| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0511/э |
| Дугаар | 527 |
| Огноо | 2018-11-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 527
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтлөн,
улсын яллагч Д.Мөнхцэцэг,
шүүгдэгч А.С-, түүний өмгөөлөгч О.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт А-гийн С-т холбогдох 000000000000 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, “М” ХХК-нд эсгүүрчин, ам бүл *, хамт Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 000*0 тоотод оршин суух, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, Д овогт А-гийн С- /РД:**000000000/,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.С- нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Яармагийн хуучин эцсийн буудал дээр хамт пиво ууж байсан Ж.О-той маргалдан цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч А.С-аас: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч Ж.О-гийн: “...2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Яармагийн хуучин эцсийн буудал дээр танил Б-тай уулзсан. Б- нь найз С- гэх залуутай хамт ирсэн ба бид гурав Б-ы машинд 2.5 литрийн пиво, лаазтай пиво 4 ширхэгийг уусан. Тэгээд юм ярьж ууж байгаад би С- гэх залуутай дуу сонсож байгаад маргалдсан, С- надтай хэрэлдээд үгээр идээд доромжлоод байхаар нь би уурлаад нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохичихсон, тэгсэн машинаас бууж, миний сууж байсан суудал дээр хүрч ирээд намайг үсдээд бие болон толгой хэсэг рүү цохиод байсан. Б- болиулах гээд бид хоёрын голоор орж ирэхэд С-, би наад гичийг чинь дөрөв цохино гээд орилж байхдаа миний цээж хэсэг рүү гараараа цохьсон, 153.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12 дугаар хуудас/,
Гэрч Ц.Б-ы: “...О- С-ын нүүр рүү гараараа цохичих шиг болсон, ...С- О-г 2 удаа цохьсон, О- зөрүүлээд С-ыг хэд хэд цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №10770 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Шүүгдэгч А.С- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...О- “манай дүү дуу дуулдаг” гэхээр нь би жоохон ёожлох маягтай “би ч гэсэн дуу дуулдаг шүү дээ” гэж хэлтэл би машины урд сууж байсан болохоор миний ардаас О- зүүн шанаанд нэг удаа цохичихоор нь миний уур хүрээд машинаас буугаад хойд суудал дээр суугаад О-гийн хоёр гарын шуу хэсгээс нь бариад гарыг нь хөдөлгөөнгүй барьтал тэр гараа татаж аваад миний толгойд 4-5 удаа цохьсон. Тэгтэл Б- урдаас хойшоо орж ирээд бид хоёрын дундуур ороод ирэхээр нь би баруун суга, цээжний доод хэсэгт гараараа атгаж байгаад нэг удаа, нүүр толгой хэсэгт нь гараа атгаж байгаад нэг удаа цохьсон. Ж.О-гийн биед учирсан гэмтлийг би гараараа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
- Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/,
- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/
- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 45-56 дугаар хуудас/,
- Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 269 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоол /хх-ийн 57 дугаар хуудас/
- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 41 дүгээр хуудас/,
- Боловсролын талаарх мэдээлэл /хх-ийн 58 дугаар хуудас/зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж А.С-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч А.С- нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Яармагийн хуучин эцсийн буудал дээр хамт пиво ууж байсан Ж.О-той маргалдан цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ж.О-гийн мэдүүлэг /хх-ийн 9-12 дугаар хуудас/, гэрч Ц.Б-ы мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №10770 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч А.С-ыг хохирогч Ж.О-гийн биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч А.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал:
Шүүгдэгч А.С-аас шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, томографын зураг авхуулсан 120.000 төгрөг, рентген зураг авхуулсан 25.000 төгрөг, нийт 153.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.О-д олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний баримт бичиггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, А.С- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.