| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 316/2025/01805/И |
| Дугаар | 316/ШШ2026/00398 |
| Огноо | 2026-03-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 316/ШШ2026/00398
| 2026 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 316/ШШ2026/00398 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 8 дугаар баг, компанийн байранд байрлах, ******* ОНӨААТҮГазар/РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 8 дугаар баг, багийн байранд байрлах, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын ******* /РД:*******/-т холбогдох,
8,258,043.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГазар нь Сүхбаатар сумын 8 дугаар багаас дулааны төлбөрт 8,258,043.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т зааснаар нэхэмжлэлд дурдсан хаягийн дагуу шуудангаар нэхэмжлэл болон бусад холбогдох баримтыг хүргүүлснийг хариуцагч нь 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гардан авсан боловч мөн хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-т заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй тул уг хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй болжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 223 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ-ын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг шинэчлэн тогтоож, батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж эхлэхээр тогтоосон байна.
Тус тогтоолын нэгдүгээр хавсралтад үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг 1м3 тутамд 1,444.2 /НӨАТ-гүй/ төгрөг, орон сууцны халаалт /оюутны байр,подвол,0-ын өрөөний халаалт/-ыг төсөвт байгууллагын халаалтыг 1м2 тутамд 374.2 /НӨАТ-гүй/ төгрөг, ахуйн хэрэглээний халуун ус халаасан дулаан хүн тутамд 1,963.0 /НӨАТ-гүй/ төгрөгөөр тус тус тогтоож, тогтоолыг мөрдөж ажиллахыг Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ / Э.Эрдэнэбаатар/-т үүрэг болгосон байна.
4.2. Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багтай 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ байгуулсан байх ба уг гэрээг Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ-ын захирал Э.Эрдэнэбаатар нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
4.3. Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 458 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ-ын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг шинэчлэн тогтоож, тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэхээр тогтоосон байна.
Тус тогтоолын нэгдүгээр хавсралтад үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг 1м3 тутамд 2,166.1 /НӨАТ-гүй/ төгрөг, орон сууцны халаалт /оюутны байр,подвол,0-ын өрөөний халаалт/-ыг төсөвт байгууллагын халаалтыг 1м2 тутамд 486.5 /НӨАТ-гүй/ төгрөг, ахуйн хэрэглээний халуун ус халаасан дулаан хүн тутамд 2,551.9 /НӨАТ-гүй/ төгрөг, халаалтын бус улиралд өрх тутамд 13,636.0 /НӨАТ-гүй/ төгрөгөөр тус тус тогтоож, тогтоолыг 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж ажиллахыг Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ /Э.Эрдэнэбаатар/-т үүрэг болгосон байна.
5. Дээрх үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
5.1.Уг гэрээнээс үзвэл 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд 1299,9м3 талбайг дулааны эрчим хүчээр хангахаар тохиролцжээ.
5.2. Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д эрчим хүчээр хангагч гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг, 3.1.19-д хэрэглэгч гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь дулаан түгээх зохицуулалттай хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, хариуцагч нь дээрх хуульд заасан хэрэглэгч байна.
Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт хэрэглэгч нь зохицуулалтай халаалтын төлбөрийг нийтлэгдсэн тарифаар зохицуулалтгүй халаалтын төлбөрийг гэрээний үнээр төлнө. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэгт хэрэглэгч нь эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч Сүхбаатар сумын 8 дугаар баг нь 2021 оны 1,2,3,4,5,9,10,11,12 дугаар саруудын дулааны эрчим хүчний төлбөрт 8,258,043 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГазрын няглан бодогчийн гаргасан тайланд тусгагджээ.
7. Иймд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багаас дулааны эрчим хүчний төлбөр 8,258,043 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГазарт олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
8.Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
9. Нэхэмжлэгч Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГазрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,078.68 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багаас 147,078.68 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багаас дулааны эрчим хүчний төлбөр 8,258,043 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГазарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГазрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,078.68 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багаас 147,078.68 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГазарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ