Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2018/ШЦТ/292

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Хохирогч Б.Б-,

Шүүгдэгч Ц.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Г-т холбогдох эрүүгийн 1738000160206 дугаар хэргийг 2018 оны 09 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ц.Г-,

Шүүгдэгч Ц.Г- нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай шийдвэрээр Ц.Г-өөс охин Г.Э-, охин Г.Э- нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэр гарснаас хойш огт төлбөр төлөөгүй, өөрийн нэр дээр тоологдсон мал эд хөрөнгөө бусдад шилжүүлж, үрэгдүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсний улмаас нийт 22.591.000 /хорин хоёр сая таван зуун ерэн нэг мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Г- нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор эд хөрөнгөө бусдад шилжүүлсэн, үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Ц.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“…Би хүүхдүүдийн тэтгэлэгийн мөнгийг төлөхгүй гэсэн зүйл байхгүй. Би тухайн үед эхнэрээсээ салахдаа байгаа хөрөнгөө өгөөд салж байсан. Одоо надад орон гэр байхгүй. Айлд хоног төөрүүлж явна гэв. Шүүгдэгч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “…2011 оны 6 сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Б.Г- манай гэрт очоод шүүгчийн захирамжийг танилцуулаад та хоёр хүүхдэдээ сар болгон тус бүр 180.000 төгрөг өгөхөөр болсон байна гэж мэдэгдсэн. Тухайн үед би айлын хашаанд гэр бариад амьдарч байсан юм. Тэгээд миний амьдарч байсан гэрийг бүртгэж аваад явсан.Түүний дараа 2017 оны 6 сард шийдвэр гүйцэтгэгч Б.Г- манай гэрт очоод та хүүхдийн тэтгэмжийн мөнгөө төлөхгүй байсаар байгаад 13 сая төгрөг болсон байна билээ. Та үүнийгээ яаж төлөх вэ гэхээр нь би хэдэн малаа зарахыг нь зараад үхэх нь үхээд одоо би ээжийн дээ байна. Надад тэтгэмж төлөх мөнгө төгрөг байхгүй гэдгээ хэлсэн. .... Бид хоёрыг гэрлэлтээ салгахад миний нэр дээр 190 гаран толгой хонь ямаа, 20 гаран тооны адуу, 20 гаран тооны үхэр үлдсэн. Надад үлдсэн малнууд үхэх нь үхээд хулгайд алдахыг нь алдаад, хээрийн амьтанд оруулахыг нь оруулаад, зарахыг нь зараад дуусгасан. Одоо надад нэг ч мал байхгүй... Алаг-Эрдэнэ сум руу үхэр ачуулсан нь үнэн. Тухай үхрүүд ээжийн үхрүүд байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,

Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би урьд өмнө Ц.Г-тэй гэр бүл болж байгаад 2010 онд гэр бүл цуцлуулаад 2 хүүхдийн тэтгэмж Ц.Г-өөс гаргаж авахаар Шүүхийн тогтоол гарсан юм.Тэгээд Ц.Г-өөс шүүхийн тогтоол гарснаас хойш нэг ч удаа хүүхдийн тэтгэмж гэж авч байгаагүй. ... Ц.Г- бид хоёр 2010 онд шүүхээр ороод салахад Ц.Г- дээр 454 гаран нарийн мал, адуу 19, үхэр 27 үлдэж байсан. Тэрнээс хойш Ц.Г- өөр дээрээ ямар ч мал тоолуулаагүй одоог хүрсэн байгаа юм. Ер нь нутгийн хүмүүс ярихдаа Ц.Г- өөрийнхөө малыг ээж Ц.Ц- дээрээ тоолуулаад байдаг болсон. Сүүлд хүртэл Алаг-Эрдэнэ сум руу өөрийнхөө мал гээд хоёр тугалтай үнээ, нэг бяруу ачаад явсан байгаа юм. Одоо Шивээ гэх газарт 10 гаран адуу байгаа гэсэн. 2017 оны мал тоогоор Ц.Г- бас өөр дээрээ мал тоолуулаагүй ээж дээрээ 16 үхэр тоолуулсан байгаа юм. Ц.Г- 2 хүүхдийнхээ тэтгэлгээс зайлсхийж ийм арга саам хэрэглэж байна. ...Би Ц.Г-өөс хүүхдийнхээ тэтгэлгийн мөнгийг гаргуулж авмаар байна. Түүнээс биш хууль бус мөнгө төгрөг нэхээгүй. ...Ц.Г- бид хоёрыг салахад манайх зургаан зуу гаран малтай байсан. ...Ингээд шүүхээс бид хоёрын гэр бүлийг цуцлахад би 106 тооны мал аваад бусад мал нь Ц.Г-т үлдсэн...” гэх мэдүүлэг /ххийн 23, 24, 38, 74 84 дүгээр хуудас/,

Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “… 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ... тоот шийдвэрээр Их-Уул сумын Ц.Г- нь иргэн Б.Б-т хоёр хүүхдийн тэтгэлэг төлөх шүүхийн шийдвэр гарч манай байгууллагад ирснээс хойш Ц.Г-т хүүхдийн тэтгэлэг төлөхийг удаа дараа утсаар залгаж ярьж шаардаж мэдэгдэхэд төлж өгөх юм байхгүй төлж чадахгүй гээд утсаа салгачихдаг байсан. ... 2010 оноос хойш Ц.Г- хүүхдийн тэтгэлэг төлөхийг шаардсаар ирсэн боловч ганц удаа ч гэсэн төлж барагдуулаагүй шүүхийн шийдвэр огт биелүүлээгүй зэрэг үндэслэлээр хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар холбогдох материалыг 2017 онд шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч Ц.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ц.Г-ийн эзэмшилд буюу нэр дээр нь ямар нэг мал эд хөрөнгө өнөөдрийн байдлаар байхгүй. Гэр бүлээ салсны дараа тодорхой хэмжээнд үхэр мал байсан үлдсэн малаа маллахгүй байхаар нь би малыг нь өөр дээрээ байлгаж малласны хүчинд хэдэн жил малтай байсан. 2010 оноос хойш мал нь хорогдсоор байгаад 2014 он гэхэд өөрийн гэсэн мал эд хөрөнгөгүй болсон... Ц.Г- 2009 онд эхнэрээсээ салаагүй байсан.2009 оны 12 сарын 07-ноос малын тооллого явагдсан.Тэр тооллогод үхэр 30, хонь 300, ямаа 200 тоолуулсан санагдаж байна. 2009 оноос хойш нэг ч мал тоолуулж байгаагүй... 2011 онд Ц.Г-өөс 8 үхэр авч байсан. Уг 8 үхэр тухайн үед Ц.Г-ийн А дансанд бүртгэлтэй явдаг байсан.Тэр малаа би буцааж авсан ...миний санаж байгаагаар 2011 оны 10 сарын дундуур Дугарын Д.Б-т хурга ишиг нийлсэн дөчөөд малыг харж байгаарай өгсөн гэж надад ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40,87 дугаар хуудас/,

Гэрч П.Д-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”...Ц.Г-ийн адууг би албан ёсоор хүлээж авч харж маллаж байгаагүй. Нэг нутаг усанд хамт мал маллаж амьдарч байсан болохоор адууг нь хөдөө хээр явахдаа бэлчээрт явж байгааг нь хардаг. Адуу нь угаасаа шивээ багт байран суурин байдаг. Одоо Ц.Г-ийн маллаж байсан адуунаас миний мэдэхийн 6 тооны адуу байдаг хааяа нэг надаас адуугаа асуудаг...гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ц.Г- 2012 оны 6 сард 36 хонь, 3 ямаа маллуулахаар өгөөд би аваад үлдсэн. Ц.Г-ийн маллуулахаар өгсөн малаас 4 хонь 1 ямаа манай малтай цуг байгаа. ... 2012 оны 6 сараас хойш нэг нэгээр авч байгаа. ...Ц.Г-ийн үлдээсэн 36 хонь, 3 ямаа 2012 оны жилийн эцсийн мал тооллогод би өөрийн нэр дээр А дансанд бүртгүүлсэн. Тухайн үед Ц.Г-өөс 36 хонь, 3 ямааг чинь яах юм бэ тоо боллоо гэхэд Ц.Г- нь та өөрийнхөө нэр дээр А дансан дээрээ тоглуулчих гэсэн. Тэгээд би 2012 оны жилийн эцсээр өөрийн А дансан дээр тоолуулж нэмүүлсэн..” .гэх мэдүүлэг /хх-ийн 91-92 дугаар хуудас/,

Гэрч Ц.Ю-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Төлөгдөөгүй нөхөн суутгал 22.591.000 төгрөг гэдэг нь 2 хүүхдийн төлөгдөөгүй тэтгэлгийн нийт мөнгөн дүн юм. Амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувь гэдэг нь 0-11 нас, 100 хувь нь 11-18 нас хүртэлх тэтгэлгийн хэмжээ юм. Уг тэтгэлгийн хэмжээг жил болгон Үндэсний статистикийн хорооноос баталж гаргадаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 94 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай шийдвэр, шүүхийн гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоол /хх-ийн 13- 8 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Г-ийг шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 20-21, 58-62, 65, 66,112-115-р дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Их-Уулсын Шивээ багийн дарга Б.М-ын тодорхойлолт /ххийн 96-р дугаар хуудас/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын Ц.Г-ийн 2 хүүхдийн тэтгэмжийн мөнгө төлөх мөнгөн дүнгийн талаарх тодорхойлолт /хх-ийн 97-р дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ц.Г-, гэрч Ц.Ц- нарын малын орлого, зарлагын хөдөлгөөний хуулга /хх-ийн 98-103- р дугаар хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/,

шүүгдэгчийн хувийн байдлын талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, малын орлого, зарлагын хөдөлгөөний хуулга /49-56 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Ц.Г- нь Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 16230143 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 106 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор эд хөрөнгөө бусдад шилжүүлсэн, үрэгдүүлсэн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Б.Б-, гэрч Б.Г-, Ц.Ц-, Д.Даваадорж, Д.Б-, Ц.Юмжирдулам нар нь агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Ц.Г- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч Ц.Г- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Ц.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд: Хохирогчоор тогтоогдсон Б.Б- нь шүүгдэгч Ц.Г-өөс хоёр хүүхдийн тэтгэлгийн мөнгийг гаргуулна гэх боловч Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 26- ны өдрийн ... дугаартай “Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2001 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Г.Э-, 2005 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Г.Э- нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Г-өөс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх тухай” өмнө хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байх бөгөөд хүүхдийн тэтгэлэгийг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй, хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

Эрүүгийн 1738000160206 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Г-ийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.3, 2.5, хэсгүзааснаар шүүгдэгч Ц.Г-ийг тодорхой ажил хийх, мөн оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасшүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй

5. Эрүүгийн 1738000160206 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Б.Б-ийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заагомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.ЭРДЭНЭ-ОЧИР