| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/10817/И |
| Дугаар | 191/ШШ2026/02701 |
| Огноо | 2026-02-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2026/02701
| 2026 02 23 | 191/ШШ2026/021 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралды танхимд хийсэн хуралдаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ХА******* регистрийн дугаартай тоотод оршин суух Б******* овогт Д******* Б******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ЧТ******* регистрийн дугаартай, оршин суух Өгөөмөр баатад овогт Т******* Г******* холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 73,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдд: нэхэмжлэгч Д.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралды нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.Б*******аас хариуцагч Т.Г нь 2018 оны 12 дугаар сарын 10- ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 60,000,000 төгрөг зээлдэн авсан байдаг. Талууд 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр "Зээлийн гэрээний төлбөр барагдуулах үүрэг амлалт" гэрээг бичгээр байгуулж: 1. 2025 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн дотор 20,000,000 төгрөг 2. 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор 20,000,000 төгрөг 3. 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 20,000,000 төгрөг тус тус төлөхөө илэрхийлж, барьцы хөрөнгөөр Л 4 G м 0 У улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Т Х м 2 У улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг өгөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл шалтаг, шалтг тоочин гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч Т.Гээс гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээлийн төлбөрийн үүрэг 60,000,000 төгрөг, гэрээний 2.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 0,5 хувьтай тэнцэх, 2025 оны 10 дугаар 15-ны өдөр хүртэл хугацы алданги 13,500,000 төгрөг, нийт 73,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хамт гаргасан хариу тайлбартаа:
Д.Б******* нэхэмжлэлтэй Т.Г******* холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагд хариуцагчаас дараах хариу тайлбарыг гаргаж байна. Бид анх хамтран ажил хийхээр тохиролцсоны дагуу нэхэмжлэгч Д.Б******* миний дансанд нийт 28,000,000 (хорин найман сая) төгрөгийг шилжүүлсэн. Гэвч ажил хийхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл авч чадаагүйгээс бидний тохиролцоо цаашид үргэлжлэх боломжгүй болсон. Миний хувьд холбогдох зөвшөөрөл авахад шаардагдах ажиллагааг хийж байсан тул Д.Б*******аас дараах хугацаа, дүнгээр Х болон Г банкны дансаар хүлээн авсан болно. Үүнд: Нэхэмжлэгчээс шилжүүлсэн дээрх 28,000,000 төгрөгийг буц өгөх үүргээ санхүүгийн боломжгүй байдлын улмаас удаасан болохоо хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаад байгаа 60,000,000 төгрөгийн зээл болон алдангийн тохиролцоо, харилцаа бодитоор байгаагүй болно. Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 28,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжтой байх тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Жич: Хариуцагч талаас зөвшөөрсөн 28,000,000 төгрөгийг төлбөрийн хүрээнд, хугацаа тохирон нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэхэд бэлэн байгаагаа үүгээр илэрхийлье гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс 2025 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ, Баримт, вайбер дахь цахим захидал
Хариуцагчаас Х банкны депозит дансны хуулга, Г банкны мемориалын баримтыг тус тус гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б******* нь хариуцагч Т.Г******* холбогдуулан 73,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 28,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.
1.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 11-ний хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийг нэтгэж, 2025 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсаны дагуу 60,000,000 төгрөг, алданги 13,500,000 төгрөг нийт 73,500,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
1.2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа үндэслэлээ ... Хамтран ажиллах зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хооронд нийт 28,000,000 төгрөгийг хүлээн авсантай маргахгүй тул уг авсан мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Харин зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул үлдэх мөнгө, алдангийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж маргасан.
1.3. Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.Б*******, хариуцагч Т.Г нарын хооронд 2025 оны 6 дугаар сарын 19-ны өдөр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь 60,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргийг хүлээсэн байна. /1 дүгээр х.х-ийн 3-4 дахь талд/
Мөн хэрэгт авагдсан Баримт-д ... Т.Г нь Д.Б*******аас 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 11-ний хооронд 60,000,000 төгрөгийг зээлдэн авч өгөөгүй тул мөнгийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр багт барагдуулна. Уг мөнгийг төлөөгүй тохиолдолд барьцы хөрөнгө Л 4 G 00-17 У, Хайландр 29-00 У-г үл маргах журмаар шилжүүлнэ гэжээ. /х.х-ийн 5 дахь талд/
2.1. Ийнхүү талууд тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг байгуулах болсон үндэслэлийг талуудын хооронд өмнө үүссэн зээлийн гэрээний үүргийг тооцоог нэгтэсэн тул зээлийн гэрээний үүргийн дагуу 60,000,000 төгрөг, алданги 13,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн тул шүүх талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцд дүгнэлт хийх шаардлагатай.
3. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.Б******* нь хариуцагч Т.Г******* 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ТЗ төлбөр гүйлгээний утгаар 2,500,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 19-ны өдөр Тусгай зөвшөөрөл, ТЗ төлбөр, Тз төлбөр гүйлгээний утгаар тус бүр 2,500,000 төгрөг нийт 7,500,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 29-ны өдөр Тз төлбөр гүйлгээний утгаар 2,,000 төгрөг, ТЗ гүйлгээний утгаар 2,,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ТЗ төлбөр гүйлгээний утгаар 2,200,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ТЗ материал гүйлгээний утгаар 2,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ТЗ материал гүйлгээний утгаар 2,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг нийт 8,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 43-50 дахь талд/
3.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацд буц өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.
Иргэд хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлийг хуульд зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж зохицуулсан тул иргэний эрх зүйн маргд нотлох үүргийн хуваариалалтаар зээл аваагүй гэж маргаж байгаа тал бус зээлийг шилжүүлэн өгсөн этгээд нь мөнгийг шилжүүлсэн гэдгээ нотлох үүргийг хүлээх юм.
Гэвч, нэхэмжлэгч нь хариуцагчид 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацд 60,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан боловч 28,000,000 төгрөгийг ТЗ төлбөр, Тз, Тусгай зөвшөөрөл, Тз материал гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн, харин үлдэх 32,000,000 төгрөгийг зээлдүүлэгч нь зээлдэгчид шижлүүлэн өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Хэдийгээр, талууд тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ байгуулсан байх боловч уг гэрээг байгуулах болсон үндэслэл болох зээлийн гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн талаарх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 60,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.
Мөнгө шилжүүлсэн баримтад тусгасан гүйлгээний утгаас үзэхэд уг мөнгийг зээлдүүлэх зорилгоор шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүйгээс гадна нэг талын мөнгө шилжүүлсэн баримтаар Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 хэсэгт хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон үндэслэлээр амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
3.2. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 28,000,000 төгрөгийг Хамтран ажиллах зорилгоор хүлээн авсан гэж тайлбарласан боловч хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажилласан гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоодсонгүй.
Тодруулбал, нэхэмжлэгчийн зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагчийн хамтран ажиллах харилцаа үүссэн гэх үйл баримтууд хэрэгт авагдсан баримтаар эргэлзээгүй тогтоогдсонгүй.
Иргэний эрх зүйн харилцд тухайн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх болон байгуулагдсан боловч тухайн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох талаар хууль зүйн хувьд өөр өөр ойлголт учир шүүх талуудын хооронд хэлцэл-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээргүй байна.
4. Хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан мөнгө шилжүүлсэн баримтын агуулга, талуудын хооронд харилцсан цахим захидал зэргээс үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан 28,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн өмнөөс тодорхой ажлыг бүтээж өгөхөөр өөртөө шилжүүлэн авсан гэж үзэхээр байна.
Гэвч, хариуцагч тухайн 28,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн хүссэн этгээд буюу эрх бүхий албан тушаалтанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн дахь хэсэгт иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, аливаа иргэн, хуулийн этгээд гэрээ болон хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлж, эдийн болон эдийн бус баялгийг шударгаар буюу тодорхой үндэслэлээр олж авсан тохиолдолд уг эд хөрөнгийг өмчлөх болон эзэмших эрх үүсэх бөгөөд үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан тохиолдолд эрх бүхий этгээдэд буц өгөх үүрэг үүснэ.
Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д Буц шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж, 492 дугаар зүйлийн 492.3-т үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буц шаардаж болно гэж зохицуулсан.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан 28,000,000 төгрөгийг өөртөө үлдээх үндэслэлийг нотлоогүй тус мөнгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул түүнд уг 28,000,000 төгрөгийг үлдээх хууль зүйн үндэслэлгүй юм.
4.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагы болон шүүх хуралды тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж зааснаар цахим мэйл нь нотолгооны хэрэгсэлд хамаарна.
Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д Шүүх цахим баримт бичгийг үнэлэхдээ Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг баримтална гэж, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т Цахим баримт бичиг нь цаасан баримт бичигтэй адил хүчинтэй байх бөгөөд зөрсөн тохиолдолд анх баталгаажсан баримт бичгийн хэлбэр (цаашид баримт бичгийн эх хувь гэх)-ийг баримтална гэж зохицуулсан.
Талууд цахимаар харилцсан цахим захидлын бичвэр болон агуулгатай маргаагүй тул шүүх зайлшгүй үзлэг хийж бэхжүүлэх шаардлагагүй гэж үзсэнийг дурдав.
5. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Т.Гээс 28,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б*******т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваариалсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116,118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Гээс 28,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б*******т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 45,500,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 525,540 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Гээс 297,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д заасан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдд оролцсон талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ