Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 316/ШШ2026/00202

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 316/ШШ2026/00202

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Юнескогийн гудамж-28, МПМ цогцолбор байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, Бор гүвээ, 4 дүгээр хэсэг ******* тоотод оршин суух, Б******* овогт Б*******ийн С******* /РД:*******/-т холбогдох

4,421,742,23 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*******, хариуцагч Б.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Тунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... "Б.С******* нь "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22818646 тоот "Үйлчилгээний гэрээ" болон "Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ" байгуулан 99499728 дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн ZTE blade V40 төхөөрөмжийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүрэг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдаж авсан гар утасны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй ба гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.

Иймд хариуцагчаас үйлчилгээний гэрээ болон гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ"-ний 4.1-д заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 4,*******,558.69 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 289,183.54 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлөгдөөгүй төлбөрт тооцсон торгууль 0 төгрөг, нийт 4,421,742.23 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү....гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Хариуцагч Б******* овогтой С******* нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 99499728 дугаартай 22818646 тоот гэрээнд 6 сарын хугацаатайгаар үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч гэрээ байгуулан B-40 гар утсыг авч, лизингийн төлбөрөө төлж дуусгасан.

Харин Иргэний тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн 22818646 тоот гэрээний үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний төлөгдөөгүй Үндэсний сугалаа 141900 тусгай дугаарт 2023 оны 03 дугаар сард 8506 ширхэг мессеж илгээсэн хэрэглээний төлбөр 4,678,300 төгрөгийн нөат орсон төлбөр гарсан.

Хариуцагч энэхүү төлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэх хүртэл үйлчилгээг зогсоохгүй байх талаар хүсэлт гаргасны дагуу 99499728 дугаарын орох болон гарах хэрэглээг хязгаарлалгүй асуудлыг шийдвэрлэхээр 3 сарын хугацаагаар үүрэн холбооны үйлчилгээг үзүүлсэн. Гэвч хэрэглэгч төлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэлгүй өнөөдрийг хүргэсэн байдаг.

Тухайлбал 99499728 гэсэн дугаартай хэрэглэгч 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тусгай дугаар руу 8506 удаа 500 төгрөгийн үнэтэй мессежийг илгээсэн. Уг мессежний төлбөр болох 4,253,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэглэгчид 04 дүгээр сарын 05-ны өдөр мессежээр илгээсэн. Хэрэглэгч тус төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй талаарх гомдлыг гаргасан. Тус гомдлын дагуу гомдол хүлээн авах хэлтсээс программаас хэрэглэгчийн тухайн сарын хэрэглэсэн бүх хураангуй болон дэлгэрэнгүй төлбөрийн талаарх мэдээллийг гаргаж өгөхөд хэрэглэгч хүлээн зөвшөөрөөгүй. Хэрэглэгч маш олон сарын хугацаанд гомдол гаргасан. Бид хэрэглэгчийн нөхцөл байдлыг харгалзан үзэж дугаарыг нь орох болон гарах ярианы хэрэглээг хаалгүй 3 сар болж, төлөх нөхцөл боломжийг олгосон боловч хэрэглэгч хүлээн зөвшөөрөөгүй, биелүүлээгүй учраас утасны орох болон гарах ярианы хэрэглээг хааж, шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймээс хариуцагчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төлсөн төлбөрөөс Үндэсний сугалаа тусгай дугаарт илгээсэн мессежний төлбөр болон бусад хэрэглээний төлбөр тус тус суутган тооцож үлдэгдэл төлөгдөөгүй төлбөр болох 4,421,742 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү! гэжээ.

Хариуцагч Б.С******* нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Мобиком гадагшаа дуудлага 300,000 төгрөг болоход хязгаарлалт хийдэг гэсэн. Гэтэл мессеж бичихэд хязгаарлалт хийгээгүй. Урьд нь гомдол гаргаж байсан. Миний утасны багц дараа төлбөртийн 34,800 төгрөгийн багц юм. Утасныхаа төлбөрийг цаг тухай бүрд төлдөг. Гэтэл 1 сарын утасны төлбөр 4,000,000 гаруй төгрөг гарсан. Үндэсний сугалаа гэх газраас асуухад манай дээр ийм олон сая төгрөгийн өгөгдөл ирээгүй, Мобикомоос 10 мессеж явуулахад 2 мессежний төлбөр хумсалсан байж болно. Программын алдаа гэсэн. Би энэ төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Б.С*******т холбогдох үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 4,421,742,23 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч Б.С******* нь ******* ХХК-тай 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Үйлчилгээний гэрээ болон гар утас төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах-худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулан 99499728 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн ZTE blade V40 төхөөрөмжийг зээлээр авсан болох нь гэрээний өргөдлийн маягт, 22818646 дугаартай гэрээ, харилцагчийн гүйлгээ, ярианы дэлгэрэнгүй болон бусад бичгийн чанартай баримтуудаар тогтоогдож байна.

Үйлчилгээний гэрээ болон гар утас төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах-худалдан авах, үйлчилгээний багц ашиглах гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул ******* ХХК, Б.С******* нарын хооронд хийгдсэн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах-худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний 4.1-д гар утас болон төхөөрөмжийн үндсэн үнэ болон хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан хэрэглэгч нь 2 сараас илүү хугацаагаар зээлийн багцын төлбөрийг төлөөгүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч нь зээлийн төлбөрийн зөрүүг гарт утас болон төхөөрөмжийн үндсэн үнээс тооцсон дүн дээр торгуулийн дүн нэмж нэхэмжлэх эрхтэй, үйлчилгээний гэрээний 6.1-д хэрэглэгч нь сонгосон идэвхжүүлсэн үйлчилгээний барьцаа, бүртгэл, суурилуулалт ,үйлчилгээний үнэ, хэрэглээний төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн байна.

Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хэрэглэгч буюу худалдан авагч нь ярианы төлбөр, зээлээр худалдан авсан утасны үнийн үлдэгдэл төлбөр 4,421,742,23 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд өгсөн боловч татгалзлын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй.

Иймд хариуцагч Б.С*******ээс ярианы төлбөр, гар утасны үнийн үлдэгдэл төлбөр 4.421.742 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгох нь зүйтэй байна.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Оюунцэцэгээс 4.421.742.23 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,698 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч 85,698 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 75111 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 7593-д заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ