Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 205/МА2023/00005

 

 

******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 205/МА2022/00539 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* дүүргийн дүгээр хороо д байрлах ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын ******* баг ******* тоотод оршин суух ******* овгийн ******* *******ад холбогдох гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 12.289.280 төгрөг, гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой үүссэн зардалд 863.776 төгрөг, нийт 13.153.056 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Д.*******ын давж заалдах гомдлоор 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.*******, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д./Улаанбаатар хотоос Zoom/-р нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Д.******* нь манай компанитай харилцан тохиролцож 2021 оны 12 дугаар сарын 09 ний өдөр мал, мах бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, 15 кг-аас дээш жинтэй 298 ширхэг ямааны гулууз махыг 1 кг тус бүрийг 6300 төгрөгөөр тооцож нийт 768 кг ямааны мах бэлтгэн нийлүүлж 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлбөрийн зөрүүг тооцож эцсийн тооцоог хийж дуусгах нөхцөлтэй 30.000.000 төгрөгийг Хаан банкны өөрийнхөө эзэмшлийн тоот дансаар хүлээн авсан. Гэвч тэрээр гэрээний үүргээ биелүүлээгүй, хүлээн авсан мөнгөө зориулалтын дагуу зарцуулаагүй өр үүсгэж төлбөр тооцоогоо бүрэн төлөөгүй тул түүнд үүргээ бүрэн гүйцэтгэж дуусгахаар нэмэлт хугацаа өгсөн. Энэ хугацаанд үлдэгдэл төлбөртөө автомашин болон үл хөдлөх хөрөнгө барьцаалж барьцааны гэрээг 2-3 хоногт байгуулна гэж хүсэлт гаргаж байсан боловч тохирсон хугацаанд барьцааны гэрээ байгуулаагүй төлбөрөө төлж дуусаагүй утасны дугаараа сольж холбогдохоо больсон. Сүүлдээ өөрөө ч харьцахгүй бид эхнэртэй нь холбогдож яриулж өгөхийг гуйдаг болсон. Ингээд тогтоосон нэмэлт хугацаа тедийлен үр дүнгээ өгөөгүй тул компанийн зүгээс арга буюу хохиролоо барагдуулахын тулд бие төлөөлөгч явуулж аймаг орон нутагт нь очиж түүнтэй биечлэн уулзахад үлдэгдэл өрөндөө буу болон автомашинаа байгууллагын нэр дээр шилжүүлнэ гэж тохироод итгэмжлэл хийж өгсөн. Д.******* авто машин өгнө гэсэн учраас бид нар Улаанбаатар хотоос автомашиныг жолоодох жолооч дуудан ируулж дахин зардал гаргасаны дараа Д.******* машинаа ч өгөхөө байлаа, буугаа ч өгөхөө байлаа гэж эргэж буцсаар байгаад бид нар Завхан аймгийн Улиастай сумд 7 хоногийн турш Д.*******ын араас нь хөөцөлдөж нэлээн их зардал чирэгдэл учруулсанд маш их гомдолтой байна. Д.******* нь дээрхи гэрээний дагуу нийт 30.000.000 төгрөг хүлээж авсанаас 17.710.720 төгрөг төлж, одоогийн байдлаар үлдэгдэл 12.289.280 төгрөг, мөн гэрээний үүргээ зорчсонтэй холбоотой үүссэн зардалд 863.776 төгрөг нийт 13.153.056 төгрөгийн улдэгдэл өр төлбөр үүсгээд байна. Иймд Д.*******аас мал, мах бэлтгэн нийлүүлэх гэрэгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 12.289.280 төгрөг, мөн гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой үүссэн зардалд 863.776 төгрөг нийт 13.153.056 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийн хамт гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан, уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэжээ.

Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

******* ХХК-тай гэрээ хийсний дараа ковид-19 цар тахал гарсан, түүний дараа малын шүлхий өвчих гараад гарал үүслийн бичиг өгөөхөө байчихсан. Тэгээд нядалсан малаа цаг хугацаанд нь гэрээний дагуу ******* ХХК-нд өгч чадаагүй. Малаа нядлаагүй байж байхад ковид-19 цар тахал гарсан, дараа нь шүлхий гарсан. Тэр үе цуглуулсан мал нь туранхай мал байсан учраас ганц нэгээрээ үрэгдсэн, тэгээд би малаа байлгаж байтал ар гэрийн гачигдал гараад тухайн үед нь мөнгийг нь хэрэглэчихсэн. Тэгээд би дараа нь 20.000.000 төгрөгийг ******* ХХК-нд төлсөн. Одоо 10.000.000 төгрөг үлдсэн байгаа гэж үзэж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс намайг 10 толгой адуу өгөхөд байгаагүй, оролцоогүй, миний өгсөн 10 толгой адууг малын эмч гэдэг хүн хүлээж авсан. Мөн надаа хүсэлт бичүүлж авсан гэж байна. Уг хүсэлтийг чи ингэж бич гээд надад хэлж бичүүлсэн. Би мал махны гэрээнд сүүлд ирэхдээ гарын үсэг зуруулсан. Анх амаар л харилцан тохиролцсон болохоос биш албан ёсоор гэрээ хэлцэл хийгээгүй байж байгаад нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч манай аймагт ирэхдээ гэрээнд гарын үсэг зуруулсан. Миний тооцоогоор анх авсан 30.000.000 төгрөгөөс 20.000.000 төгрөгийг нь төлсөн, одоо 10.000.000 төгрөг үлдсэн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч тал тайлбартаа намайг утсаа авдаггүй, холбоо барьж чаддаггүй байсан гэж байна. Би утсаар байнга холбоотой байсан. Би ******* ХХК-ийн хүмүүсийн ирсэн зардал болон надаас 10 толгой адууг авч яваад 7.000.000 гаруй төгрөг болсон гэсэн байсан. Би энэ бүгдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн үед миний өгсөн 10 толгой адууг ингэж хямдхан авах байсан бол би өөрөө худалдаж борлуулаад 10.000.000 төгрөг болгож өгөх байсан. сумын гэдэг хүний адуунаас би 10 толгой адуу, мах импекс 3 толгой адуу авсан, ингэж 30 адуу авахдаа нэг адууг 1.000.000 төгрөгөөр үнэлээд 3.000.000 төгрөгөөр авсан байж миний адууг яагаад 7.000.000 гаруй төгрөгөөр авсныг ойлгохгүй байна. 7.000.000 төгрөг болох байсан бол би өгч явуулахгүйгээр өөрөө худалдан борлуулж мөнгийг нь өгөх байсан гэжээ. 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 205/МА2022/00539 дугаар шийдвэрээр

1. Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 219 дүгээр зүйлийн 219.2-т зааснаар хариуцагч ******* овгийн ******* *******аас 12.857.076 /арван хоёр сая найман зуун тавин долоон мянга далан зургаан/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 295.980 /хоёр зуун ерэн таван мянга есөн зуун наян/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223.716 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 220.663 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-нд олгож,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж,

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 1 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.*******ын давж заалдах гомдлын агуулга:

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10/ШШ2022/00539 тоот шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Үүнд: 2021 онд нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч тай харилцан тохиролцож миний эзэмшлийн 10 нас гүйцсэн соёолонгоос дээш насны адууг нэг бүрийг нь 1,000,000 төгрөгөөр Завхан аймгийн сумаас худалдан авсан. Мөн надаас гадна сумын иргэн оос 1 бүрийг нь надтай адилхан үнээр буюу 1,000,000 төгрөгөөр 3 ширхэг адуу бэлэн мөнгөөр худалдан аваад нийт 13 адууг 5 тонны ачааны машинд ачаад явсан. Гэтэл одоо болохоор кг-аар нь тооцсон гэж нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Анх надаас адуу авна гэхэд би хэлж байсан 1 адууг 1000000 төгрөгөөр өгнө тэрнээс доош бол өгөхгүй би өөрөө адуугаа борлуулаад өгнө. Би 20- иод жил махны бизнес хийж байгаа миний эхнэр Д. нь махны лангуутай учраас өөрөө зарахад 1 адууг зах зээлийн үнээр 1300000 төгрөгөөр борлуулах байсан. Би тухайн компанид 20,000,000 өгөх байснаас 10,000,000 төгрөгөөр 10 тооны адуу худалдсан. Гэрээ гээд байгаа зүйлд 20 саяын өрөө барагдуулахаар ирэхдээ гарын үсэг зуруулсан тэр гэрээ нь ямааны мах нийлүүлэх гэрээ буюу өмнөх тооцоотой холбоотой гэрээг нөхөж хийсэн юм. Миний 10 адууны худалдах, худалдан авах гэрээ нь амаар тохиролцож Завхан аймгийн суманд харилцан тохиролцож 1 адууг 1 сая төгрөгөөр бодож би худалдах, худалдах авах гэрээний зүйл болох 10 адууг суманд худалдан авагч талд хүлээлгэн өгсөн байдаг.

Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10/ШШ2022/00539 тоот шийдвэр өөрчлөлт оруулж 2,857,076 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д./Улаанбаатар хотоос Zoom/-р давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ******* манай компанитай гэрээ байгуулаад, бид нэмэлт хугацаа өгсөн. Гэтэл сүүлдээ бүр биднээс зугтаад утсаа авахаа байсан. Тэгээд бид орон нутагт нь очиж өр төлбөрөө барагдуулахаас өөр аргагүй болсон. 10 тооны адууг ижил хэмжээний үнэ ханшаар авч килограммыг нь өсгөхгүйгээр үнэлнэ гэж хаана ч байхгүй. ******* өөрөө мал авдаг хүн сайн мэдэж байгаа. Орон нутагт байхдаа ч энэ талаар хэлж байсан. Тэгээд бид нар адуугаа ачиж ирээд 10 тооны адууны нэхэмжлэх нь энэ байна. Чи өөрөө ирээрэй, эсвэл бие төлөөлөгчөө явуулаарай гэж хэлсэн. Тэгэхэд хүүгээ явуулна гээд хүүгийнхээ утсыг өгсөн бид нар 2 цаг шахам хүлээсэн боловч хүү нь ирээгүй. Ер нь бол 20 жил энэ төрлийн бизнесийг эрхэлсэн хүний хувьд манай компанитай ******* харилцаатай болсон байсан. Урьд нь мөнгө цаас аваад зориулалтын бусаар зарцуулдаггүй итгэл олсон хүн байсан. Ингээд ******* биечлэн ирээгүй учраас бид бичлэг хийгээд анхан шатны шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн. Манай компани 1,0 сая төгрөг, дээрээс орон нутгаас 10 тооны адууг нь ачиж ирсэн тээврийн зардлаа гаргуулахаар нэхэмжилсэн. 3 тооны адууг худалдаж авсан асуудлын тухайд адууг тээвэрлэж ирсэн жолооч 10-аас дээш тооны адуу ачна, 10 тооны адуу ачихгүй гэсэн учраас тоонд нь хүргэхийн тулд 3 тооны адууг худалдан авч хамт тээвэрлэсэн. *******ын гэр бүлийн хүн нь анхан шатны шүүх хуралд орохдоо *******ыг буруу зөрүү ярилаа гэсэн. Би бодохдоо *******ыг эхнэрийнхээ үгэнд орж давж заалдах гомдол гаргасан гэж ойлгож байна. Өөрөө ч биечлэн ирээгүй байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Д.*******ад холбогдуулан 13.153.056 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.  

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Д.******* нь манай компанитай харилцан тохиролцож 2021 оны 12 дугаар сарын 09-ны өдөр мал мах бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, 15 кг-аас дээш жинтэй 298 ширхэг ямааны гулууз махыг 1 кг тус бүрийг 6300 төгрөгөөр тооцож нийт 768 кг ямааны мах бэлтгэн нийлүүлж 30.000.000 төгрөгийг хүлээн авч, 2021 оны 12 сарын 30-ны өдөр төлбөрийн зөрүүг тооцож дуусгахаар тохиролцсон боловч өгөхгүй удаа дараа нэхүүлж чирэгдэл болсны эцэст 17.710.720 төгрөг төлж, одоогийн байдлаар 12.289.280 төгрөг, мөн гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой үүссэн зардал 863.776 төгрөг, нийт 13.153.056 төгрөгийг гаргуулах гэж тайлбарлажээ.  

Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 10.000.000 төгрөгийг төлнө, 3.153.056 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна. 

Нэхэмжлэгч ******* ХК, хариуцагч Д.******* нар нь 2021 оны 12 дугаар сарын 09-ны өдөр мал, мах бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Гэрээгээр 2021 оны 12 дугаар сарын 09-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хариуцагч Д.******* нь 298 ширхэг ямааны гулууз буюу .768 кг мах нийлүүлэх, ямааны гулууз мах нь 15 кг жинтэй байхаар, нэг кг махны үнэ тухайн үеийн зах зээлийн үнэ болох 6300 төгрөгөөр тооцож нийлүүлэх үүрэгтэй, харин нэхэмжлэгч ******* ХК нь Д.*******ын эзэмшлийн банкин дахь дансанд 30.000.000 төгрөгийг шилжүүлэх үүрэгтэй байна. 

Нэхэмжлэгч ******* ХК нь гэрээний дагуу Д.*******ын эзэмшлийн банкин дахь тоот дансанд 30.000.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Харин хариуцагч Д.******* нь гэрээний үүргээ биелүүлээгүй,мах бэлтгэн нийлүүлээгүй гэрээний үүргийн зөрчил үүссэн талаар талууд маргаагүй байна. 

Хариуцагч Д.******* нь сунгасан хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй, гэрээний үүрэг биелэгдэхгүй нь тодорхой болсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, талуудын хооронд хэлцэл хийгдсэн байх бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болжээ.

Нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. 

Гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан байна. 

******* ХК нь гэрээнээс татгалзах тухай хариуцагч Д.*******ад мэдэгдэж, өгсөн 30.000.000 төгрөгийг хэрхэн авах талаар талууд ярилцаж байсан баримтууд хэрэгт байна.

 Хариуцагч Д.******* нь 2022 оны 02 дугаар сарын 11-ны өдөр 5000.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 01-ны өдөр 5000.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн, үлдэгдэл 20.000.000 төгрөгийг шилжүүлээгүй болох тогтоогдсон байна. 

Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч ******* ХХК-нд 10 адуу хүлээлгэж өгч, үлдэгдэл төлбөрөөс тооцуулах талаар харилцан тохиролцож хүлээлгэж өгсөн талаар талууд маргаагүй байна. 

Харин 10 адууг ямар үнээр тооцож, тохиролцсон талаар талууд маргаантай байна. 

Анхан шатны шүүх талуудын тайлбарт үндэслэн маргаж буй 10 адууны махны нийт жинг 1 тонн 520.1 кг болсон, 1 кг ийг нь 5700 төгрөгөөр тооцож, 866.570 төгрөг, +нэмэгдэл урамшуулал 200.000 төгрөг, тээврийн зардалд 1.153.850 төгрөгийг хасаж тооцон 7.710.720 төгрөгт суутгаж авсан болох нь нотлогдож байна гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн дүгнэсэн тул буруутгах боломжгүй байна. 

Харин анхан шатны шүүх гэрээнээс татгалзах, гэрээнээс татгалзсаны үр дагавар, учирсан хохирлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой баримтлаагүй тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь. 

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 205/МА2022/00539 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн  

1 дэх заалтын Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т зааснаар гэснийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалты хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.185 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР 

Б.АРИУНБАЯР