Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 528

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтлөн,

улсын яллагч Т.Жаргалсайхан,

шүүгдэгч Г.Г-э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ын Г-эд холбогдох 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, /**/ оны 0* дугаар сарын **-ний өдөр Булган аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 0, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо Ө- хороолол 0-00* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Г-ын Г-э, /РД:0000000/,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

2017 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” салонд Ч.Д-г хамтран амьдрагч Г.Г-э зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Г.Г-ээс: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

    Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

            Хохирогч Ч.Д-гийн: “...2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажил дээр маань согтуу ирээд намайг хайж ална гээд дайрч миний гэдэс рүү, хөл рүү, гуя руу өшиглөсөн, тухайн үед харанхуй байсан учир хаана яаж цохьсон талаар мэдэхгүй байна. Тухайн үед миний хөл хөхөрч тохой гэмтсэн, цээж хөхөрсөн, чих рүү алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

            Гэрч Г.Ч-ын :”..Д- нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны үеэр Г-эд зодуулаад, үүнийг Д-гийн эгч Тунгалаг нь мэдээд цагдаад хандан гомдол гаргасан юм билээ. Энэ үеэс л би Г-э нь Д-г зодож, нүдэж, айлган сүрдүүлдэг гэдгийг мэдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

           

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн №14428 дугаартай дүгнэлт /хх-ийн 61 дүгээр хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 47-53 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Г.Г-э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би Д-тай үлдээд хамт гарсан. Бас хамт “Б” орж пиво уусан. Дараа нь тэндээсээ шөнө дунд гараад явсан ба нэг мэдсэн чинь Д- миний түрүүвчийг аваад салаад алга болсон байсан. Тэгээд утас руу залгаад ажил дээрээ байна гэхээр нь ажил дээр нь буюу Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо “Г” салонд очсон чинь ажил дээр нь хүн байгаагүй, таксины жолоочийн утсаар ажил дээр нь дуудсан. Гадаа хамт байх хугацаандаа хоорондоо маргалдаад би уурандаа ажлынх нь хаалгыг өшиглөсөн. Тэгээд л хаалгыг нь эвдэлчихээд ажил руу нь орсон. Ажил дотор нь ороод бас байж байгаад олон долоон юм яриад байхаар нь би түлхээд унагачихсан. Би Д-гийн биед учирсан гэмтлүүдийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын яллагдагчаар татах тогтоолтой танилцсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 78 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 69 дүгээр хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68  дугаар хуудас/,

-Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 70 дугаар хуудас/,

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 71 дүгээр хуудас/,

-Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 72 дугаар хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 73 дугаар хуудас/,

-Зөрчлийн талаарх мэдээлэл /хх-ийн 74 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Г.Г-эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

        Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

      Шүүгдэгч Г.Г-э нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” салонд хамтран амьдрагч Ч.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 78 дугаар хуудас/, хохирогч Ч.Д-гийн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/, гэрч Г.Ч-ын мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн №14428 дугаартай:

  1. Ч.Д-гийн биед баруун эгэмний доод хэсэг, зүүн бугалга, баруун шилбэ, зүүн өвдөгт цус хуралт, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, хэвлийд зулгаралттай гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
  4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
  6. Ч.Д-гийн хамар яс, таславч хуучин хугаралттай байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

        Энэ хэргийн шүүгдэгч Г.Г-э нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, мөн шүүгдэгч нь прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч ханган, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 89 дугаартай Прокурорын тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.

      Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, төрүүлсэн хүүхэд зэргийг хамааруулан ойлгох ба, хамтран амьдрагч гэж “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” ойлгох юм.

      Мөн дээрх хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодь, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчилсан байна.

      Шүүгдэгч Г.Г-э, хохирогч Ч.Д- нар нь гэр бүлийн баталгаагүй боловч, 2013 оноос хамтран амьдарсан, бага насны хоёр хүүхэдтэй болох нь тогтоогдсон байна.

     Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Г.Г-э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

           Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал

Хохирогч Ч.Д- нь хавтаст хэргийн материалтай танилцаад ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй байх тул Г.Г-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.Г-э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдаж байна.