| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/1511/э |
| Дугаар | 1570 |
| Огноо | 2018-11-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 1570
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: Б.Ганбулган
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:
шүүгдэгч: Н.П нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Н П холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806059701825 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Н П,19 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Алаг толгой нүүрсний уурхайд ковш барьдаг ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн дугаар хороо Булгийн дугаар гудамжны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, РД: НИ
Холбогдсон хэргийн талаар:
Н.П нь 2018 оны 7 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Баянзүрх дүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт таксинд сууж Баянзүрх дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хонхорын МТ шатахуун түгээх станц дээр хүргүүлэх замдаа таксин дотор Ш.Э зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэмж тайлбарлах зүйл байхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Шүүгдэгч Н.П мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр би 11 цагийн орчимд 10 жилийн найз болох З, Г, Б, Т болон түүний найз болох үл таних эмэгтэй, Мөн Г нарын хамт уулзалдсан. Найзууд ойрд уулзаагүй гээд л жоохон юм ярьж суухаар уулзацгасан юм. Бид нар вокзалын орчимд нэг пабад орж сууцгаасан. Намайг найзуудтайгаа уулзаж эхлэх үеээс л миний хамтран амьдрагч Ш.Э надруу залгаад чи хаана байгаа юм гэхээр нь 10 жилийн найзуудтайгаа уулзаж байна гэж хэлсэн. Тэгтэл Ш.Э юу яриад байгаа юм, хэнтэй байгаа юм гээд хардалтын шинжтэй зүйл яриад эхэлсэн.Тэгээл өдөржин залгаад л цаана чинь эмэгтэй хүн дууграад байна, чи намайг хуураад байна, эмэгтэй хүн эргүүлээд арай ч дээ гээд л өдөржин утсаар хардаж хэрүүл хийсэн. 16-17 цагийн орчимд манай ангийнхан тарцгаасан ба би найз З 2лаа үлдсэн. 19 цагийн орчимд би З унаанд суулгаж өгчихөөд вокзалын таксины зогсоол дээр очиж өөрийн хуучины танил найзуудын хамт уулзаж 2 шил архи уусан. Би тухайн өдөр их согтсон, их муудсан. Шөнө барагцаагаар 12 цагийн орчимд би такси бариад хамтран амьдрагч Ш.Э ажил болох Баянзүрх дүүргийн 14-р хороо, Орентал төвд очсон. Тухайн өдөр Ш.Энхтуяа ажилтай хонох байсан болов ч би уур хүрээд түүнийг сууж явсан таксиндаа суулгаад БЗД-ын 11-р хороо, Хонхор руу аавынхаа гэр руу явсан. Уг таксинд суугаад хэсэг явж байгаад би түүнд хандаж чи арай дэндүү юмаа, байнга хардаж сэрдэх юм. Хүн найз нөхөдтэйгөө уулзаж байхад дахин дахин залгаад чи гээд уурлаад түүнийг 1удаа алгадсан. Тэгтэл Ш.Э надад хандаж миний дургүйг их хүргэхээр нэг үг хэлсэн юм. Би одоо санахгүй байна. Тэгээд би гэнэт огцом уурлаад уг таксиг БЗД-н товчоо орчимд явж байхад нь зогсоогоод замын дэлгүүр гэх дэлгүүрт ороод 1шил 500гр архи аваад ганцаараа таксин дотор уусан. Тэгээд их согтсон, бараг тасарчихсан. Тэгээд гэрүүгээ явах замдаа бид 2р МТ колонкын орчимд буугаад, би Энхтуяаг дахиад өшиглөөд цохих шиг болсон. Би яг үйлдэлээ тодорхой санахгүй байна.Гэхдээ цохиж байсан минь санаанд байна. Тэгээд би гэртээ ороод унтсан. Өглөө сэрхэд Э байхгүй байсан. Би Э руу залгахад түүний эгч Баяраа утасыг нь аваад “чи хүүхэд зодчихоод яаж яръя гэж хэлж чадаж байнаа.Чам шиг муу шоронгийн хадаастай яриулахгүй гээд аашлаад байхаар нь би түүнд хандаж намайг Энхтуяатай яриулчих гэсэн чинь утасаа салгачихсан. Би дахин дахин залгаж байгаад түүнтэй нэг холбогдоход эгч нь утасыг нь булааж аваад салгачихсан.Тэрнээс хойш Э холбогдоогүй. Би Э хамтран амьдраад 2 жил болж байна. Энэ хугацаанд 1 жилийн өмнө нь түүнтэй маргалдаж улмаар түүний өгзөг рүү нэг удаа өшиглөж байсан. Учир шалтгаан нь мөн л адил Ш.Э нь эмнэлэгт хэвтэж байхдаа надтай хэрүүл хийгээд байхаар нь мөн цохиж байсан. Ш.Э нь арай л хэтэрхий их хартай. Гэртээ би утасаар тоглоод сууж байхад л хажуунаас огт хөдлөхгүй утас ширтээд суучихдаг. Миний утас дуугарахаар нь дандаа чанга яригч дээр нь тавь тэгээд ярь гэдэг. Түүнийг гэрт байхад нь эмийн сан ороод түүн рүү аль эмийг нь авах юм гээд залгахад цаанаас чинь наад эмийн сангийн эмэгтэйтэй танилцаад зогсчихож байгаа юмуу гээд л хардаад хэрүүл маргаан эхэлдэг. Бид хоёрын хэрүүл маргаан дандаа л Э хардалтаас эхэлдэг. Түүний гэрийнхэн ч мэдэж байгаа. Уг хэрэг болсон өдөр Ш.Э цохиж зодсон нь миний буруу.Би одоо уг хэргийг дуусгачихаад Ш.Эс салмаар байна.Надад өөр хүсэлт алга гэжээ. /хх 21-23/
Хохирогч Ш.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 24 цагаар ажил хийдэг ба 2018 оны 07 дугаар сарын 02 – 03 ны өдөр хүртэл ажил дээрээ ажилах ёстой байсан. Би ажлаа хийгээд бууж байхад шөнийг 01 цагийн орчим миний хамтран амьдрагч Н П нь миний ажил дээр согтуу ирсэн. Ажил дээр ирээд согтуу ажлын үүдэнд суугаад байхаар нь би орж амар,би ажил ихтэй байна гэсэн боловч миний үгийг сонсохгүй намайг заамдаж аваад над руу дайраад байсан.Надруу дайраад байхаар нь би ажил руугаа орсон. Би ажлаа хийж байхад хамт ажилдаг эгч танай нөхөр чинь гадаа орилоод байна гэхээр нь гарсан. Би гараад очтол намайг чирээд шууд машинд суулгасан. Машинд оруулангуутаа шууд л миний нүүр, толгой руу цохисон.Таксины жолоочыг шууд л Хонхорлуу яв гэж хэлсэн.Явах замдаа намайг гараараа цохиод яваад байсан. Явсаар байгаад Хонхорын МТ шатхуун түгээх станц дээр ирээд буусан. Таксинаас буухад Н.П миний хөл рүү өшиглөсөн бас миний толгой руу цохисон. Намайг дагуулаад гэртээ ороод унтаад өгсөн. Харин би буцаад ажил руугаа явсан гэжээ. / хх-н 17-20/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 24/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 8381 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 27/,
1.Ш.Э биед баруун шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний ард хөхлөг орчим цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2,6.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4.Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэжээ.
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 14/
Н.П иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 29/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 28/, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-н 30-60/
Н.П хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 66-67/
Н.П Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 61/, прокурорын тогтоол /хх-н 61-62/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 64-65/
Н.П нь 2018 оны 7 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Баянзүрх дүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксинд сууж Баянзүрх дүүргийн дүгээр нутаг дэвсгэрт байрлах Хонхорын МТ шатахуун түгээх станц дээр хүргүүлэх замдаа таксин дотор хамтран амьдрагч Ш.Э зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн
Хохирогч Ш.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Би ажлаа хийгээд бууж байхад шөнийг 01 цагийн орчим миний хамтран амьдрагч Н П нь миний ажил дээр согтуу ирсэн. Ажил дээр ирээд согтуу ажлын үүдэнд суугаад байхаар нь би орж амар,би ажил ихтэй байна гэсэн боловч миний үгийг сонсохгүй намайг заамдаж аваад над руу дайраад байсан.Надруу дайраад байхаар нь би ажил руугаа орсон. Би ажлаа хийж байхад хамт ажилдаг эгч танай нөхөр чинь гадаа орилоод байна гэхээр нь гарсан. Би гараад очтол намайг чирээд шууд машинд суулгасан. Машинд оруулангуутаа шууд л миний нүүр, толгой руу цохисон.Таксины жолоочыг шууд л Хонхор луу яв гэж хэлсэн.Явах замдаа намайг гараараа цохиод яваад, Хонхорын МТ шатхуун түгээх станц дээр ирээд буусан. Таксинаас буухад Н.П миний хөл рүү өшиглөсөн бас миний толгой руу цохисон гэсэн мэдүүлэг
Ш.Э биед баруун шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний ард хөхлөг орчим цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй,гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэсэн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн дүгнэлт /хх-ийн 27/
Шүүгдэгч Н.П мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Хүн найз нөхөдтэйгөө уулзаж байхад дахин дахин залгаад чи гээд уурлаад түүнийг 1удаа алгадсан. Тэгтэл Ш.Э надад хандаж миний дургүйг их хүргэхээр нэг үг хэлсэн юм. Би одоо санахгүй байна. Тэгээд би гэнэт огцом уурлаад уг таксиг БЗД-н товчоо орчимд явж байхад нь зогсоогоод замын дэлгүүр гэх дэлгүүрт ороод 1шил 500гр архи аваад ганцаараа таксин дотор уусан. Тэгээд их согтсон, бараг тасарчихсан. Тэгээд гэрүүгээ явах замдаа бид 2 МТ колонкын орчимд буугаад, би Энхтуяаг дахиад өшиглөөд цохих шиг болсон гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Н.П нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Ш.Э найз нартай уулзаж байхад дахин дахин утасдлаа гэсэн шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Иймд Н.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Н.П нь хохирогчид хохирлыг бүрэн төлсөн ба хохирогч нэмж нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Н.П нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Н П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.П 450 нэгтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.П нь торгох ялыг хоёр сарын дотор нэг сард 225.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.П нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Н.П нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.П авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.П нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.П авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН