Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 310/ШШ2026/00544

 

2026 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 310/ШШ2026/00544

Дундговь аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд би, ******* хот,******* дүүрэг, *******, ******* ******* ******* тоот Хас хаан ББСБ ХХК, /РД:*******/-ийн, Дундговь аймаг, ******* сум, , оршин суух, /РД:/-ээс 11.218.987.4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/2026/00416/И индекстэй иргэний хэргийг хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хас хаан ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.гээс 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөр тооцож дараах төлбөрийг нэхэмжилж байна. Үүнд:

Үндсэн зээл 8,850,000 төгрөг, хуримтлагдсан хүү 1,974,156.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 394,831.23 төгрөг, нийт 11,218,987.4 төгрөгийг нэхэмжилж байна. гэжээ.

Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Д. миний бие "Хас Хаан ББСБ" ХХК-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилж буй 11.218.987.4 төгрөгийг ******* сарын хугацаанд бүрэн төлж барагдуулна. Үүнд:


2026 оны 06 сарын 27-ны өдөр 801357 төгрөг
 
2026 оны 08 сарын 27-ны өдөр 801357 төгрөг
 
2026 оны 09 сарын 27-ны өдөр 801357 төгрөг
 
2026 оны 10 сарын 27-ны өдөр 801357 төгрөг
 
2026 оны 11 сарын 27-ны өдөр 801357 төгрөг
 
2026 оны 12 сарын 27-ны өдөр 801357 төгрөг
 
2027 оны 01 сарын 27-ны өдөр 801357 төгрөг
 
2027 оны 02 сарын 27-ны өдөр 801357 төгрөг
 
2027 оны 03 сарын 27-ны өдөр 801357 төгрөг
 
2027 оны 04 сарын 27-ны өдөр 801357 төгрөг
 
2027 оны 05 сарын 27-ны өдөр 801357 төгрөг
 
2027 оны 06 сарын 27-ны өдөр 801357 төгрөг
 
2027 оны 07 сарын 27-ны өдөр 801357 төгрөг
 
2027 оны 08 сарын 27-ны өдөр 801357 төгрөг төлье. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч "Хас Хаан ББСБ" ХХК нь хариуцагч Д.гээс 11.218.987.4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлага болох 11.218.987.4 төгрөгийг 
2026 оны 06 сарын 27-ны өдрөөс эхлэн ******* сарын хугацаанд сард 801357 төгрөг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194.454 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 97.227 төгрөгийг, хариуцагчаас 97.227 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч /РД:/ нь 11.218.987.4 /арван нэгэн сая хоёр зуун арван найман мянга есөн зуун наян долоон төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч "Хас Хаан ББСБ" ХХК-д 2026 оны 06 сарын 27-ны өдрөөс эхлэн сард 801357 /найман зуун нэг мянга гурван зуун тавин долоо/ төгрөгийг ******* сарын хугацаанд төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194.454 /нэг зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун тавин дөрвөн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 97.227 /ерэн долоон мянга хоёр зуун хорин долоо/ төгрөгийг, хариуцагчаас 97.227 /ерэн долоон мянга хоёр зуун хорин долоо/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч "Хас Хаан ББСБ" ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД