| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2022/01127/И |
| Дугаар | 192/ШШ2026/03972 |
| Огноо | 2026-04-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2026/03972
2026 04 13 192/ШШ2026/03972
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******************
Хариуцагч:******************************
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 165,727,574 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлд 2022 оны 03-р сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч: Хариуцагч бөгөөд хариуцагч***************йн итгэмжлэгдсэн төлөөлөгч******************, хариуцагчийн өмгөөлөгч **********************н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энххүслэн.
Нэхэмжлэгч тал шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 165,727,574 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн үндэслэл шаардлага дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд: ... Э.************гэдэг хүнийг анх 2021 онд ************банк Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Тэр хугацаанд Э.************************даатгалтай шүүхдэж байгаа гэдэг шалтгаанаар манай нэхэмжлэлийг түр түдгэлзүүлсэн. 2021-2024 он хүртэл хугацаанд түдгэлзсэн байж байгаад 2024 онд ************даатгалтай шүүх хурал нь дууссан. Шүүгчийн захирамжаар зээлийн хүүг зогсоодог учраас ************банкнаас зээлийн хүүг зогсоогүй явж байсан. Тэгээд бид нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд нэхэмжлэл гаргасан. Э.************гэдэг хүний хувьд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг дэмждэггүй, маргаад яваад байдаг юм. Э.************болон Г.************нартай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөр 105,134,372 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байдаг. 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 45,933,281 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт нэхэмжлэлийн үнийн дүн 151,067,653 төгрөг болсон. Үүнээс үндсэн зээлийн төлбөр нь 80,410,790 төгрөг, үндсэн хүү 70,268,228 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 227,487 төгрөг, даатгалын төлбөрт 161,146 төгрөг, нийт 151,067,653 төгрөгийг хариуцагчаас гаргуулах. 1741 хоногийн хугацаа хэтрэлттэй, банкнаас 2022 онд зээлдэгчийг зээлээ төлөх чадваргүй болсон гэж үзэж шүүхээр орж хүүг нь зогсоох захирамж гаргуулах гэж байсан боловч хариуцагч нь ************даатгалтай шүүхээр маргалдаж, мөнгө гаргуулсан. Даатгалаас гаргуулсан төлбөрөөрөө банкны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. Барьцаа хөрөнгийнх нь чанар маш муудсан, зээлийн төлбөрт авах боломжгүй болсон. Э.************нь 2021 онд гаргасан 105,134,372.16 төгрөг дээр эвлэрээд барьцаа хөрөнгөөр хангуулахад бэлэн байна гэдэг боловч банкны зүгээс боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн байдаг. 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дахин 14,659,921 төгрөгөөр нэмэгдүүлэн нэхэмжлэлийн нийт хэмжээг 165,727,574 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Иймд хариуцагч нараас 165,727,574 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... гэв.
3.Хариуцагч, хариуцагч Б.************ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.************хариу тайлбартаа:.. миний бие Э.************нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ************банктай ЗГ3255113798 дугаартай зээлийн гэрээ бичгээр байгуулж 81,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр 240 сарын хугацаатай зээл авсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018.10.10-ны өдөр ЗБ3255113798 дугаар ипотекийн гэрээгээр дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд 1.Миний өмчлөлийн ****************** тоот, 136м.кв ү-дугаар амины орон сууц, 2.****************** дүүргийн 1 хороо, 700 м.кв, ******************* нэгж талбарын дугаартай, зуслангийн зориулалттай зээлийн эрхийг газрыг тус тус барьцаанд өгсөн. Би зээлийн эргэн төлөлтөө тасралтгүй төлж явсан боловч цар тахлын болон ************банкны даатгалтай шүүх дээр маргаантай байсан нөхцөл байдал үүссэн тул зээлийн эргэн төлөлтийг түр зогсоосон. Миний Э.************нь ************банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн барьцаа хөрөнгө гамшгаас үүдэн хүн амьдрах нөхцөлгүй болсон тул 2021.05 сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. ************банкны ************даатгалыг хариуцагчаар татсан. Одоо тус шүүх дээр иргэний хэрэг үүсээд явж байгаа. Би ************банкны нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр болох 80 410,790 төгрөгийг төлнө. Харин хүүгийн төлбөр 31,922,195 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36872 төгрөг, даатгал 161,146 төгрөг, нийт 112,531 004 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү, Э.************би 2018.10.10-ны өдөр ************банкнаас амины орон сууц худалдан авахад зориулж 81 сая төгрөгийн зээл авсан бөгөөд барьцаа хөрөнгө байгалийн эрсдэлд орж даатгалтай шүүхээр явсан хугацаанд нэхэмжлэлээ нэмэгдүүлснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. /хх-39-41/
3.1.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.************нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: Э.************надад 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гаргасан ************банкны 105,134,372 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Тухайн үед ************банкны ************даатгалтай шүүхээр явж байгаа тул шүүх хуралдааныг даатгалын шүүхийг асуудлыг дуустал хойшлуулахыг ************банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн байдаг. Гэтэл цар тахал ковидын үе даатгалын шүүхийн хугацааны бүх өдөр хоногийн хүүг нэхэмжилсэнд гомдолтой байна. Мөн ************банкийг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө удаа дараа хүсэлт өгч, уулзаж барьцаагаар зээлийн үүргээ дуусгавар болгох хүсэлт гаргаж байсан. Барьцаанд байгаа 700м газар 136 м.кв байшин маань худаг цахилгаан гээд зээлийн гэрээний дагуу 80,410,790 төгрөгийн зээлийн үлдэгдэлд хангалттай хүрнэ гэж уулзаж байсан. Одоогоор би төлбөрөө барагдуулж чадахгүй барьцаа хөрөнгөө шилжүүлж өгөхөд бэлэн гэж хэлж байсан. Гэтэл ************банк зээл хүү даатгал нийт 165,727,574.70 төгрөг нэхэмжилсэнийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Мөн даатгалтай шүүхдэснээс хойш даатгалын 161,146,30 мөнгө нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн зээлмийн үлдэгдэл зээлийн хүүг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул зээлийн гэрээний барьцаагаар үүргээ хангуулах хүсэлтэй байна. Зээлийн үүрэг хариуцлагыг Г.************бүрэн хариуцахгүй болно гэжээ. /хх-184/
4.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн /хх-1/ нэхэмжлэл, /хх-3/ 2019.04.16 101/ШЗ2019/05968, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж, /хх-4/ 2021.09.01, 184/ШЗ2021/09401, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж, /хх-5/ 2022.02.21, 18/01/0078 тоот ************банк ХК-аас А.**************** олгосон итгэмжлэл, /хх-6-7/ Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-8/ 2021.08.04, 734 ************банк ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, /хх-9/ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, /хх-10-20/ ************банк ХК, Э.***********, Г.************нарын хооронд байгуулсан 2018.10.10-ний өдрийн дугаар зг3255113798 зээлийн гэрээ, /хх-21-24/ Зээлийн дансны хуулга, /хх-25/ Э.********** 2020.09.30-ний өдөр ************банк ХК-д гаргасан хүсэлт, /хх-26/ Уулзалтын тэмдэглэл, /хх-106/ 2024.09.18 нэхэмжлэгчээс Б.************ олгосон итгэмжлэл, /хх-110-112/ Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, /хх-177-179/ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага зэрэг баримтууд,
-хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн /хх-32/ Хариуцагчийн иргэний үнэмлэхний лавлаа, /хх-37 /Г.************өөс Э.************д олгосон итгэмжлэл, /хх-39-41/ Хариу тайлбар, /хх-42/ 2018.10.11, ************даатгал ХХК, Э.************, Г.************нарын хооронд байгуулсан даатгалын гэрээ, /хх-43/ 2021.03.11, №05/528 дугаар Хот байгуулалтын хөгжлийн газраас Э.************д олгосон хариу хүргүүлэх тухай албан бичиг, /хх-44/ 2021.03.18, 02.07.383/188 Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт, /хх-45/ 2021.04.16, 9/1432 Санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг, /хх-46-47/ 2021.06.11, дугаар 12/02 Нийслэлийн сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийн байцаагчийн дүгнэлт, /хх-48/ 2021.08.27, 9/2903 Санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг, /хх-49/ 2022.02.08, 22/А-009, **************** ХХК-ийн албан бичиг, /хх-50-51/ 2022.03.17, 181/ШЗ2022/03340 Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, /хх-117/ Хариу тайлбар, /хх-118/ 2024.06.14, ************даатгал ХХК-ийн нөхөн төлбөр олгох тухай албан бичиг, /хх-184/ хариу тайлбар зэрэг баримтууд,
6.Шүүхээс бүрдүүлсэн /хх-71-78/ 2022.08.04, 181/ШШ2022/01704 дугаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, /хх-58-91/ 2023.04.24, 181/ШЗ2023/07053 дугаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлээс зарим хэсгийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, гэрээний үүрэгт 165,727,574 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ хариуцагч нар зээлийг эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж тайлбарласан.
3.Хариуцагч Г.************хариу тайлбар гаргаагүй, хариуцагч Э.************д өөрийгөө төлөөлөх итгэмжлэл олгосон, хариуцагч Э.************нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... цар тахлын болон ************банкны даатгалтай холбоотой маргаантай байсан нөхцөл байдал үүссэн тул зээлийн эргэн төлөлтөө түр зогсоосон, барьцаа хөрөнгө байгалийн эрсдэлд орж, даатгалтай шүүхээр явсан хугацаанд нэхэмжлэлээ нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
4.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Э.************, Г.************нар 2018 оны 10 сарын 10-ны өдөр ЗГ325113798 тоот зээлийн гэрээг нэхэмжлэгч ************банк ХХК-тай байгуулж, 81,000,000 төгрөгийг хувийн сууц худалдан авах зориулалтаар жилийн 22.8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлжээ. /хх-10-12/
-үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2018 оны 10 сарын 10-ны өдөр ЗБ3255113798 тоот ипотекийн гэрээгээр хариуцагч Э.************гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-дугаартай*************** байрлах 136м кв талбайтай амины сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Э.************гийн эзэмшлийн нэгж талбарын **************** дугаартай, *********** дүүрэг, 1 хороо ***********ам хаягт байршилтай зуслангийн зориулалттай 700м кв талбай бүхий газар үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, /хх-17-20 /,
-ЗГ хугацаанаас өмнө буюу 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан шаардсан зэрэг үйл баримт тогтоогдлоо.
5.Талуудын маргааны зүйл нь гэрээ цуцлагдсан хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлтэй эсэх, түүний үнийн дүнгийн талаар байна. Зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр, гэрээ цуцлагдсан байдал, зээлийн гэрээний үнэ 80 сая төгрөг, түүний хүү, хугацаа хэтрүүлсэн хоног, барьцаа хөрөнгийн талаар зохигчид маргаагүй байна.
6.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэхь хэсэгт заасан банкны зээлийн болон барьцааны гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.
Нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгө болох 81,000,000 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, хариуцагч нар гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй учир шаардах эрхтэй.
Зээлийн гэрээний дагуу 81 000 000 төгрөгийг нэхэмжлэгч 2018 оны 10 сарын 11-ний өдөр хариуцагч Э.************гийн эзэмшлийн ************банкны ***************** дугаарын төгрөгийн данс руу шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн байна. /хх-21 / Нэхэмжлэгч хариуцагч нарыг гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж, зээлийн болон барьцааны гэрээний үүргийг хариуцагч нараас шаардсан байна.
Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 10 сарын 09-ний өдөр олгосон болсон хэдий ч хариуцагч нар мөнгийг хүүгийн хамт гэрээгээр тохирсон хугацаанд хуваарийн дагуу төлөөгүй, 2022 оны 02 сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл 80,410,790.91 төгрөг, хүү 31,922,95.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36 872.10, даатгал 161 146.30 төгрөг нийт 122,531,004 төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсан байна. /хх-21-24/
7.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2024 оны 10 сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл үндсэн зээл 80,410,790.91 төгрөг, хүү 70,268,228.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 227, 487.55, даатгал 161,146.30 төгрөг нийт 151,067,653.37 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хэргийн 26 дугаар талд авагдсан уулзалтын тэмдэглэл баримтад СХД-ийн хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргахаар тохиролцов гэж тэмдэглэсэн, 2022 оны 02 сарын 21-ны өдөр зээлийн гэрээг цуцлахаа мэдэгдсэн, зээлийн төлбөрийн үүргийг энэ өдрөөр тооцсон байх тул зээлийн гэрээг энэ өдрөөс цуцлагдсан гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан ...Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэсэнд нийцэж байна. Харин 2022 оны 02 сарын 21-ны өдрөөс хойших хугацаанд талуудын хоорондох эрх үүргийн харилцаа үргэлжлээгүй, дуусгавар болсон тул энэ өдрөөс өнөөдрийн шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлээс энэ хэсгийг хасч шийдвэрлэв.
8.Хариуцагч зээлийн төлбөрийн хэмжээ тооцооллын талаар маргаагүй, харин үндсэн зээлийн төлбөр 80,410,790 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх хүү болон нэмэгдүүлсэн хүү, даатгалын төлбөрийг төлөхгүй зөвшөөрөхгүй, цар тахлын болон ************банкны даатгалтай холбоотой маргаантай байсан нөхцөл байдал үүссэн тул зээлийн эргэн төлөлтөө түр зогсоосон, барьцаа хөрөнгө байгалийн эрсдэлд орж, даатгалтай шүүхээр явсан хугацаанд нэхэмжлэлээ нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласныг шүүх үндэслэлгүй гэж үзнэ.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.2.1-д хөнгөлөлттэй жилийн хүү 18 хувь гэж, 2.3-т зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн хугацаа дууссанаас үл хамааран сар бүр энэхүү гэрээний 2.1.1-д заасан хувийн хүүг хавсралт№1-д заасан графикийн дагуу төлнө, 2.6-д хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр, 4.1.2-т зээл зээлийн хүүгийн төлбөрийг Хавсралт №1 болон Хавсралт№2-д заасан графикийн дагуу энэхүү гэрээний 2.1.6-д заасан харилцах дансаар дамжуулан төлөх үүрэгтэй, 4.1.3-т зээлийн үлдэгдэлд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, 5.2-т зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй аливаа шалтгаан нь зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй гэж тус тус тохиролцсон байна.
9.Хариуцагч Э.************гийн худалдан авсан амины орон сууц хөрөнгөд даатгалын эрсдэл үүсэж хариуцагч ************даатгал ХК-тай байгуулсан даатгалын гэрээний дагуу шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нөхөн төлбөр 73,965,150 төгрөгийг авсан нь хэрэгт авагдсан 2024.06.14-ний өдрийн Нөхөн төлбөр олгох тухай баримтаар тогтоогдож байх бөгөөд энэхүү даатгалын маргаан нь зээлийн гэрээний үүрэг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Зээлийн гэрээний 4.1.6-д зээлдүүлэгч даатгалын тохиолдол бий болсон бол даатгалын нөхөн олговрын хөрөнгөөр Банк тэргүүн ээлжид энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон боловч хариуцагч даатгалын нөхөн төлбөрөөр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
10.Хариуцагч өөрийн тайлбар татгалзлыг баримтаар нотлоогүй, даатгалын эрсдэл үүсэж гэрээтэй холбоотой маргаан гарсан нь зээлдэгч зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт, нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдож байна.
Мөн зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээ, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцлах хүртэлх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
11.Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан үндэслэлтэй тул, хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 112,667,142 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг худалдахыг шаардах эрх үүссэн байна.
Зээлийн барьцаанд бариулсан амины орон сууц болон газар үл хөдлөх хөрөнгөөс амины орон сууц хөрөнгийн чанар байдал муудсан хэдий ч нэхэмжлэгч барьцааны хөрөнгөөс үүргийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаагүй.
Иймд хариуцагч нар мөнгөн төлбөр төлөх дээрх үүргээ сайн дураар эс биелүүлбэл зээлийн гэрээний үүрэг барьцаалсан хариуцагч Э.************гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-дугаартай, ******* хаягт байрлах 136м кв талбайтай амины сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Э.************гийн эзэмшлийн нэгж талбарын ************ дугаартай, ******** дүүрэг, 1 хороо ************ ам хаягт байршилтай зуслангийн зориулалттай 700м кв талбай бүхий газар үл хөдлөх хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг хангуулах үндэслэлтэй байна.
12.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,409,673 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 721,286 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
2024.09.18-ны өдрийн №18/01/0618 тоот нэхэмжлэгчээс Б.Энхтулгад олгосон итгэмжлэлээр, 2022.03.22-ны өдрийн дугаар 0113 хариуцагч Г.************өөс Э.************д олгосон итгэмжлэлээр тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 угаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хх-37,106/
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1., 242.2., 242.3-д тус тус зааснаар ...Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ. Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна. Тиймээс хариуцагч Г.************зээлийн гэрээний үүрэгт хамтран үүрэг гүйцэтгэгч бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр, үүргээс чөлөөлөгдөхгүй болно.
13.Хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсгийг баримтлан хариуцагч Э.************, Г.************нараас зээлийн гэрээний үүрэг нийт 112,667,142 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ************банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 53,060,432 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэхь хэсэгт заасны дагуу хариуцагч Э.************гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, **************** хаягт байрлах 136м кв талбайтай амины сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Э.************гийн эзэмшлийн нэгж талбарын ************* дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо *********** ам хаягт байршилтай зуслангийн зориулалттай 700м кв талбай бүхий газар үл хөдлөх хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,409,673 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 721,286 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН