Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 541

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтлөн,

улсын яллагч Г.Эсэн,

шүүгдэгч  Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Б-н А-т холбогдох 00000000000 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, **** оны 00 дугаар сарын 00-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Э” ХХК-д туслах ажилтан, ам бүл 0, эхнэр, *** хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо Буянт-Ухаагийн 00 дүгээр гудамж, 00-0* тоотод оршин суух хаягтай,Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо Х хотхон 000-00 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ш овогт Б-н А- /РД:**00000000/,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.А- нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Х” хотхоны 000-00 тоотод эхнэр Б.Х-тай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.А-аас: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

    Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

            Хохирогч Б.Х-гийн: “...манай нөхрийн хоолой нь өвдөөд идээлчихсэн байсан болохоор би А-т 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өрөвслийн эсрэг тариа өгзөгт нь хийж өгтөл надад “чи чанга тариад байна” гэхээр нь би уурлаад түүнд “чи тэгвэл зөөлөн тарьдаг хүнээрээ тариул” гээд хөлөөрөө зөөлөн өшиглөсөн юм. Тэгтэл А- гэрээс гараад явах гэхээр нь би түүнд “чи хаашаа явах гэж байгаа юм” гээд хоорондоо хэрэлдтэл намайг толгой, нүүр хэсэгт гараа атгаж байгаад 4-5 удаа цохисон ба би цагдаа дуудтал гэрээс гараад явчихсан юм. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

           

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн №6754 дугаартай дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Б.А- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би гэрээс гарах ажилтай байсан болохоор гарах гэтэл манай эхнэр намайг гаргахгүй хардаад “өөр хүнтэй болчихсон юм уу” гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би эхнэртээ ажил хөөцөлдөх гэж байгаа талаараа тайлбарлан хэлтэл итгэхгүй уурлаад байхаар нь би түүнтэй маргалдсан юм. Тэгтэл намайг эхнэр гаргахгүй зулгаагаад байхаар нь миний уур хүрээд нүүрэнд нь 2-3 удаа алгадчихаад гэрээсээ гарсан. Дүгнэлтэнд бичигдсэн Б.Х-гийн биед учирсан гэмтлүүдийг би түүнд учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 34 дүгээр хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 36 дугаар хуудас/,

-Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 39 дүгээр хуудас/,

-Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 40-48 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Б.А-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

        Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Б.А- нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Х” хотхоны 000-00 тоотод эхнэр Б.Х-тай маргалдан улмаар зодож хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/, хохирогч Б.Х-гийн “албаны ёсоны баталгаа байхгүй, хамтран амьдраад 15 жил болж байна, хамтран амьдрах хугацаанд 5-15 насны 3 хүүхэдтэй, одоо би өөрөө 5 сартай жирэмсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

      Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн №6754 дугаартай

  1. Б.Х-гийн биед баруун, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалгад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, төрүүлсэн хүүхэд зэргийг хамааруулан ойлгох ба, хамтран амьдрагч гэж “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” ойлгох юм.

Мөн дээрх хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодь, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчилсан байна.

         Энэ хэргийн шүүгдэгч Б.А- нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, мөн шүүгдэгч нь прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч ханган, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 116 дугаартай Прокурорын тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Б.А- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

           Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.А- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдаж байна.