| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0487/э |
| Дугаар | 505 |
| Огноо | 2018-10-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Баярхүү |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 505
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,
улсын яллагч Б.Баярхүү,
шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын Б-д холбогдох 00000000000000 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1*** оны 0* дугаар сарын **-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, хамт, Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, */*/ гудамж, 000 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 531 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн, Б овогт Б-ын Б- /РД:**000000000/
Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн орчим Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” хотхоны 116 дугаар байрны үүдэнд байсан иргэн С.Б-ын TW /twitter 3700/ маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 721.600 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 0* дүгээр хороо, “Т” хотхоны 50* дүгээр байрны баруун талын унадаг дугуйн зогсоолоос Б.М-ийн Кенисес /Kenesis/ маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 3.021.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.Б-аас: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
-Хохирогч С.Б-ын: “...17 цагийн үед дугуйгаа байрны үүдэнд орхиод гэр рүүгээ орж цай уугаад буцаад гарсан чинь байрны гадна байсан дугуй нь алга болсон байсан. Тэгээд би хорооллынхоо хяналтын камерийг шүүж үзэхэд 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн үед 165-172 см өндөр нуруутай, 20-25 орчим насны, “adidas” гэсэн хар саравчтай десант өнгийн саравчтай малгай /снайф/, хар өнгийн бомбор куртик, улаан өнгийнм “tomy” гэсэн бичигтэй цамцтай, саарал өнгийн өмд, хүрэн өнгийн “garnet” пүүз, хар өнгийн нүдний шилтэй эрэгтэй хулгайлж байгаа бичлэг байсан. TW /twitter 3700/ маркийн унадаг дугуй байгаа юм... Санал гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 31 дүгээр хуудас/
-Насанд хүрээгүй хохирогч Б.М-ийн: “...2018 оны 08 дугаар сарын 21-ний орой 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 0* дүгээр хороо, “Т” хотхоны 50* дүгээр байрны гаднаас “Kenesis” маркийн унадаг дугуйгаа хулгайд алдсан юм. Ингээд хяналтын камер шүүж үзэхэд үл таних эрэгтэй хүн миний унадаг дугуйг хулгайлж байгаа бичлэг байсан юм. Ингээд би аав Б-э рүү утсаар “миний унадаг дугуй алдагдчихлаа, СӨХ-ийн хяналтын бичлэг дээр хүн хулгайлж байгаа бичлэг байна” гэж хэлсэн юм. Ингээд цагдаад унадаг дугуйгаа хулгайд алдчихлаа гэж дуудлага өгсөн юм. Би хулгайд алдсан унадаг дугуйгаа буцааж олж авсан, надад санал хүсэлт байхгүй, ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/,
Хэргийн талаар бусад нотлох баримтууд:
Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” хотхоны 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-26 дугаар хуудас/,
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “А” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ДХҮ-ХУД18/002 дугаартай эд зүйлийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 35-37 дугаар хуудас/,
2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 45-48 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “А” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ХУД073 дугаартай эд зүйлийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 65 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Яллагдагч Б.Б-ы: “...Тэгээд дахиад автобусанд суух гэсэн чинь мөнгө байхгүй, тамхины ч мөнгө байхгүй болохоор нь гэнэт унадаг дугуй хулгайлж, зарж мөнгө олъё гэж бодоод Ж хотхоны урд байдаг Х хороолол дунд үдээс хойш, цагийг нь сайн санахгүй байна, өндөр шаргал орон сууцнууд хамгийн захын нэг байрны орцны үүдэнд хар өнгийн унадаг дугуй /twitter 3700/ гэсэн бичигтэй, данхраадаад орхисон байхаар нь түүнийг нь авч, хулгайлж унаад зугтаасан юм. Тухайн үед ямар нэгэн түгжээ цоож байгаагүй. Тэгээд шууд үндэсний цэцэрлэгт хүрээлэн орж жаахан унадаг дугуйг нь унаж байгаад шууд Нарантуул зах дотор талд байрлах дугуй зардаг төмөр контейнерын тэнд унадаг дугуй зардаг газар махлагдуу эрэгтэй, туранхай эрэгтэй хоёр хүнд аваачиж үзүүлээд 100.000 төгрөгөөр зарсан юм. Одоо тухайн хүнийг харвал танихгүй, ямар хүн байсныг нь санахгүй байна.
Миний дараагийн хулгайн хэрэг гэвэл 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өглөө 11 цагийн орчим гэрээсээ гарч Зайсан орж унадаг дугуй хулгайлах санаа зорилготой явсан. Тэгээд үдээс хойш гэрээсээ гарч 16 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт, Т хотхоны дотор талд дугуйны зогсоол дээр сул түгжээгүй байсан шаргал өнгийн “Kenesis” гэсэн бичигтэй унадаг дугуй байхаар нь хулгайлан авч унаад хотхоноос гарч Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орж тэнд байж байгаад шөнө гэртээ очиж жалганд тухайн унадаг дугуйг орхиод 09 цагийн орчим унаад интернет орж фэйсбүүкийн унадаг дугуй авна, зарна гэсэн зарын нэгдсэн групп-т унадаг дугуй зарна гэж зар байрлуулсан юм. Уг унадаг дугуйгаа зарах гэж байгаад баригдсан юм. Би ганцаараа хулгай хийсэн юм, би хүнтэй хамт хулгай хийдэггүй. Би бүх хохирлоо төлчихсөн. Тухайн үед барилгад туслахаар ажилласан, ажлынхаа цалинг авах гээд нэг, хоёр хөөцөлдөөд цалингаа авч чадаагүй юм. Ингээд гэр хоол унд байхгүй, эхнэр хүүхэд өлсөөд арга ядаад хулгай хийсэн юм. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа болохоор надад нэг удаа боломж олгооч гэж гуйж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 98 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99 дүгээр хуудас/,
-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 531 дугаартай шийтгэх тогтоол,
-Захиргааны зөрчлийн талаарх мэдээлэл /хх-ийн 93-95 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, хохирогч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн орчим Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” хотхоны 116 дугаар байрны үүдэнд байсан иргэн С.Б-ын TW /twitter 3700/ маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 721.600 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 0* дүгээр хороо, “Т” хотхоны 50* дүгээр байрны баруун талын унадаг дугуйн зогсоолоос Б.М-ийн Кенисес /Kenesis/ маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 3.021.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч С.Б-ын мэдүүлэг /хх-ийн 8-9, 31 дүгээр хуудас/, насанд хүрээгүй хохирогч Б.М-ийн мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/, Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” хотхоны 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-26 дугаар хуудас/, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “А” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ДХҮ-ХУД18/002 дугаартай эд зүйлийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 35-37 дугаар хуудас/, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 45-48 дугаар хуудас/, Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 58-59 дүгээр хуудас/, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “А” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ХУД073 дугаартай эд зүйлийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 65 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг.
Шууд санаатай, шунахай зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэх бөгөөд уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зохицуулсан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг.
Хохирогч С.Б-, Б.М-э нарын хохирлыг төлсөн, дугуйг буцааж өгсөн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд “нэхэмжлэх зүйлгүй, хохиролгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх, шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг биет байдлаар нь буцаан өгч гэм хор арилгасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” хотхоны 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл нийт 63 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.