Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 316/ШШ2026/00409

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 316/ШШ2026/00409

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг Жавхлант сум Бумбат 1 дүгээр баг ******* тоотод оршин суух хаягтай гэх, Б******* овгийн Д*******ын Ц******* /РД:*******/-ийн хүсэлттэй,

"Ч.Ч*******ийг нас барсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Хүсэлт гаргагч Д.Ц******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбартаа:

...... гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад;

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Ц******* нь шүүхэд хандан "охин Ч.Ч*******ийг нас барсныг тогтоолгох-оор шүүхэд хүсэлт гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.3-д төрөлт, үрчлэлт, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, нас баралтыг бүртгүүлсэн байдал гэжээ.

Иргэний гэр бүлийн бүртгэлд иргэний төрөлт, үрчлэлт, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, нас баралтыг бүртгүүлсэн байдал, тэмдэглэл зэрэг баримт байхгүй түүнийг шүүхээс өөр байгууллага тогтоох боломжгүй болсон, иргэний бүртгүүлсэн эдгээр байдлыг иргэний гэр бүлийн байгууллага тогтоохоос татгалзсан тохиолдолд тус тус шүүхэд хүсэлт гарган шийдвэрлүүлэхээр заасан тул Д.Ц*******ын хүсэлтийг тус шүүх харъяалан шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Д.Ц*******ын охин Ч.Ч******* нь Архангай аймгийн Эрдэнэмандал сум дундын эмнэлэгт 1982 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн байх бөгөөд тэрээр 1984 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан болох нь гэрч Ш.Сэржмядаг, Ж.Оюунчимэг нараас хууль сануулж авсан мэдүүлэг, зохигчийн тайлбар зэрэг бусад бичгийн чанартай нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд Д.Ц*******ын хүсэлтийг хангаж, Ч. Ч*******ийг 1984 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан болохыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-д заасныг баримтлан 1982 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн Чинбатын Ч*******ийг 1984 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ