| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 148/2023/00593/И |
| Дугаар | 316/ШШ2026/00591 |
| Огноо | 2026-04-20 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 316/ШШ2026/00591
| 2026 оны 04 сарын 20 өдөр | Дугаар 316/ШШ2026/00591 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д заасныг баримтлан 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн Т******* Г******* /РД:**********/, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн Т******* Д******* /РД:********/ нарыг эцэг А******* Т******* /РД:*********/-ийн асрамжид үлдээж, нэхэмжлэгч О******* Б******* /РД:*********/-ийн “Хүүхдийн асрамж тогтоолгох тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч А.Т******* “Хүүхдийн асрамж тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2.1-д заасныг баримтлан О******* Б******* /РД:**********/-ээс охин Т.Г*******, Т.Д******* нарт олгох тэтгэлгийн хэмжээг хүүхэд 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр гэж тогтоож, нэхэмжлэгч О.Б******** “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч А.Т********* “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан хариуцагч А.Т******** гаргасан “2019-2024 он хүртэлх тэтгэлгийг нөхөн гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 316/ШЗ2025/00231 дугаартай шүүгчийн захирамжаар авсан урьдчилсан арга хэмжээ нь энэ шийдвэр гарснаар дуусгавар болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН