Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/320

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Буянжаргал,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-т холбогдох эрүүгийн 1838007420366 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Г.

Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Б.М-тай 13 нас 11 сартай байхад нь бэлгийн харьцаанд орж, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Б.М-тай 13 нас 11 сартай байхад нь бэлгийн харьцаанд орж, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх гэмт хэргийг  үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...06 дугаар сарын 29-ний өдөр... би З гэдэг охины хамт дэлгүүр орсон. Дэлгүүр ороод ундаа аваад гарах гэтэл тэр дэлгүүрийн дээд давхарт нь “Хийтийн гол” гэдэг буудал байхаар нь тийшээ орж хэсэг амаръя гэж яриад Заяагийн хамт буудал орсон. ...буудалд ороод З бид хоёр ярьж байгаад бэлгийн харилцаанд орсон. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ...2017 оны 06 сарын 29-ний өглөө ...захаар явж байхад би Г ахын төрсөн дүү Г гэдэг ахтай хамт явсан. Бид хоёр захаар юм цуглуулаад явж байхад Г ах хоёулаа буудал оръё, хэсэг амраад авъя гэхээр нь би за гээд үд дундын үед захын тэр хавьд хоёр давхар буудал ороод нэг өрөөнд орсон. Бид хоёр хоёр удаа бэлгийн харилцаанд орсон. ...би гэртээ ирээд аав ээж гээд хэнд ч болсон явдлын талаар хэлээгүй, би жирэмсэн болсон гэдгээ өөрөө ч мэдээгүй байсан чинь миний сарын тэмдэг ирэхгүй болсон. 9 сар гэхэд миний гэдэс томроод надад өөрчлөгдөөд мэдэгдээд эхэлсэн. Тэгээд аав, ээжээсээ нууж байгаад 11 сард аав, ээжид болсон явдлыг хэлсэн. Гэхдээ би аав, ээжээс айгаад хүн хүчиндсэн гэж хэлсэн. ...хааяа нэг фейсбүүкийн чатаар харилцдаг байсан. ...мэднэ, бид хоёр чатаар харилцдаг байхдаа би насаа болон сургуулийнхаа ангийн талаар, хэддүгээр ангид сурдаг талаараа хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15, 17 дугаар хуудас/,

Гэрч Ц.Ө-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...2017 оны 06 дугаар сард Г гэдэг хүн гэр бүлээрээ Булган руу дүүгийнхээ хуриманд явж байна, хүүхдээ харуулах гэсэн юм охиноо хамт явуулаач гэхээр нь нөхөр бид хоёр тэг тэг гээд М-г хамт явуулсан юм. М маань тэр хүмүүстэй хуриманд яваад 3-4 хоноод буцаж ирсэн. ...11 сарын үед охины гэдэс томроод байхаар нь гайхаад охиноосоо асуусан чинь хүнтэй унтсан гэсэн. ...Г-г би танина. ...манайхан олон жилийн өмнөөс нэг нутаг усанд нутаглаж байгаа хүмүүс юм. ...М-с эрэгтэй хүүхэд төрснийг бид нар М гэж нэрлээд нөхөр бид хоёр өөрсөд дээрээ үрчилж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ...2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хичээлийн шинэ жил эхэлсэн. Тэгээд 10 сардаа багтаагаад 8 дугаар ангийн охидуудыг охидын үзлэгт оруулсан чинь ...Б овогтой М гэдэг охин 3-4 сартай жирэмсэн байсан нь мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар хуудас/,

Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгтэл хэд хоногийн дараа М аав, ээж хоёртойгоо буцаж ирээд аав ээж нь хүүхэд маань жирэмсэн болсон байна гэж хэлсэн. Тэгээд сургуулийн захиргаа, сумын эмнэлэгт мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/,

Гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 11 дүгээр сард ...эх баригч О надад М гэдэг 14 настай хүүхэд жирэмсэн болсон байна гэж танилцуулсан. ...М охин аав ээжтэйгээ аймгийн эмнэлэг рүү яваад ирэхдээ 22 долоо хоногтой болох нь батлагдаад ирсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар хуудас/,

Гэрч Б.Ш-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...М гэдэг охин 2017 оны 11 дүгээр сард 16 долоо хоногтой байхдаа манай сумын эмнэлэг дээр жирэмсний хяналтанд орсон. Би энэ охиныг ингэж хяналтандаа ирэхэд л мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 523 дугаартай:

1. Б.М нь бэлгийн бойжилт олсон байх ба бэлгийн харьцаанд орох чадвартай байна.

2. Б.М-н охин хальс 5, 7, 9 цагуудийн түвшинд хуучин урагдалттай байна.

...4.5. Б.М нь бэлгийн замын халдварт трихомоназ өвчин тогтоогдлоо. Энэ нь нууц үе шатандаа байна.

...7.8. Б.М нь 13-16 настай байх ба иргэний бичиг баримтын 15 настай гэдэгтэй биологийн нас нь тохирч байна гэх дүгнэлт /56-57 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан хохирогчийг арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж хурьцал үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн 1838007420366 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Д.Г нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Насанд хүрээгүй хохирогч Б.М-н хууль ёсны төлөөлөгч Ц.Ө нь шүүгдэгч Д.Г-с хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Г нь ам бүл 3, аав, ахын хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1838007420366 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Д.Г-г хохирогчийг арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж хурьцал үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

      3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Д.Г-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

      5.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар тэнсэгдсэн ялтан Д.Г-т хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      6. Эрүүгийн 1838007420366 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.НЯМСҮРЭН