| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 316/2026/00007/И |
| Дугаар | 316/ШШ2026/00473 |
| Огноо | 2026-04-02 |
| Маргааны төрөл | МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар бусад, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 316/ШШ2026/00473
| 2026 оны 04 сарын 02 өдөр | Дугаар 316/ШШ2026/00473 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хурлын Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум ******* тосгон *******ын ******* тоотод оршин суух хаягтай гэх, ******* овогт *******гийн *******/ /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй
Байрны өмчлөгч тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэцэгсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн ******* овогт ******* миний бие 1990 оноос хойш одоог хүртэл оршин сууж, амьдарч буй ******* тосгоны *******ийн ******* тоотод оршин сууж буй 37м2 байшингийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү.... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Миний ээж ******* аймаг ******* сум 3 дугаар, ******* ******* 2 гудамж 213 тоотод 1990 оноос хойш одоог хүртэл оршин сууж байгаа. Уг байшинг 1990 онд өмч хувьчлалаар авсан боловч бичиг баримт нь олдохгүй байгаа юм. Иймээс миний ээж ******* аймаг ******* сум 3 дугаар, ******* ******* 2 гудамж 213 тоотод байршилтай 37м2 байшингийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан юм. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү! гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь ******* аймаг ******* сум 3 дугаар, ******* ******* 2 гудамж 213 тоотод байршилтай 37м2 байшингийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Учир нь:
Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан ...эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийн өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэж заасны дагуу нэхэмжлэгчид уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх шилжсэн гэж үзэх бөгөөд 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл уг байрны талаар ямар ч маргаангүй болох нь:
******* сумын 3 дугаар багийн засаг даргын ... ******* овогтой ******* /РД:*******/ нь тус багийн ******* гудамж ******* тоотод оршин суудаг болохыг тодорхойлов... гэх тодорхойлолт, ******* аймгийн ******* сумын ******* тосгоны захирагчийн албаны даргын 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 02/01 дугаартай ******* овогтой ******* /РД:*******/-н ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* тосгоны *******ын гудамжны ******* тоот хаяг нь Монгол улсын хаягжуулалтын тухай хууль, Монгол улсын засгийн газрын 2013 оны 280 тоот тогтоол, ******* сумын ИТХ-ын №06 тоот тогтоолын дагуу 4307007247 нэгж талбарын дугаартай , 1381 метр квадрат, ******* сумын 3-р баг ******* ******* 2 гудамж 213 тоот болон өөрчлөгдсөн нь үнэн болно... гэх тодорхойлолт, гэрч нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, хууль сануулж авсан мэдүүлэг болон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000887362 дугаарт бүртгэлтэй Г-1316004938 дугаартай ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг ,******* ******* 2 гудамж 213 тоот хаягт байшилтай 4307007247 нэгж талбарын дугаартай 1381мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын гэрчилгээ болон бусад бичгийн чанартай нотлох баримт зэргээр нотлогдож байна.
Иймд ******* аймаг ******* сум 3 дугаар, ******* ******* 2 гудамж 213 тоотод байршилтай 37м2 байшингийн өмчлөгч нь Л.******* мөн болохыг тогтоох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Л.******* нь улсын тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар ******* аймаг ******* сум 3 дугаар, ******* ******* 2 гудамж 213 тоотод байршилтай 37м2 байшингийн өмчлөгч нь ******* овогт *******гийн ******* /РД: *******/ мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ