Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2018\ШЦТ\358

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0262/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагч О.Доржмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа, Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт М.Б-д холбогдох эрүүгийн 1718001280001 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овогт М.Б /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдрүүдийг хүртэл хугацаанд 24 удаагийн үйлдлээр иргэн Б.Э, Э.М, Д.У, Д.Г, С.Б, Б.Б, Ч.Ц, О.Б, Б.Б, Ж.Б, С.Г, М.С, С.У, Б.Н, Э.Г, Ц.Б, Б.А, М.М, Р.М, Р.И нарын эзэмшлийн Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийн, иргэн Б.Э-ын эзэмшлийн Киа бонго маркийн тээврийн хэрэгслийн статерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 4.080.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч М.Б-ийн өгсөн: Би статеруудыг авахдаа боолтыг нь гараараа тайлж авдаг байсан гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Р.М-ын өгсөн: Би 2017 оны 4 дүгээр сарын 12-ны орой Дархан сумын 10 дугаар баг, хээтэй хороолол 5-3 дугаар байрны урд зогсоол дээр өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай портер маркийн автомашинаа 20 цагийн орчим байрлуулаад маргааш өглөө буюу 2017 оны 4 дүгээр сарын 13-ны 07 цагийн орчим гэрээсээ гараад зогсоолд тавьсан портер машинаа асаах гэхэд асахгүй байсан ба аккумулятороо шалгаад дахиад цаашаа тонгойж харахад статерын 2 утас нь унжсан байсан. Мөн 2017 оны 5 дугаар сарын 22-ны орой Дархан сумын 10 дугаар баг, хээтэй хороолол 5-3 дугаар байрны урд зогсоол дээр өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай портер маркийн автомашинаа 18 цагийн орчим байрлуулаад маргааш өглөө буюу 2017 оны 5 дугаар сарын 23-ны 09 цагийн орчим гэрээсээ гараад зогсоолд тавьсан портер машинаа асаах гэхэд асахгүй байсан ба аккумулятороо шалгаад дахиад цаашаа тонгойж харахад статерын 2 утас нь унжсан, статер байхгүй байсан. Б.Бямбасүрэн цагдаагаас өөрийн алдагдсан 2 ширхэг статерыг хүлээн авсан тул одоо надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /2-р хх-ийн 59-63/,

“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “иргэн Р.М-ын эзэмшлийн Портер маркийн ******* улсын дугаартай ачааны автомашины статер 2 ширхэг нь 400.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 74-75/,

Хохирогч С.Г-ийн өгсөн: Би 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хээтэй хорооллын 4-4 дүгээр байрны урд машин зогсоол дээр өөрийн эзэмшлийн *******  хөх өнгийн портер машинаа байрлуулаад маргааш өглөө нь буюу 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өглөө 08 цагийн орчим гэрээсээ гараад машинаа асаах гэхэд машин асахгүй байхаар доогуур нь тойроод харахад миний машины статер нь хулгайд алдагдсан байсан. Би статераа хараад танихгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 181-182/,

“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “иргэн С.Г-ийн эзэмшлийн Портер маркийн  ******* улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 180.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 188-189/,

Хохирогч М.М-ын өгсөн: Би 2017 оны 4 дүгээр сарын 24-ний орой шөнө 02 цагийн үед өөрийн эзэмшлийн ******* портер маркийн машинаа Дархан сумын 4 дүгээр баг Төмөр замын 14 дүгээр байрны зогсоол дээр тавьсан. Тэр шөнөдөө жижиг тэргээр Улаанбаатар хот явчхаад 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өглөө мэдсэн. Би статер худалдаж авсан бөгөөд хуучин статераа хараад танихгүй тул 160.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /2-р хх-ийн 34-37/,

“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “иргэн М.М-ын эзэмшлийн Портер маркийн *******  улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 160.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 39-40/,

Хохирогч Б.Б-ийн өгсөн: Би 2017 оны 4 дүгээр сарын 28-ны орой Дархан сумын 10 дугаар баг, хээтэй хороолол 1в байрны урд зогсоол дээр өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай портер маркийн автомашинаа орой 20 цагийн орчим байрлуулаад маргааш өглөө буюу 2017 оны 4 дүгээр сарын 29-ний 08 цагийн орчим гэрээсээ гараад зогсоолд тавьсан портер машинаа асаах гэхэд асахгүй байсан ба аккумулятороо шалгаад дахиад цаашаа тонгойж харахад статерын 2 утас нь унжсан байсан. Тэгэхэд би машиныхаа статераа хулгайд алдсаныг мэдээд цагдаад дуудлага өгсөн. Би статераа хараад танихгүй тул 200.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 149-154/,

“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “иргэн Б.Б-ийн эзэмшлийн Портер маркийн ******* улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 200.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 157-158/,

Хохирогч О.Б-ийн өгсөн: Би 2017 оны 5 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дархан сумын 8 дугаар баг, микр хорооллын 14 дүгээр байрны урд зогсоолд шөнө 04 цагийн орчим өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай портер маркийн автомашинаа байрлуулаад өглөө нь буюу 2017 оны 5 дугаар сарын 11-ний өглөө 11 цагийн орчим гэрээсээ гараад машинаа харахад миний машины доогуур 2 утас унжиж байсан ба тонгойгоод харахад статер алга болсон байсан. Гэм буруутай хүнээс 200.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 136-138/,

“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн “иргэн О.Б-ийн эзэмшлийн Портер маркийн *******  улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 200.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 141-142/,

Хохирогч Б.Б-ийн өгсөн: Би 2017 оны 5 дугаар сарын 10-ны орой 20 цагийн орчим өөрийн эзэмшлийн ******* портер автомашинаа Дархан сумын 8 дугаар баг, 4 дүгээр ёотон байрны хажуу талын машины зогсоол дээр байрлуулаад маргааш өглөө нь үүрээр 04 цагийн орчим гараад машинаа асаах гэхэд машин асахгүй байхаар нь бууж тойроод харахад миний машины статер хулгайд алдагдсан байсан. Би хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 160.000 төгрөгийг хулгай хийсэн хүнээс нэхэмжилж байна юм гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111-113/,

“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “иргэн Б.Б-ийн эзэмшлийн Портер маркийн ******* улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 160.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 117-118/,

Хохирогч Д.У-ын өгсөн: Би 2017 оны 6 дугаар сарын 07-ны шөнө 00 цагийн орчим Дархан сумын 8 дугаар баг, 5 дугаар ёотон байрны хажуу талд Аймгийн газрын албаны урд зогсоол дээр өөрийн эзэмшлийн ******* хөх өнгийн портер маркийн автомашинаа байрлуулаад маргааш өглөө нь буюу 2017 оны 6 дугаар сарын 08-ны 09 цагийн үед гэрээсээ гараад машинаа асаах гэхэд асахгүй байсан тул буугаад машинаа шалгахад миний машины статер байхгүй байсан. Мөн 2017 оны 6 дугаар сарын 14-ний шөнө 02 цагийн орчим өөрийн гэр болох Дархан сумын 8 дугаар баг, 5 дугаар ёотон байрны цонхны доор өөрийн эзэмшлийн *******  хөх өнгийн портер маркийн автомашинаа байрлуулаад маргааш өглөө нь буюу 2017 оны 6 дугаар сарын 15-ны 08 цагт гэрээсээ гараад машинаа асаах гэхэд асахгүй байсан тул буугаад машинаа шалгахад миний машины статер байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгч бүртгүүлсэн. Миний алдагдсан 2 ширхэг статер тус бүр нь 140.000 төгрөгөөр үнэлэгдсэн байсан. Би статераа хараад танихгүй тул 2 статерын 280.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-76/,

“Бан хас” ХХК-ний 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 17/01/797 дугаартай “иргэн Д.У-ын эзэмшлийн Портер маркийн ******* улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 140.000 төгрөг”, 17/01/00796 дугаартай “иргэн ******* эзэмшлийн Портер маркийн ******* улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 140.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 81, 83/,

Хохирогч Б.Э-ийн өгсөн: ...би 2017 оны 6 дугаар сарын 17-ны орой өөрийн эзэмшлийн машин болох ******* цагаан өнгийн портер машинаа Дархан сум 12 дугаар баг, 21 дүгээр байрны гадаа машины зогсоолд оройн 20 цагийн орчимд байрлуулаад гэртээ орсон юм. Тэгээд маргааш өглөө 07 цагийн орчимд машинаа асаах гэтэл миний машины статер алга болсон байсан тул цагдаад хандсан. Би шинэ статер худалдаж авсан ба алга болсон статераа 130.000 төгрөгөөр үнэлж, нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49, 51-53/,

“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “иргэн Б.Э-ийн эзэмшлийн Портер маркийн ******* улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 130.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 44-45/,

Хохирогч С.Б-ын өгсөн: 2017 оны 6 дугаар сарын дундуур портер маркийн машинаа Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4.3 дугаар байрны урд талбай дээр 17 цагийн орчимд байрлуулсан. Маргааш өглөө нь 09 цагийн үед алга болсноо мэдээд цагдаа дуудсан. Би алдсан статераа хараад танихгүй тул буруутай этгээдээр 150.000 төгрөгийн хохирлоо төлүүлмээр байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-102/,

“Ашид билгүүн” ХХК-ний 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай “иргэн С.Б-ын хүсэлтээр автомашины статерын зах зээлийн дундаж үнэлгээг тодорхойлоход 1 ширхэг нь 150.000 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 104/,

Хохирогч Э.М-ын өгсөн: Би 2017 оны 7 дугаар сарын 01-ний орой Дархан сумын 11 дүгээр баг, 5 дугаар байрны урд зогсоол дээр өөрийн эзэмшлийн ******* цагаан өнгийн портер маркийн автомашинаа байрлуулаад маргааш өглөө нь буюу 2017 оны 7 дугаар сарын 02-ны өглөө 06 цагт гэрээсээ гараад машинаа асаах гэхэд асахгүй байсан тул нөхрөө дуудаж шалгуулахад миний машины статер байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгч бүртгүүлсэн. Би алга болсон статераа хараад танихгүй тул хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 150.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-60/,

“Ашид билгүүн” ХХК-ний 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай “иргэн Э.М-ын хүсэлтээр автомашины статерын зах зээлийн дундаж үнэлгээг тодорхойлоход 1 ширхэг нь 150.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 63/,

Хохирогч Б.Н-ийн өгсөн: Би 2017 оны 7 дугаар сарын 02-ны орой Дархан сумын 11 дүгээр баг, шинэ хорооллын 6 дугаар байрны урд зогсоол дээр өөрийн эзэмшлийн******* цагаан өнгийн портер маркийн автомашинаа байрлуулаад маргааш өглөө нь буюу 2017 оны 7 сарын 03-ны өглөө 10 цагт гэрээсээ гараад машинаа асаах гэхэд асахгүй статерын 1 бүдүүн утас унжсан байсан. Тэгээд би харахад миний машины статер хулгайд алдагдсан байсан. Би статерын 200.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 224-228/,

“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “иргэн Б.Н-ийн эзэмшлийн Портер маркийн ******* улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 200.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 230-231/,

Хохирогч М.С-ийн өгсөн: Би 2017 оны 7 дугаар сарын 09-ний орой 23 цагийн орчим Дархан сумын 16 дугаар баг, 13 дугаар байрны ард гэрийнхээ цонхны доор байрлуулаад амарсан. Маргааш өглөө нь буюу 2017 оны 7 дугаар сарын 10-ны өглөө 07 цагийн үед эрт босоод өөрийн эзэмшлийн ******* хөх өнгийн портер машинаа асаах гэсэн чинь утаснууд нь унжсан 2 боолтыг нь тайлаад дээд талын раманд нь шургуулаад хийсэн байсан. Би шинэ статер худалдаж аваад машиндаа суурилуулсан тул 210.000 төгрөгийг хулгай хийсэн хүнээс нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 193-198/,

“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “иргэн М.С-ийн эзэмшлийн Портер маркийн ******* улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 210.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 200-201/,

Хохирогч Р.И-ийн өгсөн: Би 2017 оны 7 дугаар сарын 15-ны шөнө 01.30 цагийн үед орж ирээд ******* портер маркийн машинаа зогсоол дээр тавьсан. Гэртээ ороод хоол цай идээд хэсэг амраад үүрийн 05 цагийн үед гарахад миний машины статер алга болсон байсан. Би өөрийн алдагдсан статерыг хараад танихгүй тул 150.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /2-р хх-ийн 82-84/,

“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “иргэн Р.И-ийн эзэмшлийн Портер маркийн ******* улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 150.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 86-87/,

Хохирогч Ц.Б-ийн өгсөн: Би 2017 оны 7 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дархан сумын 9 дүгээр баг, хээтэй хорооллын 4.2 дугаар байрны урд зогсоол дээр өөрийн эзэмшлийн******* хөх өнгийн портер маркийн автомашинаа байрлуулаад маргааш өглөө нь буюу 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гэрээсээ гараад машинаа асаах гэхэд машин асахгүй статер хулгайд алдагдсан байсан. Миний алдсан статерын татах хэсэг нь цагаан өнгөтэй, их бие дээр цэнхэр өнгийн үйлдвэрийн наалттай, байнга хөдөө явдаг тул шороо тоосоор их бохирлогдсон, хар өнгийн статер байгаа гэх мэдүүлэг /1-р хх-ийн 248-250, 2-р хх-ийн 1-2/,

“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “иргэн Ц.Б-ийн эзэмшлийн Портер маркийн ******* улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 160.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 5-6/,

Хохирогч Д.Г-ын өгсөн: Би 2017 оны 7 дугаар сарын 19-ний орой Дархан сумын 8 дугаар баг, микрийн 5 дугаар ёотон байрны урд зогсоол дээр өөрийн эзэмшлийн ******* хөх өнгийн портер маркийн автомашинаа байрлуулаад маргааш өглөө нь буюу 2017 оны 7 сарын 20-ны өглөө 09 цагт манай байрны залуу орж ирээд чиний машины статер байна уу миний машины статер хулгайд алдагдсан байна гэж хэлэхэд нь гараад шалгасан чинь машины статер хулгайд алдагдсан байсан. Статер нь авто машины сэлбэг учраас би өөрийн алдагдсан статераа хараад танихгүй тул хохиролд 150.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88-92/,

“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “иргэн Д.Г-ын эзэмшлийн Портер маркийн ******* улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 150.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 95-96/,

Хохирогч С.У-ын өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хөдөөнөөс ирээд Дархан сумын 8 дугаар баг, 16 дугаар байрны урд зогсоол дээр машинаа байрлуулсан. 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагийн орчим машинаа асаах гэтэл асаагүй. Тэгтэл машин доогуураа тонгойсон чинь газар ухаад миний машины статерыг авчихсан байсан. Би статераа хараад танихгүй тул хохирол төлбөрт 160.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 211-214/,

“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “иргэн С.У-ын эзэмшлийн Портер маркийн ******* улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 160.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 220-221/,

Хохирогч Б.А-ын өгсөн: Миний хувьд 2017 оны 7 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол 1б байрны 8 дугаар орцын гадаа тавьсан байсан ******* улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийнхээ статерийг хулгайд алдсан. 200.000 төгрөгийг хулгай хийсэн хүнээс нэхэмжилж байна гэх мэдүүлэг /2-р хх-ийн 14-17/,

“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “иргэн Б.А-ын эзэмшлийн Портер маркийн ******* улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 200.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 20-21/,

Хохирогч Ж.Б-ийн өгсөн: Би 2017 оны 7 дугаар сарын 26-ны шөнө Дархан сумын 9 дүгээр баг, хээтэй хорооллын 4.6 дугаар байрны урд зогсоол дээр өөрийн эзэмшлийн ******* хөх өнгийн портер маркийн автомашинаа байрлуулаад маргааш өглөө нь буюу 2017 оны 7 сарын 27-ны өглөө 09 цагийн орчим гэрээсээ гараад машинаа асаах гэхэд асахгүй, буугаад тойроод доогуур нь харсан чинь миний машины статер хулгайд алдагдсан байсан. Өмнө нь 2017 оны 7 дугаар сарын 10-ны шөнө Дархан сумын 9 дүгээр баг хээтэй хорооллын 4.4 дүгээр байрны урд зогсоол дээр өөрийн эзэмшлийн ******* хөх өнгийн портер маркийн автомашинаа байрлуулаад маргааш өглөө нь буюу 2017 оны 7 сарын 11-ний өглөө 06 цагийн орчим гэрээсээ гараад машинаа асаах гэхэд асахгүй, машинаасаа буугаад тойроод доогуур нь харсан чинь миний машины статер дээр байдаг утаснууд нь газар унжсан, статер байхгүй хулгайд алдагдсан байсан. Миний алдагдсан 2 статерын нэг нь боолт дээрээ таних тэмдэгтэй, нөгөө нь доод хэсэгтээ таних тэмдэгтэй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 162, 164-167/,

“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “иргэн Ж.Б-ийн эзэмшлийн Портер маркийн ******* улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 130.000 төгрөг”, “иргэн ******* эзэмшлийн Портер маркийн******* улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 140.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 170-171, 174-175/,

Хохирогч Ч.Ц-ийн өгсөн: Би 2017 оны 8 дугаар сарын 05-ны орой Дархан сумын 8 дугаар баг, микр хорооллын 12 дугаар байрны зогсоол дээр өөрийн эзэмшлийн 52-28 ДАР цагаан өнгийн портер маркийн автомашинаа байрлуулаад маргааш өглөө нь буюу 2017 оны 8 дугаар сарын 06-ны өглөө машин асахгүй байхаар нь эвдэрсэн байна гэж бодоод орхиод явсан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 8 дугаар сарын 07-ны өглөө машинаа шалгахад миний машины доор цаасан хайрцаг дэвссэн статер байхгүй тостой бээлийгээ доор нь үлдээсэн байсан. Миний машины статерын 2 боолтыг цаасан хайрцаг дээр тавьсан байсан. Миний хувьд алдагдсан статерын үнэлгээ болох 160.000 төгрөгийг хулгай хийсэн этгээдээс нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 122-125/,

“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “иргэн Ч.Ц-ийн эзэмшлийн Портер маркийн ******* улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 160.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 130-131/,

Хохирогч Э.Г-ын өгсөн: Би 2017 оны 8 дугаар сарын 05-ны орой Дархан сумын 8 дугаар баг, микрийн 5 дугаар байрны урд зогсоол дээр өөрийн эзэмшлийн ******* хөх өнгийн портер маркийн автомашинаа байрлуулаад маргааш өглөө нь буюу 2017 оны 8 сарын 06-ны өглөө 08 цагт гэрээсээ гараад машинаа асаах гэхэд асахгүй байсан тул миний машины статер байхгүй байсан. Би хохирлоо мөнгөн дүнгээр төлүүлмээр байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 237-239/,

“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “иргэн Э.Г-ын эзэмшлийн Портер маркийн ******* улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 200.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 242-243/,

Хохирогч Б.Э-ын өгсөн: Би 2017 оны 8 дугаар сарын 05-ны орой Дархан сумын 12 дугаар баг шинэ хорооллын 27 дугаар байрны урд зогсоол дээр өөрийн эзэмшлийн *******хөх өнгийн портер маркийн автомашинаа байрлуулаад маргааш өглөө нь буюу 2017 оны 8 дугаар сарын 06-ны өглөө 07 цагийн орчим гэрээсээ гараад машинаа асахгүй байхаар нь машинаа шалгахад миний машины статер хулгайд алдагдсан байсан. Би статераа хараад танихгүй тул хохирлын үнэлгээгээр үнэлэгдсэн хохирлыг мөнгөн дүнгээр нэхэмжилж байна гэх мэдүүлэг /2-р хх-ийн 97, 156-158/,

“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “иргэн Б.Э-ын эзэмшлийн Портер маркийн ******* улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 200.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 100-101/,

Дархан-Уул аймгийн Автотээврийн төвийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 566 дугаартай албан бичигт тусгагдсан статер нь алдагдсан тээврийн хэрэгслүүдийн эзэмшигчийн лавлагаа /1-р хх-ийн 34-35/,

Иргэний нэхэмжлэгч Б.Д-ийн: 2017 оны 4 дүгээр сарын сүүлээс 2017 оны 8 дугаар сарын хооронд ******* гэх залуу “би нэг байгууллагын борлуулалтын ажилтан. Манай байгууллага 17 портер машинтай бөгөөд илүү гарсан статеруудаа зарах гэсэн юм” гэж хэлээд үе үе ирдэг байсан. Нийт 25 орчим статерыг надад худалдсан гэх гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 22/, Би 25 орчим статер худалдаж авсан ба надад 540.000 төгрөгийн хохирол учирсан гэх иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 27-28/,

Гэрч Б.Б-ийн өгсөн: ...Би Д-ээс Б-ийн хулгай хийж авч ирж худалдсан гэх 25 ширхэг статерыг хураасан. Хохирогч Р.М нь цэнхэр өнгийн будагтай болон баруун бөөр дээрээ хөрөөдсөн юм шиг оромтой статеруудаа таньсан тул хохирогчид хүлээлгэн өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-32/,

 Гэрч Ж.М-ын өгсөн: ...Энэ хэрэг цагдаад шалгагдсаны дараа хүү Б маань надад хэргийнхээ талаар ярихдаа “ааваа би 23 машины статер хулгайлсан юм. Би буруу зүйл хийчихлээ уучлаарай” гэж хэлсэн. ******* ер нь 2017 оны зун өдөржингөө гэртээ унтаж байгаад орой болохоор гэрээсээ гараад явчихдаг байсан. Тэгээд би Б-ээс “чи өдөржингөө гэртээ унтаж байгаад шөнө болохоор гараад явчих юм хаачдаг юм?” гэхээр Б “писи тоглодог, найзуудтайгаа уулздаг” гээд байдаг байсан. Тухайн үед би тийм л юм байх гэж бодсон. Гэтэл ийм хулгайн гэмт хэрэг хийгээд явсан байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 142-144/,

Гэрч Ч.А-ийн өгсөн: ...энэ талаар нь би хэрэг үйлдэж байх үед нь мэдээгүй байж байгаад хэрэг цагдаагийн газарт шалгагдах үеэс нь мэдсэн. Б хэрэг цагдаад шалгагдсанаас хойш надад өөрөө ярихдаа “ээжээ би портер машины статеруудыг хулгайлсан нь үнэн. 2017 оны 4 дүгээр сараас эхэлж хулгайлж эхэлсэн” гэж хэлсэн. Өнгөрсөн зун хэдэн сард гэдгийг нь сайн санахгүй байна. Би ажил руугаа явж байтал манай хүү Б 2 тортой зүйл барьчихсан зах руу явж байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 150-153/,

Шүүгдэгч М.Б-ийн яллагдагчаар өгсөн: Би 2017 оны 4 дүгээр сараас 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн хооронд тоог нь нарийн тодорхой санахгүй байна 20 гаран удаагийн үйлдлээр орон сууцны гаднах зогсоол дээр тавьж хонуулсан портер машины статерыг хулгайлж аваад, тухайн хулгай хийсэн газрынхаа ойролцоо модны ёроол, дэрс зэргийн ард нуугаад маргааш өглөө нь нуусан газраасаа статераа аваад “Дархан зах”-д Б.Д гэх залууд акталсан статер гэж хэлээд худалддаг байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 171-172/,

“Дархан зах”-ын хяналтын системийн 4 дүгээр дэлгэцийн К20 дугаартай барилгын материалын заалын камерын 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн бичлэгийг шүүхэд 20-25 орчим насны цагаан өнгийн футболктой, хар өнгийн өмдтэй, гартаа ууттай эд зүйл барьсан залуугийн дүрс бичигдсэн байсан ба гэрч Б.Д нь тухайн залууг “энэ хүүхэд надад статерууд авч ирж худалддаг залуу мөн байна гэж заасан гэх 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 10/,

“...танигч Б.Д нь тухайн зургуудыг үзээд 5 дугаарт байгаа М.Б-ийн цээж зургийг зааж надад портер машины статер худалдан борлуулсан залуу энэ мөн байна гэж шууд заав...” гэх 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 23-25/,

“Иргэн Б.Д-ээс Хьюндай портер маркийн машины бүтэн статер 23 ширхэг, задгай статер 2 ширхгийг эд мөрийн баримтаар хураан авсан” тухай 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэл /1-р хх-ийн 15/,

“Иргэн Б.Д-ээс хураан авсан 21 ширхэг статерыг эд мөрийн баримтаар тооцсон” мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 17/,

“Иргэн Б.Д-ээс 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хураан авч эд мөрийн баримтын өрөөнд хадгалсан статеруудыг нэг бүрчлэн тоолоход 21 ширхэг статер байв. 21 статерын 2 ширхэг нь голоороо салж хугарч эвдэрсэн байдалтай байв” гэх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 18-19/,

“...эд мөрийн баримтаар хураагдсан статеруудыг тав таваар, 3 эгнээ болгон байрлуулж хохирогч Ц.Б-т харуулахад хамгийн доод эгнээний баруун гар талаас 2 дахь статерыг зааж миний алдсан статер мөн хэмээн таньсныг фото зургаар бэхжүүлэв. Таньж олсон статерийг хохирогчид хүлээлгэн өгөв” гэх таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 8-10/,

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Бямбасүрэн нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Р.М-д Портер машины 2 ширхэг статерыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 79/,

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Ерөөмаа нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Портер маркийн авто машины 2 ширхэг статерыг хохирогч Ж.Б-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 167/

“Хэрэг болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 21 дүгээр байрны 1 дүгээр орцоос ертөнцийн зүгээр урд зүгт байрлах авто зогсоол дээр урагш харж байрлуулсан ******* улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн машины статер байдаг гэх хэсэгт статер байхгүй байсныг шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэв” гэх хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 39-40/,

 “Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 1б байрны гадна машины зогсоол дээр ******* улсын дугаартай цэнхэр өнгийн портер машин байх ба жолоочийн хаалга талын доор утас унжиж байв...” гэх 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 27-28/,

“Дархан сум 4 дүгээр баг 22 дугаар хороолол 14 дүгээр байрны урд талд ертөнцийн зүгээр баруун тийш харж зогссон байрлалтай ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож байх ба тээврийн хэрэгслийг шагайж үзэхэд зүүн доод талд орших статер гэх эд анги үгүй, 2 ширхэг боолт тайлж орхисон байдалтай байв...” гэх 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, байршлын схем /2-р хх-ийн 44-47/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Б-ийг хулгайлах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн, шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Б нь нэр бүхий 21 иргэний 24 ширхэг статерийг хулгайлахдаа 14-ийн хэмжээтэй дорцов, 12-ын хэмжээтэй түлхүүр ашигласан. М.Б яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө түлхүүр ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримт болох 14-ийн хэмжээтэй дорцов, 12-ын хэмжээтэй түлхүүрийг хураан авах зөвшөөрөл олгосон прокурорын зөвшөөрлөөр давхар нотлогдоно гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч М.Б-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 14-ийн хэмжээтэй дорцов, 12-ын хэмжээтэй түлхүүр зэрэг нь эд мөрийн баримтаар тооцогдож хэрэгт авагдаагүй, хэргийн хамт шүүхэд ирээгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй ба эрүүгийн 1718001130071 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож улсын орлого болсон болох нь шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргаж өгсөн нотлох баримт болох Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоол, мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн прокурорын зөвшөөрөл зэргээр тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээлэл нь нотлох баримт болдог бөгөөд эд мөрийн баримт нь нотлох баримтын төрөлд хамаарна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8-д “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж, 9-д “Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй, эрүүгийн өөр хэргийн эд мөрийн баримтыг үндэслэн шүүгдэгч М.Б-ийг тусгайлан бэлтгэсэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл болох 14-ийн хэмжээтэй дорцов, 12-ын хэмжээтэй түлхүүрийг ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, М.Б-ийг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдрүүдийн хооронд иргэн Б.Э, Э.М, Д.У, Д.Г, С.Б, Б.Б, Ч.Ц, О.Б, Б.Б, Ж.Б, С.Г, М.С, С.У, Б.Н, Э.Г, Ц.Б, Б.А, М.М, Р.М, Р.И нарын эзэмшлийн Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийн, иргэн Б.Э-ын эзэмшлийн Киа бонго маркийн тээврийн хэрэгслийн статерыг 24 удаагийн үйлдлээр тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 4.080.000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Э-т 130.000 төгрөгийн, Э.М-д 150.000 төгрөгийн, Д.У-т 280.000 төгрөгийн, Д.Г-д 150.000 төгрөгийн, С.Б-д 150.000 төгрөгийн, Б.Б-д 160.000 төгрөгийн, Ч.Ц-д 160.000 төгрөгийн, О.Б-д 200.000 төгрөгийн, Б.Б-д 200.000 төгрөгийн, Ж.Б-д 270.000 төгрөгийн, С.Г-т 180.000 төгрөгийн, М.С-д 210.000 төгрөгийн, С.У-т 160.000 төгрөгийн, Б.Н-д 200.000 төгрөгийн, Э.Г-д 200.000 төгрөгийн, Ц.Б-т 160.000 төгрөгийн, Б.А-т 200.000 төгрөгийн, М.М-д 160.000 төгрөгийн, Р.М-д 400.000 төгрөгийн, Р.И-д 150.000 төгрөгийн, Б.Э-д 220.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Д-д 540.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогч Э.М, Д.У, Д.Г, С.Б, Б.Б, Ч.Ц, Б.Б, С.Г, М.С, Б.Н, Э.Г, Б.А, М.М, Б.Э нарт нийт 2.470.000 төгрөгийг төлсөн, дээрх 14 нэр бүхий хохирогч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирол хүлээн авсан баримтууд /3-р хх-ийн 19-32/-аар нотлогдож байна.

Мөн хохирогч Ж.Б, Ц.Б, Р.М нар нь өөрсдийн алдагдсан статерыг буцаан авч, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Ерөөмаа нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Портер маркийн авто машины 2 ширхэг статерыг хохирогч Ж.Б-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 167/, “...эд мөрийн баримтаар хураагдсан статеруудыг тав таваар, 3 эгнээ болгон байрлуулж хохирогч Ц.Б-т харуулахад хамгийн доод эгнээний баруун гар талаас 2 дахь статерыг зааж миний алдсан статер мөн хэмээн таньсныг фото зургаар бэхжүүлэв. Таньж олсон статерийг хохирогчид хүлээлгэн өгөв” гэх таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 8-10/, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Бямбасүрэн нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Р.М-д Портер машины 2 ширхэг статерыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 79/-ээр тус тус тогтоогдож байна.

Иргэний хариуцагч Б.Д нь “Иргэний нэхэмжлэгч Б.Д би 540.000 төгрөгийн иргэний нэхэмжлэл гаргаснаасаа татгалзаж байна” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул түүний хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч нь хохирогч Б.Э, О.Б, С.У, Р.И нарт учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй бөгөөд бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул М.Б-ээс 640.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Э-т 130.000 төгрөг, хохирогч О.Б-д 200.000 төгрөг, хохирогч С.У-т 160.000 төгрөг, хохирогч Р.И-д 150.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн боловч шүүгдэгч нь хохирол төлөх зорилгоор завсарлага авч, хохирогч Б.Э-т 130.000 төгрөг, хохирогч О.Б-д 200.000 төгрөг, хохирогч С.У-т 160.000 төгрөг, хохирогч Р.И-д 150.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь ял эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн хохирол хүлээн авсан тухай 4 ширхэг баримтаар нотлогдож байна

Иймд шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадалгаа №01/17 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 106/-ээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан М.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул хорих ял оногдуулж нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан тул М.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 18 ширхэг статер нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох нь тогтоогдож байгаа тул улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Б овогт М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Б-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар М.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 18 ширхэг статерыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР