Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 789

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч А.Намдаг,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.Дулмаа нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-гийн Бт холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн............ оны 5 дугаар сарын 31-ний өдөр ..........аймаг Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, .......... ХХК-д арматурчин ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ................тоотод оршин суух, /..................... тоотод суух хаягийн бүртгэлтэй/ улсаас авсан гавъяа шагналгүй, ...................ний өдөр .........аймгийн сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30,000 төгрөгөөр торгох ял, ................... аймгийн сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, ...............-ний өдөр ..................... сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, 2007 оны 3 дугаар сарын 06-ны өдөр .................... аймгийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 06 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б.Б/РД:.............../.

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

            Шүүгдэгч Б.Б нь ............. оны 8 дугаар сарын 24-ний шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 баарны орчим иргэн Д.Отэй утсаараа яриулсангүй гэж маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “2018 оны 8 дугаар сарын 24-25 шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 баарны орчим иргэн Д.Оийг утсаараа яриулчих гэхэд сонсоогүй юм уу цаашаа явахаар нь санаандгүй гарынхаа савалтаар толгой руу пивотой шилээр цохьсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Хохирогч Д.О мэдүүлэхдээ: “...2018 оны 8 дугаар сарын 24-25 шилжих шөний 01 цагийн орчим би найзууд болох Заяа, Сүүгий, Нараа нарын хамт Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 нэртэй бааранд орж үйлчлүүлж байсан. Гэтэл миний гар утсанд дуудлага ирэхээр нь дотор чимээтэй байсан учраас гадаа гарч баарны үүд хэсэгт яриад хагас сууж байсан чинь араас нэг согтуу эрэгтэй Б татаад утсаараа яриулчих гэж хэлэхээр нь би үгүй гэж хэлж татгалзсан чинь миний гар утсыг булаан авахыг оролдохоор нь зууралдсан чинь Бямбадэлэр нь гартаа байсан пивоны шилээр миний толгойн тус газар луу нэг удаа цохьсон. Тэгтэл миний толгой хагарч цус гарсан. Би туслаарай гэж хашгирсан чинь гудамжинд зогсож байсан залуу цагдаа дуудсан. ..надад Бээс нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлын маргаангүй, сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж ял шийтгэлийг хурдан түргэн оногдуулж өгнө үү” гэжээ. /хх 20-22/

 

Гэрч Д.Дмэдүүлэхдээ: “...2018 оны 8 дугаар сарын 24-нд 22-23 цагийн хооронд би хамтран амьдрагч Б, хуурай дүү болох Мнарын хамт +25 бааранд пиво ууж бүжиглэхээр орсон боловч Мнь удалгүй нөхөр дуудаад байна гэх шалтгаанаар явсан. Харин би Бийн хамт сууж байсан чинь Б 00-01 цагийн орчим гарч агаар амьсгалаад тамхи татчихаад ороод ирье гэж хэлэн гарсан. Энэ үед бүжигийн талбай дээр бүжиглэж байсан.Б орж ирэхгүй болохоор нь би ширээн дээрээ суусан чинь хажууд байсан хүмүүс гаднаа нэг залуу нэг эмэгтэйгийн толгойг хагалчихлаа ” /хх 24-25/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ...........дугаартай дүгнэлтэнд: “Д.Оийн биед зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын дунд хуруу, чигчий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлггийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ. /хх 28/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 48/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 33/

Хохирогч Д.Оийн гомдол саналгүй гэх баримт /хх 57/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 баарны орчим иргэн Д.Отэй утсаараа яриулсангүй гэж маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсанаа шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.О /хх 20-22/, гэрч Д.Д/хх 24-25/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10439 дугаартай дүгнэлт /хх 28/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 48/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 33/, хохирогч Д.Оийн гомдол саналгүй гэх баримт /хх 57/  зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Бт шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа урд удаа дараа гэмт хэрэг үйлдэж байсан хувийн байдлыг харгалзлаа.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдлаа.