| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0757/э |
| Дугаар | 803 |
| Огноо | 2018-11-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 803
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Э.Бадрал, шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Ч-д холбогдох эрүүгийн “1811025900872” дугаартай, 186/2018/0757/э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, дархан мэргэжилтэй, Урт цагаан төвд хувиараа алт мөнгөний дархан ажил эрхэлдэг, ам бүл 1, Сонгинохайрхан дүүрэг, 24-р хороо зээлийн 3 дугаар гудамж 118 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б.Ч /РД:.................... /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ч нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Урт цагаан” төв 2 дугаар корпус дотор иргэн С.Пүрвээтэй маргалдаж улмаар түүнийг зодож биед нь зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зулгаралт, баруун, зүүн шилбэ, цээжний зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:....мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Пүрвээгийн:...би урт цагаан 2 дугаар корпуст байрлах “ХӨМ” ХХК-д алт мөнгөний дархан сүүлийн 2-3 жил Чинзаяа гэх 28-29 орчим насны залуутай хамт 1 өрөөнд сууж ажилладаг ба байнгын хэл амаар доромжилж байдаг байсан. Өнөөдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр би цуг 1 өрөөнд суудаг Баянмөнхөөс багаж асуутал хажуугаар Чинзаяа наадхандаа битгий өг гэсэн тэгэхээр нь би чамд хамаагүй ер нь яахаараа ингэж байдаг юм үе тэнгийхэнтэйгээ л харьц би чамтай харьцахгүй гээд бид 2 ам мурийсан тэгээд нэлээн бие биенийгээ доромжлоод хэрэлдсэн тэгээд босч ирээд намайг шууд үсдэж аваад газар тонгойлгож байгаад баруун гараараа миний зүүн нүдрүү 2-3 удаа цохьсон тэгээд манай ажлынхан салгасан гэх мэдүүлэг /хх 17-18/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Баянмөнхийн:..2018 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр би ажил дээрээ сууж байсан чинь Пүрвээ надаас багж авах гээд багжаа өгчих гэхэд өгсөн юм. Тэгсэн цаад талаас Чинзаяа наадахдаа багжаа битгий өг гэж хэлсэн, тэгсэн нөгөө хоёр Чинзаяагийн хэлсэн үгнээс болоод хэрэлдэж байгаад нэг мэдсэн барьцалдаад авсан байхаар нь би салгаад хоёр тийш нь болгоод явуулсан юм тэгээд тэр хоёр ажлаа хийгээд сууцгаасан. Би тонгойгоод ажлаа хийгээд сууж байсан Пүрвээ нь Чинзаяаг гөлөгөө алалцая энэ тэр гээд хэрүүл хийгээд байсан тэгсэн нэг мэдсэн тэр хоёр барьцалдаад авсан байсан цохьсон цохиулсан асуудлыг бол хараагүй...гэх мэдүүлэг/хх 9-10/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Баярбатын:....2018 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр өрөөндөө Пүрвээ, Чинзаяа, Баянмөнх, Даваачулуун бид нар ажлаа хийж байхад 14 цагийн орчим байх Пүрвээ, Чинзаяа хоёр гэнэт л маргалдаад байх шиг байснаа үйлчлүүлж байсан хүмүүс болиоч гээд шуугихаар нь хартал Пүрвээ ширээн дээрээ суучихсан зүүн хацар орчмоос нь бага зэргийн цус гарчихсан, чи яагаад намайг цохиж байгаа юм вэ гээд хэрүүл хийгээд барьцалдаж байсан ба Баянмөнх дундуур нь ороод хоёр тийш нь болгож харагдсан. Тэгээд удалгүй Пүрвээ гараад явчихсан байсан. Түүнээс учиргүй зодолдож ноцолдоод байсан зүйл болоогүй гэх мэдүүлэг. /хх-20\,
2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10766 тоот акт:
1. Пүрвээгийн биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зулгаралт, баруун, зүүн шилбэ, цээжний зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэсэн дүгнэлт./хх-23/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.Улсын яллагч: хавтаст хэргийн 17 дугаар хуудас хохирогч С.Пүрэвээгийн мэдүүлэг, 20 дугаар хуудас гэрч А.Баярбатын мэдүүлэг, 23 дугаар хуудас №10766 дугаартай шинжээчийн дүгнэлт, 29 дүгээр хуудас яллагдагч Б.Чинзаяагийн мэдүүлэг, 41 дүгээр хуудас хохирлын баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Ч нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Урт цагаан” төв 2 дугаар корпус дотор иргэн С.Пүрвээтэй маргалдаж улмаар түүнийг зодож биед нь зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зулгаралт, баруун, зүүн шилбэ, цээжний зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Пүрвээгийн:...2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр би цуг 1 өрөөнд суудаг Баянмөнхөөс багаж асуутал хажуугаар Чинзаяа наадхандаа битгий өг гэсэн тэгэхээр нь би чамд хамаагүй ер нь яахаараа ингэж байдаг юм үе тэнгийхэнтэйгээ л харьц би чамтай харьцахгүй гээд бид 2 ам мурийсан тэгээд нэлээн бие биенийгээ доромжлоод хэрэлдсэн тэгээд босч ирээд намайг шууд үсдэж аваад газар тонгойлгож байгаад баруун гараараа миний зүүн нүдрүү 2-3 удаа цохьсон тэгээд манай ажлынхан салгасан гэх мэдүүлэг /хх 17-18/, гэрч Ц.Баянмөнхийн:..2018 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр би ажил дээрээ сууж байсан чинь Пүрвээ надаас багж авах гээд багжаа өгчих гэхэд өгсөн юм. Тэгсэн цаад талаас Чинзаяа наадахдаа багжаа битгий өг гэж хэлсэн, тэгсэн нөгөө хоёр Чинзаяагийн хэлсэн үгнээс болоод хэрэлдэж байгаад нэг мэдсэн барьцалдаад авсан байхаар нь би салгаад хоёр тийш нь болгоод явуулсан юм тэгээд тэр хоёр ажлаа хийгээд сууцгаасан. Би тонгойгоод ажлаа хийгээд сууж байсан Пүрвээ нь Чинзаяаг гөлөгөө алалцая энэ тэр гээд хэрүүл хийгээд байсан тэгсэн нэг мэдсэн тэр хоёр барьцалдаад авсан байсан цохьсон цохиулсан асуудлыг бол хараагүй...гэх мэдүүлэг /хх 9-10/, гэрч А.Баярбатын:....2018 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр өрөөндөө Пүрвээ, Чинзаяа, Баянмөнх, Даваачулуун бид нар ажлаа хийж байхад 14 цагийн орчим байх Пүрвээ, Чинзаяа хоёр гэнэт л маргалдаад байх шиг байснаа үйлчлүүлж байсан хүмүүс болиоч гээд шуугихаар нь хартал Пүрвээ ширээн дээрээ суучихсан зүүн хацар орчмоос нь бага зэргийн цус гарчихсан, чи яагаад намайг цохиж байгаа юм вэ гээд хэрүүл хийгээд барьцалдаж байсан ба Баянмөнх дундуур нь ороод хоёр тийш нь болгож харагдсан. Тэгээд удалгүй Пүрвээ гараад явчихсан байсан. Түүнээс учиргүй зодолдож ноцолдоод байсан зүйл болоогүй гэх мэдүүлэг. /хх-20\, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10766 тоот дүгнэлт болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Чинзаяаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхээс шүүгдэгч Б.Ч-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Ч нь хохирогч С.Пүрвээгийн хаан банкны 5077221885 тоот данс руу 419.000 /дөрвөн зуун арван есөн мянган/ төгрөгийг шилжүүлсэн болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ч-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Ч-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Ч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Чинзаяад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ