Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 859

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч М.Мөнхцэцэг,

Хохирогч Д.Б,

Шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ц-т холбогдох .................. дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...... оны ....... дугаар сарын .......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, ээж, дүү нарын хамт ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан бүрэн, Ц.Ц /РД:........../.

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Ц.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 20 дугаар байрны гадна Д.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц мэдүүлэхдээ: “2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр архи ууж байгаад ганцаараа явж байгаад нэг мэдэхэд 2 хүнтэй дэлгүүр орж архи авч байсан. Тэгээд тэр архиа ууж байгаад тасраад сэрэхэд цагдаа ирсэн байсан ба хүний гар зүссэн байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Хохирогч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 10 дугаар сарын 03-ны өглөө гэрээсээ халамцуу гарсан ба Цтэй таараад тааз гэж дэлгүүрээс 1 шил архи авч уугаад тасарсан байсан. нэг мэдсэн чинь цагдаа ирсэн байсан ба миний гарыг Ц зүссэн байсан. Тэгээд цагдаа гэмтэл яв гэхээр нь яваагүй гэртээ харьсан. Тэгээд эхнэр эмнэлэг яв гээд оёдол тавиулсан. Шүүгдэгчээс 900,000 төгрөг авсан өгсөн ба 900,000 төгрөг нэмж өгөхөөр тохирсон тул түүнийгээ авна” гэв.

 

 мэдүүлэхдээ: “..2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би гэрээсээ гараад найз нарын хамт архи уусан. Тэгээд нэг мэдсэн хамт явсан залуутай маргалдаад зууралдаж байсан нөгөө залуу гартаа шил бариад миний шууг зүссэн. Нэг мэдэхэд цагдаа нар ирээд 103 дуудаад гэртээ оёдол тавиулсан” гэжээ. /хх 11-12/

 

Гэрч Ө.Т мэдүүлэхдээ: “..20 дугаар байрны орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад хэсэг хүмүүс маргалдаад зогсож байхаар нь яваад очтол 30 орчим насны согтуу залуу 2 гартаа цонхны хагархай шил барьчихсан шил нь цус болсон, хажууд нь 40 гаран насны согтуу хүн зүүн шуу хэсэг нь зүсэгдэж цус гарсан байдалтай ойр орчинд нь 2 согтуу хүн сууж байсан. Тэгээд 103 дуудаж гар нь зүсэгдсэн хүний цусыг тогтоох арга хэмжээ авч жижүүр рүү мэдэгдэж шил барьсан байсан залууг эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. тэр 2 хоорондоо маргалдаад зогсож байсан. нэлээн согтуу гуйвсан байдалтай байсан ба бидний очиход шилээ газар хаясан” гэжээ. /хх 13-14/

 

Гэрч Ё.Бмэдүүлэхдээ: “...баруун байрны талд хүмүүс маргалдаж орилоод байхаар нь очиход 4 согтуу хүн байсны нэг нь зүүн гарын шуу хэсэг нь хөндлөн зүсэгдээд цус гарсан, хажууд нь өндөр залуу 2 гартаа цонхны хагархай шил барьсан шил нь цус болсон байсан. цаад талд нь эрэгтэй эмэгтэй 2 согтуу хүн хашлаган дээр сууж байсан.. гарыг нь зүсдэг залуу хэлж ярьж байгаагаа мэдэж байсан ба энд нь тохирчий намайг үлдээчих гээд байсан. цаана сууж байсан 2 нь нэг мэдсэн алга болсон байсан” гэжээ. /хх 15-16/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ....... дугаартай дүгнэлтэд: “1. Д.Б-гийн биед зүүн шууны дотор гадаргуун зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ. /хх 20 хуу/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 33,34/

Ял шийтгэлийг шалгах хуудас /хх 38/

Хохирогч Д.Б-ий хохирол төлбөрт 900,000 төгрөг хүлээн авсан гэх баримт /хх 53/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 20 дугаар байрны гадна Д.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан болох нь шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг,

мөрдөн байцаалтанд хохирогч Д.Б-гийн: “....2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би гэрээсээ гараад найз нарын хамт архи уусан. Тэгээд нэг мэдсэн хамт явсан залуутай маргалдаад зууралдаж байсан нөгөө залуу гартаа шил бариад миний шууг зүссэн. Нэг мэдэхэд цагдаа нар ирээд 103 дуудаад гэртээ оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хх 11-12/

мөрдөн байцаалтанд гэрч Ө.Тгийн: “..20 дугаар байрны орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад хэсэг хүмүүс маргалдаад зогсож байхаар нь яваад очтол 30 орчим насны согтуу залуу 2 гартаа цонхны хагархай шил барьчихсан шил нь цус болсон, хажууд нь 40 гаран насны согтуу хүн зүүн шуу хэсэг нь зүсэгдэж цус гарсан байдалтай ойр орчинд нь 2 согтуу хүн сууж байсан. тэгээд 103 дуудаж гар нь зүсэгдсэн хүний цусыг тогтоох арга хэмжээ авч жижүүр рүү мэдэгдэж шил барьсан байсан залууг эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. тэр 2 хоорондоо маргалдаад зогсож байсан. нэлээн согтуу гуйвсан байдалтай байсан ба бидний очиход шилээ газар хаясан” гэх мэдүүлэг /хх 13-14/

 

мөрдөн байцаалтанд гэрч Ё.Б-ийн: “...баруун байрны талд хүмүүс маргалдаж орилоод байхаар нь очиход 4 согтуу хүн байсны нэг нь зүүн гарын шуу хэсэг нь хөндлөн зүсэгдээд цус гарсан, хажууд нь өндөр залуу 2 гартаа цонхны хагархай шил барьсан шил нь цус болсон байсан. цаад талд нь эрэгтэй эмэгтэй 2 согтуу хүн хашлаган дээр сууж байсан.. гарыг нь зүсдэг залуу хэлж ярьж байгаагаа мэдэж байсан ба энд нь тохирчий намайг үлдээчих гээд байсан. цаана сууж байсан 2 нь нэг мэдсэн алга болсон байсан” гэх мэдүүлэг /хх 15-16/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ....... дугаартай дүгнэлтэд: “1. Д.Бгийн биед зүүн шууны дотор гадаргуун зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ. /хх 20 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 33,34/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Цт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл тохирсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар шүүгдэгч Ц.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.