Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 205/МА2023/00003

 

 ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,

******* сум дахь сум дундын шүүхийн 22 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 141/ШШ22/00227 дугаар шийдвэртэй

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Завхан аймгийн ******* сум дахь *******т холбогдох Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн болон албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол шийдвэрийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ийн давж заалдах гомдлоор 22 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.*******, нэхэмжлэгчийн компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******/Улаанбаатар хотоос ZOOM/-р нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэмэлт тайлбартаа: ...Манай байгууллага нь 19 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаартай захирамжаар Мал хамгаалах санд 333,033,0 төгрөг төлөхөөр болсон бөгөөд шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш өөрийн байгууллагын үйл ажиллагаанаас олсон орлого болон санхүүгийн байдлаас хамааран тодорхой хэмжээнд шүүхийн шийдвэрийг биелүүлэн ажиллаж байгаа билээ. Гэвч Завхан аймгийн ******* сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа гэх үндэслэлээр компанийн өмчлөлийн эд хөрөнгөөс бус миний хувийн эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулах ажиллагаа хийж байгаа мөн түүнчлэн гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай шийдвэр гаргаж, хуулийн этгээдэд хамааралгүй эд хөрөнгөөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга хэмжээ авч байгаа нь Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Компанийн тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний өмчлөх эрхэд хууль зөрчиж ноцтой халдаж байгаа үйлдэл гэж үзэж байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус явуулж буйг таслан зогсоож шийдвэр гүйцэтгэгчийн, эд хөрөнгө битүүмжилсэн болон албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол шийдвэрийг хүчингүй болгуулж өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль түүний үндсэн зарчим, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлд заасан хүний эрх, эрх чөлөөг хангах үүргийг хүлээдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвхөн шүүхийн гүйцэтгэх хуудсанд заасан үндэслэл журмын дагуу, гүйцэтгэх хуудсанд заагдсан төлбөр төлөгч этгээдээс төлбөр гаргуулах ажиллагааг хуулийн хүрээнд хийж гүйцэтгэнэ. Хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагчийн тус шүүхэд гаргаж өгсөн тайлбарт хариуцагч нь Мал хамгаалах сан төлбөр авагчтай ******* ХХК төлбөр төлбөр төлөгчтэй шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа боловч мөн хэрэгт авагдсан баримтаар төлбөрийг ******* овогтой ийн өмчлөлийн эд хөрөнгөөр барагдуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь харагдаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд хүний хувийн өмч халдашгүй байх бөгөөд гагцхүү шүүхийн шийдвэрийн дагуу хувийн өмчид халдах боломжтой байхаар зохицуулалтай байдаг ба хариуцагч байгууллага нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд хууль бусаар халдсан үйлдэл гэж үзэж байна. Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгөөс тэргүүн ээлжинд төлбөрийг гаргуулах ажиллагааг хийх ёстой байтал төлбөр төлөгч байгууллагын үүсгэн байгуулагч гэсэн үндэслэлээр хүний хувийн эд хөрөнгөд үндэслэлгүйгээр халдсан нь үндэслэлгүй байна. Монгол Улсын Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт өмчлөлдөө буюу эзэмших ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх, олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөр хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж тодорхойлсон бөгөөд ******* ХХК нь өөрийн нэрийн өмнөөс иргэний эрх зүйн харилцаанд орж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хуулийн этгээдийн хувьд төлбөр төлөгчөөр тогтоогдсон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.5 дахь хэсэгт хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагыг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж заасан байх ба Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу компани өөрийн бүх эд хөрөнгөөр хариуцлага хүлээнэ гэсэн заалтын дагуу хариуцлага хүлээх этгээд нь Нисэ-Агро ХХК байхад хувьцаа эзэмшигчээс төлбөр гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасны дагуу компанийн эд хөрөнгө хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгө гэж тодорхой зааглагдаагүй тохиолдолд хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгөөр хариуцлага хүлээнэ гэж заасан тул хувьцаа эзэмшигчээс төлбөр гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байх боловч Компанийн дүрэмд компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тодорхой заасан, Завхан аймгийн төрийн санд жил бүр компанийн эд хөрөнгө болон санхүүгийн байдлын талаарх тайланг хүргүүлж, компанийн эд хөрөнгийн өөрчлөлтийг бүртгүүлсэн байгаа нь дээрх хуулийн заалтад хамаарахгүй буюу хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгө нь хуулийн этгээдийн эд хөрөнгөөс тодорхой зааглагдсан байгаа нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагчийн хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн ******* сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Завхан аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 19 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаар шүүгчийн захирамжаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам-ны харьяа Мал хамгаалах сан-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК-нд холбогдох зээлийн гэрээний үүрэг болох 343.063.080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Эвлэрлийн гэрээнд 19 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 80.033.0 төгрөг, 19 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор 70.000.000 төгрөг, 19 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 70.000.000 төгрөгийг төрийн сангийн 900019044 дансанд төлөх, алданги болох 110.000.000 төгрөгийг 19 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон болохыг дурджээ. Төлбөр төлөгч ******* ХХК-ийн нийт хөрөнгө нь төлбөрийн шаардлага хангахгүй болох нь 19 оны 04 дүгээр сарын 19-нд ШШГЕГ-аас төрийн байгууллагуудын лавлагааны системээс авсан лавлагаа, 19 оны 04 дүгээр сарын 22-нд арилжааны банкнууд дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх мэдэгдэл, оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/322 дугаар албан тоотоор Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст ******* ХХК-ийн үүсгэн байгуулсан баримт бичиг, компанийн дүрмийн лавлагаа, оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/219 дүгээр албан тоотоор ШШГЕГ-ийн мэдээлэл лавлагаа дүн шинжилгээний тасагт лавлагаа, оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/2 дугаар албан тоотоор Гаалийн ерөнхий газарт лавлагаа, оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/221 дүгээр албан тоотоор Завхан аймгийн Татварын хэлтэст хүргүүлсэн лавлагаа зэргээр ******* ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай, нэг хувьцаа эзэмшигчтэй, компанийг үүсгэн байгуулахад оруулсан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 1.000.000 /нэг сая/ төгрөг, компанийн нэр дээр үл хөдлөх болон тээврийн хэрэгсэл бүртгэлгүй, арилжааны банкнууд дахь дансны үлдэгдэл 0 төгрөг, ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл, үнэт цаас бүртгэлгүй болох нь тогтоогдсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн үүсгэн байгуулагч О.ийн өмчлөлийн , , , , дугаарт бүртгэлтэй Завхан аймгийн сумын 2-р баг, суурь хэсэг, боомтод тус тус байрлалтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 22 оны 05 дугаар сарын -ний өдрийн 19130049/32 дугаар тогтоолоор битүүмжлэх ажиллагааг явуулсан байна. Төлбөр төлөгч ******* ХХК-ийн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Мал хамгаалах сан-тай байгуулсан 17 оны 12 дугаар сарын 01 ний өдрийн 17/Y/26 дугаар зээлийн гэрээ, барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, *******ын //-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-1/161, Москвагийн гудамж, дүгээр байрны тоотод байрлах 87,5 м.кв талбайтай гурван өрөө орон сууц нь овогт *******ын //-ийн өмч /нэг хүний өмч/ болох нь дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 21 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн 19130049/02 дугаар, 21 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 19130049/03 дугаар тогтоолоор тус тус битүүмжилж, хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээний ХХК-иар үнэлгээ тогтоолгоход 190.168.400 /нэг зуун ерэн сая нэг зуун жаран найман мянга дөрвөн зуун/ төгрөгөөр үнэлсэн үнээр үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

******* сум дахь сум дундын шүүхийн 22 оны 11 дугаар сарын 14-ний өдрийн 141/ШШ22/00212 дугаар шийдвэрээр

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 93 дугаар зүйлийн 93.4, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Завхан аймгийн ******* сум дахь *******т холбогдох Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн болон албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц төлбөр авагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Мал хамгаалах сан, төлбөр төлөгч ******* ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичигт явуулах иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн 22 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 786 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ийн давж заалдах гомдлын агуулга:

... ******* сум дахь сум дундын шүүхийн 22 оны 11 дугаар сарын 14-ний өдрийн 141/ШШ22/00212 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулахдаа шүүхийн шийдвэрт дурдаагүй, төлбөр төлөгч байгууллагын өмчлөх эрхэд бүртгэгдээгүй эд хөрөнгийг битүүмжилсэн, мөн төлбөр төлөгч байгууллагын өмчлөх эрхэд хамаарахгүй эд хөрөнгөөс шүүхийн шийдвэрийн төлбөрийг гаргуулах ажиллагаа явуулсан гэж үзэж нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримтлан хуулийн агуулгыг Монгол улсын Үндсэн хуульд заасан суурь эрх, зарчмын хүрээнд тайлбарлалгүйгээр шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Учир нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хувийн өмч халдашгүй байхыг тунхагласан бөгөөд хүний хувийн өмчид гагцхүү шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр халдах эрхийг олгосон байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгч байгууллагын өмчлөлийн бус буюу эд хөрөнгийг гуравдагч этгээдийн өмчлөлийн эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулахаар ажиллагаа явуулсан нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хувь хүний өмчлөх эрхэд халдсан үйлдэлд шүүх дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Нөгөө талаар Монгол улсын Иргэний хуульд иргэний эрх зүйн харилцаанд оролцогч субъектуудыг иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо зөвхөн өөрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасан байдаг. Энэ хэргийн тухайд иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь ******* ХХК буюу хуулийн этгээд байхад хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч иргэний хувийн эд хөрөнгөөс шүүхийн шийдвэрийн төлбөрийг гаргуулахаар ажиллагаа хийж байгаа нь хуулийн үндсэн суурь зарчим зохицуулалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хэрэг маргааныг шүүхээр шийдвэрлэхдээ зөрчиж байгаа эрхийг тодорхойлж эрхийг эрэмбэлсний үндсэн дээр тусгай зохицуулалт, заалтыг хэрэглэх ёстой байтал зөвхөн тусгай зохицуулалт бүхий хуулийн зүйл заалтыг баримтлан хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх боломжгүй болох нөхцөл байдлыг үүсгэж байна.

Нэг талаар энэ хэрэг маргаан маань зөвхөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагатай холбоотой маргаан боловч агуулгаараа Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн үйлдлийг таслан зогсоох цаашлаад иргэн, хуулийн этгээдийн ялгааг гаргаж хариуцлагыг иргэний эрх зүйн харилцаанд оролцож буй этгээд зөвхөн өөрийн эд хөрөнгөөр хариуцах ёстой гэдэг хуульд заасан зарчмыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой маргаан юм.

Иймд ******* сум дахь сум дундын шүүхийн 22 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 141/ШШ22/00227 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол улсын Үндсэн хууль болон Иргэний хуульд заасан суурь зарчим эрхүүдийг хангаж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* /Улаанбаатар хотоос ZOOM/-р давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай байгууллагын зүгээс гомдол гаргасан. Гомдлын үндэслэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулахдаа шүүхийн шийдвэрт дурдаагүй, төлбөр төлөгч байгууллагын өмчлөх эрхэд бүртгэгдээгүй эд хөрөнгийг битүүмжилсэн, мөн төлбөр төлөгч байгууллагын өмчлөх эрхэд хамаарахгүй эд хөрөнгөөс шүүхийн шийдвэрийн төлбөрийг гаргуулах ажиллагаа явуулсан гэж үзэж нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримтлан хуулийн агуулгыг Монгол улсын Үндсэн хуульд заасан суурь эрх, зарчмын хүрээнд тайлбарлалгүйгээр шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хувийн өмч халдашгүй байхыг тунхагласан бөгөөд хүний хувийн өмчид гагцхүү шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр халдах эрхийг олгосон байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгч байгууллагын өмчлөлийн бус буюу эд хөрөнгийг гуравдагч этгээдийн өмчлөлийн эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулахаар ажиллагаа явуулсан нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хувь хүний өмчлөх эрхэд халдсан үйлдэлд шүүх дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Нөгөө талаар Монгол улсын Иргэний хуульд иргэний эрх зүйн харилцаанд оролцогч субъектуудыг иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо зөвхөн өөрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасан байдаг. Энэ хэргийн тухайд иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь ******* ХХК буюу хуулийн этгээд байхад хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч иргэний хувийн эд хөрөнгөөс шүүхийн шийдвэрийн төлбөрийг гаргуулахаар ажиллагаа хийж байгаа нь хуулийн үндсэн суурь зарчим зохицуулалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хэрэг маргааныг шүүхээр шийдвэрлэхдээ зөрчиж байгаа эрхийг тодорхойлж эрхийг эрэмбэлсний үндсэн дээр тусгай зохицуулалт, заалтыг хэрэглэх ёстой байтал зөвхөн тусгай зохицуулалт бүхий хуулийн зүйл заалтыг баримтлан хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх боломжгүй болох нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзэж байна гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хэргийг анхан шатын шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, эрх зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 65 дугаар зүйлийн 1.11 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцэхгүй ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарахад нөлөөлжээ.

Нэхэмжлэгч ........ ХХК нь Завхан аймгийн ******* сум дахь т холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн болон албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас харахад шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн хэдэн оны хэдэн сарын хэдний өдрийн ямар эд хөрөнгийг битүүмжилсэн болон албадан дуудлага худалдаанд оруулсан тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, хэрэгт дээрх тогтоолууд авагдаагүй байна.

Нэхэмжлэл нь 19 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаартай захирамжаар ....... ХХК нь Мал хамгаалах санд 333.033.0 төгрөг төлөхөөр гарсан шүүгчийн захирамжийг гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжилсэн болон албадан дуудлага худалдааг хүчингүй болгох агуулгатай байх боловч хэргийн 34-р хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжлэх тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд 22 оны 02 дугаар сарын 11, 19 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 819, 28 дугаар шийдвэр тогтоол захирамжийн дагуу ................ ХХК-иас 61.9.000 төгрөг, 318.598.290 төгрөг гаргуулж т олгохоор заасан 49 тоот гүйцэтгэх хуудас, захирамжийн дагуу эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг шүүх үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, хэргийн 34-р хуудсанд авагдсан дээрх эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол нь нэхэмжлэлийн шаардлагад дурдаж, хүчингүй болгуулах тогтоолын агуулгаас өөр байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хэдэн оны хэдэн сарын хэдний өдрийн ямар эд хөрөнгө битүүмжилсэн болон албадан дуудлага худалдаанд оруулсан тогтоолд гомдол гаргаад байгааг тодруулалгүй хэрэгт авагдсан тогтоолыг үнэлсэн нь ойлгомжгүй, эргэлзээтэй байна.

Мөн түүнчлэн хэрэгт маргаан бүхий тогтоолууд авагдаагүй байхад шүүх зохигчийн гомдол гаргах хугацааг хэрхэн тоолсон, уг тогтоолууд нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан эсэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэхийг хэрхэн яаж үнэлж дүгнээд байгаа нь ойлгомжгүй болжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа, хариуцагч хариу тайлбар татгалзлаа хэрхэн нотлохыг шүүх бүрэн дүүрэн тайлбарлаж, маргаан бүхий тогтоолуудыг хэрэгт баримтаар авч , маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн тогтоосны эцэст эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарах нөхцөл бүрдэнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 22 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 141/ШШ22/00227 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР 

Ж.БАТТОГТОХ