Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 157/ШШ2026/00387

 

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    

   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                               

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

           Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч:  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.М холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 381,374,77 (гурван зуун наян нэгэн мянга гурван зуун далан дөрвөн төгрөг далан долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Харилцагч ******* нь 2025 оны 03 сарын 26-ны өдрийн 8431 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж Хаан банкны 5946314697 тоот дансанд 230,000 төгрөгний зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч *******т удаа дараа зээлээ төлөхийг шаардаж 88604494 дугаараар холбогдож сануулдагч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно. Иймд  381,374,77 (гурван зуун наян нэгэн мянга гурван зуун далан дөрвөн төгрөг далан долоон мөнгө) төгрөгийг *******ээс гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

2.Хариуцагч ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...381,374 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.” гэжээ.

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 381,374,77 (гурван зуун наян нэгэн мянга гурван зуун далан дөрвөн төгрөг далан долоон мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

    

2.Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 381,374,77 (гурван зуун наян нэгэн мянга гурван зуун далан дөрвөн төгрөг далан долоон мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.  

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 381,374,77 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 381,374,77 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ. 

 

6.Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,091 төгрөгийн тал хувь болох 6045 төгрөг 50  мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 6045 төгрөг 50  мөнгийг, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 6045 төгрөг 50  мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК нь “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 381,374,77 (гурван зуун наян нэгэн мянга гурван зуун далан дөрвөн төгрөг далан долоон мөнгө) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,091 төгрөгийн тал хувь болох 6045 төгрөг 50  мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 6045 төгрөг 50  мөнгийг, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 6045 төгрөг 50  мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  М.ЭНХМАНДАХ