| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 192/2025/04197/И |
| Дугаар | 192/ШШ2026/03109 |
| Огноо | 2026-03-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2026/03109
2026 03 19 192/ШШ2026/03109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол ******* өргөн чөлөө гудамж ******* ******* байр, ******* тоот хаягт оршин суух Боржигон хайрхан овогт *******гийн ******* /регистрийн дугаар: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, ******* *******- өргөн чөлөө гудамж 58/5 дугаар байр, 5-03 тоот хаягт оршин суух Бадрал овогт гийн /регистрийн дугаар: /-т холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 35,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 35,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Миний бие Н.******* нь 2021 онд “ " ХХК-ийг байгуулж байсан. Манай компанийн хувьд спортын үйл ажиллагаа, фитнесс, спиннинг, гоо сайхан, гоо сайхны бүтээгдэхүүний худалдаа эрхлэн явуулах бүртгэлтэй боловч байгуулагдсан цагаасаа хойш голчлон спиннинг, тураах спаны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Манай фитнесийн төвд иргэн Б. нь үйлчлүүлдэг байсан ба төв хэрхэн үйл ажиллагаа явуулдаг, фитнесийн болон спа тоног төхөөрөмжүүдийн талаар талаарх мэдээллийг бүрэн мэддэг байсан. Тиймээс бид 2023 оны 04 сараас эхлэн ярилцаж, худалдах хөрөнгийн талаар удаа дараа мэдээлэл солилцож, нягталсны үр дүнд 2023 оны 06 сарын *******-ны өдөр 0*******7 дугаартай "Компанийн эрх шилжүүлэх гэрээ", 0*******8 дугаартай компанийн хувьцаа "Худалдах, худалдан авах гэрээ”, мөн 0*******9 дугаартай хөдлөх эд хөрөнгө “Худалдах, худалдан авах гэрээ"-г тус тус байгуулсан. Дээрх худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн " " ХХК-ийн эрхлэн явуулж байсан фитнесийн төвийн 127 ширхэг фитнесийн болон спа тоног төхөөрөмж, нэр, лого, хичээлийн ая, пейж хуудас, компанийн хувьцаа зэргийг худалдахаар болсон. Төлбөрийн хувьд нийт 125,000,000 төгрөг бөгөөд урьдчилгаа төлбөрт 90,000,000 төгрөг, үлдэгдэл 35,000,000 төгрөгийг 2024 оны 04 сарын 01- ний өдрийн дотор шилжүүлэхээр тохиролцсон. Ингээд дээрх гэрээнүүдийн дагуу " " ХХК- ийг шилжүүлэн өгсөн ба Б. нь урьдчилгаа төлбөр болох 90,000,000 төгрөгийг надад өгсөн. Гэтэл Б. нь 2023 оны 11 сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "2023 оны 06 сарын *******-ны өдрийн хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Н.*******аас 90,000,000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг надад холбогдуулан гаргасан. Тодруулбал намайг гэрээнд заасан үүргүүдээ биелүүлэхгүй, мөн дээрээс нь биет байдлын доголдолтой тоног төхөөрөмж хүлээлгэн өгч өөрийнх нь эрх ашгийг хохироосоор байгаа гэх утгатай нэхэмжлэлийг гаргасан байдаг. Энэхүү хэрэг маргааныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 11 сарын 11-ний өдөр хянаад "Компанийн хувьцааны хувьд эрхийн доголдолгүй эд зүйл нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн, хөдлөх эд хөрөнгийн хувьд Б. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт заасан эд зүйлийг хүлээн авсан, тухайн үед зарим нэг доголдол байсан гэх боловч зөвшөөрч хүлээн авснаар шаардах эрхээ алдсан, гэрээний эд зүйл доголдолтой гэдэг нь хэрэгт байгаа баримтаар нотлоогүй тул гэрээнээс татгалзах эрхээ алдсан тул гэрээнээс татгалзах эрх үүсээгүй учир төлбөрийг буцаан шаардах эрхгүй" гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн 2025 оны 01 сарын 13-ны өдөр ийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ингээд бидний хэрэг маргаан анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдээд дууссан. Мөн шийдвэр болон магадлалаар Б.тэй байгуулсан 2023 оны 06 сарын *******-ны өдрийн 0*******9 дугаартай хөдлөх эд хөрөнгө "Худалдах, худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр гэж үзсэн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 35,000,000 төгрөгийн асуудал шийдвэрлэгдээгүй тул энэ талаар дахин нэхэмжлэл гаргаж байна. Иймд 2023 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн 0*******9 дугаартай хөдлөх эд хөрөнгө "Худалдах, худалдан авах гэрээ”-ний үлдэгдэл төлбөр болох 35,000,000 төгрөгийг Б.ээс гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэж тодорхойлсон.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Б. би иргэн Н.*******тай 2023 оны 6 дугаар сарын *******-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулсан. 2023 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн Хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хавсралтаар Хөрөнгийн нэрсийг жагсаан бичсэн бөгөөд уг жагсаалтын эхэнд нэр, лого, нэр хүнд, хичээл ая, пейж гэх мэтийг 35,000,000 төгрөг байхаар тохиролцсон байдаг. Бодит байдалд гэрээний зүйлийг бидэнд хүлээлгэн өгөөгүй бөгөөд гэрээ байгуулснаас хойш 5 сарын дараа буюу 2023 оны 11 ******* сард Б. миний бие нь шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг хэргийг шийдвэрлэж байх хугацаанд 35,000,000 төгрөгийн үнэд тооцсон гэрээний зүйлсийг шаардаж байгаагүй болно. 35,000,000 төгрөгөөр үнэлсэн нэр, лого, хичээл, ая зэрэг нь Монгол Улсын Оюуны өмчөөр баталгаажаагүй байсан бөгөөд цахим орчинд нээсэн пейжийн админ эрхийг эхнээсээ хүлээлгэн өгч байгаагүй бөгөөд зөвхөн пост хийх тохиргоо хийсэн байсан болно. Б. би гэрээний зүйлсийн холбогдох хэсгийг хүлээлгэн аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.*******ын бизнесийн ёс зүйгүй, хэрэглэгчийн эрхийг хохироосон, шударга бус үйлдлийн улмаас Б. , миний гэр бүл 90,000,000 төгрөг, сэтгэл санаагаар хохирч өдийг хүрсэн болохыг дурдахыг хүсэж байна.” гэжээ.
3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025 оны 04 ******* сарын 24-ний өдрийн 0440 дугаартай итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 ******* сарын 11-ний өдрийн 101/ШШ2024/055229 дугаар шийдвэр, ийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 ******* сарын 13-ны өдрийн 210/МА2025/00113 дугар магадлал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн 771 дугаар албан бичиг, 2023 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар.
4. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2025 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 25/07 дугаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 01/91 дугаар гомдол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2026 оны 01 ******* сарын 21-ний өдрийн 0084 дугаар итгэмжлэл, Оюуны өмчийн газрын 2024 оны 04 ******* сарын 15-ны өдрийн 5/232 дугаар албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэрийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболдын 2024 оны 11 ******* сарын 06-ны өдөр гэрч Ч.Амаржаргалаас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, хариу тайлбар.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Н.******* хариуцагч Б.т холбогдуулан гэрээний үүрэгт 35,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагчтай харилцан тохиролцож “ ” ХХК-ийн хувьцаа, фитнессийн болон спа тоног төхөөрөмж, нэр, лого, хичээлийн ая, пейж хуудас зэргийг 125,000,000 төгрөгөөр худалдсан, хариуцагч 90.000.000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл 35,000,000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарласан.
2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ, фитнессийн нэр, лого, нэр хүнд, ая хичээл нь Монгол Улсын оюуны өмчөөр баталгаажаагүй, мөн эдгээр зүйлийг хүлээлгэж өгөөгүй гэж тайлбарласан.
3. Нэхэмжлэгч Н.******* хариуцагч Б. нар 2023 оны 06 дугаар сарын *******-ны өдөр 0*******9 дугаартай “Хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” нэртэй баримтыг бичгээр үйлдэж, нэхэмжлэгч нь 127 ширхэг фитнесс болон спа тоног төхөөрөмжийн өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь 125,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргийг харилцан хүлээсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулж байна. / хавтаст хэргийн 121-122 дугаар тал/
4. Дээрх гэрээний дагуу хариуцагч Б. нь нэхэмжлэгч Н.*******д нийт 90,000,000 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй. Хариуцагч тал уг гэрээний үлдэгдэл төлбөр болох 35,000,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.
5. Хариуцагч нь гэрээний зүйл буюу худалдсан эд хөрөнгийг тоо болон чанар байдлын хувьд доголдолтой байсан гэж маргасан. Тухайлбал, фитнессийн нэр, лого, нэр хүнд, ая хичээл нь Монгол Улсын оюуны өмчөөр баталгаажаагүй, мөн эдгээр зүйлийг хүлээлгэж өгөөгүй гэж маргасан байна.
6. Хариуцагч Б. өмнө нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж дээрх үндэслэлээр буюу худалдсан эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээнээс татгалзаж өгсөн авсан зүйлээ буцаах шаардлагыг нэхэмжлэгч Н.*******д холбогдуулан гаргажээ.
Хариуцагч Б. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн нэг үндэслэлээ: “ ... Н.******* нь 35.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий фитнессийн нэр, лого, нэр хүнд, ая, пэйж хуудас зэргийг Оюуны өмчийн газраар баталгаажуулан хүлээлгэж өгөөгүй ...” гэж тайлбарласан байна.
Шүүх Б.ийн дээрх үндэслэлийг хянаад, Б. нь худалдах-худалдан авах гэрээний дагуу доголдолгүй эд зүйлийг биет байдлаар хүлээж авсан гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Дээрх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Б. нар хоёул оролцсон байх тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 ******* сарын 11-ний өдрийн 101/ШШ2024/05229 дугаартай шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 ******* зүйлийн 40.4-т зааснаар үнэн зөв гэж үзнэ. Иймд гэрээний үнийг бууруулах агуулга бүхий хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй байна.
7. Дээр дурдсанаар хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, тэрээр гэрээний үлдэгдэл төлбөр болох 35.000.000 төгрөгийг Н.*******д төлсөн болохоо нотлоогүй тул хариуцагч Б.ээс 35,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
8. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 332,950 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д нийцжээ.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 332,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 ******* зүйлийн 243.1-д заасныг баримтлан Б.ээс 35,000,000 төгрөгийг гаргуулан Н.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс 332,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР