| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 310/2026/00164/И |
| Дугаар | 310/ШШ2026/00576 |
| Огноо | 2026-07-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 310/ШШ2026/00576
| 2026 оны 07 сарын 30 өдөр | Дугаар 310/ШШ2026/00576 | Дундговь аймаг |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2013 оны 07 дугаар сарын 24-нд төрсөн хүү *******, 2017 оны 10 сарын 11-нд төрсөн охин ******* нарыг эх Ө.*******н асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 07 дугаар сарын 24-нд төрсөн хүү С.Төгөлдөр, 2017 оны 10 сарын 11-нд төрсөн охин ******* нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Н.*******аас сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар хариуцагч Н.*******ын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0814005692 дугаартай 883 мкв талбай гэр бүлийн хэрэгцээний газрыг нэхэмжлэгч Ө.*******д шилжүүлж өгөхөөр талууд эвлэрсэн болохыг баталсугай.
5. Улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлийн бүртгэлд бүртгүүлэхийг талуудад мэдэгдэж, шүүхийн шийдвэрийг хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Нямаад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1, 60 дугаар зүйлийн 1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.*******д олгосугай.
7.Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар зохигч түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД