| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2018/0309/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/315 |
| Огноо | 2018-11-13 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2018/ШЦТ/315
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Шүүгдэгч Ө.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Б-д холбогдох эрүүгийн 1838007110368 дугаар хэргийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Ө.Б.
Шүүгдэгч Ө.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг дэвсгэр “Халуун ус” гэх газраас гарал үүслийн гэрчилгээгүйгээр 2.3 м.куб хэмжээтэй шинэс мод бэлтгэж, тээвэрлэн экологи эдийн засагт 138.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг дэвсгэр “Халуун ус” гэх газраас гарал үүслийн гэрчилгээгүйгээр 2.3 м.куб хэмжээтэй шинэс мод бэлтгэж, тээвэрлэн экологи эдийн засагт 138.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Ө.Б-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр би Мөрөн суманд байдаг ээждээ түлээний мод оруулж өгөх гээд Түнэл сумын байгаль орчны байцаагч Б-с утсаар гоожин бичих үү гэж асуулгахад гоожин бичихгүй гэсэн. Тэгэхээр нь би Түнэл сумын 4 дүгээр багийн “Халуун ус” гэх газраас хэдэн хуурай унанги мод бэлтгэж ... ХӨВ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслээр ачаад 00 цагийн орчимд орж ирэхэд пост гарчихсан, энгийн хүмүүс намайг зогсоогоод модныхоо гоожинг гэж асуухад гоожингүй мод бэлтгэж яваа юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Батцэрэн сая надтай таараад гоожингүй мод ачаад баригдчихлаа гэж хэлсэн. ...шинжилгээний дүгнэлтэд заагдсан мөнгөн дүнг нэхэмжилж байна. Ямар нэгэн санал, гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Гэрч Н.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ...2018 оны 09 дүгээр сарын 16-ны шөнө би эргүүлд гарч байхад ... Түнэл сумын иргэн Ө.Б нь гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэж явсан учир тээврийн хэрэгслийг нь түр саатуулж журмын хашаанд хийсэн. ...Б надад хэлэхдээ бичиг баримт байхгүй, гоожин аваагүй гэж хэлж байсан“ гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн инженер Ц.Эрдэнэчимэгийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн:
2.Иргэн Ө.Б нь Монгол улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 19.1.7 дахь заалт /иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага, зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед ойд аялах, зугаалгаар явахыг хориглоно/, 35 дугаар зүйлийн 35.4.2 /зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн/ гэх заалтыг тус тус зөрчсөн байна“ гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/ зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Ө.Б нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна.
Иймд шүүгдэгч Ө.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ө.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нь хохиролд 138.000 /нэг зуун гучин найман мянга/ төгрөгийг төлж барагдуулсан тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 145 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч Ө.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт 2.3м3 хэмжээтэй, 31 ширхэг хуурай шинэс модыг битүүмжилсэн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 28 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоот хашаанд битүүмжлэгдсэн модыг хурааж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1838007110368 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН