Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 794

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч  А.Бнарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Бд холбогдох эрүүгийн............ дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ............оны .....дугаар сарын ........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт .............тоотод оршин суудаг, ::::::::::::::::::өдрийн :........ дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, ...................... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .......... оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 933 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял, ............. дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .......ны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, А.Б /РД:..................../

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч А.Бнь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ..............ы өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Б-тэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Ц.Б-ийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Бмэдүүлэхдээ: “.................... шилжих шөнө найз нартайгаа архи ууж байгаад 4 цагийн үед найзтайгаа уулзаад хороололд явж байгаад хүний машин руу юм шидсэн гэсэн. Тэгээд хүн цохисон гэх ба тухайн үед юу болсноо сайн санахгүй байгаа. Эрүүлжүүлэх байранд сэрсэн” гэв.

 

Хохирогч Ц.Б-мэдүүлэхдээ: “...нэгдүгээр эгнээ рүү дарж ороод юм шидэж байсан залууг чи яаж байгаа юм аятайхан яваач гэж хэлээд буцаад хоёрдугаар эгнээ рүү орох гэтэл гэнэт хажууд хүн ирэх шиг болоод мшины цонхоор гар орж ирээд нүд рүү цохисон. Тэгээд би сандарсандаа миний урд зогсож байсан портер машиныг мөргөсөн” гэжээ. /хх 19 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ............ дугаар дүгнэлтэнд: “Ц.Б-ийн биед баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ. /хх 25 хуу/

  

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 33/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 34/

Шийтгэх тогтоол, магадлал /хх 55-61, 62-72, 78-81/

Хохирогч Ц.Б-ийн гомдол саналгүй гэх баримт /хх 87/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч А.Бнь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ..............ы өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Б-тэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Ц.Б-ийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Б/хх 19 хуу/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ................... дугаар дүгнэлт /хх 25 хуу/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 33/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 34/, Шийтгэх тогтоол, магадлал /хх 55-61, 62-72, 78-81/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Бийг үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа гэмшиж байгаа, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Ц.Б-ийн гомдол саналгүй /хх 87/ гэх хүсэлт, шүүгдэгчтэй хохирогч нь сайн дурын үндсэн дээр эвлэрсэн гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд ирүүлсэн нь хуульд нийцжээ.

 

Иймд шүүгдэгч А.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан 700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.