Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 316/ШШ2026/00261

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 316/ШШ2026/00261

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүхийн хуралдааны Б танхимд явуулсан шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Ч******* Б******* нэхэмжлэлтэй, Хариуцагч: Ц******* Ш*******, Ш******* Ц******* нарт холбогдох Малчнаар ажилласан ажлын хөлс 12,876,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б*******, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О********, Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М********** Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов. ҮНДЭСЛЭХ нь: 1. Нэхэмжлэгч Ч.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гэв. 2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гэв. 3. Гэрч Э.С******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: гэв. 4. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу харьцуулан шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ. 4.1. Нэхэмжлэгч Ч.Б******* нь хариуцагч Ц.Ш*******, Ш.Ц******* нарт холбогдуулан малчнаар ажилласан ажлын хөлс 12,876,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагыг үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: - 2024 оны 01 дүгээр сараас 2025 оны 07 дугаар сар хүртэл хугацаанд мал маллах, адуу манах, хадлан хадах, өвөлжилтийн бэлтгэл хангах зэрэг мал аж ахуйтай холбоотой бүхий л ажлыг хийсэн; - Ажлын хөлсийг сард 700,000 төгрөгөөр аман тохиролцсон бөгөөд нийт 3,100,000 төгрөгийн ажлын хөлсөнд авсан; - 2024 оны 10 дугаар сард намайг хөөсөн зүйл байхгүй, 2025 оны 07 дугаар сард Увс аймаг руу баяр наадам үзэх замдаа намайг хариуцагч хүргэж өгсөн; - Хариуцагчийн ярьж буй хүчирхийлэл, хутгалсан гэх үйл баримтууд нь үндэслэлгүй гэв. Нэхэмжлэгч нь дээрх шаардлага, үндэслэлээ нотлох зорилгоор Я.Ч******* ХААН банк ХК дахь 5096097492 дугаартай дансны хуулга, мал маллаж байх үеийн гэрэл зураг, гэрч Я.Ч, Д.М нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг гаргаж өгч, цуглуулав. 4.2. Хариуцагч Ц.Ш*******, Ш.Ц******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, татгалзаж буй үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд: - Нэхэмжлэгчийг сард 300,000 төгрөгөөр зөвхөн үхрийн баас цэвэрлэх ажилд авсан, 700,000 төгрөгөөр тохиролцоогүй, хавар ажил дууссан; - Нэхэмжлэгч нь ажиллах хугацаандаа залхуурдаг, үгэнд ордоггүй, архи хэрэглэдэг байсан тул 2024 оны 10 дугаар сард явуулна гэхэд өөрөө үлдсэн; - Ажиллах хугацаандаа хайчаар бусдыг гэмтээсэн, эмэгтэй хүнийг дарамталсан гэв. Хариуцагч нар нь дээрх татгалзал, тайлбараа нотлох хүрээнд Б.Г, Э.С*******, Ш.Цэцэгсүрэн нарын тодорхойлолт, зодуулсан байдалтай эрэгтэй хүний гэрэл зураг зэргийг гаргаж өгч, шүүх хуралдаанд Э.С*******ыг гэрчээр асуулгав. 4.3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ч.Б******* нь өөрийн эцэг Я.Чаар дамжуулан хариуцагч нартай аман хэлбэрээр тохиролцож, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тэдний гэрт очиж, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч нарын дэргэд амьдарч, тэдний удирдлага, хяналтын дор мал маллах, мал аж ахуйтай холбоотой ажлыг хийсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Э.Саруулбарын шүүхэд хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Я.Ч******* Ч.Б******* нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны орой Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд Шагдар гэдэг айл малчнаар ажиллуулахаар авч явсан гэсэн мэдүүлэг, гэрч Д.Мын Сэлэнгийн Цагааннуур гэх газар 2025 оны 5 дугаар сарын 11-ний өдөр аавыг нь авч очсон. Я.Ч ах очихдоо жил гаран боллоо гэж ярьж байсан хариуцагч Ц.Ш*******гийн шүүхэд гаргасан Б*******д өдөр болгон заавар зөвлөгөө өгч ажил хийлгэдэг байсан нэг жил таван сар гаруй хугацаандаа 35 тооны хонь дутааж байсан гэсэн тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийг зөвхөн үхрийн баас цэвэрлэх ажил хийж байсан гэж тайлбарласан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар 1000 гаруй толгой малтай, 50-60 үхэртэй болох нь тогтоогдсон тул ийм хэмжээний мал аж ахуй эрхэлж буй өрхөд нэхэмжлэгчийг зөвхөн үхрийн баас цэвэрлүүлэх зорилгоор гэртээ байлгаж, зардал гаргасан гэх тайлбар нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй байна. 4.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж тайлбарласан боловч шүүх дараах үндэслэлээр үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т заасан туслах малчны хөдөлмөрийн гэрээний харилцаа гэж үзэв. Хөдөлмөрийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т "Туслах малчин" гэж үндсэн малчны дэргэд амьдарч, түүний удирдлага, хяналтын доор мал маллах, мал аж ахуйтай холбоотой бусад ажил эрхэлж цалин хөлс авахаар харилцан тохиролцон ажиллаж байгаа хүнийг ойлгоно. Бусдын малыг бие даан хөлсөөр маллахтай холбогдсон харилцааг Иргэний хуулиар зохицуулна гэж заасан бөгөөд бусдын малыг бие даан хөлсөөр маллахтай холбогдсон харилцааг Иргэний хуулиар зохицуулахаар заасан байна. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагч нарын малыг бие даан хөлсөөр маллахаар тохиролцоогүй, харин тэдний дэргэд амьдарч, удирдлага, хяналтын дор ажилласан тул Иргэний хуулиар зохицуулагдах бие даасан ажил гүйцэтгэх харилцаа бус, Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй байсан ч ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцохоор заасан тул нэхэмжлэгчийг ажиллуулж эхэлсэн үеэс хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагч нар нь нэхэмжлэгчийг ажлаа хангалтгүй хэрэгжүүлж байсан гэж тайлбарлаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогч /хариуцагч нар/-ийн санаачилгаар цуцалж, нэхэмжлэгчээр ажил хийлгэхгүй байх боломжтой байсан боловч энэ боломж, эрхээ эдлээгүй байна. Иймд нэхэмжлэгч нь ажилласан хугацааны цалин хөлсөө шаардах эрхтэй, хариуцагч нар нь төлөх үүрэгтэй гэж шүүх дүгнэлээ. 4.5. Нэхэмжлэгч ажлын хөлсийг сард 700,000 төгрөгөөр тохиролцсон гэж тайлбарласан боловч энэ нь зөвхөн гэрч Я.Ч******* мэдүүлгээр нотлогдож, бусад баримтаар тогтоогдоогүй тул 700,000 төгрөгөөр тохирсон гэж үзэх үндэслэлгүй байна. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т Тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардагдах энгийн ажил үүрэг гүйцэтгэхэд олгох үндсэн цалингийн нэг цагт ногдох доод хэмжээг Үндэсний хороо Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд заасны дагуу тогтооно, 107.4-д Ажил олгогч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур үндсэн цалин тогтоохыг хориглоно гэж заасан тул нэхэмжлэгчийн ажлын хөлсийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ. Иймд нэхэмжлэгчийн ажлын хөлсийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 660,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд 792,000 төгрөгөөр тооцож, нийт 18 сар 24 хоногийн ажлын хөлсөнд 12,128,623 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 747,307 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Иймээс нийт 12,128,623 төгрөгөөс өмнө төлөгдсөн 3,100,000 төгрөгийг хасч, үлдэх 9,028,693 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ. 5. Хариуцагч талын гаргасан нэхэмжлэгч архи хулгайлсан, хайч шидэж гэмтэл учруулсан, бусдыг дарамталсан гэх үйл баримтууд нь нэхэмжлэгчийн ажлын хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай шууд хамааралгүй тул уг үйл баримтад шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв. Шүүхээс дээрх асуудалд дүгнэлт хийгээгүй тул хариуцагч нар нь холбогдох байгууллагад дээрх асуудлаар гомдол, мэдээлэл гаргах эрх нь нээлттэй болно. 6. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220,966 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 159,409 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар хариуцагч Ц.Ш*******, Ш.Ц******* нарт авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан тохиолдолд тухайн шатны шүүхийн шийдвэр, хэрэв гомдол гаргаагүй бол энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсноор хүчингүй болохыг дурдав. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759 .2 дугаар зүйл, 115 дугаар зүйлийн 155.2.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн 12,876,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 12,128,623 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 747,307 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц******* Ш******* /РД:***********/, Ш******* Ц******* /ИБД:***************/ нараас 9,028,693 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж, нэхэмжлэгч Ч******* Б******* /РД:*********/-д олгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220,966 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 159,409 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Ш*******, Ш.Ц******* нарт авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэг заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан тохиолдолд тухайн шатны шүүхийн шийдвэр, хэрэв гомдол гаргаагүй бол энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсноор хүчингүй болохыг дурдсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН