Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/00041

 

 

..........- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2022/03184 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ..........- ХХК-ийн хариуцагч .............-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт байрлах 3 үл хөдлөх эд хөрөнгө, Орхон аймагт байрлах 1 үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэгт байрлах 1 үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн. Дархан-Уул аймаг Дархан сум 12 дугаар баг ....- дугаар байранд байрлах 39 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 122,446,118 төгрөгөөр, Дархан-Уул аймаг Дархан сум 12 дугаар баг, 06 дугаар хороолол ....- дугаар байр ....- тоот хаягт байрлах 56 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг 90,223,455 төгрөгөөр, мөн хаягт байрлах 01 тоот дахь 12 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 19,333,598 төгрөгөөр тус тус үнэлсэн. Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар баг, Уурхайчин ....- тоот орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ болох 127,424,207.7 төгрөг, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо Чингүнжавын гудамж 62-1 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 181 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 558,474,000.65 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн бодит үнэлгээнд нийцээгүй. Хөрөнгийн өртгийн хандлагаар тооцоолол хийхдээ зардлыг өнөөгийн үнэ цэнийг тооцоогүй. Нэгжийн норматив үнэлгээг хэт багаар буюу нэг үл хөдлөх эд хөрөнгийг нэг метр квадратыг 3,267,287 төгрөгөөр тооцсон байна. Нэгжийн норматив үнэлгээг яаж тогтоосон нь тодорхойгүй, тухайн байршилд байгаа бусад эд хөрөнгөтэй ижил үнээр тогтоосон зүйл байхгүй байна. Дархан-Уул аймаг дахь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой 39 м.кв талбай бүхий орон сууцны өнөөгийн үнийг 127,000,000 төгрөгөөр, 56 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 186,000,000 төгрөгөөр, 12 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 39,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Мөн Орхон аймаг болон Баянгол дүүрэгт байрлах эд хөрөнгүүдийн үндэслэл мөн адилхан. Манай зүгээс үнэлж байгаа үнэлгээний хувьд Орхон аймагт байрлах эд хөрөнгийг 210,000,000 төгрөгөөр, Баянгол дүүрэгт байрлах орон сууцны 1 м.кв-ыг 3,120,633 төгрөгөөр тооцсоныг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд энэхүү үнэлгээнүүдийг хүчингүй болгож дахин шинжээч томилуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хоёр гэрчийн мэдүүлгээс дүгнэхэд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ ижил төсөөтэй эд хөрөнгүүдтэй харьцуулсан гэх боловч бодит байдал дээр түрээсийн төлбөрийг тооцсон асуудал үнэлгээ дээр байхгүй. Яагаад гэвэл маргаан бүхий эд хөрөнгүүд бүгд үйлчилгээний зориулалттай эд хөрөнгө байгаа. Үйлчилгээний зориулалттай эд хөрөнгүүдийн хувьд түрээсийн гэрээ нь үнэлэх гол шалгуур болно гэж нэхэмжлэгч талын зүгээс үзсэн. Нэхэмжлэгч талын зүгээс ингэж үнэлэх ёстой гэсэн үнэлгээг гаргаж өгсөн. Ашид Билгүүн ХХК-ийн захирлын гэрчийн мэдүүлгээс харахад Орхон аймагт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийг жишиж үнэлгээ гаргасан боловч ойр орчмын эд хөрөнгөтэй жишиж үнэлгээ гаргасан талаар гэрчийн мэдүүлэгт дурдагдаагүй байна. ..........- ХХК, У.Золзаяа нарын нэр дээрх 5 үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн бөгөөд нэг үл хөдлөх эд хөрөнгө гэхэд 558,000,000 төгрөгийн үнэлгээтэй байгаа. Шүүх Хас банк ХХК-д 479,000,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Үлдэгдэл дөрвөн эд хөрөнгийг яг тухайн байгууллагыг өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг нь хязгаарлаж битүүмжилсэн нь хууль зөрчсөн гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын ....--ны өдрийн 2718 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрийг 2059 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 495 дугаартай тогтоолоор Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар ..........- ХХК болон н.Золзаяа нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 479,101,633 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгож, ..........- ХХК, н.Золзаяа нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо Чингүнжав гудамжны 62-1 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 181 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Орхон аймагт байрлах Баян-Өндөр сум 3 дугаар баг Уурхайчин ....- тоот орон сууцыг 31 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Дархан-Уул аймаг Дархан сумын 12 дугаар баг ....- дугаар байранд байрлах 39 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг Дархан сум 12 дугаар баг, 06 дугаар хороолол ....- дугаар байр 0 тоот хаягт байрлах 11 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан дуудлага худалдаагаар албадан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 21370511 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо Чингүнжав гудамжны 62-1 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах төлбөр төлөгч н.Золзаяагийн өмчлөлийн 181 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 21370511/8 дугаартай тогтоолоор, Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах хөрөнгийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 21370511/6, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 21370511/7, 21370511/8 дугаартай тогтоолоор тус тус битүүмжлэн мөн 21370511/10, 21370511/11, 21370511/12, 21370511/14, 21370511/16 дугаартай тогтоолоор хураасан. Төлбөр авагч, төлбөр төлөгч нар барьцаа хөрөнгийн талаар тохиролцоогүй тул шинжээч томилон үнэлгээ хийлгэхэд Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хорооллын ....- дугаар байрны ....- тоот хаягт байрлах 39 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 122,446,118 төгрөгөөр, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 06 дугаар хороолол ....- дугаар байрны ....- тоот хаягт байрлах 56 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 90,223,355 төгрөгөөр, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хороолол ....- дугаар байрны 0 тоот хаягт байрлах 12 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 19,333,598 төгрөгөөр, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо Чингүнжав гудамжны 62-1 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 181 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 558,474,067 төгрөгөөр, Орхон аймагт байрлах Баян-Өндөр сум 3 дугаар баг уурхайчин ....- тоот орон сууцыг 31 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 117,424,207 төгрөгөөр тус тус үнэлсэн. Үнэлгээг хуульд заасан хугацаанд төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт мэдэгдсэн. ..........- ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож битүүмжлээгүй. Нэхэмжлэгч үйл ажиллагаагаа явуулж орлого олж байсан боловч төлбөрөө төлөөгүй, үйл ажиллагааг зогсоож битүүмжлээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ..........- ХХК-ийн хариуцагч .............-т холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Чингүнжавын гудамж, 62/1 дүгээр байр, 1 дүгээр давхарт байрлах 180 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Орхон аймгийн Баян-Өндөр сум, 3 дугаар баг, Уурхайчин 17 дугаар байрны ....- тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймгийн Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, ....- дугаар байрны ....- тоот хаягт байрлах, 39 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаяг дахь өргөтгөлийн 56 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймгийн Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, ....- дугаар байр, 00 тоотод байрлах 12 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт барлах 3 үл хөдлөх эд хөрөнгө, Орхон аймагт байрлах 1 үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэгт байрлах 1 үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс багаар үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй гэж үзэж байгаа. Дархан-Уул аймаг, Дархан сум 12 дугаар баг ....- дугаар байранд байрлах 39 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 122,446,118 төгрөгөөр, Дархан-Уул аймаг Дархан сум 12 дугаар баг, 6 дугаар хороолол ....- дугаар байр ....- тоот хаягт байрлах 56 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг 90,223,455 төгрөгөөр, мөн хаягт байрлах 01 тоот дахь 12 м.кв талбай бүхий орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ болох 127,424,207 төгрөг, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо Чингүнжавын гудамж 62-1 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 181 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 558,474,000.65 төгрөгөөр тус тус үнэлсэн нь зах зээлийн бодит үнэлгээнд нийцээгүй байна гэж маргасан. Хөрөнгийн өртгийн хандлагаар тооцоолол хийхдээ зардлыг өнөөгийн үнэ цэнийг тооцоогүй. Нэгжийн норматив үнэлгээг хэт багаар буюу нэг үл хөдлөх эд хөрөнгийг нэг метр квадратыг 3,267,287 төгрөгөөр тооцсон байна. Нэгжийн норматив үнэлгээг яаж тогтоосон нь тодорхойгүй, тухайн байршилд байгаа бусад эд хөрөнгөтэй ижил үнээр тогтоогоогүй байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн боловч маргаанд хамаарах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

1. Нэхэмжлэгч ..........- ХХК нь хариуцагч .............-т холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын ....--ны өдрийн 102/ШШ2019/02718 дугаар шийдвэрээр ..........- ХХК болон У.Золзаяа нараас зээлийн гэрээний үүрэгт 479,101,633 төгрөг гаргуулж Хас банк ХХК-д олгож шийдвэрлэсэн ба хариуцагч нар дээрх төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Чингүнжавын гудамж, 62/1 дүгээр байр, 1 дүгээр давхарт, У.Золзаяагийн өмчлөлийн 180 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Орхон аймгийн Баян-Өндөр сум, 3 дугаар баг, Уурхайчин 17 дугаар байрны ....- тоот хаягт байрлах У.Золзаяагийн өмчлөлийн 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх, Дархан-Уул аймгийн Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, ....- дугаар байрны ....- тоот хаягт байрлах, ..........- ХХК-ийн өмчлөлийн 39 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймгийн Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, ....- дугаар байрны ....- тоотын өргөтгөл хаягт байрлах ..........- ХХК-ийн өмчлөлийн 56 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймгийн Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, ....- дугаар байр, 00 тоотод байрлах ..........- ХХК-ийн өмчлөлийн 12 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг .............-т даалгаж шийдвэрлэжээ. (1хх-13-20)

Төлбөр төлөгч ..........- ХХК болон У.Золзаяа нар дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 102/Ш32021/09759 дугаар захирамж, мөн өдрийн 102/ГХ2021/00762 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн .............- 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 21370511 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. (1хх-ийн 34-35, 46)

 

.............- нь төлбөрт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2021 оны 21370511/06, 21370511/07, 21370511/8 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 21370511/07, 21370511/10, 21370....-1/11, 21370511/12, 21370511/14, 21370511/....-, 21370511/16, 21370511/17, 21370511/23 дугаар тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна

 

Талууд төлбөр хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал харилцан тохиролцоогүй тул .............- шинжээчээр Ашид билгүүн ХХК, Хөрөнгө Эстимэйт ХХК-ийг тус тус томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ.

 

Шинжээч Ашид билгүүн ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар баг, Уурхайчин 17 дугаар байрны ....- тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Үнэлгээний олон улсын стандартын дагуу зах зээлийн хандлагыг хэрэглэн үнэлж, зах зээлийн үнэ цэнийг 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 127,424,207 төгрөгөөр, шинжээч Хөрөнгө Эстимэйт ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 6 дугаар хороолол ....- дугаар байрны ....- тоот хаягт байрлах 39 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байрлах 56 м.кв талбайтай өргөтгөлийн байр, мөн ....- дугаар байрны 00 тоот хаягт байрлах 12 м.кв талбайтай 1 өрөө орон сууц зэрэг гурван үл хөдлөх хөрөнгүүдийг нийт 232,003,170 төгрөг /үйлчилгээний зориулалттай 39 (76) м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 122,446,118 төгрөг, 56 м.кв талбайтай өргөтгөлийг 90,223,455 төгрөг, 00 тоот 12 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 19,333,598 төгрөгөөр, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Чингүнжавын гудамж 62/1 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 180 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 558,474,065 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

 

Ашид билгүүн ХХК, Хөрөнгө Эстимэйт ХХК-ууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан дүгнэлтээ гаргасан талаар хөрөнгийн үнэлгээний тайланд тусгасан байхын зэрэгцээ Ашид билгүүн ХХК-ийн захирал, мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъян нь маргаан бүхий Орхон аймаг дахь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ...тайлангаар үнэлэгдэж байгаа хөрөнгө нь бусад хөрөнгөтэй жиших хөрөнгө элбэг байсан тул зах зээлийн жишиг хандлагаар хийсэн. Энэ нь зах зээл дээр байгаа тухайн байршилд байгаа ижил төстэй хөрөнгөтэй жишдэг. ...Хэдий үйлчилгээ явуулж байгаа боловч зориулалт нь хувь хүн дээр буюу үйлчилгээний зориулалттай болгоогүй байсан., ...үйлдвэрлэлийн зориулалттай, зөвшөөрөл аваагүй тул яг л адилхан орон сууцтай жишсэн. ...Хаягтай дүйцүүлсэн. Хаяг, байршил, радиус, баригдсан он, хэмжээ зэргийг авч үзнэ. Зөвхөн хаяг голчлохгүй, дандаа угсармал буюу хуучны орон сууцууд байгаа. Үнэлгээний олон улсын стандартад үнэлгээчин үнэлгээний аргаа бие даан сонгоно гэж заасан. Мөн шинжээчид ямар нэг арга зааж томилоогүй байвал шинжээч өөрийн эрхийн хүрээнд аргаа өөрөө сонгодог. Энэ үнэлгээ бодит ханш мөн гэж, шинжээч Б.Батзаяа ...Үнэлгээг хийхдээ үнэлгээний орлогын, зах зээлийн, өртгийн гэсэн гурван аргийг ашигласан. Зах зээлийн аргаар үнэлгээг хийхдээ тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй ижил төсөөтэй зарагдаж байгаа хөрөнгүүдийг судалж аваад зах зээлийн үнэлгээг судалсан. Гурван үл хөдлөх эд хөрөнгөтэй жишиж зах зээлийн тодорхойлсон. Үүнд Дархан-Уул аймаг 11 дүгээр хороо, Шинэ хороолол, 6 дугаар байрны, 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг газартай харьцуулсан. 8 дугаар байранд үйлчилгээ явуулдаг газар мөн адил 8 дугаар байранд үйлчилгээ явуулдаг газруудтай тус тус харьцуулсан гэж тайлбарласан.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д Хөрөнгийн үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн энэ хуульд заасан журмын дагуу хөрөнгийн үнэлгээ хийх аргыг бие даан сонгох гэж, Үнэлгээний олон улсын стандарт 105 (Үнэлгээний арга, аргачлал)-ын 10.4 Үнэлгээчин нь нэг аргыг үнэн зөв, найдвартай гэдэгт итгэлтэй байгаа бол тухайн хөрөнгийг үнэлэхдээ нэгээс олон аргыг ашиглаж шаардлагагүй гэж тус тус заасан тул хөрөнгийн үнэлгээ хийх аргыг хослуулан хэрэглээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2022/03184 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 гэснийг 55 дугаар зүйлийн 55.7 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Н.БАТЗОРИГ