Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 32

 

 

    2022          12           13                                    206/МА2022/00032

 

 

 

Ч.ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

******* ******* Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 154/ШШ2022/00191 дугаар шийдвэртэй, ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******, , ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******, , ад холбогдох,

3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулах иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Н.Очирбат, хуралдааны нарийн бичгийн даргаар А.Золзаяа нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:

1.1 Миний бие Ч. 2010 онд Улаанбаатар хотоос шинэ Бонго Портер маркийн машин авч ирээд отор нүүдэл хийхээс өөр ажилд бараг унадаггүй хүүдээ хадгалж байсан машинаа 2018 оны 06 дугаар сарын 05-ны үеэр Балаанз ой ад аман хэлцлээр тохирч худалдсан юм. Уг хэлцлийн дагуу 3.000.000 төгрөг буюу нэг бол 2.000.000 төгрөгт бодож ын өвөлжөөг авах, эсхүл адуу авч зөрүүг нь мөнгөөр төлөхөөр тохиролцсон боловч одоо хүртэл үнийг нь авч чадахгүй байна. Б.аас нэхэхээр өгнө гэж худал хэлээд байгаа тул машины үнэ 3.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1 Энэ машиныг манай хүүхэд авч ирсэн. Машины бичиг баримт байхгүй хуучин эвдэрхий машин авч ирэхээр нь ээж нь авахгүй буцааж өг гэж хүүхдэд хэлсэн. Машиныг унаж явсан зүйл байхгүй. Ч. өөрөө Цэрэнпилийг ав гэж хэлсэн байх Цэрэнпил ирж авсан. Одоо энэ машин Цэрэнпилийн хашаанд байгаа. Анх машиныг би аваагүй хүүхэд авсан. Надтай тохиролцоогүй бид хоёрын хооронд машин авах талаар хэлэлцээ хийгээгүй. Машины үнийг төлөхгүй гэжээ.

3.******* ******* Булган сум дахь сум дундын 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 154/ШШ2022/00191 дугаар шийдвэрээр:

3.1 .Ч.ын нэхэмжлэлтэй хариуцагч Б.аас машин худалдсаны үнэ 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын агуулга:

4.1 Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх зарчмыг алдагдуулсан.

4.2 Нэхэмжлэгч Ч. миний бие 08-82 УБР улсын дугаартай Бонго Портер маркийн автомашиныг Б.тай амаар хэлцэл хийж, уг машиныг 3,000,000 төгрөгөөр худалдсан. Хариуцагч Б. нь " надтай автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй гэж байгаа боловч уг машиныг Б.ын хүү Т.Эрдэнэбаяр авч яваад Б.Цэрэнпил гэдэг айлын хашаанд аваачиж тавиад нэхэмжлэгч Ч.ад буцааж өгөөгүй болох нь хариуцагч Б., гэрч Б.Эрхэмбаяр нарын мэдүүлэгээр нотлогдсоор байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Иймд ******* ******* Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 154/ШШ2022/00191 дугаартай шийдвэрийг хянан үзэж бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ч.ын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.  

6. Нэхэмжлэгч Ч. нь худалдсан Бонго пронтер маркийн авто машины үнэ 3,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.ад холбогдуулан гаргажээ.

7.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Миний бие 2010 онд Улаанбаатар хотоос шинэ Бонго Портер машин худалдаж  авсан бөгөөд уг машинаа 2018 оны 6 дугаар сарын 05-ны үеэр   Б.ай аман хэлэлцээр  хийж 3,000,000 төгрөг буюу нэг бол 2,000,000 төгрөгт тооцож Б.ын өвөлжөөг авах  эсхүл адуу авч зөрүүг нь мөнгөөр төлөхөөр тохиролцож  худалдсан. Миний машин шинэ мотор тавьсан,08-12 УБД улсын дугаартай, боловч  одоог хүртэл үнийг авч чадаагүй, машины үнийг нэхээр худал хэлээд өгөхгүй байгаа тул 3,000,000 төгрөгийг гаргуулан өгнө үү” гэж тайлбарлажээ.

8. Нэхэмжлэгч нь шаардлагаа нотлохоор  цэнхэр өнгийн Бонго пронтер маркийн 82 УБР дугаартай /өмнөх дугаар байхгүй/ авто машины  өнгөтөөр угаалгасан 3 хуудас гэрэл зургийг  шүүхэд гаргаж өгсөн байх бөгөөд уг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй байна.

9. Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд  тайлбарлахдаа “Бид хоёрын хооронд машин худалдаж авахаар хэлэлцээ хийж тохиролцоогүй,манай хүүхэд Эрхэмбаяр уг машиныг унаж ирсэн, машин бичиг баримтгүй хуучин эвдэрхий машин байсан тул ээж нь хүүхдийг буцааж өг гэж хэлсэн,  машины  үнийг төлөхгүй.” гэжээ.

10. Хуульд зааснаар хариуцагч нь өөрийн татгалзлаа нотлохоор шүүхэд хүсэлт гаргаж Г.Эрхэмбаяр, П.Жаргалсүрэн  нарыг гэрчээр асуулгасан байна.

11.Иргэний хуулийн 243 дугаар  зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын до*******долгүй,эрхийн зөрчилгүй хөрөнгө,түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж хуульчилжээ.

12.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нэхэмжлэгч Ч., хариуцагч Б. нарын хооронд Бонго пронтер маркийн автомашиныг худалдах худалдан авах гэрээ хэлэлцэл хийж үнийн талаар харилцан тохиролцсон гэх үйл баримт тогтоогдоогүй байна.Өөрөөр хэлбэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ хэлцэл хийгдээгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

13. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зэв талаас нь үнэлж,маргаж буй автомашиныг Ч. нь Б.ад хүлээлгэн өгч худалдах худалдан авах хэлцэл хийгдээгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө,түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлээгүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

14.Нэхэмжлэгч Ч. нь “хариуцагч Б. надтай автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй боловч уг машиныг Б.ын хүү Т.Эрдэнэбаяр авч яваад Б.Цэрэнпил гэдэг айлын хашаанд аваачиж тавиад надад буцааж өгөөгүй болох нь Б., гэрч Т.Эрдэнэбаяр нарын мэдүүлгээр нотлогдсоор байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуульд нийцээгүй” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

15.Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж авсан гэрч нарын мэдүүлгээр нэхэмжлэгч Ч. нь “Бонго пронтер” маркийн автомашиныг  Б.ад худалдсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Тодруулбал нэхэмжлэгч Ч. нь уг автомашиныг Б.ад  худалдсан гэж тайлбарладаг боловч  гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж  байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.

16.Анхан шатны шүүх  хэргийг хянан шийдвэрлэхдээ  хууль зүйн үндэслэлээ зөв тайлбарласан боловч Иргэний хуулийн зохих зүйл хэсгийг  тогтоох хэсэгтээ баримтлаагүй байх хууль хэрэглээний талаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

17.Нэхэмжлэгч Ч. нь хариуцагчаа зөв тодорхойлон эрхээ зөрчигдсөн талаарх нэхэмжлэлийг холбогдох этгээдэд холбогдуулан шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

18.Хуульд зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64445 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр нь үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. ******* ******* Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 154/ШШ2022/00191 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Ч.ын нэхэмжлэлтэй хариуцагч Б.ад холбогдуулан гаргасан худалдсан машины үнэ 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, Ч.ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн  162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64445 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр нь үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.НЯМБАЯР

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  С.ӨМИРБЕК

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Н.ТУЯА