Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 833

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч Н.Онон,

Шүүгдэгч Ч.Бнарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Бд холбогдох эрүүгийн ................... дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ............. оны 6 дугаар сарын 28-ны өдөр ............... аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй, .............. ХХК-д инженжер ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт .................. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Ч.Б /РД:........................../.

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

            Шүүгдэгч Ч.Бнь 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар байрны 99 тоотод эхнэр Б.Хишигдэлгэрэхтэй маргалдсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Бмэдүүлэхдээ: “Улсын яллагчийн яллах дүгнэлтэд миний үйлдсэн хэргийн талаар тодорхой бичигдсэн байх бөгөөд шүүх хуралдаанд нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч Б.Хмэдүүлэхдээ: “2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн өглөө нөхөр хүүхдүүдийн орон дээр унтчихсан байсан. Би тэгээд бос хүүхдүүд ороо засах гээд байна гэж ууртай хэлсэн юм шиг байгаа юм. Тэгсэн босч ирээд намайг түлхтэл би бага хүүхэдтэйгээ цонхны тавцан уруу гараараа дарж унасан. Тэгээд манай том хүү орж ирээд бага хүүг аваад гарсан. Тэгээд би түлхүүлчихсэн хүн хариу түлхтэл манай нөхөр ар дагз руу гараараа нэлээн хэдэн удаа цохьсон, дараа нь өгзөг хэсэгт бас гараараа нилээн хэд цохиод цагдаагаа дуудахгүй юу гээд цохиод байсан. Цагдаа дуудсан, ирэхээс өмнө манай нөхөр гараад явчихсан. 2006 онд Бат-Эрдэнэтэй танилцаад гэр бүл болж хамт амьдрах болсон. Дундаасаа 2-10 насны 2 хүүхэдтэй. Гэр бүлийн баталгаатай 12 жил хамт амьдарч байгаа. Өмнө нь 2 удаа зодож байсан одоо тэр нь мартагдаад уучлаад өнгөрсөн. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй...” гэжээ. /хх 9-10, 19-20/

 

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 7-8/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ........дугаартай дүгнэлтэд: “1.Б.Х-ийн биед хүзүүний зулгаралт, баруун бугалга, зүүн өгзөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ, зүүн бугалга, баруун гуяны хуучин цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ. /хх 22 хуу/

Натур эмнэлэг компьютерт томографийн оношлогоо /хх 25/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 30/

Ял шийтгэлийг шалгах хуудас /хх 31/

Хохирогч Б.Х-гомдол саналгүй гэх баримт /хх 44/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ч.Бнь 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар байрны 99 тоотод эхнэр Б.Хишигдэлгэрэхтэй маргалдсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг,

мөрдөн байцаалтанд хохирогч Б.Х-: “....2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн өглөө нөхөр хүүхдүүдийн орон дээр унтчихсан байсан. би тэгээд бос хүүхдүүд ороо засах гээд байна гэж ууртай хэлсэн юм шиг байгаа юм. Тэгсэн босч ирээд намайг түлхтэл би бага хүүхэдтэйгээ цонхны тавцан уруу гараараа дарж унасан. Тэгээд манай том хүү орж ирээд бага хүүг аваад гарсан. Тэгээд би түлхүүлчихсэн хүн хариу түлхтэл манай нөхөр ар дагз руу гараараа нэлээн хэдэн удаа цохьсон, дараа нь өгзөг хэсэгт бас гараараа нилээн хэд цохиод цагдаагаа дуудахгүй юу гээд цохиод байсан” гэх мэдүүлэг /хх 19-20/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ......... дугаартай дүгнэлтэд: “1.Б.Х-ийн биед хүзүүний зулгаралт, баруун бугалга, зүүн өгзөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ, зүүн бугалга, баруун гуяны хуучин цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх /хх 22 хуу/

   Иргэний үнэмлэхийн лавлгаа /хх 30/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ч.Бхолбогдох хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл тохирсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Хнь мөрдөн байцаалтад шүүгдэгч Ч.Бсайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 44/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, шүүгдэгч Ч.Бнь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Бхолбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар шүүгдэгч Ч.Бнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.