Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 33

 

 

   2022          12           1*******                                    206/МА2022/000**************

 

 

 

Г.Алтангэрэлийн ******* иргэний

хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 15*******/ШШ2022/00582 дугаар шийдвэртэй, 

Улаанбаатар ******* ******* *******, ******* *******, ******* дугаар *******лол, Энэбишийн гудамж, 2*******-а байрны 69 од , Бэсүүд Готовдоржийн Алтангэрэлийн  *******,

Хариуцагч: ******* , , од , ,

Хариуцагч: , ******* , , од , Тайжууд Булгансор нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 157,050,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай,

Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.ийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн  2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Алтангэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Г.Батзаяа хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нарантуяа нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:

 

1.1  2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Г.Алтангэрэл надтай гэрээ байгуулж 90,000,000 /ерөн сая/ төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 1 сарын хугацаагаар зээлж, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоногт 0,5 хувийн алданги төлөхөөр тохирсон ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Ц.ийн ******* , т сум, Эко -07 од байрлах амины орон сууцны зориулалттай 817.1 м.кв газар эзэмших эрхийг барьцаалсан. Миний бие зээлийн гэрээнд заасан 90 сая төгрөгийг Ц.т шилжүүлэн өгч үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ц. гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ямар ч төлбөр төлөөгүй, хугацаа хэтэрсэн болно.

1.2 Энэ үед зээлдэгч нь үндсэн зээл 90,000,000 төгрөг, сарын хүү 4,500,000 төгрөг, алдангийг гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиар тооцож 45,000,000 төгрөг, нийт 1*******9,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан. Ц.ийн удаа дараагийн хүсэлт, саналыг хүлээн авч, түүнд итгэсний үндсэн дээр харилцан тохиролцож 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах, мөн барьцааны гэрээг дахин байгуулсан. Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээгээр Ц. нь дээрх төлбөрийг төлөх эцсийн хугацааг 2022 оны 05 дугаар сарын -ний өдөр гэж тохирсон ба энэ хугацаанд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар үндсэн зээл 90 сая төгрөгөөс сар бүр *******.9 хувийн хүү төлөхөөр тохирсон. Мөн барьцааны гэрээг шинэчлэн байгуулж, анхны барьцаалсан газар эзэмших эрх дээр нэмж, 496 м.кв талбай бүхий хувийн сууц, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 160 м.кв талбайтай агуулах, 1200 м.кв газар эзэмших эрхийг нэмж барьцаалсан. Гэрч зээлдэгч Ц. дурдсан хугацаанд ямар ч төлбөр төлөөгүй, төлбөр төлөх эцсийн хугацаа дууссан.

1.******* Иймд зээлдэгч Ц.ээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 2*******2 дугаар зүйлийн 2*******2.4, 222 дугаар зүйлийн 22.5-т зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1*******9,500,000 төгрөг, төлбөр барагдуулах гэрээгээр тохирсон хүү 17,550,000 төгрөг /90 саяын сарын *******.9 хувь *******,510,000/, нийт 157,050,000 төгрөг гаргуулж, З., Э.Булгансор нар нь зээлээ төлөхгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байна.

1.4 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нөхөртэйгөө хамт надтай уулзмаар байна гэж ирж уулзаад 7 дугаар сарын -ний өдрөөс өмнө Монгол банкны найдваргүй зээлдэгчид хамрагдсан иргэдийг зээлээ төлсөн тохиолдолд нэг удаа чөлөөлнө гэж байна. Би банкны хүнтэй уулзлаа. Үүнийг төлчих юм бол 15 хоногийн дараа дахиад зээл гаргаад өгнө гэж байна гэж хэлээд мөнгө гуйсан. Би эд нарт өмнө нь мөнгө өгөөд 10 жил болж байна. Бичиг баримт нь хүртэл байгаа боловч найз нөхөд гээд яваад байсан. Мөнгө гуйхаар нь барьцаанд тавих юу байна гэхэд газраа барьцаанд тавьсан. Мөн өөрсдөө 5 хувийн хүүтэй гэж хэлсэн. Түүнээс биш би хүү гэж хэлээгүй. Би найз нөхдийн хувьд ганц удаа тусалъя гэж хэлээд итгээд 90,000,000 төгрөг өгсөн. Гэрээ хийсний дараа мөнгийг шилжүүлсэн. Би хариуцагчаас үндсэн зээл 90,000,000 төгрөг, эхний сарын хүү 4,500,000 төгрөг, өдрийн алданги 0,5 хувиар бодоод 45,000,000 төгрөг, 90,000,000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын -ний өдрийг хүртэл сарын *******,9 хувиар хүү бодоод 17,550,000 төгрөг, нийт 157,050,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлал:

2.1 Миний бие Ц. нь нэхэмжлэгч Г.Алтангэрэлийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу дараах хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч Г.Алтангэрэл нь анх надад 90.000.000 сая төгрөгийг зээлэхдээ хүүтэй зээлдүүлж байгаа гэдгээ хэлээгүй. Миний бие Ц. нь 90.000.00 сая төгрөг зээлж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа, харин хуу тооцно гэж тохиролцоогүй мөртлөө өндөр хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дэлгэрэнгүй тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргах болно.

2.2. 90,000,000 төгрөгийг авахдаа хүүгийн талаар огт яриагүй. 90,000,000 төгрөгийг зээлж аваад шууд банк руу хийсэн. Банкны зээл гарахгүй болсны дараа бид нарт ийм учиртай хүүтэй мөнгө шүү. Ингэж төлнө гэж хэлсэн. Анх бид нарт мөнгө өгөхдөө өөрийнхөө мөнгө гэж хэлээд хүүгийн талаар яриагүй. Одоо анхны авсан 90,000,000 төгрөг, хүү 4,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги 45,000,000 төгрөг, сүүлд зээлийн гэрээ байгуулаад гарсан хүү 17,550,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь банкны зээл гараагүй, одоо хийж байгаа ажил маань энэ мөнгийг төлөхөд хэцүү байна. Бүх мөнгөө шавхаад зээл рүү хийчихсэн. Дахиж мөнгө зээлж аваагүй учраас энэ мөнгийг төлөхөд хүнд байна. Үүнийг асгаж юм уу хугацаан дээр нь анхаарч өгнө үү гэжээ.

*******.Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

*******.1 Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн "Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан. Тухайн үед нэхэмжлэгчээс бид найз нөхдийн журмаар 90 сая төгрөгийг анх хүүгүй авахаар амаар ярьж тохиролцоод барьцаанд нь 700 м2 ******* аймгийн т сумын ийн 1-7 од байх газрын гэрчилгээг барьцаалсан. Энэ талаараа нэг нотариатаар орж бичгээр гэрээ хийгээгүй. Мөнгөө аваад банканд зээлээ хаасны дараа энэ хэрэгт байгаа гэрээг нөхөж байгуулсан. Учир нь манайд банкны зээл гараагүй тул түүний мөнгийг өгөх боломжгүй болсон. Тиймээс энэ гэрээ бол мөнгө шилжүүлсний дараа нөхөж хийсэн үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр найдаж хийсэн гэрээ юм.

*******.2 Иймд энэхүү гэрээ хүчин төгөлдөр бус гэрээнд үндэслэн тооцоо нийлсэн гэрээ ч бас хүчин төгөлдөр болох үндэслэлтэй байна. Иймд 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн "Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч бөгөөд сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Г.Алтангэрэл нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

4.1 Ц. нь 2021 оны 06 дугаар 28-ны өдөр надтай зээлийн гэрээ байгуулж, 90,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 1 сарын хугацаагаар зээлж, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоногт 0,5 хувийн алданги төлөхөөр тохирсон ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Ц.ийн ******* , т сум, Эко -07 од байрлах амины орон сууцны зориулалттай 817.1 м2 газар эзэмших эрхийг барьцаалсан.

4.2 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1-т зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, иргэд хоорондоо мөнгө зээлэх, мөн харилцан тохиролцож хүү тогтоохыг хуулиар хориглоогүй бөгөөд Ц. нь энэхүү мөнгийг зээлэхийг өөрөө хүсэж, шаардлагатай байгаа тухайгаа хэлж гуйсан, түүний гарцаагүй байдал, хэрэгцээг ойлгоод дээрх мөнгийг зээлэхээр болж, хүү, алдангийг тохирч, бичгээр тохирч, гэрээгээ бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн.Тэрээр өөрийн хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр зээлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулж, нотариат дээр очиж гэрчлүүлсэн. Хэрвээ тэр хүсээгүй, шаардлагагүй байсан бол яах гэж гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн юм. Нөгөө төлөөр би түүнд хүчээр мөнгө өгч өөртөө хохирол учруулах вэ. Энэхүү зээлийн гэрээ хуульд тавигдах шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ юм. Г.Алтангэрэл зээлийн гэрээнд заасан 90 сая төгрөгийг Ц.т шилжүүлэн өгч үүргээ биелүүлсэн.

4.******* Харин зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ц. гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ямар ч төлбөр төлөөгүй, хугацаа хэтэрсэн болно. Энэ үед зээлдэгч нь үндсэн зээл 90,000,000 төгрөг, сарын хүү 4,500,000 төгрөг, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 45,000,000 төгрөг нийт 1*******9,500,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан. Нэгэнт гэрээний хугацаа дууссан, Ц. гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул би шүүхэд нэхэжлэл гаргах гэж байсан. Гэтэл тэр түр хойшлуулахыг удаа дараа гуйж хүссэн учир түүний саналыг хүлээн авч, түүнд итгэсний үндсэн дээр харилцан тохиролцож 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тооцоо нийлж, Төлбөр барагдуулах, мөн барьцааны гэрээг дахин байгуулсан.

4.4 Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээгээр Ц. нь дээрх төлбөрийг төлөх эцсийн хугацааг 2022 оны 05 дугаар сарын -ний өдөр гэж тохирсон ба энэ хугацаанд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар үндсэн зээл 90 сая төгрөгөөс cap бүр *******,9 хувийн хүү төлөхөөр тохирсон. Мөн барьцааны гэрээг шинэчлэн байгуулж, анхны барьцаалсан газар эзэмших эрх дээр нэмж, 496 м2 талбай бүхий хувийн сууц, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 160 м2 талбайтай агуулах, 1200 м2 газар эзэмших эрхийг нэмж барьцаалсан. Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж хуульд заасан шаардлагыг хангасан. Энэхүү төлбөрийн хэмжээг талуудын хэн аль нь хүлээн зөвшөөрч, цаашид энэ талаар маргахгүй гэж тохирсон, энэ тухайгаа гэрээнд маш тодорхой тусгасан. Гэвч зээлдэгч Ц. дурдсан хугацаанд ямар ч төлбөр төлөөгүй, төлбөр төлөх эцсийн хугацаа дууссан тул нэхэмжлэл гаргасан.

4.5 Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу дээр дурдсан 2 гэрээг байгуулсан тул гэрээ хүчин төгөлдөр. Нэгэнт гэрээ хүчин төгөлдөр тул Ц. гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай. Биелүүлэхгүй байгаа учраас шүүхэд хандсан. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээс миний бизнес маш ихээр хохирч, үүнээс болж бусдад төлбөр төлөх, тооцоо төлөгдөхгүй болж, алданги, торгууль хүлээхэд хүрч байна. Цаашид энэхүү хохирлоо ч нэхэмжилнэ гэж бодож байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 15*******/ШШ2022/00582 дугаар шийдвэрээр:

51. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 2*******2 дугаар зүйлийн 2*******2.4-т тус тус зааснаар хариуцагч Ц.ээс үндсэн зээл 90,000,000 төгрөг, хүү 4,500,000 төгрөг, алданги *******6,000,000 төгрөг, нийт 1*******0,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Алтангэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,550,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

5.2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Ц. зээлээ төлж чадаагүй тохиолдолд үл хөдлөх барьцааны гэрээгээр барьцаалуулсан Ү-161700**************41 улсын бүртгэлийн дугаартай, 160 м.кв талбайтай агуулах, Ү-1617002815 улсын бүртгэлийн дугаартай, 496 м.кв үйлдвэрийн зориулалттай хувийн сууц, 8414008*******64 нэгж талбарын дугаартай, 1200 м.кв талбайтай худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус дуудлага худалдаанд оруулахыг ******* дахь Шүүхийн шийдвэр газарт даалгаж, 8414006664 нэгж талбарын дугаартай, 817 м.кв амины орон сууцны зориулалттай газрыг шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

5.*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95*******,5*******6 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 810,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын агуулга:

6.1 Анзын нэг төрөл болох алданги нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд нөгөө талд төлөхөөр амласан мөнгөн төлбөр бөгөөд талууд алданги төлөх эсэхээ гэрээгээр тохролцож байж хүчин төгөлдөр болдог. Зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлөхгүй бол хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөө хүлээн зөвшөөрч, талууд энэ талаар харилцан тохиролцож, гэрээ байгуулсан бөгөөд алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй талаар хуульд тодорхой заасан. Иймд хуульд нийцүүлэн алдангийг тодорхойлсон.

6.2  Гэтэл шүүх Иргэний хуулийнн 2*******2 дугаар зүйлийн 2*******2.8-т заасныг үндэслэн алдангийн хэмжээг 20 хувиар бууруулахдаа хариуцагчийн цар тахал, үүссэн нөхцөл байдал үүссэнийг талууд мэдэж байсан, энэ гэрээний 2.5-д зааснаар нотлогдож байгаа тул тайлбарыг үндэслэн анзын хэмжээг асгах нь зүйтэй гэжээ.Хариуцагчийн хил гааль хаагдсан, үл хөдлөх эд хөрөнгөө худалдан борлуулах боломжгүй болсон тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл давагдашгүй нөхцөл байдлыг тодорхойлсон, мөн ямар үйл ажиллагаа явуулах гээд тэр нь цар тахлаас шалтгаалж зогссон талаарх баримт хэрэгт огт байхгүй байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасантай нийцээгүй байна.

6.******* Шүүх гэрээний холбогдох заалт болон хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн мөн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

6.4 Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нэгж талбарын дугаартай 817 м.кв амины орон сууцны зориулалттай газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ байгуулахдаа Ц.ийн эзэмшлийн дээрх газар нь өмнөх зээлийн гэрээний дагуу бүртгэгдсэн байсан ч гэрээнд өөрчлөлт орсноор барьцаалбараас хасагдах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй, нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй байна.

6.5 Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болох талаарх ямар ч баримт хэрэгт бахйгүй байхад шүүх барьцаалбараас хасагдах ёстой гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, газар эзэмших эрхээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй.

6.6 Иймд .******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 15*******/ШШ2022/00582 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            7. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

8.Нэхэмжлэгч Г.Алтангэрэл нь “хариуцагч Ц., Э.Булгансор нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 157,050,000 төгрөг гаргуулах, мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс гаргуулах” тухай,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нь Г.Алтангэрэлд холбогдуулан “2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

9.Нэхэмжлэгч Г.Алтангэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1*******2******* бүртгэлийн дугаартай тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ,  1*******24 бүртгэлийн дугаартай барьцааны гэрээ, 1425 бүртгэлийн дугаартай барьцааны гэрээ, 00*******7859 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ,  2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 0691 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 000597674 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 000559645 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 00055964******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 0002*******6976 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэн шүүхэд гарган өгсөн байна.

10. Нэхэмжлэгч Г.Алтангэрэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, *******8 дугаар зүйлийн *******8.1-д заасан ...нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлсэн, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан байна.

 

11. Харин хариуцагч Ц. нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад дээр дурдсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг шүүх хүлээн авахаас татгалзаж, зөвхөн үндсэн нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байна.

12. Хариуцагч  Ц. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “анх авсан зээл 90,000,000 төгрөг, хүү 4,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Алданги 45,000,000 төгрөгийн хувьд асгаж өгөхийг хүсэж байна. Харин сүүлд гарсан хүү 17,550,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл банкны зээл гараагүй, одоо хийж байгаа ажил минь энэ мөнгийг төлөхөд хэцүү, гэрээний хэрэгжилтийн явцад корона вирусийн нөхцөл байдал хүндэрсэн. Мөн тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ хийхдээ Ц. миний эзэмшлийн 817м2 амины орон сууцны зориулалттай газрыг барьцаалаагүй, улсын бүртгэлд барьцаалбараар бүртгүүлээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлажээ. 

1*******. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “дэлхий нийтэд Ковид-19 цар тахал үүссэн нөхцөл байдал хүндэрч хил гааль хаагдсан, бизнес эрхлэхэд хүндрэлтэй болсон, үүнээс шалтгаалж үл хөдлөх хөрөнгүүдээ худалдан борлуулах боломжгүй нөхцөл байдалд үүссэн байгааг талууд мэдэж байсан. Гэрээний 2.5-д “...Ц. нь дээрх төлбөрийг төлөх боломжгүй болсон талаар удаа дараа тайлбар гаргаж, төлбөрийг тодорхой хугацаанд хойшлуулах хүсэлт гаргасныг Г.Алтангэрэл хүлээн авсан” тиймээс алдангийн хэмжээг асгаж өгнө үү гэх тайлбарыг харгалзан үзэж, Иргэний хуулийн 2*******2 дугаар зүйлийн 2*******2.8-д зааснаар алдангийн хэмжээг 20 хувь /9,000,000 төгрөгөөр/ асгаж,

Мөн тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээгээр 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын -ний өдөр хүртэл хүү төлөхөөр тохиролцоогүй,  нэхэмжлэгч нь 2022 оны 5 дугаар сарын -ний өдрөөс хойших хугацаанд хүү нэхэмжлээгүй гэж тайлбарласан учраас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагаас хүү 17,550,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Мөн Ц.ийн эзэмшлийн ******* аймгийн т сум, эко -07 хаягт байрлах, 8414006664 нэгж талбарын дугаартай, 817м2  талбайтай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газар нь өмнөх зээлийн гэрээний дагуу ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2112******* дугаартай газар эзэмших эрхийн барьцаалбараар бүртгэгдсэн хэдий ч дээрх 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээг”-ээр барьцааны гэрээнд өөрчлөлт орсноор барьцаалбараас хасагдах нь үндэслэлтэй гэж дүгнэн хариуцагчийн татгалзлыг хүлээн авч, нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.

14. Нэхэмжлэгч Г.Алтангэрэл нь “шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгөхийг хүссэн” агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

15. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээгээр талуудын тохиролцсон алдангийн хэмжээг 9,000,000 төгрөгөөр асгаж шийдвэрлэхдээ “хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох  баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай шийдвэрийн үндэслэх хэсэгт заагаагүй” нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт нийцээгүй байна.

16. Өөрөөр хэлбэл шүүх талуудын гэрээгээр тохиролцсон алдангийн хэмжээг 20 хувиар асаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг шүүх хэрхэн үнэлсэн талаар шийдвэртээ тусгаагүй байх тул шүүхийн шийдвэр үндэслэл байх хуулийн шаардлага хангахгүй болжээ.

17. Мөн талуудын хооронд байгуулсан 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 0691 бүртгэлийн дугаартай” зээлийн гэрээ” болон “барьцааны гэрээ” нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1*******2******* бүртгэлийн дугаартай “тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ”,  1*******24 бүртгэлийн дугаартай “барьцааны гэрээ”, 1425 бүртгэлийн дугаартай “барьцааны гэрээ”-нүүд нь агуулгаараа нэг гэрээ байх бөгөөд сүүлд байгуулсан “тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээг”-гээр зээлдэгчийн төлөх төлбөр, үнийн дүн өссөн тул нэмж хоёр үл хөдлөх хөрөнгө эд хөрөнгө барьцаалсан байна.

 

18. Ингэхдээ өмнөх барьцааны гэрээнд өөрчлөлт орсон агуулгаар биш нэмж барьцааны гэрээ байгуулсан байхад шүүх Ц.ийн эзэмшлийн ******* аймгийн т сум, эко -07 хаягт байрлах, 8414006664 нэгж талбарын дугаартай, 817м2  талбайтай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газар нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ”-гээр барьцааны гэрээнд өөрчлөлт орсноор барьцаалбараас хасагдах үндэслэлтэй гэж дүгнэн уг газрыг шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

19.  Иймд дээр дурдсан үндэслэлээр “нэхэмжлэгч талын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ

20. Харин нэхэмжлэлийн шаардлагаас хүү 17,550,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул гомдлын энэ хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэв.

21. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.*******-т зааснаар нэхэмжлэгч Г.Алтангэрэлийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгов.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 15*******/ШШ2022/00582 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “алданги *******6,000,000 төгрөг” гэснийг “алданги 45,000,000 төгрөг” гэж, “нийт 1*******0,500,000 төгрөг” гэснийг “нийт 1*******9,500,000 төгрөг” гэж,  “26,550,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг  “17,550,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...худалдаа, нийтийн үйлчилгээний газар” гэсний дараа “8414006664 нэгж талбарын дугаартай 817м.кв амины орон сууцны зориулалттай газар” гэж нэмж оруулан, мөн заалтын “...Шүүхийн шийдвэр газарт даалгаж,  8414006664 нэгж талбарын дугаартай 817м.кв амины орон сууцны зориулалттай газрыг шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...Шүүхийн шийдвэр газарт даалгасугай.” гэж,

Тогтоох хэсгийн ******* дахь заалтын “810,450 төгрөг” гэснийг “855.450 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.*******-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294,445 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Н.ТУЯА

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            С.ӨМИРБЕК

                                                                     

                                             ШҮҮГЧ                                             М.НЯМБАЯР