Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 316/ШШ2026/00715

 

 

 

 

 

2026 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 316/ШШ2026/00715

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум 3 дугаар баг ******* Харваачид 1-24 тоотод оршин суух хаягтай гэх, ******* овогт *******гийн ******* /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,

Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, гэрч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Цэцэгсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Миний бие анх 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ******* аймаг
******* мод дамжуулах баазад нормчноор ажилд орсон. 1985 оны 06 дугаар
сарын 05-ны өдөр цэрэгт татагдаж, *****оны **дугаар сарын **-ний өдөр цэргээс
халагдаж ирээд эргүүлэн ажилдаа орж *****оны **дугаар сарын ***-ны өдөр хүртэл
тасралтгүй ажилласан. Иймд *жил *сарын хугацаанд ажиллаж байсныг тогтоож
өгнө үү! гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.******* нь улсад ажилласан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2 -д эрх зүйн ач холбогдол бүхий... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.

Хүсэлт гаргагч нь ******* аймгийн ******* суманд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн хуулбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.

Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Нэхэмжлэгч нь Дулаанхан мод дамжуулах баазад ****оны **дугаар сарын **-ний өдрөөс ****оны **дугаар сарын **-ны өдөр хүртэлх хугацаанд норомчноор ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Л.******* нь ****оны **дугаар сарын **-ны өдөр ******* мод дамжуулах баазад норомчноор ажилд орж, БХЯ-ны сайдын 1985.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар ******* аймгаас ****оны *дугаар сарын **-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1988.06.10-ны өдрийн э/264 дүгээр тушаалаар 1988.06.18-ны өдөр 570762 дугаарын цэргийн батлахтай халагдаж, ****оны *дугаар сарын **-ний өдрөөс ****оны **дугаар сарын **-ны өдөр хүртэл ******* мод дамжуулах баазад норомчноор ажиллаж байсан болох нь батлан хамгаалах яам,батлан хамгаалахын төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 08/868 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, гэрч Д.*******, Н.*******, Ц.******* нарт хууль сануулж авсан мэдүүлэг, фото зураг болон нэхэмжлэгчийн тайлбар зэрэг бусад бичгийн чанартай баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Л.*******г ******* мод дамжуулах баазад 1988 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд норомчноор ажиллаж байсан болохыг тогтоов.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******гийн ******* /РД: /РД:*********/- /-г тухайн үеийн нэршлээр ******* мод дамжуулах баазад ****оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс *****оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд норомчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ