| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0507/э |
| Дугаар | 522 |
| Огноо | 2018-11-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 522
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтлөн,
улсын яллагч А.Оюунгэрэл,
шүүгдэгч Х.М-э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү овогт Х-гийн М-эд холбогдох 01000000000 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, **** оны 0* дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “М” ХХК-д марктингийн менежер ажилтай, ам бүл *, хамт Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, Чингэлтэйн 00-0*0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ү овогт Х-гийн М-э, /РД:**00000000/,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Х.М-э нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнд тодорхой шалтгаангүй Т.Т-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Х.М-ээс: “... Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Насанд хүрээгүй хохирогч Т.Т-ы: “...би 2018 оны 08 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед найз А-ын хамтаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон “Хип Хоп” шоу тоглолтыг үзсэн. Уг тоглолт дээр найз Г-, Г-, Б- нартай тааралдсан. Би тэдэнтэй ярилцаад зогсож байхад А- нь М-э /сүүлд нэрийг нь мэдсэн/ гэх залуутай маргалдаж байсан. М-э нь миний уруул руу гараа атгаж байгаад нэг удаа цохиод явчихсан. Би тухайн үед юу болсныг сайн ойлгохгүй байж байхад Г-, Б- хоёр “хөөе наад уруулнаас чинь цус гараад байна” гэж хэлсэн. Мөн би уруулаа гараараа тэмтэрч үзэхэд уруулны зүүн дээд хэсэг язраад, цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Ш.А-ын: “...2018 оны 08 дугаар сарын 31-нд найз Т-, Г-, Г- нарын хамт тоглолт үзээд явж байсан зүс мэдэх М-э болон найзуудтай тааралдсан М-э харчихаад Г-ийг дуудаад байсан чи ямар хүмүүстэй нийлэд байна зөв хүмүүстэй нийлээч гээд байсан за за би мэдэж байна гэж хэлээд явах гэж байсан чинь Т- ирээд голоор ороод салгасан чинь М-э Т-ы ам руу гараараа нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.А-ын: “...2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр найз М-э, Ш- нарын хамт тоглолт үзэж байсан ба М-э хүнтэй уулзаадхая гээд салаад явсан ба араас нь харсан чинь нэрийг нь мэдэхгүй манай хуучин доод ангид байсан хүүхэдтэй юм яриад зогсож байхад хүзүүгээр нь тэврээд зогсож байхад ах нь юмуу найз нь юмуу нэг хүүхэд шууд М-ийг түлхээд авсан тэгсэн М-э тэр хүүхдийг нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн №10764 дугаартай дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Шүүгдэгч Х.М-э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төв цэнгэлдэх хүрээлэнд хип хопын тоглолт үзэж байгаад хуучин сургуулийн танил Г-тэй юм ярьж байхад сайн юм сонсогдохгүй болохоор нь шилдэж бариад юм ярьж байсан чинь нэг найз нь намайг дээрэлхэж байна гэж бодсон байх түлхээд ороод ирэхээр нь нэг цохьчихсон чинь уруул нь язарчихсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй ээ. Хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 26 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/,
-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 25, 27 дугаар хуудас/
-Боловсролын талаарх мэдээлэл /хх-ийн 44-55 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Х.М-эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Х.М-э нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнд тодорхой шалтгаангүй Т.Т-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, насанд хүрээгүй хохирогч Т.Т-ы мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Ш.А-ын мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.А-ын мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн №10764 дугаартай
Энэ хэргийн шүүгдэгч Х.М-э нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, мөн шүүгдэгч нь прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч ханган, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 82 дугаартай Прокурорын тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.
Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Х.М-э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал
Насанд хүрээгүй хохирогч Т.Т- болон түүний хууль ёсны төлөөлөгч С.Т- нар нь хавтаст хэргийн материалтай танилцаад ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлтийг бичгээр гаргасан /хх-ийн 58 дугаар хуудас/ байх тул Х.М-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Х.М-э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.