Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 157/ШШ2026/00391

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч:  “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ******* ******* холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 11,673,788,29 (арван нэгэн сая зургаан зуун далан гурван мянга долоон зуун наян найман төгрөг хорин есөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч ******* нь манай компанитай 2025 оны 5 сарын 18-ны өдөр L1000130177 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний эориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцнот гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.

2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 7100476001 зээлийн дансны дугаартай, 11,200,000.00 /арван нэгэн сая хоёр зуун мянган/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай, сар бүр тогтмол хуваарьт төлөлт хийхээр сарын 3,8 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946262524 банкны дансанд зээл олголтыг хийсэн.

Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2026 оны 6 сарын 18-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2025 оны 6 дугаар сарын 19-ний зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 9,467,156,61 /есөн сая дөрвөн зуун жаран долоон мянга нэг зуун тавин зургаан төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөг

- Шимтгэл: 0

- Үндсэн хүү: 2,130,142,34 /хоёр сая нэг зуун гучин мянга нэг зуун дөчин хоёр төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг

- Нэмэгдүүлсэн хүү: 67,989,34 /жаран долоон мянга есөн зуун наян есөн төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг

- Нийт: 11,665,288,29 /арван нэгэн сая зургаан зуун жаран таван мянга хоёр зуун наян найман төгрөг хорин есөн мөнгө/ төгрөг

Иймд зээлдэгч *******аас үндсэн зээлийн төлбөрт 9,467,156,61 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,130,142,34 /хоёр сая нэг зуун гучин мянга нэг зуун дөчин хоёр төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,989,34 /жаран долоон мянга есөн зуун наян есөн төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг, шимтгэл 0 төгрөг, нотариатын зардал 8500 /найман мянга таван зуун/ төгрөг, нийт 11,665,288,29 /арван нэгэн сая зургаан зуун жаран таван мянга хоёр зуун наян найман төгрөг хорин есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

2.Хариуцагч ******* Тулгабаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “.... энэ мөнгөн дүнг төлөх болно. Нэхэмжлэгч талтай тохиролцсоны дагуу 6 сарын 25-ны өдрийн дотор эхний төлөлт 3,000,000 төгрөгийг, үлдсэнийг 6 сарын хугацаанд хувааж төлнө.” гэжээ.

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Н.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 11,673,788,29 (арван нэгэн сая зургаан зуун далан гурван мянга долоон зуун наян найман төгрөг хорин есөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

 

2.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 11,673,788,29 (арван нэгэн сая зургаан зуун далан гурван мянга долоон зуун наян найман төгрөг хорин есөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна. 

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,673,788,29 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

 

5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 11,673,788,29 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

6.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201,731 төгрөгийн тавин хувь болох 100,865 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 100,865 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 100,865 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 11,673,788,29 (арван нэгэн сая зургаан зуун далан гурван мянга долоон зуун наян найман төгрөг хорин есөн мөнгө) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201,731 төгрөгийн тавин хувь болох 100,865 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 100,865 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 100,865 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч *******  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭНХМАНДАХ