| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2018/0183/э |
| Дугаар | 200 |
| Огноо | 2018-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 200
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.От холбогдох эрүүгийн 1830002860197 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Асгат сумын харъяат, 1988 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар аймгийн Асгат сумын2 дугаар баг “Д” гэх газар нутаглах, ял шийтгэлгүй, Г.О.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Г.О нь СүхбаатараймгийнАсгатсумын2 дугаар баг “Ухаа нуур” гэх газарт 2018 оны09 дүгээр сарын 02-ны орой 16 цагийн орчимд Б.Отыг зодож түүний эрүүл мэндэд нь “ тархи доргилт, 2 талын хөмсөг болон уруулын дотор салстын язарсан шарх, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн цус хуралт ” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Биадууныэрэлдявжбайгаад айлд орж монгол архи уусан. Хохирогч Б.От тэр архинаас амсаадгарахдаанамайгхэламаардоромжилчихоодявсан. Би түний араас нь очоод намайг хүнд муулж ярьсан байна гээд цохисон нь үнэн. Би хохирогч Б.Отт эмчилгээний зардал гэж 300.000 төгрөг өгсөн. Би түүнээс уучлалт гуйсан. Өөр ярих зүйл байхгүй гэв.
Эрүүгийн 1830002860197 дугаартай хэргээс:
- Хохирогч Б.Отын мөрдөн байцаалтад өгсөн:“...Би Асгат сумын Улаан толгой гэх газарт эхнэрийн хамтаар мал маллаж амьдардаг юм. 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн орчимд би мотоцикльтой үхрийн эрэлд явж байгаад буцаад гэр рүүгээ явж байтал Ухаа нуурын баруун дээр миний араас Г.О нь ганцаараа мотоцикльтой ирэхээр нь би хүлээгээд зогстол шууд бууж ирээд миний зүүн шанаа руу гараараа цохисон. Тэгэхээр нь би “чи манийгаа яаж байгаа юм бэ” гэхэд “чи намайг энд тэнд юм ярьж явсан байна” гэхээр нь би хэнд ч юм яриагүй, юу ярьсан гээд байгаа юм бэ” гэхэд үг сонсохгүй намайг зодоод байсан. Би өөдөөс нь огт зодолдоогүй. Намайг ямар шалтгааны улмаас зодсон талаар мэдэхгүй байна. Г.О нь архи уучихсан байсан. Намайг хүмүүст юм ярьсан байна гэж хэлж байсан. Би тэрийг нь ойлгоогүй. Миний нүүр рүү гараараа цохиод байсан, нүүрэндээ цохиулаад газар ойчсоны дараа намайг нэг өшиглөсөн. Мөн миний гэдсэнд нэг удаа хөлөөрөө жийсэн. Миний 2 хөмсөг язарсан. Баруун нүдний дээд талын зовхи хөхөрсөн, дээд уруулын дотор тал язарсан байсан. Одоо миний толгой өвдөөд байна. Унтаад босохоор шилэн хүзүү хөшөөд хөдөлж чадахгүй болдог. Би гэмгүй явж байгаад зодуулсандаа гомдолтой байна. Эмчилгээний зардал, мөнгөө нэхэмжилнэ”гэх мэдүүлэг /хх-ийн 06-07/,
- Хохирогч Б.От Цагдаагийн газарт гаргасан хүсэлтдээ: Асгат сумын 3 дугаар багийн иргэн Б.От би Г.Отай хохирлын ямар нэгэн маргаангүй болсон. Г.О нь хохирлоо төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-ийн 30/,
- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 508 дугаар дүгнэлтдээ: “1.Б.Отын биед “тархи доргилт, 2 талын хөмсөг болон уруулын дотор салстын язарсан шарх, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн цус хуралт” бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-ийн 14 /,
- Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар багийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 193 дугаартай тодорхойлолт /хх-ийн 25/,
- Шүүгдэгч Г.Оын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Г.О нь Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар багийн нутаг “Ухаа нуур” гэх газарт 2018 оны 09 дүгээр сарын 02-ны орой 16.00 цагийн орчимд хохирогч Б.Отыг зодож түүний эрүүл мэндэд нь “ тархи доргилт, 2 талын хөмсөг болон уруулын дотор салстын язарсан шарх, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн цус хуралт ” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Оын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Отын мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.От холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.О нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдыг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа хохирогч Б.Отыг зодож бусдын эрүүл мэндэд зориуд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Г.Оын үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул Г.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.От ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Оын үйлдсэн Эрүүгийнхуулийнтусгайангийн11.6 дугаарзүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч Б.От гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийнхуулийнтусгайангийн11.6дугаарзүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.От 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Г.О нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.От гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийнхуулийнтусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.От 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Г.От оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.О торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Ялтан Г.О нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, ялтанаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.От гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Г.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА