Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 192

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Сугардаргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Ээд холбогдох 1830000000194 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 25-ныөдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар баг, “Х” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Г.Э

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

 Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Х” гэх газарт иргэн А.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцралт, үүдэн 2 шүдний булгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмтхэрэгтхолбогджээ. 

Шүүхийн   хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн   судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би өмгөөлөгч аваагүй миний үйлдсэн хэрэг үнэн. Тэр өдөр манай хүү цэргийн албанд тэнцээд тэгээд би архи уусан. А.Бы биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой эвлэрсэн  хохирогч гомдолгүй гэсэн гэх,

 

Хохирогч А.Бымөрдөн байцаалтанд өгсөн:“...Г.Э, М.Э бид 3 салаад Г.Эийн машинтай зүүн голд очиж ууя гээд, М.Э нэг шил архи аваад явсан. Тухайн үед би их хэмжээний согтолттой байсан. Тэнд очоод архи уусан эсэхээ мэдэхгүй байна. Бидний дунд ямар нэгэн маргаан болж байсныг санахгүй байна. Нэг ухаан ороход Г.Э нь намайг газар унагаад “чамайг алнаа” гээд нүүрлүү өшиглөж зодож байсан. Тэгээд түүнээс цааш юу ч санахгүй нэг мэдэхэд сумын эмнэлэгт сэрсэн. Нүүр, толгой, хүзүү тэр чигтээ хавдаж хөхөрсөн. Үүдэн дээд хоёр шүд булгарч, тархи доргих зэрэг гэмтлүүд учирсан. 2018 оны 10 дугаар сарын 05-наас өдийг хүртэл аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор нүүрний хаван буурсан. Харин тархи толгой өвдөх зовуур арилахгүй байна. Г.Этэй 2016 онд мөн согтуудаа ялимгүй асуудлаас болж муудалцаж, зодолдож байсан. Тухайн үед би Г.Эийг цохиж хамрыг нь цусалж байсан. Тэрэнд юм санаж явдаг байж магадгүй. Миний хувьд  Г.Ээд муу санаж явдаг зүйл байхгүй. Г.Э нь аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 350.000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Өөр ямар нэгэн нөхөн төлбөр одоогоор өгөөгүй байна. Би шүдний хувийн эмнэлэгт шүд хийлгэх гээд очиж үзүүлсэн. Зодуулснаас болж 2 шүд булгарч, тэрийг хийлгэхэд дахиж 2 шүд авах шаардлагатай болж 500.000 төгрөгийн зардал гарах юм билээ. Аймгийн нэгдсэн эмнэлгээс гараад уламжлалт эмчилгээ, бариа засал хийлгэх шаардлагатай тул "О” хувийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлнэ. Түүний төлбөр болох 120.000 төгрөг, мөн тархины томограф зурагны 97.200 төгрөг, нийт 717.200 төгрөгийг эмчилгээний зардалд Г.Эээс нэхэмжилж байна. Миний шүдийг бүтэн болгоод, энэ төлбөрийг төлөөд өгвөл миний зүгээс гомдол, санал байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, 

 

Хохирогч А.Б прокурорын газарт гаргасан хүсэлтдээ: А.Б миний бие 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Г.Ээд зодуулж биедээ гэмтэл авсан. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 350 000 төгрөг авсан цаашид хийлгэх эмчилгээний зардал 1.460.592 төгрөгийг Эрдэнэсүх 2018 оны 10 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон тул одоо Эрдэнэсүхээс нэхэмжлэх зүйлгүй гомдолгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Гэрч М.Эийн мөрдөн байцаалтанд өгсөн:“..Гэтэл А.Б намайг “баз нэг юм аваад өг” гэхээр нь “Баян шарга” дэлгүүр орж нэг шил 0.75 литрийн “Ерөөл” архи авч, гурвуулаа голын зүүн дээр гарч ууя гээд Г.Эийн машинтай сумаас зүүн урагш 2 км орчим зогсож, архиа задлаад нэг нэг тойруулж ууж байтал Г.Э, А.Б нар хоорондоо маргалдаж, муудаж эхэлсэн. Г.Э нь “би сумын атаман” гээд, А.Б нь “чи муугийн атаман гэж юу байдаг юм” гээд муудаж эхэлсэн. Машины кабинд би тэр хоёрын дунд нь сууж байсан болохоор миний хоёр талаас бие биенийгээ цохиж, ноцолдож байгаад нэг нь миний хамар луу цохиж, миний хамарнаас цус гарсан. Би цусаа тогтоох гээд машинаас буухад Г.Э, А.Б нар машинаас бууж зодолдсон. Би тэр хоёрыг салгах гэсэн боловч Г.Э нь бүр дийлдэхгүй “Үржинбадамын хоёр хүргэнийг алнаа” гээд над руу дайраад байсан. Намайг салгах гэхээр над руу дайраад, намайг чулуу барьж туугаад ойртуулахгүй байхаар нь сумаас ирж байсан мотоциклтой хүнийг дуудахад манайхантай ойрхон байдаг Билгээ /бүтэн нэр мэдэхгүй/ гэдэг залуу байж таараад Билгээтэй сундлаад хөдөө гэр лүүгээ явсан. Би Г.Ээд “чи наад хүнээ өөрөө гэрт нь хүргэж өгөөрэй” гэж хэлээд явсан. Тэр үед зодолдохоо болиод хоёулаа сууж байсан. Явж байх замд Г.Эийн хүү Болдоо /бүтэн нэр мэдэхгүй/ ар дээрээ нэг хүүхэд сундлаад хөдөө явж байхаар нь зогсоох гэхэд зогсохгүй байхаар нь “аав чинь хойд дээр хүн зодчихсон, аавыгаа очиж аваарай” гэхэд над руу салаавч гаргачихаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

 

Гэрч Ц.Батхүрэлмөрдөн байцаалтанд өгсөн:“...2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн орчимд манай том охин Урантуяа над руу утсаар ярьж “Батсүх сумаас зүүн урд 2 км-т Ганга нуур явах замд замын хажууд согтуу орилж, бархираад хэвтэж байна, та хүрээд ирээч” гэж дуудахаар нь би машинтайгаа очиход манай хүргэн Батсүх замын хажууд согтуу тасарчихсан унтаж байсан. Манай хүргэн Батсүхийн албан ёсны паспортны нэрийг Ганбаатарын Эрдэнэсүх гэдэг юм. Бид нар, гэрийнхэн нь, мөн сумынхан Батсүх гэдэг нэрээр нь дууддаг юм. Эрдэнэсүхийг Урантуяа бид 2 өргөж машиндаа хийгээд 700-800 метр явж байтал Урантуяа “замын хойд талд нэг хүн хэвтэж байна” гээд очтол А.Б согтуу ногоон дээлтэй, нүүр амнаас нь цус гарсан, нүүр нь хавдсан байдалтай хэвтэж байхаар нь би таньдаг юм болохоор их согтуу байхаар нь мөн өргөж машиндаа оруулаад сумын төвд ээжийнх нь гэрт очиж ээжид нь хэлээд эмнэлэг дээр хүргэж өгсөн. Г.Эийн уруулаас цус гарсан байсан. Өөр янз бүрийн шарх, сорви харагдаагүй. Г.Э, А.Б нараас өөр хүн байгаагүй. Г.Э, А.Б нарын ямар харьцаатай байсныг огт мэдэхгүй. Нэг нутгийн хүмүүс юм хойно бие биенийгээ мэдэх л байх...”гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 547 дугаартай дүгнэлтэнд “...А.Бы биед тархи доргилт, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцралт, үүдэн 2 шүдний булгаралт бүхий гэмтэл учруулсан. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэх /хх-ийн 31-р хуудас/

 

Хохирогч А.Бы хохирлын баримт / хх-ийн 8-10/

Хохирол төлсөн баримт /хх-ийн 12/

Хохирол барагдуулах тухай  баримт /хх-ийн 51/

Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын 2 дугаар багийн Засаг даргын 10/206 дугаар тодорхойлолт /хх-ийн 42/

Шүүгдэгч Г.Эийнял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/ зэрэг баримтуудыг шинжлэн  судлав.

 

Шүүгдэгч Г.Энь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Х” гэх газарт иргэн А.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцралт, үүдэн 2 шүдний булгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Эийнмөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч А.Б, гэрч М.Э, Ц.Батхүрэлнарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 10-ныөдрийн 547 дугаартай дүгнэлт зэрэгхуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Г.Ээдхолбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Э нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа хохирогч А.Быг зодож эрүүл мэндэд зориуд хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч Г.Эийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул Г.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч Г.Ээд ял шийтгэл оногдуулахад хохирогчид эмчилгээний зардлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба0

 мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөлбайдал тогтоогдоогүйболно.

 

Шүүгдэгч  Г.Э  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн  нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч Г.ЭэдЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь  зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Э  нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,нотлох баримтаар хохирогч А.Бы эмчилгээний зардал1000600 төгрөг гарсан бөгөөд шүүгдэгч Г.Э нь хохирогч А.Бд эмчилгээний зардалд1067200 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тусдурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Г.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Эийг 600 / зургаан зуун  /нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтаны  хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох  боломжийг харгалзан ялтан Г.Ээд оногдуулсан торгох ялыг3 /гурван/  сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Г.Эийг мэдэгдсүгэй. 

 

5. Ялтан Г.Э нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Бд 1067200 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тусдурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.СУГАР