Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 835

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч Н.Ням-Очир,

Хохирогч О.Хулан

Шүүгдэгч Т.Т-нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Т-д холбогдох эрүүгийн ....................... дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...... оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн ..........суманд төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...............2 дамжааны оюутан, ............. тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 3, дүү, хамтран амьдрагч нарын хамт ..............тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, Т.Т- /РД:................./.

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

            Шүүгдэгч Т.Т-нь ............ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг Нарны хорооллын 6 дугаар байрны 27 тоотод хамтран амьдрагч гэр бүлийн хамаарал бүхий О.Х жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т-мэдүүлэхдээ: “2018 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө найз Г ирсэн. Хулан Г бид нар дэлгүүр орж архи идэх уух юм авчираад хувааж уусан. Хулан гэнэт над руу уурласан. Яагаад уурлаад байгаа юм гэхэд найзтай чинь хэл амаа ололцохгүй байна гэсэн. Тэгээд би аргадаж үзсэн, үсрэнэ үхнэ гэхээр нь ам руу нь алгадаад дарж байгаад ээж рүү залгаж хэлсэн. Тэгээд намайг өшиглөөд байхаар нь үсдээд татсан. Тэгээд өшиглөөд байхаар нь гэрээс гаргаад хаалгаа хаачихсан. Тэгээд хаалгаа тайлаад Хуланг ээжтэй яриулаад тайвшруулаад унтаж амарсан” гэв.

 

Хохирогч О.Х-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө найз Г ирсэн. Тэгээд нөхөр бид хоёр маргалдсан ба мөнгө санхүүгийн асуудлаа ярьж салая гэсэн асуудал ярьсан. Тухайн үед би сэтгэлээр унаад амиа хорлох гэхэд Түвшинсанаа намайг болиулах гэж цохиод гэрээсээ гаргасан. Тэгээд 5-10 минут болоод буцаж гэртээ ороод ээжтэй нь яриад унтаж амарсан” гэв.

 

Хохирогч О.Х-мэдүүлэхдээ: “..хамтран амьдрагч болох Т.Т-гэх залуутай БГД-н 3 хороо Нарны хороолол 6 дугаар байрны 1-27 тоотод хамтран амьдраад 8 сар гаруй болж байна. Бид 2 албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй юм. 2018 оны 9 дүгээр сарын 16-наас 2018 оны 9 дүгээр сарын 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3-р хороо Нарны хороолол 6-р байрны 1-27 тоот гэртээ хамтран амьдрагч Т.Т-тай гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болоод маргалдсан юм Т.Т-нь архидан согтуурсан үедээ намайг үсдэж чирээд толгойн тус газар хацарлуу алгадсан мөн намайг газар унагаагаад чирсэн би гомдолтой байна, би 16-аас 17 хоногтой жирэмсэн юм би жирэмсний хяналтанд байдаг. Би Т.Т-гийн хүүхдийг тээж байхад намайг гэрээсээ хөөж үсдээд газар унагаж чирсэн би гомдолтой байна...” гэжээ. /хх 6-7, 16-18/

 

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 9-12/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ...........дугаартай дүгнэлтэд: “1.О.Х- биед зүүн хацар хоёр бугалга өвдөг зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.  3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ. /хх 26 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 38,39/

Ял шийтгэлийг шалгах хуудас /хх 42/

Хохирогч О.Х- гомдол саналгүй гэх баримт /хх 58/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Т.Т-нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг Нарны хорооллын 6 дугаар байрны 27 тоотод хамтран амьдрагч гэр бүлийн хамаарал бүхий О.Хжирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг,

мөрдөн байцаалтанд хохирогч О.Х-: “....хамтран амьдрагч болох Т.Т-гэх залуутай БГД-н 3 хороо Нарны хороолол 6 дугаар байрны 1-27 тоотод хамтран амьдраад 8 сар гаруй болж байна бид 2 албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй юм. 2018 оны 9 дүгээр сарын 16-наас 2018 оны 9 дүгээр сарын 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3-р хороо Нарны хороолол 6-р байрны 1-27 тоот гэртээ хамтран амьдрагч Т.Т-тай гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болоод маргалдсан юм Т.Т-нь архидан согтуурсан үедээ намайг үсдэж чирээд толгойн тус газар хацарлуу алгадсан мөн намайг газар унагаагаад чирсэн би гомдолтой байна, би 16-аас 17 хоногтой жирэмсэн юм би жирэмсний хяналтанд байдаг...” гэх мэдүүлэг /хх 6-7, 16-18/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн .........дугаартай: “1.О.Х- биед зүүн хацар хоёр бугалга өвдөг зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.  3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх 26 хуу/

   Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 38,39/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.Т-холбогдох хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл тохирсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч О.Х-нь мөрдөн байцаалтад шүүгдэгч Т.Т-тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 58/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, шүүгдэгч Т.Т-нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, хялбаржуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Т-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцжээ.

 

Гэхдээ шүүх шүүгдэгч хохирогч нарын хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчаас шүүгдэгч Т.Т-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулах саналыг бууруулж оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар шүүгдэгч Т.Т-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.