| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Амартүвшин |
| Хэргийн индекс | 192/2025/13094/И |
| Дугаар | 192/ШШ2026/03697 |
| Огноо | 2026-04-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 192/ШШ2026/03697
2026 04 06 192/ШШ2026/03697
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******************************
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд **************ХХК, ************** ХХК болон тэдгээрийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдүүдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлд 2025 оны 12-р сарын 12-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энххүслэн.
Нэхэмжлэгч Б.*************хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.***************нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Нэхэмжлэгч Б.************шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.**************миний бие Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд ***************** ХХК, Б************************************************уудыг хариуцагчаар татан, талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5-д зааснаар "М**************" ХХК-ийн өмчлөлөөс *******************талбайг "**********************" ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Гэвч хэргийн зарим хариуцагч нар хаягтаа оршин байрлаж үйл ажиллагаа явуулдаггүй, хаана оршин байрлаж байгаа нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 191/ШЗ2025/48174 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагч болох "************* ХХК, ******************" ХХК-иудыг /гүйцэтгэх удирдлагууд/ эрэн сурвалжлуулах шийдвэр гаргаж өгнө үү. Компаниудын хуучин хаяг: "М****************" ХХК, РД:***************, *************** тоот хаягтай, "***********" ХХК, РД:*************, **************************** тоот хаягтай байсан. Жич: Тухайн ************************ тоот хаягт байрлах оффисын зориулалттай барилгын 1 дүгээр давхрын 267 м.кв талбайг "***************************ХХК-ийн өмчлөлөөс миниий бие хулалдаж авсан ба гэрээг хүргүүлж байна. ********************ХХК нь өмчлөлийн эрхийг надад шилжүүлэхгүйгээр бусдад шилжүүлсэн. Миний бие гэрээний талаар маргаж байгаа бөгөөд гэрээний тал биш учир тэдгээртэй холбогдолтой гэрээ эх хувиар надад байхгүй. гэжээ.
2.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******************ХХК, **************ХХК болон тэдгээрийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдүүдийг эрэн сурвалжилж өгнө үү гэсэн агуулгаар тодорхойлсон.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Б.*******************нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд "****************" ХХК, Б.************, "**************" ХХК, "****************" ХХК, "*************************" ХК-уудыг хариуцагчаар татан, талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5-д зааснаар "*************" ХХК-ийн өмчлөлөөс*ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан,
3.2. ******ХХК, ****************ХХК болон тэдгээрийн итгэмж**********лэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдүүд нарт холбогдуулан гаргасан иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11-р сарын 11-ны өдрийн 191/ШЗ2025/48174 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,
3.3.Нэхэмжлэгч Б.****************нь хуульд зааснаар харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан тул ************ХХК, ************ХХК болон тэдгээрийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдүүдийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.
5.Хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч өөрийн болон бусдын эрх зөрчсөн этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргах, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаяг тодорхойгүйгээс шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ... Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана.
7.Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *********эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст үүрэг болгох нь зүйтэй.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан **********ХХК /РД:********/, **********ХХК /РД:***************/ болон тэдгээрийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдүүдийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдээр эрэн сурвалжилсугай.
2.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *****************ХХК /РД:*********/, **********ХХК /РД:*********/ болон тэдгээрийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдүүдийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН