Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 181

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч Р.Машлай,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

хохирогч С.Б ,

шүүгдэгч Б.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Б-ийн Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807005170177 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, *******тай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, ******* ХХК-ны ******* *******нд ******* ажилтай, ам бүл 4, ах, эгч, дүү нарын ******* 2 дугаар  хороо, тоотод оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт Б-ийн Г  нь 2018 оны 9 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө ны нутаг дэвсгэрт байрлах *******анд үйлчлүүлж байсан С.Б тэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Б.Г  нь 2018 оны 06 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *******анд үйлчлүүлж байсан С.Б ийн нүүрэн тус газарт нь цохиж хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.

            Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г ын өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө “М” клуб *******анд би ажил үүргээ гүйцэтгэж байсан. 23 цагийн орчим энэ ах манай *******анд нэг хөгшин эгчтэй цуг орж ирээд 7 дугаар ширээнд 4-үүлээ сууж байгаад 2 хүн нь гараад явсан. Энэ ах хамт явж байсан эгчтэй бараг 3 цаг гаруй бүжиглэсэн. Гэтэл хамт явж байсан эмэгтэй нь өөр ширээний пиво уугаад байсан болохоор тэнд байсан хүмүүс гаргахыг шаардсан. Тэгээд би энэ ах дээр очоод хамт явж байгаа эмэгтэй тань хэт их согтолттой байгаа болохоор дагуулаад гарч болохгүй юм уу гэж асуусан. Удалгүй энэ ах текэн дээр зогсож байсан. Зогсож байхдаа надтай зүй бус үг хэллэгээр харьцаад байхлаар нь би түрүүлж 2 цохисон. Би буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Б ийн өгсөн: “Би 23 цагийн үед хэсгийн ахлагч эгч болон Нийгмийн ажилтан болох хэсэг хүмүүстэй *******анд таксаа төлж ороод нэг пиво захиалсан. Удалгүй хамт явж байсан хүмүүс *******наас яваад өгөхөд эгч бид хоёр бүжиглээд үлдсэн. Нэлээд удаан бүжиглэсэн бараг суугаагүй. эгч мэдүүлэг өгөхдөө таньдаг хүнийхээ ширээнд суугаад пиво уусан гэж мэдүүлсэн байдаг. Миний согтолтын зэрэг их байгаагүй. Би Б.Г  гэх залууд яагаад гомдоод байна вэ гэхлээр настай хүмүүс *******анд ороход ад үзэж байгаа юм шиг хандлага гаргаад байсан. Нойл хэрэгтэй байна гэж асуухад нойл байхгүй гар гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад та нар шиг ийм бүдүүлэг залуучуудын өмнөөс тэмцээнд орж медаль авсандаа харамсаж байна гэж хэлээд медалиа үзүүлээд маргахад “тэр ямар хамаатай юм бэ” гэж хэлээд намайг цохисон. Би хохирогчийг гэм буруугаа хүлээхгүй байна гэж үзэж байна. Учир нь миний нүүр цус болсон байхад хэн ч надад туслаагүй би өөрөө цагдаа дээр такси барьж очоод дараа нь эмнэлэгт 3 оёдол тавиулсан” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн судалсан:

Мөрдөн байцаалтад гэрч Г.ийн өгсөн “Г  тэр ахыг нүүрэнд нь 2 удаа цохиж зууралдаад авахад нь хүмүүс салгасан. Тэр ахын амнаас нь гарсан цус гарч шалан дээр туссан байсныг би арчиж цэвэрлэсэн” гэх мэдүүлэг,

/хх-ийн 15 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч Ж.ын өгсөн: “ текний хажууд *******ны үйлчлэгч залуутай хэрэлдэж байгаад тэр залуу Б ийн нүүр рүү нь 2 гараараа хэд хэд цохиод зууралдаад авахад тэнд байсан хүмүүс салгаад бид 2 бушуухан гарсан, Б ийн хамар амнаас цус гарсан байсан” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 16 дугаар хуудас/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 08 шэ/450 дугаартай:

            “1. С.Б ийн биед тархи доргилт, дээд урууланд шарх, баруун зүүн дээд доод зовхи, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, зүүн тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

   Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч С.Б , шүүгдэгчийн мэдүүлэг болон улсын яллагчийн судалсан шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг дүгнэхэд шүүгдэгч Б.Г  нь 2018 оны 06 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *******анд үйлчлүүлж байсан С.Б ийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд урууланд шарх, баруун зүүн дээд доод зовхи, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, зүүн тохойнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.

Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.

   Шүүгдэгч Б.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 180.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.          

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Б-ийн Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Г т мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 180.000 төгрөг төлсөн, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Б.Г т оногдуулсан торгох ял биелүүлэхийг ******* дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.

7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 сд-г хэрэгт хавсаргасугай.

8. Хохирогч С.Б  нь эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ