Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 316/ШШ2026/00169

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 316/ШШ2026/00169

Сэлэнгэ аймаг

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот С******* дүүрэг 18 хороо, Бэлхи 51 гудамжний ******* тоотод оршин суух, Э******* овогт Б*******ын Г******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн С******* сумын 6 дугаар баг, 2 дугаар хэсэг, ******* тоотод оршин суух, Х******* овогт С*******ын У******* /РД:/-т холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч С.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие гаргасан нэхэмжлэлээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Шүүх хуралдаанд биеэр болон цахимаар оролцох боломжгүй байгаа тул шүүх хуралд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Шүүхийн гаргасан шийдвэрийг бүрэн зөвшөөрөх болно гэжээ.

Хариуцагч С.У******* шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Гэрлэлт цуцлах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Хүүхдүүдийг эцгийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйл байхгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй! гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г******* нь хариуцагч С.У*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Гэрлэгчид 2004 онд танилцаж, улмаар тэдний гэр бүл болсныг 2007 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр иргэний бүртгэлд бүргэж гэрчилгээ олгосон байх бөгөөд зохигчдын хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2008 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүү Г.Ба төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбар, зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэрлэгчид нь 2010 оноос тусдаа амьдарсан, хэн аль нь цаашид хамт амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн мөн Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан ажиллагааг шүүхээс өмнөх шатанд явуулсан боловч амжилттай болоогүй дуусгавар болгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээг дахин авах шаардлагагүй гэж үзэж, зохигчдын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль заасан үндэслэл журмын дагуу өмгөөлөгч байлцуулан авсан хүүхдийн санал зэргээс үзэхэд хүүхдийн одоо амьдарч байгаа орчин нөхцөлийг өөрчлөх ноцтой шалтгаан нөхцөл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул зохигчдын дундаас төрсөн Г.Быг эцэг Б.Г*******ын асрамжид үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Г******* нь хариуцагч С.У*******ас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй тул Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг эх болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу хүүхэд хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээс эцэг Б.Г******* болон эх С.У******* нар чөлөөлөгдөхгүй бөгөөд хүүхэд төрснөөр эцэг эх хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг эхийн үүрэг хэвээр хадгалагдах болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Э******* овогт Б*******ын Г******* /РД:*******/, Х******* овогт С*******ын У******* /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай. 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2008 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Г.Быг эцэг Б.Г*******ын асрамжид үлдээсүгэй.

3. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн С******* сумын Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах-д даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.5-дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ