Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 99

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.О даргалж,

Нарийн бичгийн дарга Б.О

Улсын яллагч  Т.Т

          Шүүгдэгч Г.Д  нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

   Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Жинчин овгийн Л.Дид холбогдох эрүүгийн 1822000000107 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 4, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, малчин, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, Жинчин овгийн Л.Д /регистрийн дугаар ЗД90061012/

 

    Яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Г.Д нь 2018 оны 09 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 3-р баг “Дэлгэрэх” гэх газарт Б.Э хувийн таарамжгүй харьцааны улмаас болж маргалдаж, түүний толгойн тус газарт шаазан аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Нэг. Гэм буруутай эсэх талаар

 

           Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй гэсэн ба яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Б.Э бид хоёр архины халуундаа маргалдаж, Б.Э эхнэр хүүхэд унтаж байхад орилж чарлаад байхаар нь уур хүрээд дундаа байсан айрагтай хулыг аваад нүүрний зүүн хажуу хэсэгрүү цохисон чинь толгой хэсгээс цус гараад тогтохгүй байсан. Тэгээд эхнэр Б.О сэрээгээд Э аваад сумын төвийн эмнэлэгт авчирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 /

 

            -Хохирогч Б.Эгийн “...2018 оны 9 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө би Дэлгэрхангай сумын 3 дугаар багийн иргэн Б.М хороо барих ажилтай очоод тухайн орой түүний хүргэн ах Г.Дийнд Ш гэх залуугийн хамтаар очиж айраг ууж хуруудаж тоглоод 2 шил архи хувааж уусан...гэрийн эзэн Г.Д бид хоёр үл ялих асуудлаас болж маргалдаад сууж байтал Г.Д бид хоёрын дунд байсан шаазан хулаар миний толгойруу цохиход миний толгойноос цус гараад тогтохгүй байсан чинь сандраад сумын эмнэлэгт хүргэгдэж очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/

 

               -Гэрч Б.О“...Унтаж байхад Г.Д намайг дуудаад явахгүй бол болохоо байлаа би хэрэлдэж байгаад юмаар цохьчихлоо гэж хэлсэн. Би босоод хартал Б.Эгийн толгой их цус болчихсон даавуугаар ороочихсон байсан. Тэгээд машиндаа суулгаад сумын төврүү явж байхад цус нь тогтохгүй их гарч байсан гэх мэдүүлэг /хх-ийн 18/

 

               -Гэрч Б.АШгийн “...Г.Д, Б.Э нар гэрийн хойд талд хуруудаж сууж байснаа нэг нэгийгээ явуулаад тоглоод байсан. Гэтэл гэнэт Г.Д гартаа бариад сууж байсан шаазан хултай айргаар Б.Эгийн нүүрний зүүн хэсэгрүү шидчих шиг болсон. Тэгээд Б.Эгийн нүүр хэсгээс их цус гарч байсан учир даавуугаар ороогоод аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19/

 

               -Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 180200229 дугаартай дүгнэлтэд:

             1. “Б.Эгийн биед зүүн чамархай, дух, зүүн чихний дэлбэнд шарх, зүүн чихний дэлбэн, зүүн чихний ар, зүүн хацар, зүүн хөмсөг, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

             2. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

             3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

             4. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо хүчин нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэх дүгнэлт /хх-ийн 24/

 

            -Гэрч С.Б “...2018 оны 9 дүгээр сарын 26-ны шөнө 1 цаг 50 минутын үед Эрүүл мэндийн төвөөс сувилагч Ц.А толгойдоо гэмтэл авсан хүн ирлээ гэж дуудлага ирүүлсэн. Би Дэлгэрхангай сумын Эрүүл мэндийн төвд ирж Б.Эг үзэхэд 30 орчим насны эрэгтэй хүн согтуу байдалтай толгой хэсэг нь  маш их цус болсон, толгойг нь гар нүүрийн алчуураар ороосон байсан. Алчуурыг нь аваад шархыг үзэхэд толгойн зүүн талын чамархай дух хэсэгт зүсэгдсэн шархтай, чамархай хэсгийн шархыг хэмжиж үзэхэд 5 см орчим урттай, гүн нь 1.5 см, духан дээрхи зүсэгдсэн шарх нь 3 см орчим урттай байсан. Чамархай хэсгийн шархны цаана судас зүсэгдэж цус гарч байсан. Б.Эгийн биеийн байдлаас шалтгаалаад дараах эмчилгээ хийгдсэн. Үүнд: Шарханд нь цус тогтоох еакк 5 процентийн 100 млл дуслаар, витамин к 1 млл булчинд, шарханд даралттай боолт хийсэн, судсаар 0,9 процентийн 500 млл-ээр 2 удаа дусал, 5 процентийн глюкоз 500 млл-ээр хийгдсэн. Өвчтөний биеийн байдлыг хянаад цус тогтоогоод амин үзүүлэлтүүд хэвийн болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 21/

            -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-8/

     -Гэрч Ц.А “... Манай эмнэлэгт 1 цаг 50 минутын орчим толгойдоо гэмтэл авсан 30 орчим насны эрэгтэй хүн ирсэн. Би их эмч С.Б дуудаж яаралтай тусламжийн өрөөнд хүлээн авч, эмч үзлэг хийсэн. Их эмч С.Б заавраар Б.Эгийн боолтыг авахад зүүн талын чамархай хэсэгт зүсэгдэж цус алдаж байсан. Тухайн газар цусанд даралттай боолт хийж цусыг цэвэрлэж цус тогтоох, шингэн сэлбэх, өвчин намдаах, огилтын эсрэг эмчилгээ хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 22/

    - Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/

    -Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 32-41/ зэрэг болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

   Шүүгдэгч Г.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 3-р баг “Дэлгэрэх” гэх газарт Б.Э маргалдаж, түүний толгойн тус газарт шаазан аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

 Иймд шүүгдэгч Г.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

         Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

         Хохирогч Б.Э  хэргийн материалтай танилцаад “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

         Шүүх Г.Дид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Д энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 14 см радиустай 6 см өндөртэй гадар хэсэгт эрийн гурван наадам бүхий зурагтай цэцгэн хээтэй нэг ширхэг хагархай шаазан аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Жинчин овгийн Л.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Дийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Дид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 / гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч    Г.Дид шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарласугай. 

 

            5. Шүүгдэгч Г.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 14 см радиустай 6 см өндөртэй гадар хэсэгт эрийн гурван наадам бүхий зурагтай цэцгэн хээтэй нэг ширхэг хагархай  шаазан аягыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар  Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

     7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                         Л.О