Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 857

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгч Э.М- нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.М-т холбогдох эрүүгийн ................. дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ................ өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, .......... жолооч ажилтай, ам бүл 1, ................. тоотод оршин суух хаягтай ................ түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй Э.М- /РД:............./.

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

            Шүүгдэгч Э.М- нь 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкны баруун хүрээ салбарт Д.Ё-гийн АТМ-ээс авсан авалгүй орхисон гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Д.Ё-д 540,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М- мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл миний үйлдсэн хэрэгтээ тохирч байна. Шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэв.

 

Хохирогч Д.Ё мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “..би 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 12 орчим би хороололын баруун хүрээ Хаан банкны салбар дээр очоод АТМ-ээс миний картанд мөнгө байна уу үгүй юу гээд үзэх гээд очиход надад 545000 төгрөг байсан ба би харчихаад буруу товчлуур дараад яваад өгчихсөн байсан. Тэгээд миний ард байсан залуу миний мөнгө гарсан болохоор аваад явсан байсан..” гэжээ. /хх 6/

 

Хохирогч Д.Ёы гомдол саналгүй гэх баримт /хх 36/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 38/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.М- нь 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкны баруун хүрээ салбарт Д.Ёгийн АТМ-ээс авалгүй орхисон 540,000 төгрөгийг завшсан болох нь шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг,

мөрдөн байцаалтанд хохирогч Д.Ёы “..би 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 12 орчим би хороололын баруун хүрээ Хаан банкны салбар дээр очоод АТМ-ээс миний картанд мөнгө байна уу үгүй юу гээд үзэх гээд очиход надад 545000 төгрөг байсан ба би харчихаад буруу товчлуур дараад яваад өгчихсөн байсан. тэгээд миний ард байсан залуу миний мөнгө гарсан болохоор аваад явсан байсан..” гэх мэдүүлэг /хх 6/

Хохирогч Д.Ёы гомдол саналгүй гэх баримт /хх 36/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 38/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.М-т холбогдох хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл тохирсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Д.Ё нь мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.М-тэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 36/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, шүүгдэгч Э.М- нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.М-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн үндэслэл бүхий байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар шүүгдэгч Э.М- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус буюу хайхрамжгүй байдлаас гэмт хэрэг гарсан, шүүгдэгчээс бусдад учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.