2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 192/ШШ2026/02573

 

Б******, Х**-***, ************** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг даргалж, шүүгч А.Зүмбэрэл, А.Энхжаргал нарын шүүх бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У********** хот, Ч******** дүүрэг, Ж.С********* гудамж, ******* газрын **-* байранд байрлах, ****** албаны зөвлөл/**:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У********** хот, Х**-*** дүүрэг, ** дугаар хороо, 7 дугаар хэсэг, З***** хороолол, 8/*, ** тоот хаягт оршин суух, Н****** Э******/**:**********/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 63,521,909 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А************, иргэдийн төлөөлөгч Б.Н****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

********** ****** албаны зөвлөл нь хариуцагч Н.Э******** холбогдуулан 63,521,909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...39,288,932 төгрөг гаргуулах тухай. Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл: ****** албаны зөвлөл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.*-* "Энэ хуулийн 498.1, 498.2, 498.*-* заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй" гэж заасныг баримтлан, ****** албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.*-* "Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ" гэж, 50.*-* "****** ****** төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж заасан. Н.Э****** нь ********* дүүргийн Засаг даргын Т***** газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын **-** өдрийн "Б********* бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай" */*** дүгээр тушаалаар тус газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Б.Г********** төрийн албанаас чөлөөлсөн байна. Иргэн Б.Г******** нь дээрх 2016 оны */*** дүгээр тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын **-** өдрийн ***/******/**** дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын **-** өдрийн ***/******/**** дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын **-** өдрийн 389 дүгээр тогтоолоор Б.Г********** С******** дүүргийн Засаг даргын Т***** газрын ****** захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 12 дугаар сарын **-** өдрөөс 2017 оны 05 дугаар сарын **-** өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг ********* дүүргийн Засаг даргын Т***** газрын даргад даалгаж шийдвэрлэсэн. Иргэн Б. Г********** захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн ажил, албан тушаалд нь томилоогүй тул 2017 оны 05 дугаар сарын **-** өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын **-** өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулахаар дахин шүүхэд хандсаны дагуу ********* дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын **-** өдрийн ***/******/***** дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын **-** өдрийн 991 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын **-*** өдрийн ***/******/***** дугаар тогтоолоор ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас олгохыг даалгаж шийдвэрлэсэн. ***** захиргааны болон иргэний шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны "Хөрөнгө хуваарилах тухай */*** дүгээр тушаалаар 1,655,117 төгрөг, ********* дүүргийн Засаг даргын Т***** газраас 2020 оны 12 дугаар сарын **-** өдөр 7,249,601 төгрөг, нийт 8,904,718 төгрөгийг Б.Г********* ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосныг ****** албаны зөвлөлеес төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлсэн болно. 1. Иргэн Б.Г******** нь шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн ажил, албан тушаалд нь томилохгүй байсан тул дахин 2018 оны 01 дүгээр сарын **-** өдрөөс 2019 оны 03 дугаар сарын **-*** өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулахаар шүүхэд хандсаны дагуу ********* дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын **-*** өдрийн ***/******/***** дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын **-** өдрийн 1091 дүгээр магадлалаар ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас олгохыг даалгаж шийдвэрлэжээ. Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу ********* дүүргийн Засаг даргын Т***** газраас 2020 оны 02 дугаар сарын **-*** өдөр 13,119,496 төгрөгийг Б Г********* ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосон байна. 2. Иргэн Б.Г******** нь шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн ажил, албан тушаалд нь томилохгүй байсан тул дахин 2019 оны 03 дугаар сарын **-** өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын **-** өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулахаар шүүхэд хандсаны дагуу ********* дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын **-** өдрийн ***/******/***** дугаар шийдвэрээр байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас олгохыг даалгаж шийдвэрлэжээ. Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу Хууль зүй дотоод хэргийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын **-** өдрийн "Хөрөнгө хуваарилах тухай" */** дугаар тушаалаар 12,574,659 төгрөгийг Б.Г********* ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосон байна 3. Иргэн Б.Г******** нь шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн ажил, албан тушаалд нь томилохгүй байсан тул дахин 2020 оны 04 дүгээр сарын **-** өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын **-** өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхээр шүүхэд хандсаны дагуу ********* дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын **-*** өдрийн ***/******/***** дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын **-*** өдрийн 528 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2022 оны 06 дугаар сарын **-*** өдрийн ***/*******/***** дугаар тогтоолоор ажилгүй байсан хугацааны цалин олговрыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож шийдвэрлэжээ. Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ********* дүүргийн Засаг даргын Т***** газарт шилжүүлэх төлбөрөөс 2023 оны 07 дугаар сарын **-*** өдөр 13,594,777 төгрөгийг Б.Г********* ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосон байна. Дээрх иргэний 3 удаагийн шүүхийн шийдвэрийн дагуу иргэн Б.Г********* нийтдээ 39,288,932 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосон байна. ****** албаны зөвлөлөөс иргэн Н.Э******** хүргүүлсэн 2024 оны 10 дугаар сарын **-*** өдрийн "Төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай" **/**** дугаар албан бичгийг хүргүүлсэн боловч хэрэгжүүлэхгүй удаашралтай байна. Иймд Н.Э******** хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 39,288,932 төгрөгийг гаргуулж ****** албаны зөвлөлийн нэр дээрх төрийн сангийн ************ тоот дансанд оруулж, төрийг хохиролгүй болгож өгнө үү. гэв.

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...****** албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй иргэн Н.Э******** холбогдох 39,288,932 төгрөг гаргуулах иргэний хэрэг тус шүүхэд хянагдаж байгаа. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нотлох баримт цуглуулах явцад төрд учруулсан хохирлын хэмжээ нэмэгдсэн тул иргэн Н.Э********* 39,288,932 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 24,232,977 төгрereep нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа нийт 63,521,909 төгрөг болгон нэмэгдүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлага: нийт 63,521,909 төгрөг гаргуулах тухай. Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл: ****** албаны зөвлөл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.*-* "Энэ хуулийн 498.1, 498.2, 498.*-* заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй" гэж заасныг баримтлан, ****** албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.*-* "Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ" гэж, 50.*-* "****** ****** төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж тус тус заасан. Н.Э****** нь ********* дүүргийн Засаг даргын Т***** газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын **-** өдрийн "Б********* бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай" */*** дүгээр тушаалаар тус газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Б.Г********** төрийн албанаас чөлөөлсөн байна. Иргэн Б.Г******** нь дээрх 2016 оны */*** дүгээр тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын **-** өдрийн ***/******/**** дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын **-** өдрийн ***/******/**** дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын **-** өдрийн 389 дүгээр тогтоолоор Б.Г********** С******** дүүргийн Засаг даргын Т***** газрын ****** захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 12 дугаар сарын **-** өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 15- ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг ********* дүүргийн Засаг даргын Т***** газрын даргад даалгаж шийдвэрлэсэн. Иргэн Б.Г********** захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн ажил, албан тушаалд нь томилоогүй тул 2017 оны 05 дугаар сарын **-** өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын **-** өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулахаар дахин шүүхэд хандсаны дагуу ********* дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын **-** өдрийн ***/******/***** дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын **-** өдрийн 991 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын **-*** өдрийн ***/******/***** дугаар тогтоолоор ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас олгохыг даалгаж шийдвэрлэсэн. ***** захиргааны болон иргэний шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны "Хөрөнгө хуваарилах тухай" */*** дүгээр тушаалаар 1,655,117 төгрөг. ********* дүүргийн Засаг даргын Т***** газраас 2020 оны 12 дугаар сарын 26- ны өдөр 7,249,601 төгрөг, нийт 8,904,718 төгрөгийг Б.Г********* ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосныг ****** албаны зөвлөлөөс төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлсэн болно. 1. Иргэн Б.Г******** нь шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн ажил, албан тушаалд нь томилохгүй байсан тул дахин 2018 оны 01 дүгээр сарын **-** өдрөөс 2019 оны 03 дугаар сарын **-*** өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсее гаргуулахаар шүүхэд хандсаны дагуу ********* дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын **-*** өдрийн ***/******/***** дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын **-** өдрийн 1091 дүгээр магадлалаар ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас олгохыг даалгаж шийдвэрлэжээ. Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу ********* дүүргийн Засаг даргын Т***** газраас 2020 оны 02 дугаар сарын **-*** өдөр 13,119,496 төгрөгийг Б.Г********* ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосон байна. 2. Иргэн Б.Г******** нь шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн ажил, албан тушаалд нь томилохгүй байсан тул дахин 2019 оны 03 дугаар сарын **-** өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын **-** өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулахаар шүүхэд хандсаны дагуу ********* дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын **-** өдрийн ***/******/***** дугаар шийдвэрээр байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас олгохыг даалгаж шийдвэрлэжээ. Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу Хууль зүй дотоод хэргийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын **-** өдрийн "Хөрөнгө хуваарилах тухай" */** дугаар тушаалаар 12,574,659 төгрөгийг Б.Г********* ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосон байна. 3. Иргэн Б.Г******** нь шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн ажил, албан тушаалд нь томилохгүй байсан тул дахин 2020 оны 04 дүгээр сарын **-** өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын **-** өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхээр шүүхэд хандсаны дагуу ********* дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын **-*** өдрийн ***/******/***** дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын **-*** өдрийн 528 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2022 оны 06 дугаар сарын **-*** өдрийн ***/*******/***** дугаар тогтоолоор ажилгүй байсан хугацааны цалин олговрыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож шийдвэрлэжээ. Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ********* дүүргийн Засаг даргын Т***** газарт шилжүүлэх төлбөрөөс 2023 оны 07 дугаар сарын **-*** өдөр 13,594,777 төгрөгийг Б.Г********* ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосон байна. 4. Иргэн Б.Г******** нь шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн ажил, албан тушаалд нь томилохгүй байсан тул дахин 2021 оны 09 дүгээр сарын **-** өдрөөс 2023 оны 05 дугаар сарын **-*** өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсее гаргуулахаар шүүхэд хандсаны дагуу ********* дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын **-** өдрийн ***/******/***** дугаар шийдвэрээр байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас олгохыг даалгаж шийдвэрлэжээ. Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу ********* дүүргийн Засаг даргын Т***** газраас 2025 оны 02 дугаар сарын **-** өдөр 24,232,977 төгрөгийг Б.Г********* ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосон байна. Дээрх иргэний 4 удаагийн шүүхийн шийдвэрийн дагуу иргэн Б.Г********* нийтдээ 63,311,909 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосон байна. Иймд Н.Э******** хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 63,521,909 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн ************ тоот дансанд оруулж, терийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ********* дүүргийн Засаг даргын Т***** газраас нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үүний дагуу ********* дүүргийн ***** ****** газраас бол ерөнхийдөө ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой төлбөрүүдийг төлсөн. ********* дүүргийн Засаг даргын Т***** газраас төлсөн гэж үзэхээр бас 63,000,000 төгрөг бас эргэлзээтэй ийм зүйлүүд бас хэрэгт авагдсан байдаг. **** ****** албаны зөвлөл нь үндэслэлгүйгээр энэ 63,521,909 төгрөгийг нэхэмжилсэн байна. Үүнийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яагаад вэ гэхээр нэхэмжлэгч 2017 оны ****** албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.*-* хэсгийг шаардах эрхийн үндэслэлээ болгосон байгаа. Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар сарын **-** өдөр шинэчлэн найруулсан ****** албаны тухай хуулийг баталж 2019 оны 01 дүгээр сарын **-*** өдрөөс эхэлж дагаж мөрдөхөөр журамласан байгаа тул энэ хуулийн энэ 50 дугаар зүйлд заасан зохицуулалт бол хуулийг дагаж мөрдөж эхлэхээс хугацаанаас хойш төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавихтай холбоотой үйл баримт бол үйлчилнэ гэж үзэж байгаа юм. Иймд 2016 оны 12 дугаар сард ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан шийдвэртэй холбоотой урьдчилсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг ****** албаны зөвлөлд үүсээгүй. Мөн энэ 2002 оны ****** албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.*-*, ****** албаны зөвлөл нь ****** албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх, мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгахдаа хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэхэд нь хяналт тавих энэ хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан. Энэ зүйл бол төрийн албаны зөвлөл эрхээ хэрэгжүүлэх зохицуулалт учир энэ бол албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад гэм хор учруулсан тул энэ гэм хорын хариуцлагыг хүлээх үндэслэлгүй гэж байгаа. Мөн 2002 оны ****** албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.*-* хууль тогтоомжид заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцад гарсан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна гэж заасан. Н.Э******** тушаал гаргасантай цаг хугацаагаар энэ хуулийг тайлбарлаж байгаа юм. Хариуцагч Н.Э******** ажиллаж байсан байгууллага нь бол Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу түүний төрийн нэрийн өмнөөс ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан алдааны улмаас ажилтан н.Г********* учруулсан хохирлыг хариуцан арилгасан нь дээрх хуульд заасан зарчимд нийцэж байгаа. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийн зохицуулалт нь гэм буруутай этгээдийн өмнөөс хохирлыг хариуцан арилгасан. Тухайн байгууллагад хамаарах учир нэхэмжлэгч ****** албаны зөвлөл уг заалтыг үндэслэн хариуцагчаас шаардах эрхгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч талаас итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ********* дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын **-** өдрийн */*** дугаар захирамжийн хуулбар, хавсралтын хуулбар, ********* дүүргийн Засаг даргын Т***** газрын даргын 2016 оны 12 дугаар сарын **-** өдрийн */*** дугаар тушаалын хуулбар, хавсралтын хуулбар, ******* дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын **-** өдрийн ***/******/**** дугаар шийдвэрийн хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын **-** өдрийн магадлалын хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын **-** өдрийн тогтоолын хуулбар, ********* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын **-** өдрийн ***/******/***** дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын **-** өдрийн 991 дүгээр магадлалын хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын **-*** өдрийн ***/******/***** дугаар тогтоолын хуулбар, төлбөрийн хүсэлт, ********* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын **-*** өдрийн ***/******/***** дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын **-** өдрийн магадлалын хуулбар, төлбөрийн хүсэлт, ********* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын **-** өдрийн ***/******/***** дугаар шийдвэрийн хуулбар, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын **-** өдрийн */** дугаар тушаалын хуулбар, хавсралт, төлбөрийн хүсэлт, ********* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын **-*** ***/******/***** дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын **-*** өдрийн 528 дугаар магадлалын хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 06 дугаар сарын **-*** өдрийн тогтоолын хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 06 дугаар сарын **-** өдрийн албан бичгийн хуулбар, ********* дүүргийн засаг даргын 2024 оны 07 дугаар сарын **-** өдрийн захирамжийн хуулбар, ****** албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын **-*** өдрийн албан бичиг, ********* дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын **-** өдрийн ***/******/***** дугаар шийдвэрийн хуулбар, төлбөрийн хүсэлт, Х**-*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын **-*** өдрийн ***/******/***** дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын **-*** өдрийн 376 дугаар магадлалын хуулбар, ********* дүүргийн Засаг даргын Т***** газрын 2024 оны 09 дүгээр сарын **-*** өдрийн албан бичиг, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын **-** өдрийн тогтоолын хуулбар зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас итгэмжлэл, хариу тайлбарыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.********** ****** албаны зөвлөл нь хариуцагч Н.Э******** холбогдуулан төрд учирсан гэм хорын хохиролд 63,521,909 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч Н.Э****** нь ****** албаны зөвлөл нэхэмжлэл гаргах эрхгүй, ********* дүүргийн ***** ****** газраас бодитоор 63,521,909 төгрөг гарсан эсэх нь эргэлзээтэй үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

3. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.*-* хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.*-* Энэ хуулийн 498.1, 498.2, 498.*-* заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан. Түүнчлэн Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.*-* бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зохицуулсан. Хуулийн зохицуулалтын хүрээнд төрийн албан хаагч бусдад санаатай эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээр хохирол учруулсан бол тухайн хохирлыг нөхөн төлөхөөр байх тул шүүх уг нөхцөл хангагдсан эсэхийг дүгнэж шийдвэрлэнэ.

4. Х***** авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

4.1. Хариуцагч Н.Э****** нь ********* дүүргийн засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа буюу 2016 оны 12 сарын **-** өдрийн */*** дугаар тушаалаар Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Б.Г********** төрийн албанаас чөлөөлсөн шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрийг хууль бус гэж үзэж Б.Г******** ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийг гаргасан. ******* дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын **-** өдрийн ***/******/**** дугаартай шийдвэрээр Б.Г********** нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн. Шийдвэрт ...********* дүүргийн Засаг даргын Т***** газрын ****** захиргааны удирдлагын хэлтсийн дарга, Хууль зүйн тасгийн дарга өөрчлөгдсөн ч гэсэн бодит байдал дээр нэхэмжлэгчийн ажиллаж албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн нь Захиргаа, хуулийн хэлтсийн даргын албан байрны тодорхойлолт, ****** захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт, ********* дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын **-** өдрийн */*** дүгээр захирамж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б************ шүүх хуралдаанд гаргасан "...захиргаа, хуулийн хэлтсийн даргын албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, одоогийн төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээс илүү нэмэгдсэн зүйл байхгүй" гэх зэргээр тодорхой байх тул нэхэмжлэгчийг ажил албан тушаалаар хангаагүй нь хууль тогтоомжид нийцээгүй байна гэж шүүх үзсэн...Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.*-* сонгох ажиллагааг явуулах хэлбэрийг зааж өгсөн ба мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.*-* ...Сонгох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна" хэмээн заасан бөгөөд хариуцагч Б.Г*********** биечлэн уулзаж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх эсхүл өөр ажил албан тушаалд ажиллах талаар санал болгосон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй зэргээс Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хариуцагч хэрэгжүүлээгүй байна гэж дүгнээд Б.Г********** Захиргаа, хуулийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 1,620,017 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөж төлөхийг даалгаж шийдвэрлэсэн (хэргийн 22-30 дахь хэсэг).

Уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын **-** өдрийн ***/******/**** дугаартай магадлалаар хэвээр үлдээсэн (хэргийн 31-34 дэхь тал). Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын **-** өдрийн 389 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын **-** өдрийн ***/******/**** дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн (хэргийн 35-38 дахь тал).

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*-* шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар хариуцагч Н.Э******** захиргаа, хуулийн хэлтсийн дарга Б.Г********** ажлаас чөлөөлсөн нь хууль бус болох нь анхан, давах, хяналтын шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, уг үйл баримт дээр зохигч дахин маргахгүй.

4.2. Хариуцагч ********* дүүргийн засаг даргын тамгын газар нь урьд гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй, Б.Г********** ажилд эгүүлэн томилоогүй тул Б.Г******** нь 2017 оны 05 сарын **-** өдрөөс 2018 оны 01 сарын **-** өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний нөхөн олговорт 7,496,256 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийг гаргаж, ********* дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын **-** өдрийн ***/******/***** дугаар шийдвэрээр 7,061,664 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын **-** өдрийн 991 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын **-*** өдрийн ***/******/***** дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ (хэргийн 41-54 дэхь тал).

4.3. Дээрх шүүхийн шийдвэрүүдэд туссан үнийн дүн буюу 1,620,017 төгрөг, 7,061,66 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн төлбөрүүдийн нийлбэр 8,904,718 төгрөгийг төрийн сангаас буюу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны "Хөрөнгө хуваарилах тухай" */*** дүгээр тушаалаар 1,655,117 төгрөгийг, ********* дүүргийн Засаг даргын Т***** газраас 2020 оны 12 дугаар сарын 26- ны өдөр 7,249,601 төгрөг, нийт 8,904,718 төгрөгийг Б.Г********* олгосон.

****** ****** албаны зөвлөлөөс 8,904,718 төгрөгийг хариуцагч Н.Э********* төрд учирсан гэм хорд шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. ***-*** дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын **-*** өдрийн ***/******/***** дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Н.Э********* 8,904,718 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн, шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож 2020 оны 02 сарын **-*** өдрийн 376 дугаар магадлалаар шийдвэрлэсэн боловч Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 11 сарын **-** өдрийн ***/******/***** дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна (хэргийн ***-*** дахь тал).

5. Нэхэмжлэгч нь шүүхэд 2016 оны 12 сараас 2018 оны 01 сарын **-** өдрийг хүртэлх хугацааны төрд учирсан хохирлыг шаардаагүй, харин үүнээс хойшхи буюу шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй, Б.Г********** ажилд томилоогүйтэй холбоотойгоор 2018 оны 01 сарын **-** өдрөөс 2023 оны 05 сарын **-*** өдрийг хүртэлх хугацааны гэм хорын хохиролд 63,521,909 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

6. 2002 оны ****** албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.*-* ****** албаны зөвлөл нь төрийн нэрийн өмнөөс төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаас нэхэмжлэхээр, мөн 2017 оны ****** албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.*-* зааснаар ****** албаны зөвлөл нь төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар зохицуулсан.

Хууль зүйн агуулгын хувьд өмнө нь үйлчилж байсан хууль, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар ****** албаны зөвлөлийн төрийн нэрийн өмнөөс хохирол нөхөн төлүүлэхээр шаардах эрх олгогдсон байх тул хариуцагчийн нэхэмжлэл гаргах эрхтэй холбоотой татгалзал үндэслэлгүй.

Түүнчлэн хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл хариуцагчийн 2016 онд гаргасан шийдвэрээс улбаатай, ийм цаг хугацааны хамаарлаар ****** албаны зөвлөл нэхэмжлэл гаргах эрхгүй гэж маргаж буй үндэслэлд Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 11 сарын **-** өдрийн ***/******/***** дугаартай тогтоолоор хариулт өгч, 2002 оны ****** албаны тухай хуулийн 35 дугаар зүйлд энэ агуулга байсан, хохирлыг арилгуулахаар ****** албаны зөвлөл нь төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэлийг гаргах эрхтэй байсан, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5 дахь хэсгийн зохицуулалтад нийцнэ хэмээн дүгнэсэн байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

7. Хариуцагч ********* дүүргийн тамгын газраас хохирлыг бүрэн төлсөн эсэх, төрөөс мөнгөн хөрөнгө шилжсэн нь эргэлзээтэй хэмээн татгалзаж байх боловч дор дурдсан нотлох баримтуудаар хариуцагчийн татгалзал няцаагдаж байна. Үүнд:

7.1. Б.Г******** нь 2018 оны 01 дүгээр сарын **-** өдрөөс 2019 оны 03 дугаар сарын **-*** өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шүүхэд хандаж, ********* дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын **-*** өдрийн ***/******/***** дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын **-** өдрийн 1091 дүгээр магадлалаар ажилгүй байсан хугацааны цалин олговорт 13,814,812 төгрөгийг хариуцагчаас олгохыг даалгаж шийдвэрлэжээ (хэргийн 67-77 дахь тал). Шүүхийн шийдвэрийн дагуу ********* дүүргийн Засаг даргын Т***** газраас 2020 оны 02 дугаар сарын **-*** өдөр 13,119,496 төгрөгийг Б.Г********* ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосон байна (хэргийн 78 дахь тал).

7.2. Б.Г******** нь 2019 оны 03 дугаар сарын **-** өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын **-** өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шүүхэд хандсаны дагуу ********* дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын **-** өдрийн ***/******/***** дугаар шийдвэрээр 12,349,659 төгрөгийг хариуцагчаас олгохыг даалгаж шийдвэрлэжээ (хэргийн 79-84 дэхь тал). Уг шийдвэрийн дагуу Хууль зүй дотоод хэргийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын **-** өдрийн "Хөрөнгө хуваарилах тухай" */** дугаар тушаалаар 12,574,659 төгрөгийг Б.Г********* ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосон байна (хэргийн 85-87 дахь тал).

7.3. Б.Г******** нь 2020 оны 04 дүгээр сарын **-** өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын **-** өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхээр шүүхэд хандсаны дагуу ********* дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын **-*** өдрийн ***/******/***** дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын **-*** өдрийн 528 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2022 оны 06 дугаар сарын **-*** өдрийн ***/*******/***** дугаар тогтоолоор ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 14,964,777 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ********* дүүргийн засаг даргын тамгын газарт үүрэг болгож шийдвэрлэжээ (хэргийн **-*** дахь тал). Эдгээр шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ********* дүүргийн Засаг даргын Т***** газарт шилжүүлэх төлбөрөөс 2023 оны 07 дугаар сарын **-*** өдөр 13,594,777 төгрөгийг Б.Г********* ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосон байна (хэргийн 107 дахь тал).

7.4. Б.Г******** нь 2021 оны 09 дүгээр сарын **-** өдрөөс 2023 оны 05 дугаар сарын **-*** өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулахаар шүүхэд хандсаны дагуу ********* дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын **-** өдрийн ***/******/***** дугаар шийдвэрээр байсан хугацааны цалин хөлсний олговорт 23,676,445 төгрөгийг хариуцагч ********* дүүргийн засаг даргын тамгын газраас олгохыг даалгаж шийдвэрлэжээ (хэргийн ***-*** дэхь тал). Уг шийдвэрийн дагуу ********* дүүргийн Засаг даргын Т***** газраас 2025 оны 02 дугаар сарын **-** өдөр 24,232,977 төгрөгийг Б.Г********* ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосон байна (хэргийн 125 дахь тал).

7.5. Ийнхүү шүүхийн хүчин төгөлдөр удаа дараагийн шийдвэрийн дагуу нийт 63,311,909 төгрөгийг эрх бүхий байгууллагаас Б.Г********* ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт тооцож олгосон байна.

8. Хариуцагчийн гэм буруугийн тухайд анх 2017 оны 05 сарын **-** өдөр шүүхээс Б.Г********** ажлаас чөлөөлсөн нь хууль бус болохыг тогтоож, ажилд нь эгүүлэн тогтоосон байтал тус шийдвэрийг биелүүлэхгүй явсаар 2023 оны 05 сарын **-*** өдрийг хүрсэн нь шууд санаатай үйлдлээр гэм хор учруулсан гэж үзнэ. Түүнчлэн Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 11 сарын **-** өдрийн ***/******/***** дугаартай тогтоолоор ****** албаны зөвлөлийн хариуцагч Н.Э******** холбогдуулан өмнөх шүүхийн шийдвэрүүдээр төлөгдсөн нөхөн төлбөрийг хохиролд тооцож 8,904,718 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг эцэслэн шийдвэрлээд Н.Э********* уг мөнгийг гаргуулахаар болсон байхад хүртэл хариуцагч Н.Э****** шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй Б.Г********** ажилд томилохгүй эс үйлдэхүй гаргасаар байжээ. Уг нөхцөл байдалд хариуцагч Н.Э******** гэм буруугүй гэж дүгнэх боломжгүй, алдаагаа засаагүй, 6 жилийн хугацаанд хохирлын хэмжээ нэмэгдэхэд хариуцагчийн үйлдэл нөлөөлсөн тул тэрээр төрд учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй субъект мөн юм.

9. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.*-* гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж зааснаар ****** албаны зөвлөлийн нэхэмжлэл үндэслэлтэй байх ба хохирлын хэмжээг бууруулж тооцох нөхцөл байдалд хэрэгт тогтоогдоогүй болохыг шүүх бүрэлдэхүүн дурдана.

10. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч хариуцагч тал нэхэмжлэгч талын хүсэлтийг биелүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг танилцуулсан ба иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт хууль зүйн агуулга, хэргийн үйл баримтын хувьд ч үндэслэл бүхий байгааг шүүх бүрэлдэхүүн дүгнэж, шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болохыг дурдана.

11. Нэгтгэн дүгнэвэл, ****** албаны зөвлөлийн хариуцагч Н.Э******** холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Н.Э********* 63,521,909 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

12. ********** ****** албаны зөвлөл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.*-* заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэхь хэсэг болон ****** албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, ****** албаны тухай хууль /Ш********* найруулга/-ийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагч Н.Э********* 63,521,909 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

2. ********** ****** албаны зөвлөл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.*-* заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.*-* зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.*-* зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ