| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2022/00840/И |
| Дугаар | 225/МА2023/00005 |
| Огноо | 2023-02-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 225/МА2023/00005
| 2023 оны 02 сарын 08 өдөр | Дугаар 225/МА2023/00005 |
Г.*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 155/ШШ2022/00984 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Г.*******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Шидэт гал ХХК-нд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Г.*******,******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2017/03 дугаар Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу Шидэт гал ХХК-ний дэд захирал ажилтай З.Гал-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр, Б.Алтанзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2005 оноос хойш тасралтгүй 17 жил ажилласан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 онд байгууллагын Мөрөн сумын 8 дугаар багт байрлах газар дээрээ ажилчдын 35 айлын орон сууц бариулахаар******* ХХК-тай 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 2017/01 дүгээр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус орон сууцны захиалгад миний бие 5-н давхрын 22 тоотод, 2 өрөө, 56,74 метр квадрат орон сууцыг метр квадратыг нь 880,000 төгрөгөөр худалдан авахаар 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 2017/03 дугаар Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Байрыг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр барьж гүйцэтгэн ашиглалтад оруулах, хэрэв гүйцэтгэгч компани хугацаандаа ашиглалтад өгөөгүй, хугацаа хэтрүүлсэн бол хоног тутамд үлдсэн төлбөрийн 0,5 хувийн алданги тооцож захиалгачид төлөх, гэрээний 2 дахь хэсгийн 1-р нөхцлийн дагуу байрны урьдчилгаа буюу 5,500,000 төгрөгийг төлсөн тохиолдолд метр квадратыг нь 880,000 төгрөгөөр худалдан авах боломжтой байхаар, харилцан тохиролцож гэрээ байгуулсан боловч гүйцэтгэгч байгууллага хугацаандаа ашиглалтад өгөөгүй, одоог хүртэл ороогүй байна. Миний бие 2022 оны 4 дүгээр сард өөрийн хүсэлтээр эмчлүүлэх зорилгоор ажлаасаа чөлөөлөгдсөн. 2022 оны 6 дугаар сард******* ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Гал-Эрдэнэтэй байрныхаа баталгаажилтыг хийхээр уулзахад чи сая ажлаасаа гарсан болохоор танай байрны метр квадратыг нь 1,350,000 төгрөгөөр тооцно гэснээс бидний хооронд үнийн маргаан үүссэн.
Гүйцэтгэгч******* ХХК нь байрыг хугацаандаа ашиглалтад өгөөгүйгээс 2022 оны өдийг хүртэл захиалсан байраа хүлээж, гэрээний 1-р нөхцөлд заасны дагуу урьдчилгаа төлбөр 5,500,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сард 5,000,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сард 10,000,000 төгрөг, нийт 20,500,000 төгрөгийг төлж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын захиалгаар баригдаж байгаа байрны таван давхарт, 22 тоотод, 2 өрөө, 56,74 метр квадрат орон сууцыг 1 метр квадратыг 880,000 төгрөгөөр тооцож, нийт 49,931,200 төгрөгөөр худалдан авахаар тохирсон 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2017/03 дугаар******* ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөрт тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Гал-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиалагчтай байгуулсан үндсэн гэрээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын нийгмийн асуудлын хүрээнд хөнгөлөлттэй нөхцлөөр буюу уг байгууллагын үндсэн алба хаагчдад м2-ыг нь 880,000 төгрөгөөр тооцохоор гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч тал барилгын ажил удааширсан гэж ярьсан. Үүнийг үгүйсгэж байна. Захиалагч тал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас ковидын үетэй тулж ирсэн. Ковидын үеийн өмнө бид ажлаа эхлүүлээд явж байтал хил гааль хааж, барилгын материал хомсдож, үнэ өссөнөөс бид нийгмийн асуудлаас болж үнэ хөлсөө нэмэхгүй, албан хаагчдад м2-ыг нь 880,000 төгрөгөөр өгнө гэдэг тохиролцоонд хүрсэн. 2017 онд захиалагч нартай байгуулсан гэрээ хүчингүй болсон. 2022 оны 5 дугаар сард захиалагч байгууллагын алба хаагчидтай шинээр гэрээ байгуулсан. Шинээр гэрээ байгуулах үед Г.******* нь захиалагч байгууллагын үндсэн албан хаагч биш ажлаас чөлөөлөгдсөн байсан тул гэрээ байгуулаагүй.
Гэрээнд талууд тохиролцож зах зээлийн үнээс доогуур үнээр албан хаагчид гэрээ байгуулна гэсэн заалтыг үндэслэж, м2-ыг нь 1,350,000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулъя гэхэд Г.******* хүлээн зөвшөөрөөгүй. Харин н.Тулга гэдэг албан хаагч зөвшөөрч гэрээ байгуулсан. Г.*******д би захиалагч байгууллагын албан хаагч биш болсон тул гэрээ хүчин төгөлдөр бус болсон гэж хэлсэн.
Иймд хүчин төгөлдөр болоогүй гэрээг хүчин төгөлдөр болгож өгнө үү гэж байгаа юм уу, эсхүл м2-ыг нь 880,000 төгрөгөөр хөнгөлөлттэй нөхцлөөр байраа авъя гэж байгаа юм болов уу гэсэн хоёр талтай байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан. Энэ утгаар бичмэл нотлох баримтуудыг Г.******* гаргаж өгсөн боловч мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Энэ нь бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэдэг шаардлагыг хангаагүй учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй. Ямар шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй байгаа талаар тайлбарлая. 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2017/03 дугаартай гэрээг эх хувиар өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгч байна. Энэ гэрээний 10.2 дахь заалтад гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болно гэж тусгасан. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсныг бичгээр хийсэн хэлцэл гэж заасны дагуу уг гэрээг хуульд нийцүүлэн боловсруулж, хийсэн гэж үзэж байна. Хөдөлмөр хамгааллын инженер, тус компанийн менежерийн ажлыг давхар хийж байсан Д.Энхбаатар гэдэг хүн гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно гэдгээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан. Д.Энхбаатар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзаж яагаад гарын үсэг зураагүй болохыг тодруулахад тухайн үед Г.******* шилжилт хөдөлгөөн хийх гэж байгаа талаар мэдээлэлтэй ирсэн тул дараа нь байрыг дамлан зарах асуудал үүсч магадгүй гээд гарын үсэг зураагүй. Агуулгын хувьд гэрээний шаардлага байна, бичгээр хийгдсэн үү гэвэл гэрээ бичгээр хийгдсэн байна. Гэхдээ гэрээнд талууд гарын үсэг зурсан байна уу гэдэг асуудал яригдаж байна. Гэрээний хэлбэрийг бүрэн хангаагүй талууд гарын үсэг зураагүй байна. Нөгөө талаас гэрээний субьектын хувьд гэрээнд тавигдах шаардлага, талууд уг гэрээнд гарын үсэг зурсан эсэх мөн зарим төрлийн гэрээний хувьд эрх бүхий субьект тогтоосон байдаг. Энэ агуулгаар тухайн хөрөнгийн өмчлөгч, өмчлөгчөөс эрх олгосон этгээд байна гэж онолын хувьд тайлбарлаж байна.******* ХХК-ийн өмчлөгч З.Галмөнх тухайн орон сууцны өмчлөгч, өмчлөгчөөс эрх олгосон этгээд болох Д.Энхбаатар нь орон сууцны захиалга буюу гэрээ, гэрээний үүргийн биелэлттэй холбоотой асуудлыг бие даан шийдвэрлэх субьект байсан. Энэ ч утгаараа гэрээнд гарын үсэг зурах эсэхийг шийдвэрлэж, тусгасан байдаг. Нөгөө талаас гэрээний үр дагаварт тавигдах шаардлагыг хангаж Д.Энхбаатар нь Г.*******тай байгуулсан гэрээнд гарын үсэг зураагүй. Гэтэл уг гэрээнд Д.Энхбаатар гарын үсэг зураагүй байгаа нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж хуульчилсан. 2017 оны 12 дугаар сараас өнөөдөр 2022 он болсон байгаагаас харахад гэрээний хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 155/ШШ2022/00984 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******, хариуцагч******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2017/03 дугаар Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөрт тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,606 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-аас 407,606 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Гал-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараахь гомдлыг гаргаж байна. Үүнд:
1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Талууд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг давсгэрт баригдаж байгаа байрны таван давхрын 22 тоотод, 2 өрөө, 56,74 метр квадрат орон сууцыг 1 метр квадратыг нь 880,000 төгрөгөөр тооцож, нийт 49,931,200 төгрөгийн үнэ бүхий байрыг нэхэмжлэгч Г.******* худалдан авахаар захиалсан... гэдэгтэй тус тус маргаагүй гэж дүгнэн хариуцагч талын байр суурийг эсрэгээр ойлгон тайлбарлаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг тодорхой тусгаагүй байдаг.
Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа ...2017 онд гэрээ байгуулах үед******* ХХК-д хөдөлмөр, хамгааллын менежер Д.Энхбаатар гэдэг залуу гэрээ хариуцаж ажиллаж байсан. Энэ хүн тухайн гэрээн дээр гарын үсэг зураагүй. Миний ойлгож байгаагаар талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно гэж бодож байна... Шинээр гэрээ байгуулах үед Г.******* нь захиалагч байгууллагын үндсэн албан хаагч биш ажлаас чөлөөлөгдсөн байсан тул гэрээ байгуулаагүй... зэргээр Г.*******г орон сууц худалдан авахаар захиалгын гэрээ байгуулсан гэдгийг эс зөвшөөрч, түүнтэй гэрээ байгуулагдаагүй буюу тухайн үед Г.******* нь гүйцэтгэгч******* ХХК, Захиалагч Хөвсгөл аймаг дахь ШШГА-Хорих 443 дугаар анги нарын 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн №2017\01 дүгээр Барилгын ажил гүйцэтгэх гэрээний гол заалт болох ...албан хаагчтай гэрээ байгуулах үндсэн шаардлагыг хангаагүй байсан болохыг тодорхой ойлгуулж, тайлбарлан, энэ нь холбогдох баримтаар нотлогддог.
Хэдий шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Хариуцагч тал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнуудад хөнгөлөлттэй нөхцлөөр байрны метр квадратыг нь 880,000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохиролцсон ч Г.******* нь ажлаасаа чөлөөлөгдсөн болохоор энэ үнээр бодох боломжгүй гэж маргаж байгаа боловч энэ талаар Орон сууц захиалгын гэрээнд тусгаагүй, энэ байдлаа хариуцагч нотолж чадаагүй болохыг тус, тус дурдья... гэж дүгнэж байх боловч, Барилгын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар хавтаст хэрэгт авагдсан төдийгүй тус гэрээг байгуулагдсан эсэх дээр нэхэмжлэгч Г.******* нь маргадаггүй.
...Нөгөө талаас Барилгын ажил гүйцэтгэх тухай үндсэн гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаж хэрэгт авагдаагүй байхад дагалдах гэрээ болох Орон сууц захиалгын гэрээнд үнэлэлт, дүгнэлт өгөн хүчин төгөлдөр эсэхийг шийдвэрлэх боломжгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч Г.******* нь захиалагч байгууллагын албан хаагчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөний дараа ч хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууц худалдан авах эрх нь хэвээр хадгалагдах гэрээний нөхцөл байгаа гэдгээ нотолж чадаагүйг шүүх анхаарч үзсэнгүй.
Хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөлөөгч З.Гал-Эрдэнэ миний хувьд өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамтаар шүүхийн хэлэлцүүлэгт 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн №2017/01 дүгээр Барилгын ажил гүйцэтгэх үндсэн гэрээний гол зохицуулалт болох ...Захиалагчийн орон сууцанд орохоор нэрсээ өгсөн албан хаагчдын эрх ашиг...-т нийцүүлэн гэрээг байгуулсан болохыг удаа дараа тайлбарлан хэлж, Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна... гэх зохицуулалтыг анхаарч үзэхийг шүүх хуралдаан даргалагчид ойлгуулахыг хүссэн боловч анхаарахыг хүсэлгүй эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулах шийдвэрийг гаргасан нь тус шийдвэрийг хүчингүйд тооцох гол үндэслэл болно гэж бодож байна.
2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Орон сууц захиалгын гэрээнд******* ХХК-ийн менежер Д.Энхбаатар гарын үсэг зураагүй учраас гэрээ байгуулагдаагүй гэж маргаж байгаа боловч... тухайн гэрээнд гүйцэтгэгч байгууллага болох******* ХХК-ийн захирал З.Галмөнх, захиалагч Г.******* нарын гарын үсэг зурсан байх тул талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй гэж үзэх боломжгүй... гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Гэрээ хүчин төгөлдөр болоход нөлөөлдөг нэг шаардлага нь гэрээ байгуулж буй талуудад тавигдах шаардлага юм. Тэр ч утгаараа гэрээний субьект буюу үүрэг гүйцэтэгч, үүрэг гүйцэтгүүлэгч талуудад тавигдах шаардлага нь хэд хэдэн хүчин зүйлээс хамааран өөр, өөрөөр тодорхойлогддог.
Тодруулбал, тухайлсан маргааны зүйлчлэлийн асуудлыг шийдвэрлэх, маргааны эцэст хариуцлага хүлээх этгээдийг зөв тогтоох, гэрээ байгуулах үе гэрээний талуудын эрх, үүргийг зөв хуваарилах гэх мэт хууль зүйн үр дагавар бүхий асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой болохын хувьд маргаан бүхий орон сууц захиалгын гэрээ нь өмчлөлд хөрөнгө шилжүүлэх эрх зүйн үр дагаврыг бий болгох учир тус хөрөнгө шилжүүлэгч нь******* ХХК-ийн захирал З.Галмөнх нь тухайн хөрөнгийн өмчлөгч, харин өмчлөгчөөс эрх олгосон этгээд нь Шидэт гал ХХК-ийн менежер Д.Энхбаатар байдаг. Гэтэл тухайлсан маргаан бүхий гэрээний нэг тал болох эрх олгосон этгээд болох Д.Энхбаатар тус гэрээнд гарын үсэг зураагүй буюу Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэг болох талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан гэх бичгээр хийх хэлцлийн шаардлагыг бүрэн хангаагүй, мөн гэрээний 10.2 дахь заалт болох ...Гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно... гэх гэрээ хүчин төгөлдөр байх нөхцөл бүрдээгүй зэрэг байхад гэрээ байгуулагдсан гэж үзэж, хүчин төгөлдөр хэмээн тооцох нь өрөөсгөл, хуульд үл нийцэх дүгнэлт болно.
3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байх боловч тухайн маргаан нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргаан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ... гэж дүгнэсэн нь мөн л хуулийг буруу тайлбарлан хэрэглэж буй ойлголт юм.
Тодруулбал, нэхэмжлэгч Г.******* нь улсын тэмдэгтийн хураамж болох 407,606 төгрөгийг урьдчилан төлөхдөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн үнийг хэрхэн тодорхойлсон нь ойлгомжгүй буюу нэхэмжлэгч нь Орон сууц захиалгын гэрээ-ний үүрэгтэй холбоотой шаардлага гаргасан байтал үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргаан мэтээр нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг буруу толорхойлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
...Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлйин 167.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 155\ШШ2022\00984 дугаартай шийдвэр нь тус хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг тайлбарлахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул дээрх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
|
|
|
|
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Г.******* нь******* ХХК-нд холбогдуулан 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2017/03 дугаар Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөрт тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Гал-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...2022 оны 5 дугаар сард захиалагч байгууллагын алба хаагчидтай шинээр гэрээ байгуулсан. Шинээр гэрээ байгуулах үед Г.******* нь захиалагч байгууллагын үндсэн албан хаагч биш ажлаас чөлөөлөгдсөн байсан тул гэрээ байгуулаагүй. Гэрээнд талууд тохиролцож зах зээлийн үнээс доогуур үнээр албан хаагчид гэрээ байгуулна гэсэн заалтыг үндэслэж, м2-ыг нь 1,350,000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулъя гэхэд Г.******* уг саналыг эс зөвшөөрч м2-ыг нь 880,000 төгрөгөөр бодож авах ёстой гэж үүссэн нөхцөл байдлыг буруу ойлгож тайлбарлаж байгаа нь өрөөсгөл юм. Иймд хүчин төгөлдөр болоогүй гэрээг хүчин төгөлдөр болгож өгнө үү гэж байгаа юм уу, эсхүл м2-ыг нь 880,000 төгрөгөөр хөнгөлөлттэй нөхцлөөр байраа авъя гэж байгаа юм болов уу гэсэн хоёр талтай байна гэсэн тайлбар гаргажээ.
Шүүх Нэхэмжлэгч Г.******* нь Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж байх үедээ******* ХХК-тай Орон сууц захиалах гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон, хариуцагч татгалзлаа нотолж чадаагүй, гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь: Иргэн Г.******* нь өөрийн хүсэл зоригийн дагуу 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр******* ХХК-тай Орон сууц захиалгын гэрээг байгуулан гэрээнд талууд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан болох нь хэргийн 82-85 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байх ба талууд энэ үйл баримтын талаар маргаагүй тул дээрх хэлцэл хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч захиалага өгсөн гэх байрны төлбөрт 20,500,000 төгрөгийг төлсөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 5 дугаар сард захиалагч байгууллагын алба хаагчидтай шинээр гэрээ байгуулсан, байрны м2-ын үнийг нэмсэн талаар тус тус тайлбарлаж байх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул нэгэнт хүчин төгөлдөр байгаа гэрээг хүчин төгөлдөрт тооцох шаардлагагүй.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж, мөн хуулийн 196 дугаар зүйлд зааснаар талууд гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалах гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болжээ.
Талууд захиалгын орон сууцны үнийн талаар мөнгө төлсөн хугацаанаас хамааран өөрсдөө тохиролцох боломжтой байна.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэж,
Монгол Улсын Шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх гэж Иргэний хууль болон Монгол Улсын Шүүхийн тухай хуульд эрхэм зорилгыг тодорхойлсон бөгөөд иргэн өөрийн эрх зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан тохиолдолд шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх учиртай.
Гэтэл нэхэмжлэгч нь нэгэнт хүчин төгөлдөр байгаа дээрх гэрээг хүчин төгөлдөрт тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэж, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эрх нь хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй, хариуцагч буюу******* ХХК-аас гэрээ одоо хүчинтэй, хүчингүй эсэх талаар ямар нэгэн эрхийн акт гаргаагүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Мөн шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлаж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа болохыг дурьдах нь зүйтэй.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...шийдвэр нь тус хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг тайлбарлахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул дээрх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70,200 төгрөг тушаахаар заажээ.
Гэтэл нэхэмжлэгч хэлцэл хүчин төгөлдөрт тооцуулах тухай нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 407,606 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 407,606 төгрөг тус тус тушаажээ.
Нэхэмжлэл гаргах болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргах нь дээрх заалтад хамаарах тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,606 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 337,406 төгрөгийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,606 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 155/ШШ2022/00984 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,606 /дөрвөн зуун долоон мянга зургаан зуун зургаа/ төгрөгөөс 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 337,406 төгрөгийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,606 /дөрвөн зуун долоо мянга зургаан зуун зургаа/ төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Л.ЭРДЭНЭБАТ