас ирүүлсэн тооцоо нийлсэн актууд хх 53- 60, -рт баримтад 2018.05.30-2020.03.12 -ны хооронд өгсөн авсан зүйлийг баримтаар шалгахад 16.915,700 төгрөгийн үлдэгдэлтэй гэжээ. Дээрх баримтаас харахад 2018 оноос 2020 оны 03 сарын 12-ныг хүртэл хугацаанд талуудын худалдаж авсан барааны баримтыг тооцож үзэхэд хариуцагч тал галд төлөх төлбөргүй болох нь харагдаж байна. Хэрэв гэрээний аль нэг тал гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд тооцоо нийлэх гэх мэтээр нөгөө талд гарсан зардлыг төлөхөөр харилцан тохирсон байдал хэргийн материалаас харагдахгүй байна. ... тооцооны үлдэгдэлтэй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, төлбөр тооцоо дууссан гэх утгатай баримт үйлдсэн байх тул дээрх төлбөрийг нэхэмжлэх үндэслэлгүй байна гэж үзэх үндэслэлтэй.... Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага ийнхүү баримтаар нотлогдохгүй байх ба 2018 оноос ер үүссэн гэж үзэж Нэхэмжлэлийг шийдвэрлэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв ... гэх мэт ямар ч нотлох баримтад үндэслээгүй, бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийн илт ХХК-ийн талд шийдвэрлэж манай компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон маш их гомдолтой байна. Яагаад зээлээр өгсөн барилын материал буюу барааныхаа үнийг авч болдоггүй хорвоо вэ энэ талаар сум, аймаг бүгд мэдэж байгаа ийм илт юмыг зээлээр өгсөн тодорхойгүй, яг хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй нь тодорхой гэх мэтээр энгийн хүн хараад ойлгочихоор зүйлийг шийдэж чадахаа больсон юм бэ шүүхэд итгэх итгэл алга болох нь анхан шатны шүүх зээлээр авсан нь тодорхой, зээл өгсөн нь тодорхой, зээлээ өгсөн авснаа тулгаж баталгаажуулж тооцоо нийлсэн нь тодорхой байхад хунийг яаж ингэж хохироож чадаж байна. Анхан шатны шүүх амаар барилгын материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, зээлээр худалдан авч байсан нь нотлогдсон, *******ы ******* нь ХХК-нийг төлөөлж барилгын материал зээлээр худалдан авч байсан, *******ы ******* ХХК-нийн төслийн удирдагч буюу ажилтан мөн гэж дүгнэсэн атлаа ... тооцоо нийлсэн актуудаар ХХК-тай тооцоо дууссан, ХХК нь үлдэгдэл өртэй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж ямар ч үндэслэлгүйгээр шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. ХХК нь манай дэлгүүрээс 2 жилийн хугацаанд зээлээр барилгын материал худалдан авч байсан боловч нэг ч төгрөг төлж үзээгүй буюу авсан бараа материалынхаа үнээс нэг ч төгрөг төлөөгүй дан зээлээр авсан. Тухайн компанитай манай компани 2 жилийн хугацаанд зээлээр худалдсан барилгын материалын тооцоог 2 удаа нийлсэн. ХХК нь манай дэлгүүрээс зээлээр авсан барилгын материалынхаа үнийг нэг ч удаа төлж байгаагүй зөвхөн зээлээр авч байсан Анхан шатны шүүхээс 2 удаагийн зээлээр худалдсан барилгын материалын тооцоо нийлсэн актыг үнэлэхдээ... ******* ХХК -наас 2 жилийн хугацаанд зээлээр худалдсан барилгын материалын төлбөр тооцоогоо ХХК нь бүрэн төлж тооцоо дууссан баримт буюу тооцооны үлдэгдэлтэй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, төлбөр тооцоо дууссан гэх утгатай баримт үйлдсэн байх тул дээрх төлбөрийг нэхэмжлэх үндэслэлгүй байна мэтээр ор үндэсгүй дүгнэлт хийж манай компанийг санхүүгийн хүнд байдалд оруулж байна. Энэ талаар хариуцагч ХХК хүртэл манай компани зээлээр авсан барилгын материалын тооцоогоо бүрэн төлж дуусгаад тооцоо нийлсэн гэж маргаагүй байхад Мөн нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч ХХК буюу зээлээр барилгын материал худалдагч, зээлээр худалдан авагч нар 2 жилийн хугацаанд хэдэн төгрөгийн барилгын материал зээлээр өгсөн, зээлээр авснаа баталгаажуулж нийлсэн актууд үйлдсэн байхад анхан шатны шүүхээс гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд тооцоо нийлэх гэх мэтээр нөгөө талд гарсан зардлыг төлөхөөр харилцан тохирсон байдал хэргийн материалаас харагдахгүй байна".... гэх мэт хэрэгт ямар ч хамааралгүй дүгнэлт хийж үндэслэлгүйгээр дүгнэлт хийсэн байсанд маш их цочирдож гайхсан. Манай компани зөвхөн зээлээр өгсөн барилгын материалынхаа унийг гаргуулахаар шүүхэд хандсан. ХХК нь 2 жилийн хугацаанд буюу 2018 2019 онуудад манай дэлгүүрээс зээлээр барилгын материал авч байсныг тухайн компанийн төслийн удирдагч, Д.*******, тус компанийн ерөнхий инженер, манаач, жолооч гээд гэрчилсэн, мөн компани нь зээлээр барилгын материал худалдаж байгаа тохиолдолд худалдагч маань бизнесийн хар дэвтэрт заавал бичиж, зээлээр авч байгаа хуний гарын үсэг зуруулдаг, энэ хар дэвтрүүдээ шүүхэд эх хувиар нь гарган өгч гэрчээр асуугдсан хүнээр харуулж гарын үсэг мөн эсэхийг тодруулсан. Өөрөөр хэлбэл зээлээр авсан нотлох баримтууд болон зээлээр авсан егснөө хоёр талаас тулган баталгаажуулж тооцоо нийлсэн актууд байхад мөн Тухайн компанийн ажилтнууд бүгд зээлээ авч байсныг нотлоод байхад анхан шатны шүүхээс зээлээр агсан нь нотлогдоогүй байна, зээлээ авсан барилгын материалын төлбөрөө хариуцагч ХХК төлж дуусгаад тооцоо дууссанаа баталгаажуулж тооцоо нийлсэн акт үйлдсэн байна, барилгын материал зээлээр худалдан авагч зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд тооцоо нил гэж хоор тал тохиролцоогүй байна... гэх мэтээр үндэслэлгүй дэпт өгсөн байна. Мөн анхан шатны шүүх ... хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар гэрчүүдийн мэдүүлгүүдээс үзэхэд ... тодорхой хэмжээний барааг зээлээр худалдаж, худалдан авдаг байсан гэх уйл баримтыг талаар маргаагүй боловч 8.662,500 төгрөгийн тооцоотой байсан гэж тайлбарласан боловч энэхүү тайлбараа нотлоогүй, Яг хэдэн төгрөгийн барааг зээлээр худалдаж, худалдан авсан гэх байдал тогтоогдохгүй, энэ байдлаа нэхэмжлэгч нотлоогүй байна гэд огт хүлээн зөвшөөрөхгүй энэ талаар нэхэмжлэлд маш тодорхой дурдсан. Манай компани нь ХХК-тай 2 жилийн хугацаанд зээлээр өгч байсан барилгын материалаа буюу бараагаа 2 удаа тооцоо нийлж нийт 16,915,700 төгрөгийн Барилгын материал зээлээр авсан, зээлээр өгснөө хоёр талаас харилцан тулгах тооцоо нийлсэн. Энэ актаар баталгаажуулсан 16915700 төгрөгөөс 7,9,200 төгрөгийг байрны үлдэгдэл үнэнд суутгаж үлдэгдэл 8,922,500 төгрөг үлдсэн. Анхан шатны шүүхээс зээлээр худалдсан барилгын материалын тооцоо нийлсэн актуудыг буруу тайлбарлан дүгнэсэн байна Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс тооцоо нийлсэн актуудыг хоёр тал ямар нэгэн тооцоогүй, тооцоо дууссан. хэн алиндаа ер төлбөр. үлдэгдэл гэдгээ баталгаажуулсан баримт үйлдсэн байна гэж буруу ойлгосон байна. Зээлээр барилгын материал худалдсан, худалдсан авсан хоёр компани нь 2019 оны ******* сарын байдлаар 2020 оны 3 сарын байдлаар хэдэн төгрөгийн барилгын материал зээлээр худалдсан, худалдан авснаа баталгаажуулж хоёр тал тулган тооцоо нийлсэн баримт юм. Дээрх 16,915,700 төгрөгөөс нэг ч төгрөгийг хариуцагч талаас төлөөгүй гэдгийг хэн алин нь мэдэж байсан, одоо ч мэдэж байгаа. Анхан шатны шүүх яаж харахаараа, яаж дүгнэхээрээ хоёр тал тооцоо дууссан баримт байна гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Манай компани 2 жилийн хугацаанд ХХК-ийн барьж байсан барилгад нэн хэрэгцээтэй барилгын материалыг байнга, өдөр шөнө харгалзалгүйгээр зээлээр өгчихөөд одоо ингэж хохирох дээрээ тулна гэж бодсонгүй маш гомдолтой байна. Хариуцагч ХХК нь бидний мөнгийг өгөхгүй гэж хэлдэггүй зөвхөн төслийн удирдагч Д.*******гийн 400 саяын асуудал шийдэгдсэний дараа энэ нэхэмжлэлийг хэлэлцүүлж өгөөч гэдэг хүсэлтийг удаа дараа тавьж байсан.

Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 02-ны өдрийн 140/ШШ2022/00397 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. шүүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан байгаа. Анхан шатны шүүхийн энэ хэргийг шийдвэрлэхдээ 2 удаа тооцоо нийлсэн акт үйлдсэн байна. Энэ тооцоо нийлсэн акт үйлдсэн нь тогтоогдож байх боловч төлбөр тооцоо дууссан гэсэн утга агуулгатай байна. Тийм учраас нэхэмжлэгч нэхэмжлэх үндэслэлгүй байна гэж анхан шатны шүүх ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Энэ орон сууцыг барихдаа 2 жилийн хугацаанд зээлээр бараа авсан байгаа.

Өөрсдийнх нь тайлбараар шөнө оройгүй бараа ирж авдаг байсан бөгөөд бид нар цэвэр итгэлцлийн үндсэн дээр зээлээр бараа материал өгдөг байсан гэх тайлбарыг хэлдэг. Мөн 2 жилийн хугацаанд ямар ч мөнгө төгрөг аваагүй. 16.0 сая төгрөгийн бараа материалыг энэ барилгын компанид өгсөн бөгөөд үүнтэй холбоотой тооцоо нийлсэн актыг 2 удаа үйлдэхдээ ХХК-ийн төслийн удирдагчтай тус актыг нийлсэн байгаа. Гэтэл анхан шатны шүүх Улаанбаатар хотод байгаа ХХК-тай очиж тооцоо нийлээгүй юм бэ? тийм учраас энэ актын зөрүү гараад байна гэсэн. Гэтэл Завхан аймагт Д.******* гэх хүнд ХХК нь зээлээр бараа материал авахыг зөвшөөрсөн бөгөөд ямар учиртай вэ? гэхээр Богдын гол гэх барилгын хамгийн анхны захиалагч нь болох Ё.******* гэх нэхэмжлэгчийн эхнэр байсан. Энэ хүн 2017 онд 25.0 сая төгрөгийг урьдчилгаанд хийсэн бөгөөд 1 жилийн хугацаанд тухайн байр нь баригдаагүй учраас 1 жилийн дараа мөнгөө буцааж авъя гэж хандахад захирал Н.******* нь очиж байгаад ярилцъя гэдэг байдлаар Завхан аймагт хүрэлцэн ирж хоорондоо ярилцсан байдаг. Ингээд хоорондоо ярилцах явцад төслийн удирдагч Д.*******, компани захирал Н.*******, байрны захиалагч Ё.******* гээд 3 ******* нь нэг газар уулзаж орон сууцны гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа 3 ******* таарсан, анхны захиалагч гэдэг утгаараа М2-ыг нь 1.200.000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээний дагуу ийн данснаас байрны мөнгө гэж 4 удаагийн шилжүүлэг хийгдсэн. Анхан шатны шүүх дээр Н.******* нь Д.******* манай компанид хамааралгүй энэ хүн чинь манай компанийг залилаад яваад өгсөн. Манай компанид 400.0 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан байгаа гээд байдаг. Үүнийг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөх боломж байхгүй. Учир нь 2 удаа тооцоо нийлсэн байгаа. Яагаад гэвэл маш жижиг, жижиг боолт, шүрүүп гэх мэт асар олон жижиг зүйлсийг авсан бөгөөд тэдгээрийг нэгтгээд тооцоо нийлсэн акт үйлдсэн байгаа. Тооцоо нийлсэн акт үйлдэхдээ харилцан тохиролцож Д.******* нь ХХК-г төлөөлсөн байдаг. Мөн Д.******* нь манай аймгийн Бодь даатгалын салбарын төлөөлөгч хүн байдаг. Гэтэл анхан шатны шүүх энэ 2 удаа тооцоо нийлсэн акт нь зөвхөн тооцоо дууссан байна гэж үзсэн нь үндэслэлгүй дүгнэлт юм.

Яагаад гэвэл энэ хүмүүс тооцоо нийлэхдээ хоорондоо ямар ч мөнгө төгрөг өгөлцөж авалцаагүй юм. Зөвхөн зээлээр бараа материал өгсөн талаарх тооцоо нийлсэн акт байдаг. Гэтэл үүнийг анхан шатны шүүх зөвхөн төлбөр тооцоо дууссан гэх утгатай тооцоо нийлсэн акт байна. Үлдэгдэл нь харагдахгүй байна гэсэн дүгнэлт хийсэн байгаа. Нэхэмжлэгч талаас үзэхдээ энэ хэргийг 2 жил гацаасан бөгөөд ямар ч ажиллагаа хийгээгүй бөгөөд 2 жил хүлээлгэсний эцэст шууд манай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байгаа. Д.******* гэх хүн 400.0 сая төгрөгийн тооцоотой гэх зүйл нь тусдаа эрүүгийн хэргийн асуудал юм. Ц. төлөөлөгчийн ярьж байгаагаар манайхаас баримтууд гаргаж өгөөд энэ хүмүүсээс би асуусан юм. Яагаад баримтынхаа 1 хувийг авч үлдээгүй юм бэ гэхэд. ХХК-ийн хүн ирээд зээлээр авахдаа манайх нэг хувийг нь дээд байгууллага руугаа заавал явуулдаг учраас хэрэгтэй гэхээр нь өөртөө авч үлдэлгүй өгч явуулж байсан байдаг. Тэгээд танайх үнэхээр тухайн падан дээрх зүйлийг байсан эсэх талаар нотлох ёстой гэхэд. Асуудалгүй манай талд хар дэвтэр байгаа бөгөөд түүн дээр хэн хэнд хэдэн төгрөгийн зүйл өгч байсан талаарх гарын үсэгтэй дэвтэр байдаг бөгөөд түүн дээрээс дахин нөхөж бичилт хийж өгсөн байгаа. Харин хариуцагчийн төлөөлөгч Ц. энэ чинь хуурамч баримт байна манай талаас шалгуулах хүсэлтэй байна гэсэн. Манайх бол тухайн падан дээр ХХК-ийн ч юм уу? Д.******* ч юм уу? аль нь ч гарын үсэг зурсан зүйл байхгүй байгаа. Тийм зүйлийг эрүүгийн хэрэг рүү оруулаад байгаа нь үндэслэлгүй юм. Анх хариуцагчаар Д.*******г татсан бөгөөд дараад нь ХХК-г хариуцагчаар татсан. Д.******* нь энэ хэрэг дээр анхнаасаа маргаагүй байгаа.

Харин Д.******* нь би нурууны суулттай учраас барилгын материалын дэлгүүр рүү ганцаараа огт орж байгаагүй дандаа хажуудаа хүнтэй ордог байсан гэж хэлдэг. Анхан шатны шүүх хоорондоо маргаагүй зүйл дээр дүгнэлт хийж тооцоо нийлээгүй байна гэсэн хачирхалтай дүгнэлт хийсэн байгаа. Нийтдээ 16.0 сая төгрөгийн бараа материалыг 2 жилийн хугацаанд өгсөн байгаа. Энэ хугацаанд 77.0 сая төгрөгөөр 3 өрөө байр худалдаж авахаар болж түүнийхээ 70.0 сая төгрөгийг нь өгсөн байгаа. Үлдэгдэл 7.0 сая гаруй төгрөгийг 16.0 сая төгрөгөөс хасаж тооцоо нийлсэн байгаа. Түүний үндсэн дээр байрныхаа гэрчилгээг авсан байгаа. Үлдэгдэл 8.0 сая гаруй төгрөгтөө граж авахаар тохиролцсон байсан болов ч Д.*******, ХХК-ийн хооронд залилангийн асуудал гарч ирээд ХХК нь граж өгөхөө больчихсон.

Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч компанийн захирал М. шүүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Барилгын материалыг манай дэлгүүрээс авсан бөгөөд түүний үлдэгдэл мөнгөнд нь машины граж авахаар тохиролцож байсан болов ч манайд гражаа өгөхгүй явсаар байгаад өдийг хүргэсэн гэв. 

Хариуцагч компанийн төлөөлөгч Ц. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Давж заалдах гомдол нь яг ямар хуулийн аль заалтыг зөрчсөн талаар дурдагдаагүй ойлгомжгүй давж заалдах гомдол гаргасан байсан. Энэ хэрэгт эрүүгийн хэргийн онц ноцтой зүйлс байгаа бөгөөд үүнийгээ дахин шүүх дээрээ үйлдээд байгаа бөгөөд манай талаас шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан болов ч хүлээж аваагүй. Энэ хэргийн материалд асуудалтай зүйлс маш их байгаа бөгөөд 74 хуудас материалыг Ш. шүүгчийн туслах дээр нь орж байгаад тамга даруулж баримтжуулж авсан. Яагаад үүнийг би тамга даруулж авсан бэ? гэхээр. 3 удаа шүүх хуралд би оролцохдоо огт хэргийн материалтай танилцалгүй цахимаар оролцож байсан бөгөөд намайг хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй гэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Мөн Ш. шүүгч миний гаргасан хүсэлтээс 2 зүйлийг нь хүлээн авч шийдвэрлэсэн.

Үүнд нь:

Эрүүгийн хэрэг дээр байгаа тохиолдолд иргэний хэргийн үйл ажиллагааг хэзээ ч явуулах боломжгүй болдог. Яагаад гэвэл манай компаниас 400.0 гаруй сая төгрөг буюу 5 ширхэг байрны мөнгө, нэхэмжлэгчийн гражийн болон өөр бусад зүйлсийн мөнгийг Д.******* авсан байдаг. Энэ талаар цагдаагийн газарт гомдол гаргасан бөгөөд шалгах зүйлс энэ хэрэг дээр их байгаа юм. Одоо надад байгаа энэ 77 хуудас материал нь энэ хавтаст хэрэгт огт байхгүй болсон байгаа. дүүргийн эрүүгийн хэргийн тасгийн хошууч Нямрагчаагийн 3 албан тоот, Завхан аймгийн ын албан тоот буюу энэ хавтаст хэргийн 41, 43, дугаар хуудаснуудад байгаа. Иймд эрүүгийн хэрэг үүссэн байгаа иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн саналыг гаргаж байсан. 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нийлсэн акт байгаа. 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, 2020 оны 03 дугаар сард ХХК нь ХХК-д нийлүүлсэн материалын тооцоо 3.227.500 төгрөг дууссан болохыг дурдсан акт байдаг. Энэ гэх нотариатч нь үнэхээр хариуцлагагүй хүн байгаа юм. Мөн миний тайлбарыг хавтаст хэрэгт 3 удаа хуурамчаар гарын үсэг зурж хийсэн байсан. ХХК гэж нэхэмжлэл гаргаад байгаа боловч албан ёсны гэрчилгээг нь одоог хүртэл би үзээгүй бөгөөд ХХК-ийн гэрчилгээ гэж огт байдаггүй.

Эрүүгийн хэрэг үүссэн байгаа энэ хэрэг дээр иргэний хэрэг үүсгэж шалгаж шийдвэрлэх боломжгүй юм. Тийм учраас энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч компанийн захирал Н.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Завхан аймагт орон сууц бариулсан бөгөөд түүнийхээ хариуд одоо ингээд шүүхийн шатанд ирчихсэн ингээд байж байгаа нь харамсалтай байна. Яагаад гэвэл энэ орон нутагт сайхан бүтээн байгуулалт хийе л гэсэн бодол байсан. Би 2019 онд Д.*******, нарын хамт танай дэлгүүрт ороход М. чи Д.*******гээс 8.0 сая төгрөгийг яасан талаар нэхэхэд Д.******* шууд гараад явчихсан. Тэгээд би шууд тэндээсээ гараад шууд нягтландаа тэнд 8.0 сая төгрөгийн асуудал яригдаад байна түүнийг шалгаарай гэж хэлсэн. Д.******* нь манай компанийг 400.0 гаруй сая төгрөгийн өрөнд оруулчихсан байгаа. Д.******* нь огт төслийн удирдагч биш өөр өөртөө албан тушаал гаргачихсан явж байсан хүн юм. Миний хувьд энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлүүлэх саналтай байна гэв. 

Хариуцагч Д.*******гийн өмгөөлөгч Д. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Д.******* тайлбар өгсөн. Ингэхдээ би бол ХХК-ний Завхан аймгийн ******* сумын ******* багт баригдаж байсан Богдын гол барилгын төслийн удирдагч гэх ажилтай байсан. Би энэ компанийн ажилтан байсан бөгөөд ХХК-иас барилга барихад шаардлагатай бараа материалыг зээлээр авдаг байсан. Энэ бараа материал очиж авах болсон шалтгаан нөхцөл нь 3 ******* уулзалдаад захирал Н.******* ямар бэлгэшээлтэй сайхан нөхцөл байдал тогтов оо Ё.******* чиний мөнгийг бүтэн 1 жилийн хугацаанд түгжлээ тийм учраас барилгад шаардлагатай бараа материалыг танай дэлгүүрээс авч байхаар хоорондоо тохиролцсоны дагуу барилгыг хариуцаж байсан Д.******* очиж зээлээр бараа материал авдаг байсан. Тэгэхдээ дандаа Д.******* нь очиж бараа материал авдаггүй байсан бөгөөд тухайн үед барилгын ажил дээр ажиллаж байсан ХХК-ийн жолооч, манаач, цахилгаанчин, инженер гэх мэт хүмүүсийн хамтаар очиж авдаг байсан гэх тайлбарыг өгдөг.

Бүх баримт нь дээр миний гарын үсэг байгаа биш би дан ганцаараа очиж авдаггүй байсан бөгөөд өөр хүмүүс ч гэсэн очиж гарын үсгээ зураад аваад явдаг байсан. Ё.*******тэй 2 удаа тооцоо нийлсэн бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны ******* дугаар сарын 25-ны өдрийн хооронд авсан барилгын материалын тооцоо нь 13.588.200 төгрөг болсон. 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацааны зээлсэн барилгын материалын тооцоо 3.327.500 төгрөг болсон. Нийт 16.915.700 төгрөг болсны 7.9.200 төгрөгийг ХХК-ийн захирал М.ийн захиалсан орон сууцны үнийн дүнгээс хасаж тооцож 8.922.500 төгрөг үлдсэн нь үнэн гэж тайлбар ирүүлсэн. Гэхдээ энэ төлбөрийг би хариуцах учиргүй яагаад гэхээр тухайн компанид гэрээтэй ажиллаж байсан учраас зээлээр авч ашигласан барилгын материалыг барилгат нь ашигласан учраас компанид орсон хөрөнгийн төлөө хувь хүн хариуцлага хүлээх учиргүй гэдэг тайлбарыг хийсэн байдаг. Нэгэнт авсан, өгсөн, ашигласан байдал нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна гэж болсон үйл процессыг Д.******* хүлээн зөвшөөрч тайлбарладаг. Харин нэхэмжлэгч байгууллагын 60.000 төгрөгийн скотчийг хувьдаа ашигласан байгаа тул Д.*******гээс гаргуулах тайлбарыг хариуцагч зөвшөөрдөггүй.

Яагаад гэхээр ХХК-ийн тойргийн хажууд байрлах барилгын материалын дэлгүүр нь зөвхөн л барилгын материал зардаг дэлгүүр болохоос биш хүнсний болон ахуйн хэрэгцээний бараа материал заргадаггүй. Тэр дэлгүүрээс авсан скотч нь барилга дээр ашиглагдсан болохоос биш хувьдаа ашиглах зорилгоор тэндээс аваагүй тул үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг. ХХК-иас авсан, зээлсэн гэх барилгын материалын үнэ, тооцоо нь дээр Д.******* маргадаггүй. ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон захирал нь Д.******* залилсан, Д.*******гээс мөнгө гаргуулах ёстой гэж хурлын явцад тайлбарладаг. Гэхдээ үүнийгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад нотлох баримт бүрдүүлж байх шатанд нэг ч удаа тайлбарлаагүй байдаг. 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ирүүлсэн тайлбарт Д.******* нь 2017 оны 09 дүгээр сараас хойш манай компанид гэрээт ажилтнаар ажиллаж эхэлсэн. Д.******* нь манай компаниас 400.0 сая төгрөгийг өөрийнхөө дансаар дамжуулан авсан. Манай компанийн хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн тул энэ асуудлаар бид нар цагдаад өргөдөл гарган шалгуулж байгаа тул энэ асуудлыг цагдаад шалгуулж дуустал ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй гэдэг тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн удаа ирүүлсэн. Энэ нь дээр Д.******* болоод бид хоёр эсрэг байр суурьтай байгаа. Яагаад гэхээр энэ хэрэг 2 жилийн хугацаанд шалгагдаж өнөөдрийг хүрсэн. Гэтэл хариуцагч ХХК-иас Д.******* 400.0 сая төгрөг залилсан байгаа гэх болов ч үүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн ямар ч материал байдаггүй. Харин зүгээр шалгаж байгаа гэсэн материал байдаг. Мэдээж гомдолтой бол шалгуулах эрх нь хохирсон талд байгаа. Энэ 2 жилийн хугацаанд Д.*******тэй холбоотой эрүүгийн хэрэг үүссэн зүйл байхгүй. 400.0 сая төгрөгийн хэргээр Д.*******тэй л ярилцах талаар анхан шатны шүүх дээр ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгч байсан хүсэлтүүд дээр ч хариу өгч байсан. Харин ХХК-ний захирал Н.******* болоод ХХК-ний захирал Ё.******* нарын хооронд хэлцэл хийсэн, зээлээр худалдах, худалдан авах гэрээний нөхцөлөөр тохирсон энэ асуудалд Д.******* ямар ч хамаагүй юм. Д.******* нь ХХК-ний барилгын материалын дэлгүүрээс 2018 оноос 2020 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд 18.915.700 төгрөгийн барилгын материал зээлээр авсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт Д.*******гийн эрх зөрчигдөөгүй учраас Д.******* тайлбар хэлээгүй. Нэхэмжлэгчийн гаргасан гомдолд эсэргүүцэж тайлбарыг мөн гаргаагүй байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь зохицуулалтыг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан 8.922.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХХК-ийг хамтран хариуцагчаар татаж, 8.862.500 төгрөгийг гаргуулах, хариуцагч Д.*******гээс 60.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 12-ны хүртэл 5 давхар 40 айлын орон сууц барихад нийт 16.915.700 төгрөгийн барилгын материалыг манай дэлгүүрээс авсан. Үүнээс захиалан авсан байрны үлдэгдэл төлбөр 7.9.200 төгрөгийг харилцан тохиролцон суутгаж үлдэгдэл 8.922.500 төгрөг гаргуулах, үүнээс скочны 60.000 төгрөгийг Д.*******гээс гаргуулах гэж тайлбарлаж байна. 

Хариуцагч Д.******* нь би ХХК-ийг төлөөлж барилгын материал авч байсан. Хувьдаа нэг ч юм авч хэрэглээгүй учир ХХК нь төлөх ёстой гэж, хариуцагч ХХК нь Д.******* нь өөрийгөө төслийн удирдагч гэж томилсон, дур мэдэн хэлцэл хийсэн, хэлцлээр авсан зүйлээ тайлагнаагүй тул өөрөө хариуцах ёстой гэж тус тус маргаж байна.

Хариуцагч ХХК-нь 2018-2020 оны хооронд Завхан аймгийн ******* сумын ******* багт баригдах Богдын гол орон сууцны барилгыг гүйцэтгэсэн бөгөөд төслийн удирдагчаар Д.*******г авч ажиллуулсан 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 16/18 дугаартай захирлын тушаал хэрэгт авагдсан байна. 

Хэрэгт авагдсан зарлагын баримтууд, талуудын тооцоо нийлсэн баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар Д.******* нь ХХК-ийн нэрээр ХХК-ийн барилгын материалын дэлгүүрээс 16.915.700 төгрөгийн барилгын материал авсан, үүнээс 7.9.200 төгрөгийг ХХК-ийн барьсан орон сууцнаас Ё.*******гийн худалдаж авсан байрны үлдэгдэл төлбөрт суутгахаар тохиролцож, 8.922.500 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогдсон байна. 

Хариуцагч Д.******* нь ХХК-ийг төлөөлж ХХК-тай амаар тохиролцож бараа материал авдаг байсан, ХХК-ийн барьж буй барилгад нь зарцуулдаг байсан хувьдаа нэг ч юм авч хэрэглээгүй гэж тайлбарладаг бөгөөд гэрч , маа нар энэ тайлбарыг дэмжиж мэдүүлдэг боловч хариуцагч Д.*******гийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг хэтэрхий ерөнхий мэдээллийг агуулсан байна.

Маргаан бүхий зүйлийг хэн, хэзээ, ямар ажилд хэрэглэхээр хүлээж авсан, нэг бүрчлэн ашигласан нь тооцоо судалгаагүй учир барилгын ажилд зарцуулсан байна гэж дүгнэх боломжгүй байна. 

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр хэрэгжинэ. 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно.  

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд Бичгээр олгосон итгэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангасан байна. Хуульд заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байх талаар зохицуулсан байна. 

Хэрэгт Д.*******г төслийн удирдагчаар томилсон 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 16/18 дугаартай захирлын тушаал авагдсан боловч энэ тушаалд Д.*******г ХХК-ийг төлөөлж гуравдагч этгээдтэй хэлцэл хийхийг зөвшөөрсөн эрх олгосон агуулга бүхий мэдээлэл алга байна. 

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Д.******* нь ХХК-ийг хуулийн дагуу болон гэрээний үндсэн дээр төлөөлөх эрх үүсээгүй байна. 

Төлөөлөгч бүрэн эрхээ нотолж чадаагүй, төлөөлүүлсэн этгээд уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрлийг олгохоос татгалзсан бол дур мэдэн хэлцэл хийсэн этгээд хэлцлээр хүлээсэн үүргийг хэлцлийн нөгөө талын шаардлагаар биелүүлэх, эсхүл нөгөө талд учирсан хохирлыг арилгах үүрэгтэй байхаар Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зохицуулсан байна. 

Хариуцагч Д.******* нь ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхээ нотолж чадаагүй, ХХК нь уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрлийг олгохоос татгалзсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд дурдагдсан хариуцагч ХХК-ийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон байна. 

Иймд Д.******* нь ХХК-тай байгуулсан худалдах худалдан авах гэрээний гэрээний үүргээ биелүүлэх, нэхэмжлэгч ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэг болох 8.922.500 төгрөгийг хариуцагч Д.*******гээс шаардах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 140/ШШ2022/00397 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.*******гээс 8.922.500 /найман сая есөн зуун хорин хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, ХХК-ийн захирал М.ид олгож гэж,

2 дахь заалтыг нэхэмжлэгч компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157.7******* төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч Д.*******гээс 157.7******* төгрөгийг нэхэмжлэгч компанид олгосугай гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ХХК-ийн захирал М.ийн давж заалдах гомдлыг хангасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч компанийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157.7******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.АРИУНБАЯР