Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 92

 

                                         

 

 

                                                                                       

 

                                         

 

 

 

                                                                                

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч С.С даргалж, шүүгч Г.М, Л.О нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Иргэдийн төлөөлөгч Д.Т

Нарийн бичгийн дарга Б.О

Улсын яллагч Г.Х

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Х

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д 

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.5, 4, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох 1722000210029 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1984 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа авто засвар хийдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 21-р хороо 2-1833 тоот хаяганд бүртгэлтэй, одоо Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8-р хороо Цагдаагийн академийн 48-45 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ЗЮ84092214/ Мангуд овогт Б.Б нь бага насны хүүхэд хүчиндэх, бэлгийн замын халдарт өвчин халдаах, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.5, 4, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг. Холбогдсон хэргийн талаар:

                                    

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 20-23 цагийн орчимд 7 настай О.Ц хүчиндсэн болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэр бүлээрээ наадам үзэх гээд Улаанбаатар хотоос Дундговь аймагт ирсэн. Бид орой ирсэн болохоор аймгийн баруун хойд захад очоод хоёр майхан барьж хоноцгоосон. Бүгдээрээ эхнэр, хүүхэдтэйгээ ирцгээсэн. Тэгээд бид ирсэн оройдоо ууж, идэцгээгээд би согтсон байсан. Нэг сэргээд боссон чинь аймгийн баруун лагерьт хашаанд майханаа барьсан байсан. Их согтчихсон байсан болохоор би майханыг өөр газар барьсаныг мэдээгүй. Асуусан чинь манай хотоос ирсэн найз ахынхаа хашаанд майханаа авчраад барьчихлаа гэж хэлсэн. Тэр газар үргэлжлүүлж архи уугаад би дахиад согтчихсон. Юу болсоныг мэдээгүй, намайг унтаж байсан чинь хотоос ирсэн 2 найз татаж, чангаагаад сэрээгээд ийм зүйл болсон, эмнэлэг орох хэрэгтэй байна гээд намайг авч явсан. Эмнэлэг дээр ирэхэд цагдаа ирээд намайг авч явсан. Тухайн үед би маш их согтуу байсан учраас юу болсоныг мэдэхгүй байна гэв.

 

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-8/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-16/

 

- Насанд хүрээгүй хохирогч О.Цийн: “...Би оройхон тийшээ майханруу орсон. Б, Г, Ч болон манай дүү Е цуг майханд орж тоглож байгаад Б, Г, Ч нар гараад явсан. Би дүүгээ унтуулаад өөрөө хөнжил нөмрөөгүй унтсан. Тэгээд байж байтал Б, Г, Ч гурав Ггийн аавтай орж ирсэн. Тэгээд Бг авч гараад нөгөө майханд оруулчихаад буцаад майханд орж ирээд миний хажуугаар хэвтээд “аав ээж чинь хаачсан юм” гэж асуусан. Дараа нь намайг цочоож сэрээсэн. Тэгээд унтах гээд хэвтэж байхад Ч “хөөш” гэж хашгираад гараад явсан. Б ах айраг уугаад аягаа шидчихээд яваад өгсөн. Тэгээд байж байгаад Г, Ч хоёр дахиад намайг “тоглоё” гэж сэрээсэн юм. Бид хэд хашаан дотор тоглож байсан, тоглож байгаад майхандаа орж ирээд унтсан. Б унтуулчихаад би салхинд гараад нойл руу гүйж байхад Ггийн аав түлхсэн. Тэгээд унтаж байхад майханд Б өмд шувталж “чамайг сайхан шарж иднэ дээ” гэж хэлсэн. Б 2 гарын бугуй хавиар болон хөлийг барьж байгаад 00-ын хажууд аваачаад элс бөөгнүүлж байгаад нарийн мод тавиад гал асаасан. Тэгээд “аавдаа хэлвэл ална шүү” гэж хэлсэн. Би хашааны гадаа Ц ах, Ц байж байхаар нь Ц ахын чихэнд хэлсэн чинь “муу гөлөг хаана байна” гэж хэлсэн. Тэгэхэд намайг гэмтээгээгүй байсан. Ц ах Б ахыг хайсан чинь 00 дотор гал асаачихсан байсан. Хашааны гадаа Ц ах машинаа асаагаад Б ахыг дайрах гээд байсан. Бг Ц ах машин дотроо түгжсэн чинь Б дотроос нь онгойлгоод гараад ирсэн. Тэгэхээр нь би “агаа” гэж орилсон чинь Ц ах болон Ц ах нар дуу дуулаад сонсоогүй, тэгэхэд Б ах “чи Цд хэлсэн байна” гээд чулуу барьж ирээд чамайг ална даа гэж сүрдүүлсэн. Тэрүүгээрээ машины цонх хагалах гээд цонхон дээр нь бариад байсан, бас архины шил барьж ирсэн, намайг гараараа хавирганы энд цохих шиг болсон. Би хойд талын майханд ороход Б хоолойгоо өмднийхөө тэлээгээр боох гээд байсан. Би Ц агаа дээр очсон чинь Ц агаа “орой болсон байна, майхандаа оч” гэж хэлсэн. Б ахын талаар хэлэх гэсэн чинь Ц ах “майхандаа байж бай, удахгүй очно” гэсэн. Ц ахыг ирэх гэж байтал Б ах намайг гэмтээчихээд босгож суулгачихаад гараад явсан. Тэгээд би өмдөө хайгаад олоогүй миний бандааж цус болсныг урд майханд байхад мэдсэн. Намайг гэмтээхийн өмнө газраас нэг амьтан, хаздаг шоргоолжийг Б аваад футболкыг сөхөж байгаад миний цээжин дээр тавьсан, тэгээд гартаа хагархай шил барьж байгаад /ийшээ хийсэн гээд бэлэг эрхтэн рүүгээ заав/ хийчихээд цустай шилээ буцаагаад авсан, өөрийнхөө чигчий хурууны ойролцоо зүсэх гэж оролдоод тэгээд жоохон цус гарахад нь хөхсөөр байгаад зүгээр болгосон. Тэгээд айрагаа авч яваад хашааны гадаа хойно Ц ахруу цацсан. Би тэр шилийг урагшаа нойлын хажуугаар хашааны гадаа шидчихээд майханд ороод юман доор нуусан байсан өмдөө олсон. Тэгтэл ээж ирээд намайг бие засуулах гэж гараад дараа нь намайг дээлэнд ороогоод машин руу аваад явсан. Ээжийг ирэхээс өмнө Б гутлаа тайлаад өөрийнхөө цэнхэр майханд ороод унтсан. Б намайг ганцаараа өвтгөсөн. Б өмдөө тайлаагүй. Намайг дарж хэвтээгүй, ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй, миний хоёр хөл, хоёр гарыг нийлүүлж барьж байгаад өргөөд энэрүү хагарсан архины шил хийсэн гэж /бэлэг эрхтэн рүүгээ заав/, архины шилнээс өөр зүйл хийгээгүй. Өмдөө тайлаагүй байсан. Б ах намайг ганцаараа өвтгөсөн. Урд талын майханд авч ороод өвтгөсөн, тэгээд би хойд майханруу ороод сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

 

  • Гэрч Т.Хын: “...2017 оны 7 дугаар сарын 28-ны 20 цагийн орчим гурван гэр бүлийн эмэгтэй найзуудаараа буюу би, Д.О, П.А нартай хамт гадуур гарчихаад 23 цаг өнгөрөөгөөд буусан айлдаа ирсэн. Ирэхэд хүүхдүүд унтаж байсан. Тэр айлын гэрт цай уучихаад охин О.Ц шээлгэхээр аваад гарсан. Гэтэл Б.Б гадаа эхнэртэйгээ муудалцаж байсан. Тэгээд би та нар боль гэж хэлчихээд охин дээрээ очиход ээжээ шээе гэж хэлсэн. Тэгээд охиноо босоход сууж байсан газар нь нойтон болчихсон байсан. Нөхрөө дуудаад асаагуурын гэрэл тусгаж харахад дотоож нь цус болчихсон байхаар нь машинд суулгаад эмнэлэгрүү явсан. Эмнэлэгрүү явахын өмнө манай охин Б.Бы хүү Б.Г намайг цочоосон гэж хэлсэн. Тэгээд би Б.Ггээс “миний хүү О.Ц цочоосон уу, үнэнээ хэлээрэй” гэхэд “аав өмдийг нь тайлаад байсан” гэж Б.Г хэлсэн. Эмнэлэгрүү явж байх замдаа охиноосоо “хэн ийм болгосон” гэж асуухад” Б.Ггээс асуу, би сайн санахгүй байна. Б.Г ах миний хөл гарыг барьсан, тэгээд Б хэлэх юм бол хойд шонгийн модноос 2 гараар чинь дүүжилнэ шүү гэж ярьсан гэж хэлсэн. Цагдаа ирэхийг эмнэлгийн гадаа хараад Б.Б “Хишгээ, Ц хоёрруу залга, цагдаа мэдэхээс өмнө тохиролцъё, миний буруу, би тасарчихсан байна лээ гэж О.Золбоод хэлсэн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

 

  • Гэрч О.З: “... Бид нар пиво ууж дуусаад голын гэрт нь мах идэх гээд ороод сууж байтал 23 цаг 30 минутын үед Нитро бааранд орохоор явсан хүүхнүүд хүрээд ирсэн. Бид нар ороод сууж байтал ГанЦ намайг сэмхэн дуудаад гараад ир гэж хэлсэн. Би гарч очоод юу болов гэсэн чинь манай охины доороос юм гоожоод байна. Хүн хүчиндсэн юм шиг байна. Яаралтай эмнэлэг ороё гэхээр нь ГанЦийн охин Ц аваад миний машинаар нэгдсэн эмнэлэгийн түргэн дээр хүргэж өгсөн. Намайг майхан дотор ороход ГанЦийн эхнэр охиныхоо дотуур өмдийг барьчихсан ийм болчихсон байна гээд цус болчихсон хүүхдийн дотуур хувцас харуулсан. ГанЦийн эхнэр охиноо хүчиндүүлсэн гэдгийг мэдээд Б хүүхдүүдээс асуусан чинь хүү нь манай аав охины чинь дотуур хувцасыг тайлсан гэж хэлсэн гэсэн. Б нилээн согтуу байсан. Аймгийн нэгдсэн эмнэлэгийн гадаа очоод би Бг чи ямар муухай хэрэг хийсэн юм бэ гэж хэлсэн. Цагдаа нар ирж байна гэсэн чинь өнгийж харснаа ГанЦ, Х хоёрруу гялс залгачих цагдаа гэхгүйгээр хоорондоо шийдвэрлэе гээд байсан. Би ГанЦийн дугаарруу залгасан чинь эхнэр нь утсыг нь авахаар нь санаа зовоод мэдүүлэг өгөөд завгүй байна гэж худлаа хэлсэн чинь Б өөдөө гээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/

 

  • Гэрч А.ГанЦийн: “... Манай эхнэр Х 23 цаг 30 минутын үед ирээд охиноо бие засуулах гээд гадаа аваад гарсан. Тэгээд манай эхнэр намайг дуудахаар нь гараад очтол манай охин Цийн дотуур өмд цус болсон байхаар нь яав юу болов гээд З хэлээд машинтай эмнэлэгрүү охиноо аваад явсан. Эмнэлэгрүү явах замд манай охин З чихэнд шивнээд Б ахын Г миний хөлнөөс татаад Б ах намайг оролдсон гэж хэлсэн. Б ах намайг оролдоод хүнд хэлвэл ална шүү, шонгийн модноос зүүнэ шүү гэж айлгасан гэж хэлсэн.Би эмнэлэг орчихоод буцаад майхан дээрээ очсон чинь Б хүү Г манай аав Цийн өмдийг тайлаад дээр гарсан. Би Цийн хөлнөөс нь татаж өгсөн гэж хэлсэн...“  гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/

 

  • Шинжээч Г.Т: “Бэлгийн замын халдварт заг хүйтэн болон өвөрмөц бус бэлгийн замын трихомонад өвчин нь хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох үед халдах боломжтой, богино хугацаанд халдах эсэх нь тодорхойгүй. Тухайн хүний дархлаа биеийн эсэргүүцэл, холбогдогчийн өвчний үе шатаас явцнаас хамаарч халдвар авах эсэх нь тодорхойлогдоно” гэх мэдүүлэг /хх-ийн 43/
  • Шинжээч Г.Т: “О.Цийн хувьд заг хүйтэний үүсгэгч нь эсийн гадуур байгаа нь өвчний архаг үе шатанд байгааг илэрхийлдэг. Заг хүйтэн өвчин нь дөнгөж хурц хэлбэрээр илэрсэн тохиолдолд уг өвчний үүсгэгч нь эсийн дотуур мөн их хэмжээний цагаан бөөмтэй байдаг иймээс мазокийн шинжилгээнд сөрөг /-/  диллококк буюу заг хүйтэн үүсгэгч эсийн гадуур илэрсэн тул архаг үе шатанд байгааг илэрхийлсэн. Өвчин аваад ямар хугацаа өнгөрсөн гэдгийг тогтоох боломжгүй“ гэх мэдүүлэг /хх-ийн 117-118/

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 170200232 дугаартай дүгнэлтэд:

        “1. О.Ц нь В/III/ бүлгийн цустай байна.

2. О.Ц нь бэлгийн харьцаанд орох боломжгүй.

3,4,6.О.Ц нь бэлгийн бойжил олоогүй байна. О.Цийн биед охин хальс 6 цагийн түвшингээс доош үтрээний үүдэвч, хярзан хамарч хошногоны амсар хүрсэн, урагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.14-т зааснаар амь насанд аюултай шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл болно.

5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

7. Хохирогчийн бэлэг эрхтэн орчмоос эр бэлгийн эс илрээгүй байна” гэжээ /хх-ийн 45-46/

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 170200233 дугаартай дүгнэлтэд:

“1. Б.Б нь бэлгийн замын халдварт заг хүйтэн болон өвөрмөц бус бэлгийн замын трихомонад өвчтэй байна.

2. Б.Б нь хурьцал үйлдэх чадвартай байна” гэжээ /хх-ийн 49-50/

 

- Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7493 дугаартай дүгнэлтэд:

“1. О.Цийн гэх цус нь B(III) бүлгийн харьяалалтай байна.

2. О.Цийн үтрээнээс авсан гэх арчдас, наац болон дотоож дээр эр бэлгийн эс илрээгүй” гэжээ. /хх-ийн 49/

 

- Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7491 дугаартай дүгнэлтэд:

“1. Б.Б нь бэлгийн замын халдварт заг хүйтэн өвчтэй байна.

2. Уг халдварт бэлгийн замын өвчин нь архаг үе шатандаа байна.

3.Б.Б нь өвөрмөц бус бэлгийн замын трихомонад өвчтэй байна. Уг өвчин нь мөн архаг үе шатандаа байна” гэжээ. /хх-ийн 51/

 

- Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7609 дугаартай дүгнэлтэд:

“1. Сэжигтэн Б.Бы гэх цус О /I/ , хохирогч О.Цийн гэх цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн хар дотоож, саарал богино өмд, даавуун дээр цус илэрсэн, эр бэлгийн эс илрээгүй.

3. Даавуун дээр илэрсэн цус В/III/ бүлгийн харъяалалтай байна. Хар дотоож, саарал богино өмд дээр илэрсэн цусны бүлэг тогтоогдоогүй.

4. Хар өнгийн дотоож, даавуун дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эмэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо О.Цийн гэх цустай тохирч байна.

5. Саарал өнгийн богино өмднөөс илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо сэжигтэн Б.Бы гэх цустай тохирч байна” гэжээ. /хх-ийн 54-55/

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 8307 дугаартай дүгнэлтэд:

“1. О.Ц гэх цус нь АВО системээр  В/III/ бүлгийн харяъалалтай байна.

 2. О.Ц бэлгийн замын заг хүйтэн өвчтэй байна. Заг хүйтний үүсгэгч нь эсийн гадуур илэрсэн тул уг өвчин нь архаг үе шатандаа эсвэл эмчилгээ хийсний дараа байх боломжтой байна” гэжээ. /хх-ийн 57/

 

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын 488 дугаартай дүгнэлтэд:

“1.О.Ц нь DS: F43.1 гэмтлийн дараах дарамтат эмгэгтэй байна.

2. О.Ц нь болсон үйлд явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна” гэжээ. /хх-ийн 59-61/

 

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын 496 дугаартай дүгнэлтэд:

“1. Б.Б нь одоогоор сэтгэц мэдрэлийн ямар нэгэн өвчингүй байна.  

 2. Б.Б нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

 3. Б.Б нь одоогоор сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ. /хх-ийн 63-64/

 

- Согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 81/

 

- Шинжээч Д.О: “...Дүгнэлтээр охин О.Ц DS онош F43.1 Олон улсын өвчний 10 дугаар ангиллын 5 дугаар бүлэг буюу сэтгэцийн эмгэгийн оношлогооны  “F” гэдэг шипрт тавьсан. Энэ нь F43.1 гэдэг нь гэмтлийн дараах дарамтат эмгэгтэй гэсэн онош байдаг. О.Ц нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна гэж дүгнэлт гаргасан. Б.Б болохоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, мөн сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай...“ гэх мэдүүлэг /хх-ийн 134-135/

- Шинжээч Д.Б: “... Б.Быг өөрийн биеэр үзэж хамтарсан үзлэг хийж дахин дүгнэлт гаргасан. Б.Б нь одоогоор сэтгэц мэдрэлийн ямар нэгэн өвчингүй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэсэн дүгнэлт гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 136/

- Шинжээч Д.Д: “...Д.О, Л.Ц нартай хамтран иргэн О.Ц өөрийн биеэр үзэж санал нэгтэй дүгнэлт гаргасан. О.Ц нь DS онош: F43.1 гэмтлийн дараах дарамтат эмгэгтэй гэсэн оноштой, мөн О.Ц нь болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэсэн дүгнэлтийг гаргасан. Харин 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Б.Бд дүгнэлт гаргасан. Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, ямар нэгэн эмгэггүй. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэсэн дүгнэлтийг гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 137-138/

 

  • Шинжээч М.Б: “...О.Цд учирсан гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Мохоо зүйл гэдэгт мохоо хатуу гадаргуутай бүхий л зүйл орно. Үүнд бэлэг эрхтэн буюу шодой, хуруу гэх мэт зүйлс орно...” гэх мэдүүлэг /хх-ийн 159-160/
  • Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 94/
  • Насанд хүрээгүй хохирогч О.Цийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 139/

- Хохирол төлБй холбоотой баримтууд /хх-ийн 142-146, 214-215/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Дээрх баримтуудаар шүүгдэгч Б.Б нь “ална, шарж иднэ, шатаана, амиа хорлоно” гэх зэргээр хэл амаараа болон үйлдэл хөдөлгөөнөөрөө бага насны хүүхдэд айдас түгшүүр төрүүлэн, бага насны охин хүүхдийн бэлгийн халдашгүй байдалд халдаж, бие махбодид нь “охин хальс 6 цагийн түвшингээс доош үтрээний үүдэвч, хярзан хамарч хошногоны амсар хүрсэн урагдсан” шарх гэмтэл учруулсан, уг гэмтэл нь хүнд зэргийн гэмтэл бөгөөд тухайн гэмтлийн улмаас хохирогч О.Ц сэтгэцийн хувьд “гэмтлийн дараах дарамтат эмгэгтэй” болгосон нь нотлогдож байна.

 

Бага насны хохирогч О.Цийн бие махбодид учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.14-т зааснаар амь насанд аюултай шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх, мөн “О.Ц нь DS: F43.1 гэмтлийн дараах дарамтат эмгэгтэй байна” гэх шинжээчийн дүгнэлтүүд нь /хх-ийн 45-46, 59-61/ “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.2.1-д гэмтлийн “хүнд” зэрэгт, гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараахь шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.2.1. амь насанд аюултай гэмтэл, 2.2.3. гэмтлээс үүссэн үлдэц уршиг, мөн журмын 3.1. Энэхүү журмын 2.2.1-д заасан амь насанд аюултай гэмтэлд дараахь гэмтлүүд хамаарна. Үүнд: 3.1.14. бага аарцгийн хөндийн эрхтнүүдийн гэмтэл Үүнд: үтрээ болон шулуун гэдэсний хана, хярзангийн 3-р зэргийн урагдал, шарх хамаарна. 3.5. Энэхүү журмын 2.2.3-т заасан гэмтлээс үүссэн үлдэц уршигт дараахь гэмтлүүд хамаарна. Үүнд: 3.5.5. сэтгэцийн өвчтэй болгох” гэж тус тус заасантай шүүх эмнэлгийн болон шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтүүд тохирч байна.

 

Хохирогч О.Ц мэдүүлэгтээ “Б гартаа хагархай шил барьж байгаад /ийшээ хийсэн гээд бэлэг эрхтэн рүүгээ заав/ хийчихээд цустай шилээ буцаагаад авсан. Намайг дарж хэвтээгүй, ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй, миний хоёр хөл, хоёр гарыг нийлүүлж барьж байгаад өргөөд энэрүү хагарсан архины шил хийсэн гэж /бэлэг эрхтэн рүүгээ заав/ архины шилнээс өөр зүйл хийгээгүй” гэжээ. /хх-ийн 24-25/

Хүчиндэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хүний бэлгийн халдашгүй байдалд халдсанаар төгссөн гэмт хэрэг гэж үздэг.

Энэ хэргийн хохирогч нь бага насны хүүхэд тул биеийн эрүүл мэнд, санаа сэтгэлийн хувьд өөрт нь болж байгаа үйл явдлыг ойлгож, үнэлэлт дүгнэлт өгөх чадваргүй, хурьцал үйлдэхийн учир холбогдлыг ойлгохгүй байдлыг нь далимдуулан шүүгдэгч Б.Б нь “ална, шарж иднэ, шатаана, амиа хорлоно” гэх зэргээр хэл амаараа болон үйлдэл хөдөлгөөнөөрөө бага насны хүүхдэд айдас түгшүүр төрүүлэн бэлгийн халдашгүй байдалд нь халдсан байна.

Шүүгдэгч Б.Б “тухайн үед согтуу байсан учир юу хийснээ санахгүй байна” гэж мэдүүлж байгаа ба түүний төрсөн хүү Б.Г эцгийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан /хх-37/, мөн гэрч А.ГанЦ, Ц.Б /Ц гэх/ нар тухайн үед болсон үйл явдлын талаар мэдээгүй болох нь тэдний мэдүүлгээр тогтоогдож байна. /хх-ийн 30-31, 34-35/

 

Иймд шүүх дараахь нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Быг бага насны хүүхдийг хүчиндэх, биеэ хамгаалах чадваргүй буюу бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ. Тухайлбал:

  • хохирогч О.Ц өөрийг нь гэмтээсэн хүнийг “Б” гэж шууд нэрлэн зааж байгаа, мөн хохирогч О.Ц нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай нь шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 488 тоот дүгнэлтээр /хх-ийн 59-61/ тогтоогдсон,
  • шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 170200232 тоот дүгнэлтээр /хх-ийн 45-46/ “О.Ц нь бэлгийн харьцаанд орох боломжгүй. Бэлгийн бойжил олоогүй байна. О.Цийн биед охин хальс 6 цагийн түвшингээс доош үтрээний үүдэвч, хярзан хамарч хошногоны амсар хүрсэн, урагдсан шарх гэмтэл тогтоогдсон” гэснийг,
  •  мөн  шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 7609 тоот дүгнэлтээр /хх-ийн 54-55/ тухайн үед Б.Бы өмсөж явсан дотоожин дээрээс олдсон цус хохирогч О.Цийн цустай тохирч байгаа;
  • Иргэдийн төлөөлөгчөөс “Бага насны хүүхдийг биеийн болон насан туршид нь сэтгэлийн сэв болон бие эрхтэнд хүнд хохирол учруулсан учраас гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргасан;
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн “Тайлбар”-т “Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1-д заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй. “Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно” гэх заалт тус тус хамаарч байна.

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэл санааны хохирол, сэтгэлзүйн үйлчилгээний төлбөр, мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцож Улаанбаатар хотоос ирж очсон замын зардал, эм тарианы төлбөр, шинжээчийн зардал, өмгөөлөгчийн хөлс нийт 10202488 төгрөг шүүгдэгч Б.Баас нэхэмжилжээ.

 Шүүх дараах үндэслэлээр иргэний нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэлээ.

            Үүнд: Шүүгдэгч Б.Бы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О.Цийн бие махбодид хүнд гэмтэл учирч, сэтгэцийн хувьд гэмтлийн дараахь дарамтат эмгэгтэй болсон нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

- Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 170200232 дугаар” О.Цийн биед охин хальс 6 цагийн түвшингээс доош үтрээний үүдэвч, хярзан хамарч хошногоны амсар хүрсэн, урагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.14-т зааснаар амь насанд аюултай шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 45-46/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 488 дугаар “О.Ц нь DS:F43.1Гэмтлийн дараахь эмгэгтэй байна” гэх дүгнэлт /хх-ийн 59-61/,

- Шинжээч Л.Ц, Д.О, Д.Д нарын “…О.Ц бид нар үзээд онош: DS: F43.1 гэмтлийн дараах дарамтат эмгэгтэй гэж оношлосон юм. Энэ нь Олон улсын өвчний 10 дугаар ангиллын 5 дугаар бүлэгт “F”-т орсон онош байгаа юм. Энэ онош нь дараах шинж тэмдэгүүдийг багтаадаг. Үүнд: Сэтгэл санааг гэмтээж цочроосон, үйл явдлыг байн байн санан дурсах түүнээсээ болж айх, түгших, сэтгэлээр унах, гутрах, нойр хоолонд муудах, идэвхи сонирхол буурах, түүнчлэн амиа хорлох бодлого төрөх, оролдлого хийх шинжүүд илэрдэг. О.Ц охины хувьд бол дээрх шинжүүдээс сэтгэл гутрах, айдас, түгшүүр, нойргүйдэх, байн байн хар дарж зүүдлэх, үйл явдлыг дурсан санах зэрэг шинж тэмдэг илэрсэн. Энэ шинж тэмдэг нь хэрэг болсон дараагаар илэрсэн. О.Ц нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 132-135, 136-138/,

- “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-ын сэтгэл зүйн зөвлөгөө оношилгооны дүгнэлтэд: О.Ц өмнө нь сэтгэлзүйн зөвлөгөөнд хамрагдаж байгаагүй бөгөөд үйлчилгээний үеэр хийгдсэн оношлогооны үр дүнд “сэтгэцийн гүн гэмтэл”-д орсон нь тогтоогдлоо. Уг сэтгэцийн гэмтэл нь ээжээс бусад гэр бүлийнхэнтэй ойр дотно харилцдаггүй, сэтгэл зүйн хувьд тусгаарлагдсан, байнга хар дарж зүүдлэх, ээжийгээ үхэж буйгаар бодох төсөөлөх, түгшүүрийн өндөр эрсдэлтэй зэрэг шинжээр илэрч байна. Мөн өөрийн сэтгэл хөдлөлөө гаднаа илэрхийлдэггүй, биеийн байрлал хэт хумигдмал, булчингийн чангарал өндөр, тоглох болон зургийн аргаар ярилцах үед өөрийн сэтгэл мэдрэмжээ илэрхийлэхдээ хэт их ачааллыг өөртөө бий болгож байгаа нь цаашдын бодит байдалд нийцэх, дасан зохицоход сөргөөр нөлөөлөх талтай гэх мэдүүлэг /хх-ийн 142/ зэрэг болно.

 

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас 16 нас хүрээгүй буюу бага насны хүүхдийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлыг хуульд заасан арга хэлбэрээр арилгах үүрэгтэй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэм хор арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна. Мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заасан байна.

 Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5-д “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасны дагуу сэтгэл санааны хохиролд 5 сая төгрөг, сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээний төлбөрт 2880000 төгрөг, эм тариа, зочид буудал, унааны зардалд зарцуулсан 196488 төгрөгийг шүүгдэгч Б.Баас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох үндэслэлтэй байна.

  1. Энэ хэргийн хохирогч нь бага насны хүүхэд тул түүнээс мэдүүлэг авах болон хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаанд заавал өмгөөлөгчийн туслалцаа авах шаардлагатай[1] байдлыг харгалзан өмгөөлөгчийн хөлс 2 сая төгрөг, шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шинжээчийн зардалд төлсөн 30000 төгрөгийг мөн шүүгдэгч Б.Бд хариуцуулах үндэслэлтэй байна.
  2. “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-ын нэхэмжлэхэд “унааны зардал 96000 төгрөг” /хх-143/ гэжээ. Энэхүү зардал зайлшгүй шаардлагатай эсэх нь баримтаар хангалттай нотлогдохгүй, өнөөдрийн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

               Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Баас шүүхийн шатанд хохирогчид 4400000 төгрөгийн хохирлыг төлснийг хасч, /2-р хх-ийн 24, 2018.4.3-ны өдрийн 32 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл/ мөн хохирогч шүүх хуралдаанд ирж очсоны 55000 төгрөгийн замын зардал гэх баримтыг шүүх хуралдаанд шинээр гарган нэхэмжилснийг нэмж тооцон нийт 5761488 төгрөгийг шүүгдэгч Б.Баас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох үндэслэлтэй байна.

 

Харин нэхэмжлэлээс үлдэх хэсгийг буюу 96000 төгрөг гаргуулахтай холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэлээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг болон энэ гэмт хэргийн улмаас 16 нас хүрээгүй хохирогчид учирсан гэм хорын төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Б.Баас нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт заах нь зүйтэй байна.

 

           Гурав: Хэргийн зүйлчлэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар

 

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 16 дугаартай яллах дүгнэлтийн “Тогтоох” хэсэгт дурьдсанаар: Яллагдагч Б.Б нь 2017 оны 7 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 29-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг, Айрагийн 10 дугаар гудамжны 26б тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны буюу 7 настай О.Ц хүчиндэж, уг үйлдлийн улмаас хохирогчид бэлгийн замын өвчин халдаасан, мөн бага насны хохирогч О.Цийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.5, 4, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчлэн ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ./хх-ийн 164-166/

 

Улсын яллагч  шүүх хуралдаанд “...шүүгдэгч Б.Б нь хохирогч О.Ц хүчиндсэний улмаас бэлгийн замын өвчин халдаасан болох нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.5-т заасан хэрэгт яллахаас татгалзаж байна... ”  гэж, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан гэмт хэрэгт яллахаас татгалзлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.6, 2.24, мөн хуулийн 34.7 дугаар зүйлийн 6, 7 дугаар хэсэгт зааснаар улсын яллагч буюу шүүгдэгчийг гэм буруутай эсэхийг нотлох үүрэг хүлээж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцож буй прокуророос шүүгдэгчийг яллахаас татгалзаж бичгээр саналаа гаргасан тул шүүх яллахаас татгалзсан тухайн хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг яллахаас татгалзсан саналыг хангахаар шийдвэрлэв.

Мөн улсын яллагч “эргэлзээтэй” гэх үндэслэлээр шүүгдэгчийг яллахаас татгалзсан тохиолдолд холбогдох хэргийг хэрхэх талаар хуульд зохицуулаагүй байх ба улсын яллагч хэргийг прокурорт буцаах тухай хүсэлт гаргаагүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг удирдлага болгон шүүгдэгч Б.Бд Эрүүгийн  хуулийн Тусгай ангийн 12.1 дүгээр  зүйлийн  2.5-д зааснаар ял сонсгож ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Харин шүүх хуралдаанаар судалсан баримтаар шүүгдэгч Б.Б  2017 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 20-23 цагийн орчимд 7 нас 10 сартай О.Ц буюу бага насны  хүүхдийг хүчиндэх, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй буюу бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул Эрүүгийн  хуулийн Тусгай ангийн 12.1 дүгээр  зүйлийн  4, мөн хуулийн  11.1 дүгээр  зүйлийн  2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан  тул шүүгдэгч Б.Быг нэг удаагийн санаатай үйлдлээр хоёр гэмт хэрэг  үйлдсэнд тооцно.

 Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно” гэж, мөн зүйлийн 3-т “хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй”, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 3-т “Энэ хуулийн тусгай ангид бүх насаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрсөн бол түүнд хугацаатай хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж тус тус заасны дагуу  шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар тус бүрд ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлгийн 12.1 дүгээр зүйлийн 4-т заасан бүх насаар хорих ялын дотор нэмж нэгтгэн биечлэн хугацаатай хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Бд ял оногдуулахдаа энэ гэмт хэргийн улмаас бага насны  хүүхдийн  эрүүл мэнд, сэтгэл зүйд хохирол учирсан буюу хүнд хор уршиг учирсан байдлыг харгалзаж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цайвар алаг өнгийн богино өмд, хар өнгийн “Calvin klein” гэсэн бичигтэй дотоож, ногоон, цэнхэр, цайвар шар өнгийн судалтай даавуугаар хийгдсэн хар цагаан өнгийн хээтэй даавуу залгаж оёсон даавуу зэргийг /хх-ийн 5, 14-16/ нэхэмжилсэн хүнгүй тул энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус Шүүхийн тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.7 дугаар зүйлийн 6, 7 дугаар хэсэгт заасныг тус тус журамлан улсын яллагчаас шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй гэх үндэслэлээр яллахаас татгалзсан саналыг хангаж, шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   
  2. Шүүгдэгч Мангуд овогт Б.Быг бага насны хүүхдийг хүчиндэх, биеэ хамгаалж чадахгүй буюу бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  3. Шүүгдэгч Мангуд овогт Б.Бд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1- д зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийтГгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Бд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Бы энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 160 /нэг зуун жар/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 228 дугаар зүйлийн 228.4, 506 дугаар зүйлийн 506.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан шүүгдэгч Мангуд овогт Б.Баас нийт 5761488 /таван сая долоон зуун жаран нэг дөрвөн зуун наян найман мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Тэгш овогт ТХт олгосугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс унааны зардал гэх 96000 / ерэн зургаан мянган/ төгрөг гаргуулахтай холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Х нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон болон цаашид гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Бы оршин суугаа газрын харъяа иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг заасугай.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхэд эд мөрийн баримтаар ирүүлсэн алаг эрээн өнгөтэй даавуу, эрэгтэй хүний дотоож, богино өмдийг устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
  11. Энэ хэргийн улмаас Б.Бы хөрөнгийг битүүмжлээгүй ба Б.Бы урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  12. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ                                   С.С

ШҮҮГЧИД                                    Г.М

                                                                                              Л.О      

 

 

 

 

 


[1] Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль Төрийн мэдээлэл 2017.06.20, ¹23/980/