| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2018/0071/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/82 |
| Огноо | 2018-11-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/82
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Ням,
Улсын яллагч Д.Алимаа,
Шүүгдэгч Ө.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө тайж нар овгийн Ө.Э-т холбогдох эрүүгийн 1827000000086 тоот хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн Шивээ хүрэн боомтод нүүрс тээврийн автомашины жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, Ө тайж нар овгийн Ө.Э
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Ө.Э нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Мөнхбулаг 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.О-ийг нүүрэн тус газар нь мөргөж, зодсоны улмаас хохирогч Б.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч Ө.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгтээ мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч 1985 онд төрсөн Б.О мөрдөн байцаалтанд 2018-10-31-нд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 10 дугаар сарын 08-ны шөнө бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.Ц гэх таньдаг эмэгтэйнхээ гэрт очсон. Тэгээд Ц-тай хамт гадагш гарах гээд орцны үүдэнд явахад Ц-ын нөхөр Э машинтай давхиж ирсэн. Би Э гэх залууг таньдаггүй байсан. Ц Э ирлээ гэж хэлсэн. Ц-ын нөхөр шууд над дээр ирээд барилцаж аваад миний нүүр рүү мөргөсөн. Тэр бид хоёр барилцаж байхдаа би газарт унасан. Тэгсэн Ц дундуур орж Э бид хоёрыг салгасан. Би Э-т зодуулж мөргүүлсний улмаас баруун хөмсөгний дотор хэсэг, хамрын нуруу, зүүн доод эрүү хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл үүссэн. Э намайг зодох болсон шалтгаан бол эхнэртэй уулзлаа гэж уурлаад дээрх үйлдлийг хийсэн гэж бодож байна. Надад одоо гаргах санал, хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 12 дугаар хуудас/,
Гэрч 1987 онд төрсөн П-ийн Ц мөрдөн байцаалтанд 2018-11-01-нд өгсөн мэдүүлэгт: “...Би 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн орой ажил тарж байхад О утсаар яриад би Бүрд сум руу явах гэж байна, хүмүүстэй гарлаа гэж хэлсэн. Уулзах шаардлага байгаа бол суманд битгий ирээрэй, би чамайг тосч уулзчихаад явуулья гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа О-ийг тосч уулзсан. Би уулзахаасаа өмнө дэлгүүрээс 10 ширхэг “Сэнгүр” нэртэй шар айраг авсан байсан. Би тэгэхэд нэг найзтайгаа явж О-тэй уулзсан. Найзынхаа машин дотор шар айрагаа уусан. Тэндээсээ бид сум руу орж манай найз машинтайгаа гэр рүүгээ явсан. Манай найз бол архи согтууруулах ундаа хэрэглээгүй. О бид хоёр Б даргынд очсон. Тэнд О нэг хоёр рунк архи уусан. Тэр айлаас гараад манай байранд очсон. Тэр манайд ороод л гарсан. Би О-ийг гаргаж өгөх гээд орцны үүдэнд очиход манай нөхөр Э машинтай ирж зогсоод О бид хоёрыг чиглэж алхаж ирээд О-тэй шууд барилцаж аваад мөргөсөн. Тэгэхээр нь би дундуур нь орж салгасан. Түүний дараагаар машины хажууд О манай нөхөр Э-ыг хутгалсан...” гэсэн мэдүүлэг /хх 15-16 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 630 дугаартай актанд: “1. Үзүүлэгч Б.О-ийн бед баруун хөмсөгний дотор хэсэг, хамрын нуруу, зүүн доод эрүү хэсэгт зулгаралт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 27 дугаар хуудас/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-3 дугаар хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 6 дугаар хуудас/.
Шүүгдэгч Ө.Э нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Б.О-ийг мөргөж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.О-ийн /хх 12 дугаар хуудас /, гэрч П.Ц-ын /хх 15-16 дугаар хуудас/ нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 630 тоот дүгнэлт /хх 27 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-3 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Э-ын үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд хэргийг Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн болно.
Иймд шүүгдэгч Ө.Э-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Ө.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ө.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй,
шүүгдэгч Ө.Э-ын эзэмшлийн 790.00 /долоон зуун ерэн мянга/ төгрөгийн үнэ бүхий “Самсунг” маркийн 41 инчийн зурагт, 578.000 төгрөгийн үнэ бүхий “Брюса” маркийн хөргөгч зэргийг битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 43 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь: